3 – 36 сартай хүүхдийн шалтгаан тодорхойгүй халууралт

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene

Эмнэлэгийн тусламж шаардаж буй хүүхдүүдийн дунд халууралт хамгийн түгээмэл илэрдэг шинж тэмдэг юм. Ихэнх хүүхдүүд 3 наснаасаа өмнө халууралттай өвчний улмаас эмнэлэгт хандсан байдаг бөгөөд ойролцоогоор 1/3 нь зөвхөн халуурах шинж тэмдэгээр үзүүлсэн байдаг.Гурваас доош настай, илэрхий хордлогын шинжгүй, цочмог өвдсөн хүүхдийн өвчний түүх, бодит үзлэгээс цочмог халууралтын өвөрмөц шалтгааныг илрүүлж чадахгүй тохиолдлыг шалтгаангүй халууралт /fever without a source (FWS)/ гэж нэрлэдэг.

Haemophilus influenzae хэлбэр b (Hib) болон пневмококкийн эсрэг вакцин гарсантай холбоотой оппортунист бактерэмийн тохиолдол буурсан тул бага насны хүүхдийн халууралтын эмнэлзүйн үнэлгээнд ч гэсэн тодорхой өөрчлөлт гарсан юм. Вакцин эмнэлзүйд нэвтэрсэнээс хойш бактерэмийн тохиолдол 5% – аас 1% хүртэл буурсан.

Дархлаажуулалтын байдал — Шалтгаан тодорхойгүй халуурсан хүүхдэд үзлэг хийхэд дархлаажуулалтын байдал ихээхэн нөлөө үзүүлнэ.

Бүрэн дархлаажуулалт – Бүрэн дархлаажуулалтанд хамрагдсан хүүхдүүд  Streptococcus pneumoniae (PCV7 эсвэл PCV13), Haemophilus influenzae хэлбэр b (Hib) – ийн вакцин (хамгийн багадаа 2 тунг тариулсан) 3 төрлийн вакцинд хамрагдсан байхаас гадна бусад товлолын вакцинуудад хамрагдсан байна. Зарим мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, PCV7 эсвэл PCV13 – ийн вакцины 2 тунг авсан тохиолдолд Streptococcus pneumoniae  – ийн оппортунист халдвараас хангалттай сэргийлж чадна гэж үздэг.

Дархлаажуулалтанд бүрэн хамрагдсан хүүхдүүдэд менингит үүсэх эрсдэл ≥1% байдаг бол бусад хүүхдүүдэд менингит үүсэх эрсдэл 5% хүртэл нэмэгддэг.

Бүрэн бус дархлаажуулалт – Дээр дурдсан вакцинуудад хамрагдаагүй хүүхдүүд энэ ангилалд орно. 6 сараас доош настай, товлолын вакцинуудад болон Hib,  PCV7 эсвэл PCV13 аль нэгэнд хамрагдаагүй хүүхдүүд бүгд бүрэн бус дархлаажуулалттай хүүхдийн ангилалд хамаарагдана.

Энэ сэдвийн хүрээнд 3 – 36 сартай хүүхдүүдийн дунд тохиолдох, 7 өдрөөс бага үргэлжилсэн халууралт өвчний шалтгаан, үнэлгээ, менежментийн талаар дурьдах болно.

Халууралт  

3 – 36 сартай хүүхдүүдэд халууралтыг оношилохдоо биеийн халуунд тулгуурладаг бөгөөд үүнийг ихэнхдээ шулуун гэдсэнд хэмждэг. Өвчний түүхэнд халуурсан гэсэн өгүүлэлтэй байсан ч эмч өөрийн биеэр халууныг хэмжиж үзэх хэрэгтэй. Биеийн халуун 39ºC (102.2ºF) ба түүнээс дээш бол шээсний зам гэх мэт халдварын ямар нэг шалтгаантай байж болзошгүй гэж үзээд хүүхдэд халдварыг илрүүлэх үзлэгийг нямбай хийх хэрэгтэй.

Халууралттай хүүхдийн ихэнх нь зөвхөн өөрт халдвартай вирусын халдвар эсвэл бактерийн халдварын өвөрмөц хавьталтай байдаг.

Халууралтын шалтгаан

Халууралт нь халдварын ба халдварын бус шалтгаантай байж болно. Бага насны хүүхдийн ихэнх нь ямар нэг халдварын шалтгаантай халуурсан байдаг. Халдварын бус шалтгаан нь эмийн халууралт, дархлаажуулалтын хариу урвал, төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны хямрал, хорт өвчлөл (жнь: лейкеми), архаг үрэвсэлт өвчнүүд (жнь: бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчин, ювенилийн идиопатик аритрит /juvenile idiopathic arthritis/)

Халууралтын шалтгаан нь бактер, вирусын өвөрмөц шалтгаантай байж болно. Халууралт өвчтэй 3 – 36 сартай хүүхдүүдэд хийсэн кохорт судалгаагаар, нийт хүүхдийн 56% нь бактерийн шалтгаантай байсан бол тэдгээр хүүхдүүдийн бараг 90% нь дунд чихний үрэвсэлтэй байжээ.  Вирусын өвөрмөц халдвар (жнь: вирусын шалтгаант ханиад, бронхиолит, варицелла, розеола) нийт хүүхдүүдийн 4% – д л илэрсэн байна. Үүнтэй адилаар, 3 – 36 сартай,  ≥39ºC – аас дээш халуурч яаралтай тусламжинд хандсан 21,216 хүүхдийн 6% – д вирусын халдварын хам шинж илэрсэн бол 47% – д шалтгаан тодорхойгүй халууралт, 47% – д бактерийн өвөрмөц халдвартай байсан бөгөөд антибиотикийн өвөрмөу эмчилгээ шаардлагатай байжээ.

3 – 36 сартай хүүхдүүдийн дунд тохиолдох бактерийн ноцтой халдваруудад менингит, пневмони, целлулит багтана. Гемофилус инфлюнза, пневмококкийн эсрэг вакцин гарахаас өмнө хийгдсэн нэгэн судалгаагаар 36 сараас доош настай, халуурсан 996 хүүхдийн  <1% – д менингит, 10% – д хэсэг газрын зөөлөн эдийн халдвар, 30% – д пневмония илэрч байжээ.

Халдварын хоёрдогч шалтгаан

Халууралттай бага насны хүүхдүүдийг үнэлэх гол зорилго нь цаашид нарийвчилсан шинжилгээ, тохирсон эмчилгээ шаардагдах халдварын эх уурхайг илрүүлэх явдал юм. Иймэрхүү халдварууд нь ихэнхдээ бактерийн шалтгаантай байх боловч биеийн ерөнхий байдал сайн, халдварын өвөрмөц шинж тэмдэггүй бол вирусын шалтгаантай өвчлөл байж болох юм.

Пневмони  — Халууралттай, хатгалгаатай ихэнх хүүхдүүдэд бодит үзлэгээр өвөрмөц шинжүүд илэрдэг. Үүнд: ихэнхдээ тахипноэ, чагналтаар амьсгал өөрчлөгдсөн, хамар битүүрсэн байдаг нь амьсгалын замын өвчлөл байгааг илтгэнэ. Гэвч, бага насны хүүхдэд бодит үзлэг хийнэ гэдэг ихээхэн төвөгтэй асуудал. Ажиглалтын судалгаагаар, хатгалгаа гэх эмнэлзүйн нотолгоогүй ч цусны цагаан эсийн тоо (WBC) ≥20,000/mm3, өндөр халуурсан бага насны хүүхдүүдийн (<5 нас) 20 – 30% – д гэрлийн шинжилгээгээр хатгалгаа оношилогдож байжээ. Мөн 3 – 36 сартай, цусны цагаан эс нь WBC >25,000/mm3 байсан хүүхдүүдийн 41% – д дэлбэнгийн болон үелбэрийн хатгалгаа өвчин байсан нь гэрлийн шинжилгээгээр тогтоогдсон байна. Үүнээс харахад, лейкоцитоз ба хатгалгаа хоёр өөр хоорондоо  хүчтэй хамааралтай болох нь харагдаж байна.

Шээсний замын халдвар  — Халууралттай нярай болон бага насны хүүхдэд бактерийн халдварын хамгийн түгээмэл тохиолдох газар бол шээсний зам юм. Энэ нь үндсэн хоёр том проспектив судалгаагаар батлагджээ. Шээсний замын халдварт хүүхдийн нас, хүйс, улс үндэсний онцлог ихээхэн нөлөөтэй болох нь харагдсан байна.

  • Шээсний замын халдварын давтамж  эмэгтэй хүүхдүүдэд өндөр байсан ба 3 – 24 сартай, ≥39ºC  халуунтай бүх охидуудад шээсний шинжилгээ, шээсэнд нян өсгөвөрлөх шинжилгээ эерэг байсан.   ( table 1 ).
  • Хөвгүүдийн дунд, халууралттай, 3 сараас бага настай, тээрхийн арьсыг зүсч аваагүй хүүхдүүдэд шээсний замын халдвар харьцангуй өндөр давтамжтай тохиолддог байна.  ( table 1 ). Тээрхийн арьсыг зүсүүлсэн 6 сараас дээш настай хөвгүүдэд шээснийн замын халдвар маш бага тохиолддог тул шээсэнд нян өсгөвөрлөх шинжилгээ хийх шаардлага гардаггүй. Тиймээс, хугацаа хэмнэх сайн талтай.
  • 3 – 24 сартай, халдварын шалтгаангүй, фебриль халууралттай хөвгүүдэд (температур ≥39ºC) шээсний замын халдвар тохиолдох давтамж тээрхийн арьсаа зүсүүлээгүй бол 10 – 25%, тээрхийн арьсаа зүсүүлсэн бол 2 – 4% байна. Шээсний замын халдвар балчир насны хөвгүүдэд хамгийн өндөр давтамжтай. Ийм тохиолдолд, давсганд катетер тавих нь өвдөлт ихтэй байдаг учир хүүхдийн өвдсөн байх магадлал 5% – аас бага бол эцэг эхчүүд энэ мэт шинжилгээ хийлгэхээс зайлсхийх талтай. Тиймээс, тээрхийн арьсыг зүсүүлээгүй ≤12 сар настай, тээрхийн арьсыг зүссэн ≤6 сартай хүүхдүүдэд л дээрх ажилбар хийх нь зүгээр байдаг нь практикаар нотлогдсон. Зарим судлаачдын зөвлөж байгаагаар, өндөр халуунтай ( ≥39ºC), шээсний шинжилгээгээр хангалттай эмгэг өөрчлөлт илрээгүй 3 – 24 сартай хөвгүүдэд, давсагт катетер тавих нь зүйтэй гэж үздэг.

Халууралттай хүүхдийг үнэлэх

Бага насны, биеийн байдал харьцангуй сайн, халдварын өвөрмөц шалтгаангүй хүүхдийг үнэлэх гол зорилго нь бактерийн далд халдвар эсвэл ноцтой  хоёрдогч халдвар байгаа эсэхийг илрүүлэх явдал бөгөөд аль аль нь цаашдын нарийн шинжилгээ, антибиотик эмчилгээ шаарддаг юм.

Өвчний түүх 

Фибриль халуурсан өвчтэй хүүхдүүдэд хоёрдогч халдварын  эмнэлзүйн шинж сул илэрч асран хамгаалагчид онцгой ажигласан шинж ховор байдаг. Тийм учраас эцэг эхээс хүүхдийн хооллолт, унтаарсан буюу тайван бус цочромхой байдал, бусад холбогдох шинжүүд гэх мэт хүүхдийн хэвийн үйл ажиллагаанд ямар өөрчлөлт гарсан талаарх мэдээллийг сайн асуух нь чухал. Халууралтын үргэлжилсэн хугацаа нь бактерэмийн онцлох шалтгаан болдоггүй гэдгийг санаарай.

Ханиад, бөөлжилт эсвэл идэвх буурсан бол эдгээр шинжүүдтэй холбоотой нарийвчилсан асуултуудыг асуух хэрэгтэй. Жишээлбэл, хатгалгаатай хүүхдэд ханиалгалт эсвэл амьсгал олширсон шинжүүд илэрсэнийг асран хамгаалагч хэлж болох юм. Шээсний замын халдварын үед шээхэд өвдөх, олон шээх, хэвлийгээр өвдөх, ууц – нуруугаар чилж өвдөх, өвчин гэнэт эхлэх зэрэг шинжүүд сонгомол байна.

Түүнчлэн, суулгалттай болон суулгалтгүй бөөлжих нь шээсний замын халдвартай бага насны хүүхдүүдэд тохиолдож болох бөгөөд өвөрмөц шинж тэмдэг үгүй байсан ч  асран хамгаалагч нь шээсний үнэр нь эхүүн болсоныг анзаарсан байж болно. Эцэст нь, зөөлөн эдийн гүний халдвартай эсвэл ясны халдвартай бага насны хүүхдэд үзлэг хийх явцад “гар түлхэх” шинж илэрч болох юм.

Хянамгай цуглуулсан өвчний түүх нь хадуур эст өвчин, шээсний замын сөргөө гэх мэт ноцтой халдварт өвчний эрсдэлтэй эмнэлзүйн нөхцлүүдийг илрүүлэх өндөр ач холбогдолтой.

Бодит үзлэг

Халдварт өвчний илрэл сул эсвэл шалтгаан тодорхойгүй халуурсан хүүхдийн биеийн ерөнхий байдал ихэнхдээ сайн байдаг. Хүүхэд унтаарсан, захын судасны дүүрэлт бага, гиповентиляци эсвэл гипервентиляцитай, цианозтой гэх мэт ноцтой өвчний эмнэлзүй илэрсэн бол хордлого ихтэй эсвэл сепсис болж байгааг илтгэнэ. Ийм тохиолдлуудад хүүхдийн өвчний үндсэн шалтгааныг олох хүртлээ бактерийн хүнд халдвар гэж тооцон эмчилгээг хийнэ. Менингитийг сэжиглэж байгаа бол цус, шээс, тархи нугасны шингэний өсгөврийн шинжилгээ хийж, судсаар антибиотик эмчилгээг эхлүүлж, эмнэлэгт яаралтай хүргэн эмчилнэ.

Нямбай бодит үзлэгээр, амин эрхтнүүдийн эмгэг өөрчлөлтийг анхааралтай илрүүлж, халдварын эх сурвалжийг тогтооно. Үүнд:

  • Тахикарди, тахипноэ, SpO2 ≤ 95%
  •  Ам – залгиурын гэмтэл нь херпес гингивостоматит гэх мэт вирусын шалтгаант өвчин эсвэл мөөгөнцрийн улмаас үүсэн байж болно.
  • Амьсгалах үйл ажиллагаа ихссэн бол хамар сарталзах шинж, амьсгалд туслах булчингуудын оролцоо ихсэх, уушги чагнахад хяхтнаа, суларсан эсвэл ширүүссэн эмгэг шуугиан сонсогдоно.
  • Хэвлийгээр нэлэнхүй цочролтой байх
  • Ясыг тэмтрэхэд эмзэглэлтэй эсвэл үений идэвхгүй хөдөлгөөн хийхэд эмзэглэх
  • Арьсанд петехи, целлулит эсвэл вирусын экзантем зэрэг өөрчлөлт илрэх

Өсгөврийн шинжилгээ

Бактерийн ноцтой халдварыг оношилохдоо хэдий хугацаа их шаарддаг ч эмгэг төрөгчийн өсгөвөр хийнэ. Энэ нь оновчтой антибиотик эмчилгээ хийхэд өндөр ач холбогдолтой.

  1. Цус – Үргэлжилсэн хяналттай цусны өсгөврийн шинжилгээ нь хариу гарах хугацааг 31 цагаас 15 цаг хүртэл бууруулсан.
  2. Шээс – Живх хэрэглэдэг хүүхдүүдэд катетер тавьж шээс цуглуулна. Өөр өвөрмөц тохиолдолд (хүнд фимоз) умдагны дээгүүр хатгалт хийж шээсийг авна. Шээсийг ариун нөхцөлд цуглуулахгүй бол бохирдох эрсдэл өндөр.
  3. ТНШ – Менингитийг сэжиглэсэн үед л нугасанд хатгалт хийнэ.
  4. Цээжний гэрлийн шинжилгээ – Тахипноэ, амьсгалын дистресс, SpO2 ≤ 95% үед цээжийг гэрэлд харвал зохино. Эмнэлзүйн эдгээр шинжүүд илрээгүй ч гэсэн WBC >20,000/microL бол цээжний гэрлийн шинжилгээг авах хэрэгтэй.

Анхдагч үнэлгээ

3 – 36 сартай халдварын тодорхой шалтгаангүй халуурсан хүүхдүүдийн үнэлгээ, менежментийг хянамгай, тэнцвэртэй хийх хэрэгтэй. Хүүхдийг ач холбогдолгүй шинжилгээнд хамруулах, шалтгааныг ологүй эмчилгээ хийх нь хуурамч – эерэг эсвэл – сөрөг хариу урвал гарахын дээр өргөн хүрээний антибиотик хэрэглэсэнээс болж антибиотикийн тэвчил үүсэх эрсдэлтэй.

3 – 36 сартай, ≥39ºC халуурсан, халдварын ямар нэг сэжүүргүй, хэсэг газрын халдварын шинж бодит үзлэгээр илрээгүй  хүүхдүүдийг Шалтгаан Тодорхойгүй Халууралт гэж үнэлнэ.

Илэрхий өвчтэй хүүхэд – Илэрхий өвчтэй эсвэл амин чухал эрхтнүүдийн үйл ажиллагаа тогтворгүй бол ноцтой халдварт өвчнийг үнэлэх үүднээс цус ба шээсэнд, менингит сэжиглэж байгаа бол ТНШ – д сорьцын шинжилгээ хийнэ. Тахипноэ илэрсэн лейкоцитозтой (>20,000/microL)  бол цээжний гэрлийн шинжилгээ хийнэ. Эдгээр өвчтнүүдэд энэ насанд түгээмэл тохиолдох үүсгэгчийн (S. pneumoniae, S. aureus, N. meningitidis, H. influenzae type b) эсрэг антибиотикийг парэнтераль замаар тариад эмнэлэгт хэвтүүлнэ.

Биеийн ерөнхий байдал сайн боловч халуурсан хүүхэд

Эдгээр хүүхдүүдэд доорх зарчмаар тусламж үзүүлэхийг зөвлөж байна. Үүнд:

  • Ялган оношилох үүднээс ЦЕШ хийнэ.
  • Хэрэв WBC is ≥15,000/microLбол цусны өсгвөрлөх шинжилгээ хийх хэрэгтэй. Зарим эмч нар зөвхөн  WBC – ын хариунд тулгуурлах нь найдвартай биш гэж үзээд цусны өсгвөрлөх шинжилгээг заавал хийх эрмэлзэлтэй бадйаг.
  • Фимоз гэх мэт эмнэлзүйн шинжүүд илэрсэн бол ШЕШ, давсганд катетер тавьж шээсний өсгвөрийн шинжилгээ хийнэ.
  • WBC ≥20,000/microL бол шууд цээжний гэрлийн шинжилгээ хийнэ.

WBC ≥15,000/microL, шалтгаан тодорхойгүй халуурсан хүүхдүүдэд парэнтераль замаар тарина. Цефтриаксон (50 мг/кг, булчинд) – г хамгийн түрүүнд хэрэглэхийг зөвлөдөг ба уг эмийн микробын эсрэг үйлчлэх хүрээ өргөн, үргэлжлэх хугацаа нь удаан байдаг. Клиндамицин (10 мг/кг, судсанд тариад 8 цагийн дараа клиндамициныг ууж хэрэглэнэ) – г цефалоспоринд харшилтай хүмүүст сонгож хэрэглэнэ. Эмнэлэгээс гадуурх хяналт 24 цагийн турш үргэлжилвэл зохино.

Шалтгаан тодорхойгүй халууралттай, WBC ≥15,000/microL хүүхдүүдэд авч буй дээр дурдсан арга хэмжээ бол Америкийн Хүүхдийн Академи, Америкийн Яаралтай Тусламжийн Эмчийн Коллежоос гаргасан удирдамж юм.

3 – 36 сартай, шалтгаангүй халуурсан эсвэл бактерэми үүсэх онцгой эрсдэлтэй хүүхдүүдэд парэнтераль замаар антибиотик эмчилгээ хийхийг мета – анализ сулалгааны үр дүнгээс харж болно.

  1. ≥39°C (102.2ºF) халуурсан, 3 – 36 сартай 7899 хүүхдэд хийсэн судалгаагаар, оппортунист халдварыг цефтриаксон булчинд тарьж эмчлэхэд ноцтой бактерэми үүсэх эрсдэл ойролцоогоор 75% багассан байна. (odds ratio [OR] 0.25; 95% CI 0.07-0.89) Харин антибиотикийг ууж хэрэглэхэд үр дүнгүй байжээ.
  2. Шалтггаан тодорхойгүй халуурсан ба бактерэмитэй, 3 – 36 сартай хүүхдүүдэд хийсэн проспектив ба ретроспектив судалгаагаар, антибиотик уулгахад менингитийн тохиолдол 8,2% (бүх тохиолдолд influenzae, хэлбэр b), тарьж хэрэглэхэд 0,3%, эмчлэхгүй орхиход 9,8% тус тус бүртгэгджээ. Цефтриаксон тариулсан хүүхдүүд дундаас өсгвөр эерэг менингит нэгч тохиолдоогүй байна. Үүнээс, антибиотик эмчилгээ нь менингитээс урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй гэсэн дүгнэлтэнд хүрчээ.
  3. ≥39ºC (102.2ºF) халуурсан, 3 – 36 сартай 955 хүүхдэд хийсэн тохиолдол – хяналтын судалгаагаар, амоксициллин ууж хэрэглэсэн 19 хүүхдийн 2 – т нь бактерэми илэрсэн бол хяналтын бүлгийн 8 хүүхдийн 1 – т нь л бактерэми үүсчээ. Амоксициллин уусан хүүхдүүдийн 15% – д суулгалт илэрсэн бол, хяналтын бүлгийн хүүхдүүдэд 11% – д суулгалт илэрчээ. Энэ судалгаанд нийт бактерэмийн тохиолдол 2,8% байв.
  4. ≥39ºC (102.2ºF) халуурсан, 3 – 36 сартай 6733 хүүхдэд хийсэн эмнэлзүйн хяналтын судалгаагаар нийт бактерэмийн тохиолдол мөн 2,8% (195 of 6733) байв. Амоксициллин ууж хэрэглэсэн 3347 хүүхдэд хэсэг газрын тодорхой халдвар 5 (менингит – 3, хатгалгаа – 1, сепсис – 1) илэрсэн бол цефтриаксон булчинд тарьж хэрэглэсэн хүүхдүүдэд ямар ч халдвар илрээгүй (OR 0.0, 95% CI 0.0-0.5) байна.
  5. >40ºC (104ºF) халуурсан, 6 – 24 сартай, 96 хүүхдэд хийсэн судалгаагаар эмчилгээ хийгээгүй хүүхдүүдийн 4,3% – д (46 – аас 2 – т ) пневмококкийн менингит үүссэн бол анхны үзлэгээр пенициллин булчинд тариулаад дараа нь 10 өдрийн турш пенициллин ууж хэрэглэсэн 50 хүүхдэд менингитийн тохиолдол бүртгэгдээгүй. Нийт хүүхдүүдийн дунд бактерэми 10,4% тохиолджээ.

ХЯНАЛТ

Шалтгаан тодорхойгүй халуурсаны улмаас парэнтераль замаар антибиотик тариулсан хүүхдийг 24 цагийн турш хянана. Антибиотик эмчилгээ хийлгээгүй өвчтнүүдэд халууралт тогтвортой илэрсээр байвал 48 цагийн хооронд дахин эмчид хандах шаардлагатай.

Эцэг эх, асран хамгаалагчид зөвлөгөөг маш дэлгэрэнгүй, ойлгомжтой өгөх хэрэгтэй бөгөөд дараах шинжүүд илэрвэл эмнэлэгт яаралтай хандана. Үүнд:

  1. Халууралт намдахгүй буюу нэмэгдэх
  2. Хүүхдийн бие сайжрахгүй буюу бүр дордох
  3. Хэсэг газрын шинж тэмдэг илрэх (ханиалгах, суулгах, целлулит)

Түгээмэл тохиолдох S. pneumonia халдварын эмчилгээ, хяналтыг та бүхэнд хүргэж байна.

Фебриль – PCV7 вакцин гарсанаас хойш, цусны өсгөврийн шинжилгээнд S. pneumonia илэрсэн 548 хүүхдийн эдгэрлтийн байдалд ажиглалтын судалгаа хийжээ. Биеийн ерөнхий байдал сайн боловч тогтвортой халуурсан хүүхдүүдэд анхны үзлэгээр антибиотик эмчилгээ хийгээгүй бол халдварын эрсдэл 33 – 42%, менингит үүсэх эрсдэл 4,4% байжээ. Анхны үзлэгээр антибиотик ууж хэрэглэсэн ч 49 хүүхдийн 2 – т менингит үүсчээ. Цусны өсгөврийн шинжилгээнд  S. pneumonia илэрсэн хүүхдүүдэд бактерийн ноцтой халдвар үүсэх эрсдэл өндөр байдаг учир фебриль хүүхдэд сепсисийн эрсдлийг сайтар үнэлэх (нугасанд хатгалт хийх гэх мэт) хэрэгтэй. Эдгээр хүүхдүүдэд цусны өсгөврийн шинжилгээний хариу илрээгүй байсан ч өргөн хүрээний антибиотикийг парэнтераль замаар тарьж хэрэглэх хэрэгтэй.

Эдгээр хүүхдүүдэд ТНШ – ий шинжилгээгээр менингит нотлогдоогүй бол антибиотик эмчилгээг эмнэлэгээс гадуур 7 – 10 өдөр нарийн хяналттай хийнэ. S. pneumonia антибиотикт тэсвэртэй болохоос байнга сэрэмжлэх хэрэгтэй. Үүнд: амоксициллиныг өндөр тунгаар (30 мг/кг нэг удаагийн тун, өдөрт 3 удаа, дээд тун: 3 гр/өдөр), амоксициллин – клавуланат 45 мг/кг нэг удаагийн тунгаар өдөрт 2 удаа, эсвэл пенициллинд харшилтай хүмүүст клиндамицин 10 мг/кг нэг удаагийн тунгаар өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ.

Aфебриль – Биеийн ерөнхий байдал сайн, афебриль халуурсан, анхны үзлэгээр антибиотик эмчилгээ аваагүй, цусны өсгөврийн шинжилгээнд S. pneumonia илэрсэн хүүхдүүдэд тогтвортой бактерэми үүсэх эрсдэл ойролцоогоор 9% байпаг. Эдгээр хүүхдүүдэд эмнэлэгээс гадуур антибиотик эмчилгээг нарийн хяналттай хийнэ. Антибиотикийн тунг дээрхтэй адилхан авна.


Uptodate.com “Fever without a source in children 3 to 36 months of age” | This topic last updated: Jun 29, 2015.