Хийжүүлсэн ундаа таны бие, ой санамжид хэрхэн нөлөөлдөг вэ?

Мэс засал
Orgilbold bayartsogt

Та нэг лааз хийжүүлсэн ундаа ууснаас 20 минутын дараа өдрийн сахарын хэрэглээтэй 100% тэнцэхүйц буюу 10 цайны халбага сахар биед тань ордог. Таны цусан дах сахар инсулины тусламжтай задрах болон элгэнд өөх рүү хувирч зарцуулагддаг. Хийжүүлсэн ундааны  кофейн нь 40 минутанд бүрэн шимэгдэж таны биед үйлчилэхэд: хүүхэн хараа тэлэгдэх, цусны даралт нэмэгдэх, болон элэг цусны урсгал рүү илүү их сахар оруулдаг.

Энэ бол зөвхөн эхний цагт юм. Цаашид, өдөр бүр хийжүүлсэн ундаа уухад биеийн бараг бүх хэсгүүдэд нөлөөлж эхэлдэг. Жишээ нь:

Тархинд

Сахарын хэрэглээ өндөр байх нь мэдрэлийн үйл ажиллагаанд саад болдог, ялангуяа ой тогтоолт үүсэхэд. Мэдрэлийн шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн судалгаагаар сахарын хэмжээ хэт их байх нь мэдрэлийн brain-derived neurotrophic factor (BDNF)-ийн үүсэлтийг бууруулдгийг тогтоосон байна. BDNF хангалтгүй байх нь сурах болон ой тогтоолт зэрэг өдөр тутмын танин мэдэхүй үүсэхэд маш хэцүү болгодог. BDNF-тай холбоотой мэдрэл болон сэтгэцийн байдалд хоол хүнс чухлаар нөлөөлдөгийг дээрх судалгааны дүгнэлтэнд судлаачид онцолсон.

Зүрхэнд

Хүн өдөр бүр нэг сав хийжүүлсэн ундаа уух нь зүрхний архаг өвчнөөр өвдөх эрсдэл эрс ихэсдэгийг Харвардын Их Сургуулийн 2012 оны судалгаагаар илрүүлжээ. Хамгийн бага хийжүүлсэн ундаа уусан оролцогчтой ихэнх оролцогчдыг харьцуулахад зүрхний дайралтанд өртөх магадлал 20-оос илүү хувь байсан. Сахараар амт оруулсан ундааны хэрэглээ зүрхний архаг өвчин болон өөхний, үрэвслийн хүчин зүйлсийн болон лептиний сөрөг өөрчлөлттэй холбоотойг судлаачид онцолсон байна.

Уушгинд

Эрдэмтэн судлаачид хийжүүлсэн ундааны хэрэглээ нь уушигны хүндрэлийн эрсдлийг нэмэгдүүлдэг гэж үздэг тухайлбал: уушигны архаг бөглөрөлтөт өвчин (COPD). Согтууруулах ундааны хэрэглээний хэмжээ COPD, болон астма үүсэх боломжийг нэмэгдүүлдэгийг Аделайдын Их сургуулийн судлаачид болон 2012 оны судалгаануудад бичсэн. Согтууруулах бус ундааг нэгээс илүү хэрэглэхэд тунгаас хамаарч дээрх өвчнүүд үүсэх боломж нэмэгддэг.

Шүдэнд

Та хийжүүлсэн ундааг багаар давтан хэрэглэхэд таны аманд нян ихэсч хүчиллэгийг нэмэгдүүлдэг. Энэ хүчил шүдний пааланг зөөлрүүлснээр цаашид шүд цоороход хүргэнэ. Мөн   шүлсний pH-ийг хийжүүлсэн ундаа багасгаснаар бактери үржих болон шүд шархлах нөхцлийг бүрдүүлдэг.

Хийжүүлсэн ундаа нь дээрх мэтчилэн таны биеийн хэсэг бүрт сөрөг нөлөөтэй.

Эх суралж

By John Ericson  http://www.medicaldaily.com/Mar 13, 2014 03:55 PM EDT