Түрүү булчирхайн үрэвсэл гэж юу вэ?

Мэс засал
Orgilbold bayartsogt

Түрүү булчирхайн үрэвсэл гэж юу вэ?

Нян, вирусээр халдварлагдах эсвэл халдварын бус шалтгаанаар түрүү булчирхай үрэвсэж өвчилдөг. Түрүү булчирхай нь үрийн шингэнийг шингэлэх үүрэгтэй, үрийн шингэний ихэнх хэсгийг эзлэх шингэнийг ялгаруулдаг, зөвхөн эрэгтэйчүүдэд байдаг, давсагны доохон шээлэйг ороож байрласан булчирхай юм.

Яагаад түрүү булчирхай үрэвсдэг вэ?

Түрүү булчирхайн үрэвсэл “цочмог” эсвэл “архаг” явагдана. Түрүү булчирхайн цочмог үрэвслийг нянгийн халдвар үүсгэдэг. Харин архаг үрэвсэл нянгийн шалтгаантай, эсвэл халдварын бус шалтгаантай үүсдэг.

Түрүү булчирхайн үрэвслийн үед ямар зовиур илрэх вэ?

Үрэвслийн хэлбэрээс хамаарч илрэх зовиур янз бүр байна.

  • Түрүү булчирхайн цочмог үрэвслийн үед:
    • Халууралт
    • Бие жихүүцэлт
    • Томуу төст шинж илэрнэ
    • Булчингаар өвдөнө
    • Шээхэд өвдөнө
    • Цавь, бэлэг эрхтэн орчим өвдөнө
    • Шээс цайвар булингартай гарна
  • Түрүү булчирхайн архаг үрэвслийн зарим тохиолдолд ямар нэг зовиур илэрдэггүй. Хэрвээ илэрвэл дараах зовиурууд үүсч болно:
    • Шээхэд өвдөх
    • Ердийн үеэс олон удаа шээх
    • Гэнэт шээс алдах гэж байгаа мэт шээс хүрэх
    • Цавь, бэлэг эрхтэн орчим өвдөх
    • Бага зэргийн халуурах

Эмчид үзүүлэх хэрэгтэй юу?

Хэрвээ дараах шинжүүд илэрч байвал эмчид үзүүлээрэй.

  • Цавь, бэлэг эрхтэн орчим өвдөх
  • Шээхэд зовиуртай
  • Халуурах эсвэл бие жихүүцэх

Түрүү булчирхайн үрэвслийн шинжилгээ бий юу?

Түрүү булчирхайн үрэвсэлд зориулсан шинжилгээ байгаа ч төгс биш. Эмч таныг үзсэний дагуу шээс, түрүү булчирхайн шингэнд халдварын шинжилгээ хийх болно. Харамсалтай нь эдгээр шинжилгээгээр асуудлыг бүрэн тодорхойлж чаддагүй.

Түрүү булчирхайн үрэвслийн хэрхэн эмчилдэг вэ?

Ерөнхийдөө түрүү булчирхайн үрэвслийн эмчилгээ нь антибиотик юм. Тохирсон антибиотик хэрэглэж бүрэн эмчлэх хэрэгтэй. Бүрэн эмчлэгдээгүй тохиолдолд архаг хэлбэрт шилжинэ. Шээхэд ямар нэг зовиур илэрвэл эмчид үзүүлж тохирсон эмчилгээг хийлгээрэй.


Эх сурвалж: