Харшил ба Гуурсан хоолойн багтраа

ЛАКТОФИЛЬТРУМ

2500 жилийн өмнө Гиппократ “Бүх өвчин гэдэснээс эхэлдэг” бөгөөд хүний бие эрүүл байх гол үндэс нь гэдэсний эрүүл оптимал орчин болохыг тодорхойлж байжээ. Энэхүү оптимал орчин нь гэдэсний хөндийд орших олон тэрбум микробиом  болон гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний байнгын, тогтвортой байдлаас хамаарч байдаг. Лактофильтрум нь лактулоза (гэдэсний хөндийд оршиж буй бактеруудын амьдрах орчин, тэдгээрийн энергийн эх үүсвэрийг бүрдүүлэгч пребиотик) болон лигнин (ургамлын эслэг энэ нь гэдэсний байнгын тогтвортой хөдөлгөөнийг хангах мөн хорт бодисуудыг шүүх нөлөөтэй)-ий холимог найрлагаас тогтсон. Ингээд та бүхэнд эдгээр найрлагуудын талаар илүү өргөн хүрээний мэдээлэл танилцуулъя. Зураг 1-д уг хоёр нэгдлийн гэдэсний хөндийд үзүүлж буй нөлөөг харуулж байна.  

Зураг 1. Лактофильтрумын найрлага дахь лактулоза болон лигниний онцлог чанар.

Лактулоза: Бифидоген чанартай, гэдэсний ашигт микрофлорын өсөлт болон идэвхжлийг нэмэгдүүлнэ.

Лигнин: гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг хэвийн болгох хүнсний эслэг.

ЛИГНИН нь ургамлын гаралтай хүнсний эслэг бөгөөд олон тооны сүвэрхэг, хөвсгөр бүтэцтэй тул экзоген буюу гадаад шалтгаант эмгэг төрүүлэгчид, тэдгийн хор, хүнд металлын давс, архи, харшил төрүүлэгчдийг болон эндоген токсинууд болох билирубин, холестерин, гистамин, серотонин, мочевин, бусад дотоод шалтгаант хордлого өгдөг метаболитуудыг шингээж аван, гидролизод ордог. Улмаар эдгээр бодисуудыг өөртөө шингээн, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд тогтвортойгоор нөлөөлөн, өтгөн хаталтаас сэргийлэн бие мах бодиос гадагшлуулдаг. Бусад сорбентуудтай харьцуулахад лигнин нь олон тооны сүвэрхэг бүтэц, гадаргуугийн онцлогоосоо хамааран шингээх чавдар маш өндөртэй. (Зураг 2). Лигнин нь гэдэсний салстыг гэмтээхгүй, токсик чанаргүй, өөрөө шимэгддэггүй.  Хоол боловсруулах замын энзимүүдэд тэсвэртэй тул 24 цагийн дотор өтгөнөөр өөрчлөгдөөгүй хэлбэрээр бүрэн ялгарна. 

Зураг 2. Лигниний шингээх чадвар сайтай сүвэрхэг бүтэц.

ЛАКТУЛОЗА: Лактулозаг эмнэлзүйд өтгөн хаталтын үед осмос туулгалтын эм байдлаар мөн элэгний энцефалопатийн улмаас гипераммонеми үүссэн үед эмчилгээний зорилгоор хэрэглэдэг. 

Бифидоген нөлөө

Лактулоза нь бифидоген шинж чанартай (бифидобактерийн өсөлтийг дэмждэг) бөгөөд бүдүүн гэдсэнд хувиралгүйгээр орж Бифидобактери болон Лактобацилл гэх сахаролитик бактеруудын энергийн эх үүсвэр болох ба эдгээр бактеруудын нөлөөгөөр  сүүний болон цууны хүчил үүсгэн, протеолитик болон липополисахарид ялгаруулагч бактеруудын (clostridum, Pseudomonas) үржих орчныг дарангуйлан, хэмжээг бууруулан микробиомын орчинд нөлөөлдөг.  Лактулозагийн 3 хүрэхгүй хувь нь хоол боловсруулах замаар идэвхигүй байдлаар шимэгдэн, шээсээр өөчлөгдөөгүй хэлбэрээр ялгардаг.

Хэдийгээр лактулозаг пребиотик хэмээн албан ёсоор үздэггүй ч олигосахарид нь 1,4 холбоотой тул пребиотик байдлаар судалан үзэхэд пребиотикийн шалгуур үзүүлэлтүүдтэй нийцсэн байна. Үүнд:

  • Ходоодны хүчил болон хөхтөн амьтны энзимээр гидролизод орохгүй, хоол боловсруулах замаар шимэгдэгдэхгүй
  • Гэдэсний микрофлорын нөлөөгөөр задардаг
  • Гэдэсний хэвийн флорыг сонгомлоор идэвхжүүлдэг (бактерийн нормобиоценоз)

Лактулоза нь сахаролитик бактерийн метаболизмын сонгомол субстрат бөгөөд бифидоген нөлөөтэй, мөн Бифидобактери болон Лактобациллын метаболизмын үр дүнд чөлөөт өөхний хүчил үүсгэдэг тул эзэн биеийн эрүүл мэндэд ашиг тус ихтэй.

Touhoy (2002) нарын судалгаагаар лактулоза болон түүний бүдүүн гэдсэнд үзүүлэх нөлөөллийн талаар судлахад лактулозаг хэрэглэхэд бифидобактерийн хэмжээ илэрхий нэмэгдсэн. Харин генетикийн судалгаагаар клостридийн хэмжээ буурсан байна. Өдөрт 10 гр лактулозаг хэрэглэхэд гэдэсний микробиотод нөлөөлж пребиотикийн шинж чанарыг үзүүлж байгааг тодорхойлжээ.

2013 Онд Watson нарын судалгаагаар 68 бактерийн омгийг (Лактобацилл болон бифидобактери) 10 өөр нүүрс усны солилцоо хийх чадварыг судлахад галактоолигосахарид (GOS) ба лактулоза нь өсөлтийн хамгийн таатай шинж чанарыг дэмжиж байгааг тогтоосон.

 Гипераммонеми болон бөөрний түүдгэнцрийн үрэвсэлт өвчин

Лактулоза нь элэгний энцефалопатийн улмаас үүссэн гипераммонемиг эмчлэх үйлчилгээтэй.

Аммон гэдэг нь азот агуулсан хоол хүнс болон шээсэн дэхь бактери, бүдүүн гэдсэн дэх уургийн задралын улмаас анхдагчаар үүсдэг. Элэгний эсүүдийн гэмтэл болон циррозын үед аммонийн хэмжээ цусанд ихэссэнээр цус-тархины хоригийг нэвтэрч улмаар энцефалопати үүсдэг. Элэгний энцефалопатийн үед хорт бодисуудыг гадагшлуулах зорилгоор лактулозаг эмчилгээнд хэрэглэдэг.

Түүнчлэн лактулозаг бөөрний түүдгэнцрийн үрэвсэлт өвчний үед хэрэглэсэн судалгаанууд байдаг. Бөөрний түүдгэнцрийн үрэвсэлтэй 40 өвчтөнд 30 мл лактулоза өдрийн гурван удаа 8 долоо хоногийн турш хэрэглэхэд сийвэнгийн креатинин, мочевин, β2- микроглобулин, шээсний хүчлийн хэмжээ эмчилгээнээс өмнөх үетэй харьцуулахад илэрхий буурсан байна. Зохиогчид фрукто-олигосахарид зэрэг пребиотикууд нь хоол боловсруулах замаар азот ялгаруулан, бөөрний үйл ажиллагаанд тустай ялангуяа бөөрний дутагдлын үед үр дүнтэй болохыг хүлээн зөвшөөрсөн.

Rossi болон түүний багийнхний судалсан мета-анализ судалгаагаар пребиотик болон пробиотик үүн дотроо лактулозаг хэрэглэхэд бөөрний түүдгэнцрийн үрэвсэлт өвчний уремийн токсиныг холбогч уургууд, p-cresol sulphate болон indoxyl sulphate (бөөрөөр бүрэн шүүгдээгүй)-ийн хэмжээнүүд буурсан болохыг харуулсан. Уг тохиолдолд лактулозыг хамгийн багадаа өдөрт 20 гр тунгаар хэрэглэж байсан.

Лактофильтрум дахь лактулоза нь пребитиокийн нөлөөгөөр хязгаарлагддаг,  аммонийг ялгаруулах үйлдэл илэрхий өндөр тунгаар хэрэглэж буй үед илэрнэ.

Үүнээс дүгнэхэд:

Лактофильтрум нь ширхэглэг агууламж өндөртэй, пребиотикийн нөлөөтэй.

Системийн нөлөө үзүүлэхгүй:

  • Лигнин нь шимэгдэхгүй тул метаболизмд орохгүй
  • Лактулоза нь сахаролитик бактерийн тусламжтайгаар метаболизмд орж, органик хүчлүүдийг үүсгэнэ.
    •  Эдгээр нь протеолитик болон сахаролитик бактеруудын харьцаанд нөлөөлнө.
    • Мөн хучуур эсүүдийн энергийн эх үүсвэр болно.

Эх сурвалж:

  1. MOLECULAR AND CLINICAL ONCOLOGY 5: 339-342, 2016
  2. Wang et al Engineering 3 (2017) 71–82
  3. Anderson JW et al, Health benefits of dietary fiber, Nutr Rev, 67 (2009) 188-205.
  4. info@avvapharma.com | a.n@avvapharma.com
  5. Chen YE., Tsao H. The skin microbiome: current perspectives and future challenges. J Am Acad Dermatol. 2013 Jul;69(1):143-55.; Olesen А.В. Chronic Skin Disease and Risk of Infection. The Open Infectious Diseases Journal, 2012; 6: 60-64
  6. Клинические рекомендации по лечению больных атопическим дерматитом.-М.-2015
  7. (Clinical Centre of Moscow State University of Medicine and Dentistry, Department of Skin And Venereal Diseases; 2009)
  8. Scientific Center of Children Health Moscow, 2003
  9. Klein A.V. & Kiat H. (2015) Detox diets for toxin elimination and weight management: a critical
  10. *Zhao Lili, et al (2017): Detoxification of cancerogenic compounds by lactic acid bacteria strains, Critical Reviews in Food Science and Nutrition

Гэдэсний микробиом гэж юу вэ?

Бактери, вирус, мөөгөнцөр болон бусад бичил биетнүүдийг микроорганизм эсвэл товчоор микробууд гэж нэрлэдэг. Бид бүхний гэдсэн дотор болон арьсанд триллион гаруй  микробууд оршдог бөгөөд ялангуяа бүдүүн гэдсэнд ихэнх хувь нь байрлаж гэдэсний микробиомыг бүрдүүлдэг байна. Хүний гэдэсний микробиомд 1000 гаруй төрлийн бактериуд байдаг бөгөөд эдгээр нь 1-2кг жинтэй буюу ойролцоогоор хүний тархины хэмжээтэй тэнцэхүйц юм. Хамтдаа эдгээр бактериуд нь биеийн нэмэлт эрхтний үүргийг гүйцэтгэж эрүүл мэндэд ихээр нөлөөлдөг.

Шумууланд хазуулах үеийн эмчилгээ, урьдчилан сэргийлэлт

Шумууланд хазуулсны дараа түүний шүлсэнд байдаг уургуудын эсрэг дархлааны хариу урвал өрнөнө. Шумууланд хазуулсан ихэнх хүмүүст дархлааны хариу урвал өрнөдөг ч цөөн тооны хүмүүст эмнэлзүйн ач холбогдол бүхий харшлын урвал өрнөдөг (хэсэг газрын ноцтой хариу урвал).

Чонон хөрвөс – Urticaria

Чонон хөрвөс нь төвдөө цайвар, арьсны гадаргуугаас өргөгдсөн, ихээхэн загатналттай бэлцрүүн тууралтаар илэрдэг (зураг 1) бөгөөд маш нийтлэг тохиолддог эмгэг юм. Хүн амын ойролцоогоор 20%-д амьдралынх нь аль нэг хугацаанд чонон хөрвөст өртсөн байдаг.