Зүрхний “чимээгүй” өвчний шинжилгээ

Мэс засал
Orgilbold bayartsogt

Зарим хүмүүст зүрхний титэм судасны өвчин зовиургүй байдаг хэдий ч гэнэтийн зүрхний дайралт, шигдээс төдийгүй нас барах хүндрэл ард нь нуугдаж байдаг.

Титэм судасны чимээгүйөвчинд шинжилгээ яагаад хийх вэ?

Зүрхний өвчин нь үхлийн тэргүүлэх шалтгаан болж байна. Титэм судасны эмгэг гэдэг нь зүрхийг цусаар хангадаг титэм артерит  товруу (холестрол, калци, болон бусад материалын хуримтлал) үүсгэж хөндийг нь нарийн болгосноор зүрхний өвчинд хүргэдэг. Зүрхний титэм судасны өвчний нийтлэг эмнэлзүй нь ялангуяа биеийн ачаалалтай үед цээжээр өвдөх, амьсгалахад бэрх болох юм. Зарим хүмүүст зүрхний өвчний эмнэлзүй илэрдэггүй тул тэд зүрхэндээ асуудалтай байгаа гэдгээ мэддэгүй. Үр дүнд нь зүрхний дайралт, шигдээс эсвэл үхлээс сэргийлэх оновчтой эмээ мэддэгүй тул титэм судасны өвчний шнжилгээ нь эдгээр асуудалд бүрэн тусална.

Хэн шинжилгээ хийлгэсэн байх хэрэгтэй вэ?

Ерөнхий журам нь зарим шинж тэмдэггүй, зүрхний өвчний өндөр эрсдэлтэй хүмүүст хийлгэсэн байх хэрэгтэй. Тиймээс өндөр эрсдэлтэй хүмүүсийг мэдэх нь чухал. Хэд хэдэн эрсдлийн үнэлгээг эмч гаргахад шинжилгээ хийлгэсэн байх хэрэгтэй. Эрсдлийг үнэлдэг зарим аргад:  Framingham Risk Score, Pooled Cohort Equations, болон  Systematic Coronary Risk Evaluation (SCORE) ордог. Эдгээр аргуудаар зүрхний өвчний эрсдэлт хүчин зүйлийг тооцоолоход: нас, тамхи, цусны өндөр даралт, биеийн илүүдэл жин буюу таргалалт, диабет, холестерол өндөр, болон гэр бүлийн өгүүлэмжийг ашигладаг.

123456789543Шинжилгээний хэлбэрүүд

Шинж тэмдэггүй хүмүүс зүрхний титэм судасны өвчний суурь шинжилгээнүүдийг хийлгэж, мөн ерөнхий үзлэг хийлгэснээр эрсдэлт хүчин зүйлээ хянуулж болно.

Шинжилгээнд:

  • Цусны шинжилгээ: Сонгосон бүлэг хүмүүст цусан дах өндөр мэдрэг С урвалж уураг эсвэл гомоцистейны төвшин өндөр байх нь зүрх судасны өвчний эрсдэл өндөр байгааг сэжиглэх боломжтой.
  • Зүрхний цахилгаан бичлэг: Зүрхний цахилгаан идэвхижлийг ЗЦБ харуулдаг. Шинж тэмдэггүй хүмүүст зүрхний титэм судасны өвчнийг илрүүлэхэд ачаалалтай ЭКГ сорил хийхийг нийтээрээ зөвлөдөгүй.
  • Дүрс оношилгоо: Дүрс оношилгоогоор артерийн товрууны шинжүүд харагддаг. Эхо болон СТ-ийг зүрхний өвчний илрүүлэг хэрэглэдэг байсан. Эхогоор зүрхийг хардаг төдийгүй биеийн том артериуд (тухайлбал хүзүүний каротид артери, хэвийн аорт)-ыг хардаг. Гэвч зүрхний дайралтыг үүсгэдэг жижиг артериудыг эхогоор харж болдоггүй. Эдгээр жижиг артериудыг ялангуяа зүрхний артерийг СТ-ээр харуулахыг зарим эмч нар зөвлөдөг. СТ-н зүслэгээр титэм артерийн калцижилтын оноог тооцоолох болон артери дах товрууны хэмжээг үнэлж болдог. Энэ оноо нь зүрх судасны эрсдэлийг урьдчилан тооцоолоход бүрэн тусална гэж JAMA сэтгүүлд  2014 оны 8 сарын 27-ы өгүүлэлд тодорхойлсон.

Эх сурвалж:


  • www.heart.org/HEARTORG/Conditions/Heart-Health-Screenings_UCM_428687_Article.jsp