Элэгний хавдрын судас боох эмчилгээ гэж юу вэ?

Мэс засал
Orgilbold bayartsogt

Элэгний хавдрын судас боох эмчилгээ гэдэг нь мэс заслын бус аргаар зөвхөн хавдрыг тэжээгч судсыг бөглөх эмчилгээний арга юм. Үүнийг анагаах ухаанд элэгний хавдрын эмболизаци (бөглөх) эмчилгээ (embolization therapy for liver cancer) гэдэг.

Ард түмэн дунд энэхүү эмчилгээний аргыг мэс заслын аргаар судсыг гаднаас нь механикаар боодог хэмээн ташаа ойлгоц их байдаг. Гэвч энэ нь мэс заслын бус эмчилгээний арга бөгөөд рентген туяаны тусламжтайгаар харж судсан дотуур сэтгүүр явуулан элэгний зөвхөн хавдрын судасруу судас бөглөг, эсвэл химийн тариа, эсвэл радиоидэвхит бодис шахаж цусны урсгалыг зогсоосноор хавдрын эсүүдэд очих тэжээлийн бодис, болон хүчилтөрөгчийг бууруулснаар болон шахсан химийн тариа, радиоидэвхит бодисоор хавдрын эсийг үхүүлдэг эмчилгээ юм.

Үндсэн ойлголт: Элэгрүү 2 судас (элэгний артери, үүдэн вен) цусан хангамж өгдөг. Элэгний ихэнх эрүүл эсүүд үүдэн венийн салаагаар тэжээгддэг, харин элэгний хавдрын эсүүд элэгний артерийн салаагаар тэжээгддэг. Тиймээс энэхүү хавдрыг тэжээж буй судсыг бөглөснөөр хавдрын эсүүдийг үхүүлэх боломжтой, мөн элэгний эрүүл эс нь ихэнх тэжээлээ үүдэн венээс авч байгаа тул эрүүл эсэд аюулгүй байдаг.

Судас бөглөх эмчилгээний 3 төрлийг удаан хугацаанд хэрэглэж, судлаж байгаа ч энэ нь сайн гэх ялгаа гараагүй байна.

  1. Артерийн эмболизаци
  2. Хемоэмболизаци
  3. Радиоэмболизаци

Артерийн эмболизаци

Артерийн эмболизаци гэдгийг өөрөөр транс-артериал эмболизаци (TAE) гэдэг. Гуян дээр жижигхэн зүсэлт хийн энэхүү ажилбарын сэтгүүр (нарийн, уян гуурс) –ийг гуяныг артери руу оруулснаар цааш судсан дотуураа явуулсаар гол судсаар дамжин элэгний артери, түүнээсээ хавдрыг тэжээж буй судасруу оруулснаар судас бөглөгч шахаж өгдөг. Энэ үед зорьсон судаснуудаа олохыг тулд тодосгогч бодис шахаж, рентген туяагаар хардаг.

Хемоэмболизаци

Энэ аргыг бас транс-артериал хемоэмболизаци (TACE) гэж нэрлэдэг. Учир нь дээрх артерийн эмболизацийн аргыг химийн эмчилгээтэй хослуулсан арга юм. TACE-н үед сэтгүүрийн тусламжтайгаар хавдрын артери руу химийн эмчилгээг хийж, артерийг бөглөх боломжтой.

Радиоэмболизаци

Энэ аргачлалд транс-артериал радиоэмболизаци (TARE) –тай радио эмчилгээг хослуулсан судас бөглөх эмчилгээг хийдэг. Нэгдсэн улсад энэхүү эмчилгээг хийхдээ радиоидэвхит изотопыг жижиг бөмбөлөг (yttrium-90) хэлбэрээр шахаж өгдөг. Энэ үед мэдээж радио эмчилгээний гаж нөлөө хамгийн бага байдаг.

TACE

Элэгний хавдрын судас бөглөх эмчилгээг загварчлан харуулав

Эдгээр эмчилгээний сөрөг нөлөө

Судас бөглөх эмчилгээний улмаас цус алдах, халдвар орох (элэгний халдвар, цөсний хүүдийн үрэвсэл, элэгний судсанд бүлэн үүсэх) багахан эрсдэлтэй байдаг. Судсан дотуур шууд сэтгүүрээр тодосгогч хэрэглэж буйтай холбоотой бөөрний өвчинтэй хүмүүст эрсдэлтэй байх боломжтой. Энэ нь харшлын урвал, бөөрний гэмтэл, эсвэл бамбай булчирхайн дутагдлын багахан эрсдлийг дагуулдаг.

TACE эмчилгээний дараа ойрын хугацаанд хавдрын эсүүд ихээр үхэж, үрэвсэл их явагддаг. Үүнтэй холбоотой хэвлийгээр өвдөх, халуурах, дотор муухайрах зовиур илрэх боломжтой буюу хүмүүсийн 69-80%-д илэрдэг бөгөөд үүний эмболизацийн дараах хам шинж гэж нэрлэдэг. Мөн шинжилгээнд элэгний үйл ажиллагааны алдагдал ч илрэх боломжтой ч энэ нь эмчилгээний үр дүнд үүсч буй түр зуурын өөрчлөлт юм. Энэ үед зовиурын эсрэг шинж тэмдгийн эмчилгээ хийлгэж болно. Харин антибиотик ихэнхдээ шаардлагагүй байдаг. Мөн эрүүл элэгний эдэд нөлөөлөх боломжтой. Гэвч эдгээр эмчилгээний үед ноцтой хүндрэл ховор тохиолддог боловч тохиолдох боломжтой.


Эх сурвалж


1 Comment

  • наран

    Сайн байна уу! TACE chemoembolize эмчилгээг манайд хийдэг юм уу?

    29/04/2016 01:56