Наршилт гэж юу вэ?

Мэс засал
Orgilbold bayartsogt

Наршилт ба Халуунд цохиулалт гэж юу вэ?

Халуунд цохиулалт нь хүний биеийн халуун хэт ихсэхэд буюу 40С-аас ихсэхэд үүсдэг. Хэт халуун, чийглэг орчинд хангалттай шингэн уулгүйгээр эрчимтэй дасгал хийсэн хүмүүст ихэвчлэн тохиолддог. Гэвч дасгал хийгээгүй хүмүүст ч тохиолдож болно. Өөрөөр хэлбэл өөрийгөө асрах чадамжгүй болон эрүүл мэндийн асуудалтай хүмүүс хэт халуун орчинд нарших ба халуунд цохиулдаг.

Халуунд цохиулалтыг яаралтай эмчлэхгүй бол үхэлд хүргэх аюултай учраас яаралтай тусламжийн тасагт эмчлэх шаардлагатай.

Мөн хэт халуунд хүмүүс “халууны таталт”, “халууны туйлдал”-д орж болно. Эдгээр эмгэг ноцтой биш боловч эмлчэхгүй бол халуунд цохиулалт үүсгэж болзошгүй.

Халуунд цохиулалтын зовуурь юу вэ?

Халуунд цохиулалттай хүмүүст дараах зовиур илэрдэг.

  • Биеийн халуун 40ОС-аас ихсэх
  • Тархины эмгэгийн зовууриуд илрэх:
    • Ухаан санаа самуурах
    • Хий юм сонсох эсвэл харах
    • Алхаж чадахгүй болох
    • Татах
    • Толгой эргэх

Мөн халуунд цохиулсны улмаас дараах эмгэгүүд үүсэх боломжтой:

  • Амьсгаадах, зүрх дэлсэх
  • Арьс улайх, халуун болох
  • Бөөлжих, суулгах
  • Булчин чангарах эсвэл сульдах
  • Толгой өвдөх

Эмч, эмнэлгийн ажилтанд үзүүлэх хэрэгтэй юу?

Хэрвээ та наршсан буюу халуунд цохиулсан бол эмчид үзүүлээрэй.

Ямар шинжилгээ хийх вэ?

Таны биеийн халууныг хэмжинэ. Мөн бусад шинилгээ авч магадгүй.

Халуунд цохиулалтыг хэрхэн эмчлэх вэ?

Боломжтой бол биеийн халууныг буулгах хэрэгтэй. Таны арьсыг норгож сэрүүн агаараар үлээлгэх эсвэл хүйтэн усанд оруулах, мөстэй баннанд суулгаж ч болно.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Халуун эсвэл чийглэг орчинд ажиллаж байгаа бол халуунд цохиулахаас сэргийлэх дараах арга хэмжээнүүдийг аваарай.

  • Биеийн хэт идэвхитэй хөдөлгөөн  хийхгүй байх
  • Шингэн хангалттай уух (ам цангаагүй байсан ч) тухайлбал ус эсвэл спортын уусмал. Богино хугацаанд хэт их шингэн хүчилж уухгүй байх. Мөн шингэн уухад тавгүй бол шингэн уухгүй байх.
  • Өглөө сэрүүнд, халуунаас өмнө дасгал хийх
  • Чөлөөтэй сул, хөнгөн хувцас өмсөх. Давхар хувцас өмсөхгүй байх
  • Автомашины доторхоо хэт халаахаас зайлсхийх

Мөн халууны таталт, халууны сульдалын зовиур илрэх боломжтой. Халууны таталтын үед булчин чангарч өвддөг. Харин халууны сульдлын үед толгой өвдөх, толгой эргэх, дотор муухайрах, бөөлжих зовиур илэрч болно. Мөн ам цангаж, ядрана.

Хэрвээ дээрх зовиур илэрвэл биеийн халуунаа буулгах арга хэмжээ авч халуунд цохиулалтаас сэргийлэх хэрэгтэй.

Биеийн халуунаа хөргөх аргууд:

  • Сэрүүцүүлэгчэн дор суух, эсвэл хүйтэн ус биерүүгээ шүрших
  • Сүүдэрт байх, машин эсвэл барилгын агааржуулагчтай газар очих
  • Хүйтэн шүршүүр эсвэл баннад суух
  • Ус эсвэл спортын ус уух. Архи, каффейн хэрэглэхээс зайслхийх
  • Гадуур хувцсаа тайлах, нимгэлэх
  • Хүзүү, суга, цавиндаа хүйтэн жин тавих

Эх сурвалж:


https://www.healthline.com/
www.mayoclinic.org

uptodate.com