Тамхинаас татгалзахын ач холбогдол / Иргэдэд боловсрол олгох/

Дотрын өвчин судлал
Namuuntuul Ринченханд Ayush

 Тамхинаас татгалзсанаар та зүрх судас, амьсгалын замын эмгэгүүд, бөөрний дутагдал, халдвар, хавдар тусах магадлал болоод  нас баралт буурдаг. Мөн тамхины улмаас ясны бат бөх чанар алдагдаж яс сийрэгжилтэнд ордог. Тамхиа хаяснаар таны царай зүс илүү залуу, гэрэлтсэн харагдахаас гадна бэлгийн янз бүрийн асуудлууд арилдаг.

Та одоо хэдэн настай ч бай, хэр удаан эсвэл хэр их тамхи татсан байгаагаас үл хамааран яг одоо тамхиа хаяхад таны бие асар ихээр эрүүлжих болно.

Тамхинаас татгалзахын тулд та юу хийх хэрэгтэй вэ?

  •  Гарах өдрийг товлох;
  •  Гэр бүл, найз нөхөд, ойр орчмын хүмүүстэй тамхинаас гарах гэж байгаагаа хэлэх;
  •  Тамхинаас гарах үед үүсч болох бэрхшээлүүдийг урьдчилан тооцоолох;
  •  Гэртээ, машиндаа, ажил дээрээ байгаа тамхи эсвэл тамхины төрлийн зүйлүүдийг хаях;
  •  Тамхинаас гарах гэж байгаагаа эмчдээ хэлж, тусламж авах;

download

Эмч танд хэрхэн тусалж чадах вэ?

Эмч тань тамхинаас гарах хамгийн сайн аргыг хэлж өгөх болно. Эмчээс болон ойр дотны хэнээс ч та зөвлөгөө авч болно. Эмч танд дараах эмийг зөвлөж чадна.

  • Тамхи татах хүслийг бууруулах;
  • Тамхийг зогсоосноос үүсэх тааламжгүй шинж тэмдгүүдийг бууруулах (“үгүйлэх хамшинж”);

Үгүйлэх хамшинж хэрхэн илрэх вэ?

  • Нойрны асуудлууд үүсэх
  • Уцаартай, сэтгэл түгшсэн, тайван бус болох
  • Сэтгэлээр унах эсвэл ууртай болох
  • Юмыг тунгаан бодоход төвөгтэй байх

Тамхинаас гарч буй зарим хүмүүст түр зуур сэтгэл гутрал илэрдэг. Тиймээс тэдгээр хүмүүст зөвлөгөө өгч, сэтгэл гутралын эсрэг эм тус болдог. Хэрэв танд ч бас сэтгэл гутрал илэрч байгаа бол үүнийгээ эмчдээ хэлж тусламж аваарай.

Тамхинаас гарахад тань эм хэрхэн нөлөөлөх вэ? — Олон төрлийн эмүүд тамхинаас гарахад олон янзаар нөлөөлж чадна.

  • Никотин орлуулах эмчилгээ нь таны биеийг тамхины үндсэн хэсэг болох никотинийг үгүйлэх шинжийг бууруулдаг. Эмчийн жоргүй хэрэглэж болох никотин орлуулах эмчилгээнд: наалт, шахмал, бохь багтдаг. Харин жороор хэрэглэдэгт: хамрын цацлага, үлээгч /“puffers”/, амьсгалуур /inhaler/ ордог.
  • Бупропион– бол тамхи татах хүслийг бууруулдаг жороор олгодог эм. Энэ эм Зибан /Zyban/, Вэлбутрин/Wellbutrin/ гэсэн нэрээр худалдаалагддаг. Мөн брэнд нэрээсээ илүү хямд женерик хэлбэрээр зарагддаг.
  • Варениклин (брэнд нэр: Чантикс)нь мөн адил тамхи татах хүслийг болон үгүйлэх хамшинжийг бууруулдаг жороор олгогддог эм юм. Та энэ эмийг уухыг хүссэн эсвэл танд сэтгэл гутрал, зүрхний эмгэг зэрэг зовиурууд илэрсэн бол эмчтэйгээ зөвлөлдсөний дараа уугаарай. Мөн зарим хүмүүст энэ эм нь архины хор нөлөөг нэмэгдүүлдэг. Тиймээс энэ эмийг ууж байгаа үедээ архийг хязгаарлах хэрэгтэй.

Хэрэв дээрхи 2 эмийг ууж байгаа үед дараах шинж тэмдгүүд илэрвэл эмээ уухаа зогсоож, эмчид яаралтай үзүүлээрэй.

  • Их бухимдах
  • Сэтгэл гутралд орох
  • Хачин жигтэй зүйлс хийж эхлэх
  • Амиа хорлох талаар бодож эхлэх

Зөвлөгөө танд хэрхэн нөлөөлөх вэ? — Зөвлөгөөг биечлэн уулзах эсвэл утсаар авч болно. Зөвлөгөө танд дараах байдлаар туслах болно.

  • Тамхи татахад юу таныг өдөөж байгаа мөн түүний оронд юу хийж болох
  • Тамхи татах хүслийг дарах
  • Тамхинаас гарахыг оролдоход юу саад болж байгаа.

Тамхинаас гарах хамгийн шилдэг арга юу вэ?— Судалгаанаас харахад хүмүүс тамхинаас гарахад туслах эм хэрэглэхийн хажуугаар, тогтмол зөвлөгөө авах нь хамгийн үр дүнтэй байгаа. Никотин орлуулах эмчилгээг бусад жороор олгодог эмтэй хавсруулж хэрэглэх нь мөн үр сайтай байна. Зарим тохиолдолд Бупропион, Варениклин эмүүдийг хамтад нь хэрэглэж байна.

Тамхинаас гарсны дараа та жин нэмэх үү? — Тийм,  та хэдэн кг нэмж болно. Гэвч тамхийг хаях нь хэдэн кг нэмэхээс илүү эрүүл мэндэд тань асар их тустай. Жин нэмэхгүйн тулд  урьдчилан сэргийлж илүү идэвхитэй хөдөлж, бага идээрэй. Бупропионыг ууснаар биеийн жинг тогтвортой байлгах боломжтой.

Тамхинаас гарах боломжоо нэмэгдүүлэхийн тулд та өөр юу хийх хэрэгтэй вэ?

  • Дасгал хөдөлгөөн хийж эхлэх
  • Тамхичдаас болон тамхитай холбоотой орчнаас зайлсхийх. Хэрэв ойр дотны тань хэн нэгэн тамхичин бол тантай хамт гарахыг зөвлөөрэй.
  • Бохь, хатуу чихэр, эсвэл өөр зүйлсийг амандаа хийж байх. Хэрэв тамхи татахыг хүсч байвал тамхины оронд эдгээрээс аль нэгийг амандаа хийгээрэй.
  • Эргээд тамхиа татчихсан байлаа ч битгий шантраарай. Ихэнхи хүмүүс амжилттай хаяхаасаа өмнө хэд хэдэн удаа оролдсон байдаг.

Хэрэв би жирэмсэн хирнээ тамхи татдаг бол яах вэ?— Хэрвээ та жирэмсэн бол тамхийг зогсоох нь таны хүүхдийн эрүүл мэндэд маш чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Эмчтэйгээ ярилцаж хүүхэддээ хамгийн сайн аюулгүй байдлыг бий болгоорой.

Дам тамхидалт

Дам тамхидалт гэж юу вэ? — Дам тамхидалт гэдэг нь “бусдын тамхилсан тамхины утаагаар амьсгалах” гэсэн эмнэлгийн нэр томьёо юм. Өөрөөр бас “Хүрээлэн буй орчны тамхины утаа” гэж нэрлэдэг.

smoking-in-public4037

Дам тамхидалтын хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юу?— Мэдээж тийм. Судалгаануудаас үзэхэд хүүхэд гэртээ дам тамхидалтад өртөхөд эрүүл мэндэд нь маш их сөрөг нөлөөтэй батлагдсан. Хэрэв эцэг эх хоёул тамхичин бол нөхцөл байдал бүр ч таагүй.

Дам тамхидалт хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

  • Амьсгалын замын шинж тэмдэг, тухайлбал ханиалгах, цэр гарах, хяхтнаж амьсгалах
  • Уушигны халдварт өвчнүүд жишээлбэл, гуурсан хоолойн үрэвсэл, уушгины хатгалгаа гэх мэт. Эдгээр халдварууд нярай, бага насны хүүхдэд маш аюултай.
  • Гуурсан хоолойн багтраа /Астма/– Энэ бол амьсгалахад маш төвөгтэй болдог уушгины өвчин юм. Өвчний сэдрэлийн үед хүүхэд шуугиантай амьсгалж, ханиалгаж, цээжээр давчдах мэдрэмж төрдөг.
  • Хүүхэд насанд уушги хэвийн өсөж, хөгжиж чаддаггүй.
  • Чихний халдварууд
  • Сонсгол бууралт (хүүхэд том болох үед)

Дам тамхидалтанд өртсөн хүүхдүүд насанд хүрсэн хойноо:

  • Гуурсан хоолойн багтраа /Астма/
  • Уушгины хавдар
  • Бусад төрлийн хавдрууд
  • Зүрхний эмгэгүүдээр өвчлөх эрсдэл маш өндөр.

Түүнчлэн тамхичин эцэг эхийн хүүхэд тамхичин болох нь цөөнгүй байдаг.

Хэрэв таны хүүхэд аль хэдийн астматай болсон бол яах вэ? — Энэ үед дам тамхидалт таны хүүхдийн эрүүл мэндийн байдлыг улам дордуулж, хүндрүүлнэ.  Астматай хүүхэд астмын эсрэг эмийг байнга хэрэглэх болж, цаашлаад эмнэлэгт хэвтэх шаардлага их гардаг болно.

Дам тамхидалт хэвлийд байгаа хүүхдэд нөлөөлөх үү?—  Тийм. Эх өөрөө татдаггүй хирнээ дам тамхидалтанд өртөхөд хүүхдийн төрөх үеийн жин хэвийн хүүхдийнхээс бага байдаг.

Эмэгтэйчүүд жирэмсэн үедээ тамхи татах нь ямар үр дагавартай вэ? — Тухайн эмэгтэй юун түрүүнд зулбах эрсдэл туйлын өндөр байна.

smoking baby

Жирэмсэн эмэгтэй тамхи татвал урагт дараах зүйлс тохиолдох магадлал маш өндөр.

  • Хугацаанаасаа эрт төрөх / дутуу төрөх/
  • Эхийн умайд хэвийн өсөлт саатах
  • Төрөлхийн хөгжлийн гажигтай төрөх
  • Хожуу үедээ нярайн гэнэт үхлийн хамшинж тохиолдох (“SIDS”)– энэ нь нярай унтаж байх үед тодорхой шалтгаангүйгээр гэнэт нас барах.

Гэртэй тамхины утаагүй байхад л хангалттай юу?— Үгүй. Хэрэв та хүүхдийнхээ эрүүл мэндийг улам сайжруулахыг хүсвэл машин, бусад орчныг ямагт тамхины утаагүй байлгах хэрэгтэй. Тамхины утааг дарахын тулд агааржуулагч хэрэглэх нь үр дүнгүй.


Эх сурвалж

www.uptodate.com

 

3 Comments

  • Ichiko

    Ene tamhi tatdaggui hunii zuvluguu bainaa. Esvel tamhinaas garch uzeegui, esvel orchuulga ch yumuu. Bi yag odoo tamhinaas garch baigaa. Minii huvid setgel gutrah bish harin ch hund achaanaas salj erh chuluutei bolson yum shig sanagdaj baina. Omno n za eniig hiicheed, ingecheed, tegchiheed daraa n tamhi tatna, ingehiin omno tatna geed l bodloos bainga neg yum uyatai, tamhigui bol ireedui hooson ch yum shig tusuulj ch chaddaggui, tusuuluhiig ch husdeggui baisan baina. Bi odoo erh chuluutei bolsnoo mederch baina. Targan hun turna, Tamhichin hun tamhinaas garna gedeg bol ooriigoo yalan diilj baigaa mash tom amjilt gej bodoj baina. Oor nikotin ntr-eer orluulah shaardlagagui, Hun zugeer l bolichihoj boldog yum baina. Humuusee. tamhinaas garahiig turshaad uzeerei. Zugeer l haya, bodohoo boli, hiihee boli… ih amarhan yum baina. 12 jil tamhi tatsan emegtei…

    07/03/2016 00:54

    • Ichiko

      Mon medeej uguileh uye garahad tevchih heregtei. Tsaash hundruulj bodolguigeer tevchchihvel hetsuu bish yum baina. Bas haaya neg tataj bolno gesen yum zuvluguun deer haragdah shig bolohiin. Tegej bolohgui shuu. Negent garch baigaa bol ogt tamhi tatah hereggui. Bi sayahan uschind ortol arai gej urguulsan usiig maani ih muuhai helbertei tairsan yum. Bi uurandaa shuud tamhi l sanaand orson bolovch tamhinaas garah husel maani davamgai baisan tul bi iim uyed odoo l tatchihval tamhinaas garch chadahgui shuu dee gej dotroo bodood tataagui. Ene uildeldee uram orood bi tamhind zahiragdah bish tamhiig zahirch baigaadaa bayartai baina. Tevch, bitii tat, udahgui ur dungiin talaar huvaaltsah bolno. Aris uushig tsevershij baigaa n ilt medegdej yadrahgui bolood baigaa. Tamhinaas bolj uussen urchlee maani togtvorjij, bagasna gej naidaj baina.

      07/03/2016 01:05

  • jiha

    bid nar yamar sain yum herglej baigaad bolij baigaa bish. tamhia zogsoohod l bie eruuljij baih estoi bairandaa orno. zarim humuus tamhiig erhten shig l bodohiimaa. tamhinaas garval ooriinhoo yumnaas hagatsah gej baigaa yum shig l. Yag unendee tamhichnii bie dotorh n ulaanbaatariin utaa shig bolson baigaag oilgohgui baina.

    07/03/2016 01:16