Эм судлал

Антибиотик тэсвэржилт бол дэлхий нийтийн асуудал

“Улс орны  удирдагчидийн яаралтай, системтэй арга хэмжээгүйгээр, дэлхий дахин АНТИБИОТИК – ийн ДАРААХ ЭРИН ҮЕ – д шилжиж байгаа бөгөөд үүний улмаас түгээмэл тохиолддог энгийн халдварт өвчин, өчүүхэн шархнаас болж нас бардаг үе дахин ирэх юм” Dr Keiji Fukuda, WHO’s Assistant Director-General for Health Security.

Цус тогтоох эмчилгээнд Аминокапроны хүчил буюу (EACA) хэрэглэх нь

Фибриний хайлалтыг хориглогч буюу Аминокапроны хүчил буюу (EACA) химийн бүтцийн хувьд лизин амин хүчилтэй адилхан бөгөөд фибрин хайлалтын эсрэг үйлчилгээгий нийлэг бэлдмэл юм. Уг бэлдмэл плазминогений идэвхийг өрсөлдөж дарангуйлдаг.

Цус тогтоох эмчилгээнд Дицинон хэрэглэх нь

Этамсилате /Ethamsylate/ буюу Дицинон (Dicynene/Dicynone) нь гемостазыг өдөөдөг эмийн зүйл юм. Уг эм нь капиллярийн эндотелийн эсэргүүцлийг нэмэгдүүлж, ялтас эсийн адгезийг дэмждэг. Түүнчлэн ялтас эсийн аггрегацийг бууруулдаг, судас өргөсгөдөг, капиллярийн нэвчилтийг нэмэгдүүлдэг простагландинуудын үйлдэл, биосинтезийг хориглох нөлөө үзүүлдэг.