Антибиотик тэсвэржилт бол дэлхий нийтийн асуудал

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene

“Улс орны  удирдагчидийн яаралтай, системтэй арга хэмжээгүйгээр, дэлхий дахин АНТИБИОТИК – ийн ДАРААХ ЭРИН ҮЕ – д шилжиж байгаа бөгөөд үүний улмаас түгээмэл тохиолддог энгийн халдварт өвчин, өчүүхэн шархнаас болж нас бардаг үе дахин ирэх юм” Dr Keiji Fukuda, WHO’s Assistant Director-General for Health Security.

timeline_01

Цагийн үечлэл 1. 1930 – 1969 онд нээгдсэн антибиотик

timeline_02

Цагийн үечлэл 2. 1970 – одоог хүртэлх хугацаанд нээгдсэн антибиотик

2-timeline

Цагийн үечлэл 3. Антибиотикийн нээлт ба антибиотик тэвчил үүссэн он цагийн хэлхээс

2015 оны 11 сарын 16 – аас 22 – ны өдрийн хооронд анх удаагаа “Дэлхийн Антибиотикийн Ухамсартай хэрэглээний 7 хоног – World Antibiotic Awareness Week”  зохион байгуулж антибиотик тэсвэржилтэнд дэлхий нийтээрээ санаа зовоод эхэлжээ.

The first World Antibiotic Awareness Week will be held from 16 to 22 November 2015.

Тархварзүй:

  • Америкийн Нэгдсэн Улсад жил бүр антибиотикийн 80 сая жор бичигддэг.
  • 12,500 тонн антибиотикийг жил бүр үйлдвэрлдэг. 25-50 % фермийн амьтдын биеийн жинг нэмэгдүүлэх тэжээл болдог.
  • 1900 – 1980 оны хооронд халдварт өвчний улмаас нас баралт 797 : 100,000 – аас  36 : 100,000.
img43

Зураг 1. Жилд тохиолдох бактери, мөөгөнцрийн халдварт өвчний тохиолдол ба нас баралт

consumers---practioners---cdc-vital-signs_16_2473481316

Зураг 2. Бүдүүн гэдэсний суулгалт үүсгэдэг Clostridium difficile халдварын тохиолдол ба нас баралт

img41

Зураг 3. Карбапенем – д тэвчил үүссэн энтеробактерийн халдварын тохиолдол ба нас баралт

drug-resistant-neisseria-gonorrhoeae-cdc

Зураг 4. Гонококк буюу заг хүйтэн өвчний жилийн тохиолдол ба түүнийг эмчлэх антбиотикт тэвчил үүссэн байдал

Антибиотик тэсвэржилт дэлхий дахины тулгамдсан асуудал болоод байна. Өргөн хүрээнд хэрэглэдэг антибиотикт тэсвэржилт үүсч буй нян, бусад бичил биетэн улам бүр нэмэгдсээр байна. Эмэнд тэсвэржилттэй бүлэг нян үүсэснээр эмчилгээний асуудлыг улам төвөгтэй болгодог. Бид бүгдээрээ антибиотик хэрэглээний талаар өндөр хариуцлагатай байх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм. Учир нь бид ханиад томуу гэх мэт вирусын шалтгаант өвчний үед, халдварын шалтгаант өвчин гэж нотлоогүй үед, мөн антибиотикийг эмчийн жоргүйгээр замбараагүй хэрэглэж байгаа нь гол тулгамдсан асуудал болоод байна. Бидний биед чухал үүрэгтэй /витамин нийлэгжүүлэх, шим тэжээлийн бодис шимэгдүүлэх, эмгэг төрүүлэгч нянтай өрсөлдөж түүнийг устгах/ олон төрлийн эмгэг үүсгэдэггүй хэвийн нянгууд байдаг юм. Антибиотикийг зохисгүй хэрэглэсэнээр эдгээр хэвийн бичил биетнүүд ч мөн устаж эмгэг төрүүлэгч нян өсөж үржих, бидний физиологийн үйл ажиллагаанд ч өөрчлөлт ордог муу нөлөөтэй. Антибиотикийг өөрийн эрүүл мэнд, гэр бүлийн эрхэм хүмүүсийн болоод нийгмийн эрүүл амьдралын төлөө зөв зохистой, ухамсартай, эмчийн заавраар хэрэглэж занших хэрэгтэй.

  1. Антибиотик гэж юу вэ?

Антибиотик бол ойролцоогоор 100 гаруй зүйлийн бактериар үүсдэг халдварт өвчнийг анагаах эмийн зүйл юм. Олон өвчнийг анагаахад ач тустай эмийн зүйл маргаангүй мөн. Орчин үед эмнэлэгийн практикт хэрэглэж буй антибиотикуудыг ихэвчлэн цацраг ба хөгцний мөөгөнцөр, зарим бактери, ургамлаас гарган авч байна. Үүнээс гадна химийн аргаар гаргаж авах болсон.

Антибиотикийг зохистой хэрэглэж чадвал бидний амьдралын хугацаа 10 жилээр уртсах боломжтой. Өөрөөр хэлбэл бид аливаа халдварт өвчний улмаас зуурдаар нас барахгүй гэсэн үг.

Антибиотикийн үйлчлэлийн хүрээ:

  • Сонгомол – үйлдэлтэй антибиотик: Эмгэг төрүүлэгч бактерийг сонгомлоор устгана. Бидний биед агуулагддаг бусад сайн бактерийг устгахгүй. Таны эмч тухайн өвчин ямар эмгэгээр үүсгэгдсэнийг яг мэдэж байгаа үед эмчийн жороор хэрэглэнэ.
  • Өргөн хүрээний – үйлдэлтэй антибиотик: Олон төрлийн эмгэг үүсгэгч бактерийг устгана. Эмгэг үүсгэгч нянг үхүүлээд зогсохгүй бидний биед байх хэвийн бичил биетнүүдийг ч устгана. Таны эмч яг ямар бактери уг өвчний үүсгэсэн байгааг тогтоогоогүй үед энэ хүрээний антибиотикийг мөн эмчийн жороор олгож таныг эмчилнэ.
  1. Антибиотик яагаад ханиад томуу, хоолой сөөх үед үр дүнгүй байдаг вэ?

Бактери буюу нянгаар үүссэн өвчнийг л антибиотикоор эмчилнэ. Антибиотик ханиад томуу гэр мэт вирусын шалтгаант халдварт өвчинд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Хоолой сөөх, амьсгалын замын цочмог өвчин, чихний өвдөлт ч гэсэн вирусээр үүсгэгдсэн байх нь олонтаа.

Ханиад томуунаас сэргийлэх нь антибиотикийн шаардлагагүй хэрэглээг бууруулна. Зөвхөн гараа тогтмол угааж байхад л ханиад томууны дэгдэлтийг 50% хүртэл бууруулдаг. Үүнээс гадна, сайн амрах, хоол ундаа сайн идэх, даарахгүй байх, өвдсөн үедээ гэрийн дэглэм сахих нь халдвар даамжирхаас сэргийлдэг. Мөн ханиад томуунаас сэргийлэх вакцинд хамрагдах нь зүйтэй.

  1. Тэгвэл антибиотик ямар өвчнийг анагаадаг юм бэ?

Уушигны хатгалгаа, чихнээс булаг гоожих, хоолой идээлэх, шээсний зам/арьс/шархны халдвар зэрэг бактериар үүсдэг өвчний үед антибиотик үр дүнтэй. Хэрвээ танд ийм өвчин байгаа бол таны эмч антибиотик эмчилгээг зайлшгүй хийх болно. Үүний тулд техник технологийн хангамж сайтай бол нянгийн өсгөврийн шинжилгээ хийж сонгомол үйлдэлтэй антибиотик хэрэглэдэг юм. Хэрвээ нөхцөл хязгаарлагдмал бол өргөн хүрээний үйлдэлтэй антибиотикоо л хэрэглэдэг.

  1. Би хэзээ эмчдээ үзүүлэх ёстой вэ?

Чих өвдөх, хоолой сөөх эмгэг нь бактерийн шалтгаантай байдаг боловч ихэнхдээ вирусээр үүсгэгдсэн байдаг. Хэрвээ таны бие ер нь л тавгүй байгаа бол сайтар амарч, боломжтой бол ажил, сургуульдаа явахгүй байсан нь дээр. Өвдөлт, халууралт, хоолой сөөх, хамар битүүрэх гэх мэт ханиад томуутай холбоотой шинж тэмдэг байгаа бол эмийн санчаас жоргүй олгодог эм /антибиотик биш шүү/ хэрэглэж болно.

Хэрвээ танд доорх шинжүүд байгаа бол эмчид үзүүлнэ:

  • Таны ханиад томуу төст зовиур 3 өдрөөс удвал
  • Халууралт нэмэгдээд байвал
  • 5oC хүртэл халуурсан бол
  • Амьсгаадах, амьсгалахад төвөгтэй байвал
  • Бие тань ер нь л тааруу мэт санагдвал алгуурлалгүйгээр эмчид үзүүлээрэй.
  1. Хэрвээ хүүхэд маань өвдвөл яах вэ?

Эрүүл бойжиж буй хүүхэд жилд 2 – 6 удаа ханиад томуугаар өвчилдөг. 6 нас хүрсэн үед 15 – 30 удаа томуугаар өвдсөн байна гэсэн үг. Хэрвээ таны хүүхэд их өвдөлт мэдэрсэн, халуун 38,5oC хүрсэн, шингэн зүйл уухгүй, амьсгал нь олширсон /6 сараас дээш настай хүүхэд ≥ 30/минут/ бол эмчид заавал үзүүлнэ.

  1. Хэрвээ би бактерийн халдвар авсан байж болзошгүй гэж бодсон бол антибиотик дур мэдэн хэрэглэж болох уу?

Шаардлагагүй үед, эмчийн заавар жоргүйгээр антибиотик хэрэглэх нь сайхан санаа биш шүү. Хамрын дайвар хөндийн үрэвсэл /синусит/, амьсгалын дээд замын халдварт өвчний 90% гаруй нь вирусын шалтгаантай байдаг. Ийм учраас антибиотик үр дүнгүй. Дур мэдэн антибиотик хэрэглэснээр таны биед байдаг хэвийн нянгуудын тархалтанд муугаар нөлөөлж суулгах, ам ба үтрээ мөөгөнцөртөх гэх мэт өвчин үүсэх эрсдэлтэй. Түүнчлэн антибиотикийн харшил ч үүсэх аюултай.

Мөн шаардлагагүй үед антибиотик хэрэглэх нь антибиотик тэсвэржилт үүсгэдэг. Энэ нь бид антибиотикийг замбараагүй хэрэглэх тусам бактериуд эмэнд тэвчилтэй болно гэсэн үг. Эмэнд тэсвэрлэх энэ чанар нь бусад бактериудад ч  дамжина. Ийм тохиолдолд эмчилгээний асуудал улам төвөгтэй болдог юм.

  1. Антибиотик тэсвэржилт гэж юу вэ?

Антибиотикийн бактерийг устгах буюу өсөлтийг хязгаарлах нөлөө үр дүнгүй болохыг тэвчил гэнэ. Энэ нь байгалийн жамаараа (анхнаасаа  бактери тэсвэрлэх чадвартай байсан эсвэл геннийн мутацийн улмаас) эсвэл өмнөх антибиотикийн хэрэглээ, тэсвэржилтэй өөр организмтой харилцан үйлчлэлцсэнтэй (тэсвэржилт дамжих) холбоотой олдмол байдлаар тохиолдож болох юм.

Бактер антибиотикт тэсвэртэй болох хэд хэдэн зам бий. Зарим бактериуд антибиотикийн үйлчилгээ эхлэхээс өмнө саармагжуулах чадвартай байдаг бол нөгөө хэсэг нь антибиотик нөлөөлдөг талбайгаа өөрчилснөөр өөрийн үйл ажиллагаагаа хадгалж үлддэг байхад зарим нь бүр эсийн дотроос антибиотикийг түрж зайлуулах нөлөөг ч үзүүлж чаддаг.

Бактер антибиотикт тэсвэртэй болсон л бол халдварыг эмчлэх боломжгүй болох эсвэл цөөн тооны эмийн сонголттой болно. Зарим тохиолдолд, өвчин улам даамжирч үхэлд ч хүргэж болно.

  1. Би яагаад антибиотик тэсвэржилтэнд санаа зовох ёстой гэж?

Ихэнх халдварт өвчнийг эмчлэхэд антибиотик чухал нөлөөтэй. Харамсалтай нь антибиотикийн зохисгүй хэрэглээ, хэтрүүлсэн хэрэглээ нь бактер антибиотик эмчилгээнд тэсвэртэй болох шалтгаан болж улмаар антибиотик ямар ч нөлөө үзүүлэх чадваргүй болдог. Антибиотик тэсвэржил бол дэлхий нийтийн асуудал болоод байна.

Бараг ихэнх бактерууд ямар нэгэн байдлаар антибиотикт тэсвэртэй болсон бөгөөд ноцтой халдварт өвчнүүдийн үед хэрэглэх антибиотикийн үйлчилгээ суларсаар байна. Антибиотикт тэсвэртэй бактерийн халдвартай нэг хүн л байхад уг тэсвэржилт бүхий бактери гэр бүл, хамт олонд дамжих бүрэн боломжтой байдаг. Тийм ч учраас, эмчлэхэд – төвөгтэй  халдварт өвчин нийт хүн амын айдас байх учиртай юм. Ялангуяа энэ нь бага насны хүүхэд, өндөр настан, дархлаа дарангуйлагдсан хүмүүст илүү аюултай.

Канад улсад өнгөрсөн жил 3000 хүн эмнэлэгийн нөхцөлд бактерийн халдварт өвчний улмаас нас барсан юм.

  1. Бид антибиотик тэсвэржилтийн тархалтыг хэрхэн зогсоох боломжтой вэ?

Хүн бүр антибиотикийг зохистой хэрэглээнд хариуцлагатай хандах шаардлагатай байна. Зарим зөвлөмж хүргэвэл:

  • Антибиотикийн ухаалаг хэрэглээ: Амьсгалын замын халдварт өвчин бүрийг антибиотикоор эмчилдэг гэсэн ойлготоосоо салах хэрэгтэй. Хоолой сөөх, ханиад, томуу, даарах зэргийн үед антибиотик хэрэглэж огт болохгүй. Бактерийн халдварт өвчин байсан ч антибиотик хэрэглэхгүйгээр эдгэх боломж байдаг юм.
  • Вирусын халдварыг зохистой эмчилье: Вирусын халдварт өвчний үед илэрч буй эмнэлзүйн хам шинжийг эдгээх боломжтой байдаг. Дахин хэлэхэд вирусын халдварт өвчний үед хэзээ ч антибиотик хэрэглэхгүй.
  • Антибиотикийг яг жорын дагуу хэрэглэе: Хэрвээ антибиотик эмчилгээ хийлгэсэн бол тун, хэрэглэх зааврыг ягштал баримтлаарай. Таны биеийн байдал сайжирсан нь танд мэдэгдэж байгаа ч танд өгсөн бүх антибиотикийг дуустал нь уугаарай. Хэрэглэж буй антибиотикийг бусадтай хуваах, дараа хэрэглэх гэж хадгалах гэх мэт үйлдлийг хэзээ ч бүү гаргаарай.
  • Антибиотикийг эмчийн жоргүй хэзээ ч хэрэглэж болохгүй: Зарим улс орнуудад антибиотикийг жоргүй олгодог (манай улсад ялангуяа орч.) байдал ажиглагдсаар байна. Шаардлагагүй үед антибиотик хэрэглэх нь антибиотик тэвчил үүсэлд хамгийн чухал нөлөөлөх ба биеийн байдал чинь ч мөн сайжрахгүй.
  • Өвчтэй үедээ гэрийн дэглэм сахиарай: Хэрвээ та өвдсөн бол халдварыг бусдад тараахаас сэргийлж гэрийн дэглэм сахиарай. Ариун цэврийн дэглэм сайн сахиж, гараа үргэлж угааж байх хэрэгтэй.
  1. Бактер хэрхэн антибиотикт тэсвэртэй болдог вэ?

Дэлхий дахинд антибиотикийг зохисгүй хэрэглэх нь антибиотик тэвчил үүсэлтийг нэмэгдүүлнэ. Доорх нөхцөлд антибиотик тэсвэржилт үүснэ:

  • Антибиотикийг шаардлагагүй үед ойр ойрхон хэрэглэх (жнь: вирусын халдварын үед)
  • Антибиотик хэрэглэж байгаад биеийн байдал сайжирмагц үргэлжлүүлэн хэрэглэхгүй зогсоох
  • Антибиотикийг зохистой тунгаар хэрэглэхгүй байх

Антибиотикийг зохисгүй хэрэглэснээр хүний биед чухал хэрэгтэй нянгууд үхэхээс гадна зарим эмгэг төрүүлэгч нянгууд амьд үлдэж чадна. Эдгээр тэсвэрлэж үлдсэн бактерууд өсч үржин өвчин үүсгэхээс гадна бусдад халдварлах чадвартай байдаг. Улмаар антибиотикт тэсвэртэй нянгууд өргөн хүрээнд тархаж эмчилгээний асуудал бүр ч төвөгтэй болдог.

Эмгэг төрүүлэгч нянгууд их хүчтэй. Тэдэнд дараах чадварууд бий:

  1. Ямар нэгэн сайн мэдээ байна уу?

Антибиотикийг зохисгүй хэрэглэх нь антибиотик тэсвэржилт үүсэхэд чухал нөлөөтэйг бид мэдэж авлаа. Тиймээс, антибиотик хэрэглэхдээ хүн бүр өндөр хариуцлагатай байж чадвал бид антибиотик тэсвэржил үүсэхээс сэргийлэх боломжтой юм. Одоог хүртэл шинэ антибиотик нээхээр эрдэмтэд зорисоор байна.

Халдварыг хянах энгийн аргууд хэрэглэн ямарваа халдвараас урьдчилан сэргийлээрэй:

  • Гараа сайн угаах нь таны өвдөх эрсдлийг хамгийн их бууруулна.
  • Өөрийг болон гэр бүлийнхнийгээ урьдчилан сэргийлэх вакцинд хамруулж байх.

Хэрвээ та өвдсөн бол олон нийтийн газар явахгүй байж халдварыг бусдад тараахаас сэргийлээрэй.


Эх сурвалж:

1. Centers for Disease Control and Antibiotic Resistance Threats in the United States, 2013

2. Canadian Antimicrobial Resistance Surveillance System

5 Comments

  • Оюунцэцэг

    Цагаа олсон хамгийн чухал сэдэв.

    22/01/2016 07:56

  • Оюунцэцэг

    Цагаа олсон хамгийн чухал сэдэв

    22/01/2016 07:57

  • Enkhee

    Bayarlalaa. Heregtei medeelel bna.

    08/03/2016 12:45

  • sjd1

    Antibiotikt dasal boloh gedeg biz dee… Bi anduuraad bna uu?

    18/04/2016 15:03

  • Oyuna

    Tsagaa olson heregtei medeelel baina. Bayarlalaa

    13/10/2016 13:23