Сарын тэмдэг өвдөлттэй ирэх (Боловсрол олгох)

Мэс засал
Orgilbold bayartsogt

Биений юм буюу сарын тэмдэг ирэх үед хэвлийн доод хэсгээр чангарч, хатгуулж эсвэл битүү өвдөх, мөн зарим хүмүүст нуруу өвдөх зовиур хамт илрэх нь бий. Таны сарын тэмдэг ирэх үед бага зэргийн өвдөлт илрэх нь хэвийн боловч хэт их өвдөх нь хэвийн биш юм. Тиймээс сарын тэмдэг хэт их өвдөлттэй ирвэл эмгэг гэж үзэх бөгөөд үүнийг анагаах ухаанд дисменорреа гэж нэрлэдэг.

Сарын тэмдэг өвдөлттэй ирэх нь ихэнх эмэгтэйчүүдэд тохиолддог зүйл юм. Гэсэн хэдий ч зарим өсвөр насны охид, эмэгтэйчүүд болон 20 –с дээш насны эмэгтэйчүүд сарын тэмдэг ирэх цөөн хэдэн хоногт сарын тэмдгийн өвдөлтөөс болж сургууль, ажил төдийгүй гэрийн өдөр тутмын ажилаа хийхэд бэрх болдог. Тиймээс энэхүү эмгэгийн талаар болон гэртээ авах арга хэмжээ төдийгүй ямар үед эмчид хандах вэ? гэдгийг мэдэж байх нь зүйтэй юм.

Шалтгаан

Сарын тэмдэг өвдөлттэй ирэхийг шалтгаанаас нь хамаарч 2 том бүлэг болгон ангилдаг. Үүнд:

  • Анхдагч
  • Хоёрдогч

Анхдагчаар биений юм өвдөлттэй ирэх гэж бусад ямар нэг өвчин тухайлбал умайн болон аарцгийн бусад эрхтний өвчин эмчийн үзлэг болон шинжилгээгээр байхгүй гэдэг нь нотлогдсон эрүүл залуу эмэгтэйчүүдэд биений юм өвдөлттэй ирэхийг хэлдэг. Үүний нарийн механизмд умайн ханын эсүүдэд үүсдэг простагландин хэмээх биологийн идэвхит бодисын үүсэлт их байх нь энэхүү эмгэг илрэхэд гол үүрэгтэй оролцдог.

Хоёрдогчоор биений өвдөлттэй ирэх гэж ямар нэг өвчний улмаас тухайлбал умайн эсвэл аарцгийн эрхтний өвчний улмаас биений юм өвдөлттэй ирэхийг хэлдэг. Тухайлбал:

  • Эндометриоз (зөвхөн умайн хөндийд байдаг эсүүд умайн хөндийгөөс өөр газар илрэх)
  • Умайн хоргүй хавдар
  • Зэс агуулсан умайн доторх ерөндөг тавиулсан
  • Аарцгийн эрхтний үрэвсэлт өвчин
  • Биений юм ирэхийн өмнөх хам шинж
  • Бэлгийн замын халдварт өвчин
  • Стресс болон сэтгэл түгшил

зэргийн улмаас сарын тэмдэг хоёрдогчоор өвдөлттэй ирж болно.

Гэрт авах арга хэмжээ

  • Expand SectionХэвлийн доод хэсэгт буюу хүйсний доод хэсэгт бүлээн жин тавь. Сарын тэмдэг өвдөлттэй ирэх үед бүлээн жин тавих нь парацетамол ууснаас илүү таны өвчинг намжаадаг нь батлагдсан. Бүлээн жингээ тавиастай хэзээ ч бүү унт
  • Хэвлийн доод хэсэгтээ хурууны үрүүрээрээ зөөлөн, тойрог байдлаар иллэг хий
  • Халуун (бүлээн) зүйл уу
  • Хөнгөн хоол багаар олон давтамжтай ид
  • Нүүрсусаар баялаг хоол хэрэглэ тухайлбал үр тариа, жимс болон хүнсний ногоо, ГЭВЧ давс, сахар, согтууруулах ундаа болон коффейн бага хэрэглэ гэсэн хоолны дэглэм барь
  • Хэвтээ байрлалд хөлөө өргөсөн байдалтайгаар өвдгөөрөө нугалж өөр рүү татах, тэнийлгэх дасгал хий
  • Өөрийгөө тайвшруулах аргад суралц тухайлбал бясалгал эсвэл иога
  • Жоргүй олгодог үрэвслийн эсрэг эм хэрэглэж үз (ж нь. ибупрофен). Сарын тэмдэг ирэх төлөвтэй байгаа өдрөөс эхлэн ууж эхлэн, ирж байгаа эхний хэдэн өдрүүдэд тогтмол цагаар үргэлжлүүлэн уу
  • Витамин В6, калци болон магнийн бэлдмэл хэрэглэж үз ялангуяа хэрвээ таны өвдөлт сарын тэмдгийн өмнөх хам шинжээс үүсдэг бол
  • Дулаан шүршүүр эсвэл усан санд ор
  • Алхах эсвэл дасгал тогтмол хий үүнд: аарцгийн хөдөлгөөн шаардсан дасгалууд
  • Хэрвээ та биеийн жингийн илүүдэлтэй бол жингээ хас. Тогтмол, аэробик дасгал хий.

Хэрвээ эдгээр өөрөө авах энгийн аргуудыг хэрэглээд үр дүнгүй бол эмчид хандаж эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

Дараах тохиолдлуудад эмч дуудах эсвэл яаралтай эмчид үзүүлээрэй

  • Үтрээнээс эвгүй үнэртэй зүйл гарах эсвэл их хэмжээтэй гарах
  • Халуурахын хамт аарцгаар өвдөх
  • Ялангуяа та бэлгийн идэвхтэй харьцаатай бөгөөд таны сарын тэмдэг ирэх хугацаанаасаа нэг буюу түүнээ олон хоногийн дараа ирэхдээ Гэнэт эсвэл хүнд зэргээр өвдөх

Мөн доорх асуудлууд байгаа бол эмч дуудах буюу эмчид яаралтай хандаарай:

  • Эмчлигээ хийлгээд 3 сарын дараа өвдөлт сарын тэмдэг өвдөлттэй ирэх ээ болиогүй
  • Та 3 сарын өмнө буюу түүнээс илүү хугацааны өмнө умайдаа ерөндөг тавиулсан
  • Өвдөлттэй хамт бусд зовиур байдаг буюу бүлэгнэсэн цус гарах
  • Таны өвдөлт сарын тэмдэг ирэх үеэс бусад үед ч илэрдэг, сарын тэмдэг ирэхээс 5 буюу түүнээс олон хоногийн өмнө өвдөж эхэлдээг төдийгүй сарын дэмдэг ирж дуусснаас хойш үргэлжлэн өвддөг

Эмчид үзүүлснээр таны оношийг тодруулахаар хийгдэх магадлалтай шинжилгээнүүд:

  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
  • Бэлгийн замын өвчний шинжилгээ
  • Хэвлийн дуран
  • Хэвлийн эхо
  • Шаардлагатай бол бусад шинжилгээ

Таны өвдөлтийн шалтгаанаас хамаарч эмчилгээ хийгдэх болно.

Таны сарын тэмдгийн өвдөлтийг намжаахын тулд эмч жирэмслэлтээс сэргийлэх эмийг жороор олгож магадгүй юм. Энэ эмчилгээний үед хэрвээ жирэмслэлтээс сэргийлэх шаардлагагүй гэвэл 6-12 сар уусны дараа хэрэглэхээ зогсоож болно. Ихэнх эмэгэйчүүд эмнээ зогсоосны дараа өвдөлт хөнгөн хэвээр үлддэг тустай.

Таны өвдөлтөнд эмч жороор эм олгох боломжтой. Хэрвээ умайн доторх ерөндгөөс шалтгаалсан өвдөлт байвал:

  • Энэхүү ерөндгийг суулгаснаас хойш 1 жил хүлээдэг. Суулгацаас үүдэлтэй сарын тэмдгийн өвдөлт энэ хугацаанд ихэнх эмэгтэйчүүдэд арилдаг.
  • Умай доторх ерөндгийг авч жирэмслэлтээс сэргийлэх бусад хэлбэрүүдийг хэрэглэх
  • Умайн доторх ерөндгийн өөр хэлбэрүүдийн хэрэглэх тухайлбал прогестерон агуулсан нь бага өвддөг, сарын тэмдэг хөнгөн ирдэг.

Мэс засал эмчилгээ хэрвээ өвдөлтийг намжаах эмчилгээнд шаардлагатай бол хийнэ. Мэс заслаар эндометриоз, уйланхай, хоргүй хавдар, сорвит эд, эсвэл умайг авах ажилбар хийж болно.


Эх сурвалж:


Lentz GM. Primary and secondary dysmenorrhea, premenstrual syndrome, and premenstrual dysphoric disorder: etiology, diagnosis, management. In: Katz VL, Lentz GM, Lobo RA, Gershenson DM, eds.Comprehensive Gynecology

1 Comment

  • Сайнбилэг

    Хүчтэй бөөлжилт өгөх нь юуных бэ

    30/11/2016 10:00