Хоол боловсруулах замын өвчин

ЛАКТОФИЛЬТРУМ

2500 жилийн өмнө Гиппократ “Бүх өвчин гэдэснээс эхлэлтэй” хэмээн хэлж, хүний бие эрүүл байх гол үндэс нь гэдэсний эрүүл оптимал орчин болохыг тодорхойлж байжээ. Энэхүү оптимал орчин нь гэдэсний хөндийд орших олон тэрбум микробиом  болон гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний байнгын, тогтвортой байдлаас хамаарч байдаг. Лактофильтрум нь лактулоза (гэдэсний хөндийд оршиж буй бактеруудын амьдрах орчин, тэдгээрийн энергийн эх үүсвэрийг бүрдүүлэгч пребиотик) болон лигнин (ургамлын эслэг энэ нь гэдэсний байнгын тогтвортой хөдөлгөөнийг хангах мөн хорт бодисуудыг шүүх нөлөөтэй)-ий холимог найрлагаас тогтсон тул гэдэсний эрүүл ахуйн гол үндсэн нэгдлүүдийн агууламжтай. Та бүхэнд эдгээр найрлагуудын талаар илүү өргөн хүрээний мэдээлэл танилцуулъя. Зураг 1-д уг хоёр нэгдлийн гэдэсний хөндийд үзүүлж буй нөлөөг харуулж байна.  

Зураг 1. Лактофильтрумын найрлага дахь лактулоза болон лигниний онцлог чанар.

Лактулоза: Бифидоген чанартай, гэдэсний ашигт бичил биетүүдийн өсөлт болон идэвхжлийг нэмэгдүүлнэ.

Лигнин: Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг хэвийн болгох хүнсний эслэг.

ЛИГНИН нь ургамлын гаралтай хүнсний эслэг бөгөөд олон тооны сүвэрхэг, хөвсгөр бүтэцтэй тул экзоген буюу гадаад шалтгаант эмгэг төрүүлэгчид, тэдгийн хор, хүнд металлын давс, архи, харшил төрүүлэгчдийг болон эндоген токсинууд болох билирубин, холестерин, гистамин, серотонин, мочевин, бусад дотоод шалтгаант хордлого өгдөг метаболитуудыг шингээж аван, гидролизод ордог. Улмаар эдгээр бодисуудыг өөртөө шингээн, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд тогтвортойгоор нөлөөлөн, өтгөн хаталтаас сэргийлэн бие мах бодиос гадагшлуулдаг. Бусад сорбентуудтай харьцуулахад лигнин нь олон тооны сүвэрхэг бүтэц, гадаргуугийн онцлогоосоо хамааран шингээх чавдар маш өндөртэй. (Зураг 2). Лигнин нь гэдэсний салстыг гэмтээхгүй, токсик чанаргүй, өөрөө шимэгддэггүй.  Хоол боловсруулах замын энзимүүдэд тэсвэртэй тул 24 цагийн дотор өтгөнөөр өөрчлөгдөөгүй хэлбэрээр бүрэн ялгарна. 

Зураг 2. Лигниний шингээх чадвар сайтай сүвэрхэг бүтэц.

ЛАКТУЛОЗА: Лактулозаг эмнэлзүйд өндөр тунгаараа өтгөн хаталтын үед осмос туулгалтын эм байдлаар, элэгний энцефалопатийн улмаас гипераммонеми үүссэн үед эмчилгээний зорилгоор хэрэглэдэг. Харин лактофильтрум дахь тунгаараа дараах нөлөөллийг үзүүлдэг.

Бифидоген нөлөө

Лактулоза нь бифидоген шинж чанартай (бифидобактерийн өсөлтийг дэмждэг) бөгөөд бүдүүн гэдсэнд хувиралгүйгээр орж Бифидобактери болон Лактобацилл гэх сахаролитик бактеруудын энергийн эх үүсвэр болох ба эдгээр бактеруудын нөлөөгөөр  сүүний болон цууны хүчил үүсгэн, протеолитик болон липополисахарид ялгаруулагч бактеруудын (clostridum, Pseudomonas) үржих орчныг дарангуйлан, хэмжээг бууруулан микробиомын орчинд нөлөөлдөг.  Лактулозагийн 3 хүрэхгүй хувь нь хоол боловсруулах замаар идэвхигүй байдлаар шимэгдэн, шээсээр өөчлөгдөөгүй хэлбэрээр ялгардаг.

Хэдийгээр лактулозаг пребиотик хэмээн албан ёсоор үздэггүй ч олигосахарид нь 1,4 холбоотой тул пребиотик байдлаар судлан үзэхэд пребиотикийн дараах шалгуур үзүүлэлтүүдтэй нийцсэн байна. Үүнд:

  • Ходоодны хүчил болон хөхтөн амьтны энзимээр гидролизод орохгүй, хоол боловсруулах замаар шимэгдэгдэхгүй
  • Гэдэсний микрофлорын нөлөөгөөр задардаг
  • Гэдэсний хэвийн флорыг сонгомлоор идэвхжүүлдэг (бактерийн нормобиоценоз) зэрэг багтна.

Лактулоза нь сахаролитик бактерийн метаболизмын сонгомол субстрат (тэжээл) бөгөөд бифидоген нөлөөтэй, мөн Бифидобактери болон Лактобациллын метаболизмын үр дүнд чөлөөт өөхний хүчил үүсгэдэг тул эзэн биеийн эрүүл мэндэд ач тус ихтэй.

Touhoy (2002) нарын судалгаагаар лактулоза болон түүний бүдүүн гэдсэнд үзүүлэх нөлөөллийн талаар судлахад лактулозаг хэрэглэхэд бифидобактерийн хэмжээ илэрхий нэмэгдсэн. Харин генетикийн судалгаагаар клостридийн хэмжээ буурсан байна. Өдөрт 10 гр лактулозаг хэрэглэхэд гэдэсний микробиотод нөлөөлж пребиотикийн шинж чанарыг үзүүлж байгааг тодорхойлжээ.

2013 Онд Watson нарын судалгаагаар 68 бактерийн омгийг (Лактобацилл болон бифидобактери) 10 өөр нүүрс усны солилцоо хийх чадварыг судлахад галактоолигосахарид (GOS) ба лактулоза нь өсөлтийн хамгийн таатай шинж чанарыг дэмжиж байгааг тогтоосон.

ЛАКТОФИЛТРУМЫГ АТОПИЙН ДЕРМАТИТ ӨВЧНИЙ ҮЕД ХЭРЭГЛЭХ НЬ

Зураг 3. Лактофилтрумын атопийн дерматит өвчинд үзүүлэх нөлөөлөл.

Атопийн дерматит (АД) нь архаг дахилтат явцтай, хүчтэй загатнаагаар илэрдэг, халдварт бус арьсны үрэвсэлт өвчин юм. Уг өвчин нь гэдэсний тунгалгийн эд (Gastrointestinal lymphoid tissue), дисбиоз болон дархлаа зохицуулгын хямрал зэрэгтэй холбоотой5. Лактофилтрум нь энтеросорбент (лигнин) болон пребиотик (лактулоза)-ийн холимог найрлагатай. Улмаар гэдэсний хөндийн токсиныг шимэгдүүлэх, гэдэсний микробиотын орчинд эерэгээр нөлөөлөх үүрэгтэй.

Лактулозын бифидоген эрчимжүүлэх нөлөөгөөр гэдэсний комменсал флорын өсөлт, үйл ажиллагаа дэмжигдэн, эсрэгээр энтеробактерийн тоо хэмжээ болон эндотоксины хэмжээ буурна. Комменсал флорын амьдрах орчин нэмэгдсэнээр бифидобактери болон лактобациллуудаас богино гинжит өөхний хүчлүүдийн нийлэгжилт эрчимжин, эдгээр нь IL-10, TGF-β1 зэрэг үрэвслийн эсрэг цитокинуудын хэмжээг нэмэгдүүлсэнээр дархлаа зохицуулах нөлөөтэй.

Лигнин нь харшил төрүүлэгчид, медиаторууд, метаболитууд, токсин зэргийг шимэгдүүлэн, гидролизод орох чадвар маш өндөр.

Улмаар атопийн дерматитийн үеийн токсинууд, харшил төрүүлэгчид шимэгдсэнээр мөн бифидобактеруудын нөлөөгөөр нийлэгжсэн өөхний хүчлүүдийн дархлаа зохицуулгын үр дүнд зовиур, эмнэлзүйн байдалд илт сайжрал өгдөг6.

Эдгээр нөлөөт байдлаас үндэслэн :

  • Лактофилтрум нь атопийн дерматитийн үеийн эмчилгээний үр дүнг сайжруулдаг болохыг тогтоон, стандарт эмчилгээнд багтаасан. Энэ нь дараах судалгаагаар харагдаж байна:
  • Өвчтөнүүдийн 56.75% эмнэлзүйн сайжрал өгсөн
  • SCORAD (Атопийн дерматитийн хүндийн зэргийн үзүүлэлт) 71.94%-р буурсан
  • Өвчтөнүүдийн өдрийн болон шөнийн загатнаа 50%-р буурсан
  • Өвчтөнүүдийн амьдралын чанарын үзүүлэлт 76.41% сайжирсан7 (Зураг 4,5)
  • Атопийн дерматитын эмнэлзүйн шинжийг хурдан бөгөөд тасралтгүйгээр бууруулах, аюулгүй аргад уг эмчилгээ багтдаг

Зураг 4. Лактофилтрумыг уух үед атопийн дерматитын хүндийн зэрэг болон амьдралын чанарын индексэд гарч буй эерэг өөрчлөлт.

Зураг 5. Лактофилтрум уусан болон хяналтын бүлгийн хоорондын ялгаа

  • Эмнэлзүйн сайжрал
  • Хүндийн зэргийн буурсан байдал
  • Загатнааны эрч буурсан байдал
  • Амьдралын чанарын сайжралын ялгаат байдал

Атопийн дерматитийн эмнэлзүйн байдлаас хамааран Лактофилтрумыг дангаар хэрэглэх эсэхийг шийддэг:

  1. Атопийн дерматитийн хөнгөн зэргийн үед Лактофилтрумыг дангаар эхлэхийг зөвлөдөг (Зураг 6).
  2. Атопийн дерматитийн дундаас хүнд зэргийн үед хэсгийн болон бусад эмчилгээтэй хавсруулна8.

Зураг 6. Атопийн дерматитийн хүндийн зэргээс хамааран лактофилтрумын эмнэлзүйд сайжрал өгсөн байдлыг харуулав (1-р бүлэг АД-ийн хөнгөн зэрэг 15-29%, 2-р бүлэг АД-ийн дунд зэрэг 59% хүртэл).

Атопийн дерматитаас гадна харшлын урвалаар илэрдэг мөн эндоген чанартай өөхний хүчил, триглицеридын нөлөөллөөр үүсдэг арьсны олон эмгэгийн үед үр дүнтэй:

Тухайлбал:

  • Чонон хөрвөс
  • Эмийн шалтгаант болон хоол хүнс хамааралт токсидермүүд
  • Харшил болон цочруул хавьтлын дерматитууд
  • Вирусын гаралтай экзантемууд (Морбилифор төст экзантемүүд)
  • Энгийн болон ягаан батга зэрэг өвчнүүдэд өргөн хүрээгээр хэрэглэж байна.

ЛАКТОФИЛТРУМЫГ ХОРГҮЙЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР ХЭРЭГЛЭХ НЬ

Детокс гэх нэршлийг бие мах бодын дотоод хордлогыг засах, суурь эрүүл мэндийг дэмжих гэсэн утгаар хэрэглэдэг. Детокс эмчилгээг эмч нар дараах тохиолдолд хийдэг. Үүнд:

  • Гадаад орчны хорт нөлөөлөл
  • Ерөнхий бие мах бодыг хоргүйжүүлэх/ эм хэрэглэхээс зайлсхийх
  • Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг
  • Аутоиммуны эмгэгүүд
  • Үрэвсэл
  • Фибромиалги зэрэг багтна9.

Хорт бодисуудыг дотор нь:

Экзотоксин – Ксенобиотикууд:

  • Хүнд металлууд
  • Пестицид/ Гербицидүүд
  • Polycyclic aromatic hydrocarbons (PAHs)
  • Афлатоксинууд
  • Polychlorinated biphenyls (PCBs)9 зэрэг гадаад орчноос хамааралтай хорт бодисууд багтах бөгөөд эдгээр бодисуудтай бид өдөр тутамдаа тааралдаж байдаг. Жишээлбэл, хуванцар эдлэл, гоо сайхны бүтээгдэхүүнүүд, хүнсний ногоо, жимс ургуулах явцад хэрэглэсэн шавж устгал, манай нөхцөлд утаа тоос гэх мэт маш өргөн хүрээгээр харьцаж байдаг.

Эндотоксинууд:

  • Микробын метаболитууд

Уремийн токсинууд9 зэрэг хүний бие мах бодын бодисын солилцоо болон бактер, вирусын халдварын явцад үүссэн бодисууд зэрэг багтна. Тиймээс хүний бие мах бод гадаад орчноос болон өөрийн бие организм дотроос бий болсон хорт бодисуудтай байнга харьцаж байдаг. Эдгээр хорт бодисууд нь гэдэсний микробиомын орчинд нөлөөлж, дисбиозыг үүсгэдэг.

ЛАКТОФИЛТРУМЫН НӨЛӨӨЛӨХ БАЙДАЛ.

Зураг 7. Лактофилтрумын хоргүйжүүлэх нөлөө.

Пребиотик (Лактулоза) хэрэглээ нь:

  • Сахаролитик бактеруудын тоо хэмжээг нэмэгдүүлж,
  • Эсрэгээр протеолитик бактеруудын тоо хэмжээг бууруулна.

Улмаар эндоген токсинуудын нийлэгжилт бууран, Лактобацилл болон Бифидобактеруудын карциноген нэгдлүүдийг шимэгдүүлэх байдал нэмэгднэ10.

Шингээх(лигнин)  нөлөө нь:

Шингээгчид нь хоол боловсруулах замаас хорт бодисуудыг шингээн, биеэс зайлуулах нөлөө үзүүлэн:

  • хорт бодисын шимэгдэлтийг бууруулах
  • ксенобиотикууд нь идэвхжихээс урьдчилан сэргийлнэ. Улмаар хүний биеийг Эмгэг төрүүлэгч нян ба нянгийн хор, эмийн бэлдмэл, хүнд металлын давс, архи, харшил төрүүлэгч, мөн билирубин, холестрин, гистамин, серотонин, мочевин, эндогений хордлого өгдөг бусад метоболитууд зэрэг бодисын солилцооны зарим илүүдэл бодисуудыг гэдсэнд холбож, өөртөө шингээн биемахбодиос гадагшлуулан хоргүйжүүлэх нөлөө үзүүлнэ10 (Зураг 7). Хорт нэгдлүүдийг шингээх байдлыг идэвхжүүлсэн нүүрстэй харьцуулахад бага, дунд, өндөр молекулт нэгдлүүдийг шимэгдүүлэх байдлаараа илт ялгаатай   харагдаж байна (Зураг 8).

Зураг 8. Лигнин болон идэвхжүүлсэн нүүрсний шингээх чадварын ялгаа. Идэвхжүүлсэн нүүрс нь бага молекул жинтэй токсиныг шингээх чадвар лигнинтэй төстэй боловч, молекул жингийн хэмжээ нэмэгдэх тусам шингээх чадвар буурч байна. Харин лигнин нь аль ч молекул жинтэй хорт нэгдлүүдийг идэвхжүүлсэн нүүрснээс илүүтэйгээр ялангуяа эндотоксинуудыг шингээх чадвар маш өндөр байна10.

Үүнээс дүгнэхэд:

Лактофильтрум нь ширхэглэг агууламж өндөртэй, пребиотикийн нөлөөтэй.

Системийн нөлөө үзүүлэхгүй:

  • Лигнин нь шимэгдэхгүй тул метаболизмд орохгүй
  • Лактулоза нь сахаролитик бактерийн тусламжтайгаар метаболизмд орж, органик хүчлүүдийг үүсгэнэ.
    •  Эдгээр нь протеолитик болон сахаролитик бактеруудын харьцаанд нөлөөлнө.
    • Мөн хучуур эсүүдийн энергийн эх үүсвэр болно.

Хэрэглэх заалт:

Антибиотик эмчилгээний дараа зэрэг гэдэсний микрофлорын алдагдал (гэдэсний дисбактериоз); гэдэс цочролын хам шинжийн цогц эмчилгээ, элэгний гепатит ба цирроз; харшлын өвчнүүд (Атопик дерматит, чонон хөрвөс), нянгийн гаралтай вагиноз (үтрээний дисбиоз), 

Хориглох заалт:

Хувь хүн бэлдмэлд хэт мэдрэг байх, гэдэсний түгжрэл, ходоод-гэдэсний цус алдалт, галактоземи. Ходоод ба 12 нугалаа гэдэсний шархлаат өвчний хурц үед, гэдэсний атони үед бэлдмэлийг хэрэглэхгүй.

Хэрэглэх арга, тун:

Хоол болон бусад төрлийн эм хэрэглэхээс 1 цагийн өмнө, шаардлагатай бол урьдчилан жижиглээд, усаар даруулан ууж хэрэглэнэ.

Гэдэсний дисбактериозын үед:

  • 12-с дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд 2-3 шахмалаар өдөрт 3 удаа
  • 8-12 насны хүүхдэд 1-2 шахмалаар өдөрт 3 удаа
  • 3-7 насны хүүхдэд 1 шахмалаар өдөрт 3 удаа
  • 1-3 настай хүүхдэд ½ шахмалаар өдөрт 3 удаа 

Нянгийн гаралтай вагинозын (үтрээний дисбиоз) үед:

2 шахмалаар өдөрт 3 удаа.

Курс эмчилгээний үргэлжлэх дундаж хугацаа 2-3 долоо хоног.

Бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэх болон давтан курс эмчилгээг зөвхөн эмчийн заавраар хийнэ.

Гаж нөлөө:

Бэлдмэлийн найрлага дахь бодист харшил өгч болно. Цөөн тохиолдолд гэдэс дүүрэх, суулгалт байж болно.

Тун хэтрэх:

Шинж тэмдэг: өтгөн хатах, хэвлийгээр өвдөх. Эмчилгээ: бэлдмэлийн хэрэглээг зогсоох.

Бусад эмийн бэлдмэлтэй харилцан нөлөөлөл:

Нэгэн зэрэг дотуур ууж хэрэглэсэн зарим бэлдмэлийн эмчилгээний үр дүн буурч болно.

Онцгой заалт:

Бэлдмэлийг бусад эмийн бэлдмэлтэй хавсарсан эмчилгээнд хэрэглэж болох бөгөөд ингэхдээ тусдаа хэрэглэх дүрмийг баримтална.

Эмийн хэлбэр:

Шахмал.

Поливинилхлоридын хальсан болон хэвлэл бүхий хөнгөн цагаан фольгатай блистерт 15 шахмалаар савлагдсан.

Цаасан хайрцагт хэрэглэх зааврын хамт, 4 блистерээр савлагдсан.

Хадгалах нөхцөл:

Чийг болон гэрлээс хамгаалан, +300С дээшгүй температурт хадгална.

Хүүхэд хүрэхгүй газар хадгална.

Эмийн сангаас олгох нөхцөл:

Жоргүй.

Үйлдвэрлэгч:

АО<<ABBA РУС>>,  Россия

610044, Кировская обл, г. Киров, ул. Луганская, д. 53а.

Тел: +7(8332) 25-12-29, +7(495) 956-75-54

Эх сурвалж:

  1. MOLECULAR AND CLINICAL ONCOLOGY 5: 339-342, 2016
  2. Wang et al Engineering 3 (2017) 71–82
  3. Anderson JW et al, Health benefits of dietary fiber, Nutr Rev, 67 (2009) 188-205.
  4. info@avvapharma.com | a.n@avvapharma.com
  5. Chen YE., Tsao H. The skin microbiome: current perspectives and future challenges. J Am Acad Dermatol. 2013 Jul;69(1):143-55.; Olesen А.В. Chronic Skin Disease and Risk of Infection. The Open Infectious Diseases Journal, 2012; 6: 60-64
  6. Клинические рекомендации по лечению больных атопическим дерматитом.-М.-2015
  7. (Clinical Centre of Moscow State University of Medicine and Dentistry, Department of Skin And Venereal Diseases; 2009)
  8. Scientific Center of Children Health Moscow, 2003

Гэдэсний микробиом гэж юу вэ?

Бактери, вирус, мөөгөнцөр болон бусад бичил биетнүүдийг микроорганизм эсвэл товчоор микробууд гэж нэрлэдэг. Бид бүхний гэдсэн дотор болон арьсанд триллион гаруй  микробууд оршдог бөгөөд ялангуяа бүдүүн гэдсэнд ихэнх хувь нь байрлаж гэдэсний микробиомыг бүрдүүлдэг байна. Хүний гэдэсний микробиомд 1000 гаруй төрлийн бактериуд байдаг бөгөөд эдгээр нь 1-2кг жинтэй буюу ойролцоогоор хүний тархины хэмжээтэй тэнцэхүйц юм. Хамтдаа эдгээр бактериуд нь биеийн нэмэлт эрхтний үүргийг гүйцэтгэж эрүүл мэндэд ихээр нөлөөлдөг.