Шөрмөс болон Үений холбоосны гэмтэл

Мэс засал
Orgilbold bayartsogt

Ерөнхий ойлголт: Шөрмөс нь коллагены параллел байрлалтай багцууд бөгөөд анхдагч үйл ажиллагаа нь булчинг яс руу бэхлэх юм. Синовиаль уутны эргэн тойрон зарим нь шөмрөснүүд судасгүй байдаг ч тэжээлийн бодисоо яс болон булчингийн хэсгээрээ нэвчүүлэх  болон винкула-аар дамжуулан авдаг. Уртааш хэлбэржсэн цөөн фибробласт коллаген бичил ширхэгийг үүсгэдэг. Шөрмөс нь коллаген, ялангуяа I хэлбэрийн коллаген давамгай буюу 95%, маш бага хэмжээгээр протеогликан агуулдаг.

Шөрмөсний зохион байгуулалт болон бүрэлдэхүүн хэсгүүд нь эсэргүүцэлтэй суналтын хүчинд маш сайн тохирсон байдаг. Шөрмөсний хэлбэр алдагдахуйц ачаалал өгөхөд эксцентрик үед агшиж эсэргүүцдэг буюу концентрик үйлдлийн үед булчингаас яс руу ачааллыг дамжуулах чадвартай байдаг. Бүтэц болон нөхөн төжилт нь наснаас хамаардаг: Биохимийн бүрэлдэхүүний хувьд коллагены агууламж нэмэгдэж гликозамингликан буурдаг эсрэг өөрчлөлттэй байдаг. Мөн стресс нэмэгдэхэд бөх бат чанар нэмэгддэг.

Булчин болон шөрмөс ясанд бэхлэгдэх талбай нь байнгын нэмэгдэх ачаалалд дасан зохицох чадвартай байдаг. Харин үйл ажиллагаа зогсох болон ашиглагдахгүй үед шөрмөс болон ясанд бэхлэгдэх талбайн бүрэлдэхүүний биохимийн шинж чанар буурдаг.

Гэмтэлд хариулах болон Нөхөн төлжилтийн механизм

3-н механизмын аль нэгийнх нь үр дүнд гэмтэл үүсдэг:

  1. Хөндлөн тасрах(шууд гэмтэл): Гарны урт флексор шөрмөсөнд нийтлэг тохиолддог.
  2. Ясанд бэхлэгдсэн хэсгээрээ тасрах (шууд бус гэмтэл)
  3. Дотоод болон гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр дотоод бодис гэмтэсний үр дагавар болж өөрчлөлт илрэх.

Хэрвээ гэмтэл бүрэн бус хэдий ч эдгэрэхгүй бол бичил гэмтлийн хэлбэр нь шөрмөсний бүтэц зөөлөрсөн байж болно.

Цочмог гэмтлийн дараа шөрмөсний эдгэрэлт дараах үе шатаар явагдана.

Шөрмөсний гэмтлээс цөөн өдрийн дараа үрэвслийн хариуд эд болон судасны ургалт идэвхжинэ. Эхний 7 хоногийн төгсгөлд: фибробласт шархны талбайд нүүдлэн ирж коллаген нийлэгжүүлэн эдийг засна. Коллаген болон эсийн бүрэлдэхүүний байрлал санамсаргүй буюу замбараагүй байна.

Засварлагдах үе шатын эхлэл, эдгээр бүрэлдэхүүн шөрмөсний тэнхлэгт параллел болох ба илүү зохион байгуулалттай болно. Төгсгөлийн үе шат: коллаген нөхөгдөх болон эд боловсрох үйл явц, эдгэрэлт бүрэн явагдахад 6-12 хүртэл сар үргэлжилдэг. Судасгүй шөрмөс гэмтэлд  дотоод механизмаар оролцдог гэж үздэг. Бусад хүчин зйүлс: эдгэрэлтийн анхдагч механизмд хэсэг газрын орчин, судасжилт болон стресс шийдвэрлэх үүрэгтэй. Шөрмөс нөхөн төлжсөний дараа элгэрэлтийн эхэн үед сунах хүч хяналтаас бага бадаг бол, 3 долоо хоногт аажмаар нэмэгддэг.

34944c30afc29d1c20f88b6736050bc9

Зураг 1

Хяналттай идэвхигүй хөдөлгөөн хийх нь наалдацыг бууруулдаг, нөхөн төлжилтыг хүчжүүлдэг, мөн сунах хүчийг нэмэгдүүлдэг нь харагддаг. Хяналттай стресс коллагены шинэчлэгдэлт болон боловсролтыг сайжруулдаг давуу талтай.

Холбоос

Холбоос нь нягт жигд холбогч эд бөгөөд бөх бат ширхэглэг эдийн богино, өргөн багцаас тогтсон, үүрэг нь ясыг ястай холбох юм. Холбоосны нягт холбогч эд нь байрлалаас хамаардаг: ж нь: калцанеофибулар, чагтан холбоосонд илэрдэг. Бүтэц нь шөрмөстэй төстэй коллаген агуулдаг бол фибробласт харьцангуй бага агуулдаг.

Холбоосноос яс руу шилжилт

Холбоос ясанд бэхлэгдэх талбайн бүрдэл хэсэг шилжих хэсэг юм. Ясанд 2 янзаар бэхлэгдсэн байх нь тодорхойлогддог:

  1. Шууд бэхлэгдэх: Жишээ нь: дунд чөмөгний медиал коллатерал холбоос, ACL, супраспинатус бэхлээс том төвгөр дээр бэхлэгддэг. Коллаген 1 мм-ийн зайнд 4 бүс үүсгэн ясанд өнцөглөн бэхлэгддэг.
    1. 1-р бүс: эсийн гаднах матрик болон фибробласт бүхий коллаген
    2. 2-р бүс: эсийн өөрчлөлттэй холбоотой фибро-мөгөөрс
    3. 3-р бүс: эрдэсжилт бүхий хэсгээр зааглагдсан эрдэсжсэн фибро-мөгөөрс
    4. 4-р бүс: ясруу огцом орж бэхлэгдсэн бүс
  2. Шууд бус бэхлэгдэх: Периостируу илүү өнгөц ширхгээр эхлээд ясанд маш өргөн бэхлэгдсэн байдаг тухайлбал: шаантанд медиал коллатерал холбоосын бэхлэгдэлт.

Гол бүрэлдэхүүн хэсэг бол 1-р хэлбэрийн коллаген (90%) юм. Эластин болон бусад коллагены бус уургууд бага хэмжээгээр агуулагддаг.

Холбоос гэмтэхэд нөлөөлдөг хүчин зүйлс

  1. Нас: Холбоосны агуулагдахуун эрт боловсорсон байдаг.
  2. Суналтын хэмжээ: Их механик ачаалал бэхлэгдэх талбайгаас илүүтэй холбоосны бодис гэмтэхэд хүргэдэг.
  3. Ачааллын тэнхлэг: Өвдөгний нугалах өнцөг нэмэгдэхэд холбоос гэмтэх нь илүү амархан.
  4. Холбоос ба наслалт: Наслалт дагаж фибробластын нийлэгжүүлэх идэвхи үгүй болж илүү тогтвортой хэлбэрт шилждэг тул коллагены болон усны агууламж багасч суналт болон бөх бат чанар эрс буурдаг.

Остеокластын идэвхитэй иргэн шимэлтийн үед бэхлэгдэх талбай өртдөг. Ус болон протеогликаны агууламж буурахад холбоосны хэмжээ буурдаг. Тохирсон ачаалал болон хөдлгөөн хийж буй үед холбоосны эргэн сэргэлт бэхлэгдэх хэсгээс хурдан. Хэт их ачаалал болон хөдөлгөөн нь үений холбоосны дутагдалт хүргэдэг.

Эдгэрэлтийн механизм

  1. Үрэвслийн үе шат: Эс гэмтсэн завсарт эхлээд гематом үүсдэг.
  2. Нөхөн төлжих үе шат: Фибробластын пролифераци эхлэх ба мөхлөгт эдрүү хувирна.
  3. Шинэчлэгдэх үе шат: Хэдэн сараас жил өнгөрөхөд эцсийн байдлаар хэвийн эд болж боловсорсон байна.

Гэвч бүрэлдэхүүн хэсгүүдийн шинж чанар нь шинэчлэгдсэний дараа гэмлийн өмнөх шиг бүрэн сэргэж чаддагүй.

Холбоос эрүүлжилтэнд сайнаар нөлөөлдөг хүчин зүйлс

  1. Гэмтлийн зэрэг: Хүнд гэмтлийн дүнд том өөрчлөлт гарах ба эргэрэх үйл явц удааширдаг.
  2. Холбоосны байрлал: Үений доторх холбоос эрүүлжихдээ үений гаднах холбоосноос удаан байдаг.
  3. Хяналттай идэвхигүй хөдөлгөөн: Илүү хурдан нөхөн төлжихийг өдөөдөг, коллагены шинэчлэгдэлт болон биохимийн шинж чанарыг сайжруулдаг.

 

Лавламж:

  1. Kasser James R. AAOS publication Orthopaedic Knowledge Update 1996;5.
  2. Textbook of Orthopedics and Trauma (4 Vol Set), 2E (2008)

1 Comment

  • С.Хүрэлбаатар

    Сайн байна уу? би нэгэн асуулт асуух гэсэн юм
    Шөрмөс суналтыг монголд эмчилдэг юм бол уу? Сунцан шөрмөс хүнд юм өргөх гэхээр даахгүй юм хэддүгээр шатандаа яваж байна гэсэн үг үү? энэ талаар хэлж өгч туслаач би хаан хандах ёстой вэ?

    22/03/2016 12:07