Хөлдөлт (Frostbite)

Мэс засал
Orgilbold bayartsogt

Ерөнхий ойлголт

Эд хөлдөхийг хэсэг газрын хөлдөлт гэнэ. Энэ нь элбэг тохиолддог боловч нас бардаггүй эмгэг юм. Ихэвчлэн ууланд авирагчид, хүйтэнд аялагч, цэрэг, хүйтэнд ажиллагсад, гэр оронгүй хүмүүс болон хувь хүн өвөл гадаа хайрагдсанаас үүснэ [1-3]. Энэ сэдэвт хөлдөлтийг  багтааж бичсэн бөгөөд хүнд хэлбэрийн гипотерми болон түүнтэй холбоотой эмгэгүүдийг гипотермийн сэдвээс харна уу.

Хөлдөлт нь хэсэг газар хүйтнээр өдөөгдсөн хүнд гэмтэл юм. Immersion foot (бас нуувчны хөл гэдэг) нь хүйтний хөлдөөгүй гэмтэл (NFCI) бөгөөд эдийн алдагдал болон урт хугацааны үр дагавар үүсгэдэг.

Гэмтлийн хөнгөн хэлбэрт: frostnip болон pernio ордог.

  • Frostnip гэдэг нь эргэн бүрэн сэргэдэг хүйтнээр өдөөгдсөн хэсэг газрын саа юм. Харин эргэшгүй зөөлөн эдийн гэмтэл биш юм.
  • Pernio, буюу chilblain гэдэг нь хөлдсөн цэг дээр цочмог эсвэл дахин дахин хүйтэн чийг даасны дүнд хэсэг газрын үрэвсэл өрнөж гэмтлийг даамжруулдаг онцлогтой. Гэмтэл нь хавагнах, улайх эсвэл ягаарах, мөн маш их өвдөх эсвэл загатнах шинж илэрч болно. Pernio нь залуу эмэгтэйчүүдэд илүү нийтлэг, боловч аль ч хүйсний ямар ч насны хүн өртсөн байж болно [4].
  • Нуувчны хөл гэдэг нь хөлний судас болон симпатик мэдрэл гэмтэлд хамрагддаг. Энэ нь Дэлхийн дайны нуувчины үйл ажиллагааны үед 1914 онд анх тодорхойлогдсон. Нойтон болон хүйтэн хамт нөхцөлд хөлөө удаан байлгаснаас үүсдэг. Бариу өвдөг хүрсэн түрийтэй гутал нь байдлыг дордуулдаг. Хөл болон хааяа гар улайж хавагнадаг бөгөөд мэдээ алдах эсвэл маш их өвдөх, ихэнх тохиолдолд цусархаг цэврүүгээр бүрхэгдсэн байдаг. Эдийн үхжил үүсч болно.

Эмгэг жам

Хөлдөлтийн улмаас эдийн деструкцийг хүйтнээр өдөөгдсөн эсийн үхэл, аажим явцтай хэсэг газрын үрэвсэл болон эдийн ишеми хамт үүсгэдэг. Дөнгөж хөлдөөх хүйтэнд эсийн гаднах ус талст мөс болдог. Хэрвээ хөлдвөл эсийн доторх мөсөн талст хурдан үүсдэг. Шингэн болон электролитын хайлалт нь эсийн үхлийн хамт эсийн мембраны задралын шалтгаан болдог. Үрэвслийн үйл явц нь тромбоксан А2, Простагландин F2-альфа, брадикинин, болон гистаминаар зуучлагдан үүсдэг. Энэ нь эдийн ишеми болон үхжилд хүргэдэг. Эхний эсийн гэмтэл болон дараагийн үрэвслийн процесс нь өртсөн талбайн гэсэлтээр улам дорддог [3,7].

Ангилал

Хөлдөлтийн ангилалд,Технеци 99–тай сцинтографийн шинжилгээ болон эхний эмнэлзүйн илрэлд суурилан хөгжсөөөр байна [3,8,9]. Тогтолцооны уламжлалт ангилал нь эдийг хамарсан гүнд суурилан хүндийн зэргээр 4 ангилдаг бөгөөд түлэгдэлтийн ангилалтай ижил:

  • Хөлдөлтийн 1-р зэрэг: маш өнгөц, арьсны өвдөлтгүй, төв хэсгээр улайлт, эргэн тойрон хавантай байдаг онцлогтой.
  • Хөлдөлтийн 2-р зэрэг: эргэн тойрон нь хавагнаж улайсан, цэвэр шингэн агуулсан том цэврүү үүссэнээр нь таньдаг, энэ нь 24 цагт үүсдэг. Цэврүүний арьс гуужиж тав хэлбэрт шилжиж болно, арьс гуужсан үед эд ил харагдана. Эд алдагдаагүй байна.
  • Хөлдөлтийн 3-р зэрэг: 2-р зэргээс ялгаатай нь гүн бөгөөд цэврүү нь жижиг, цусархаг, илүү ойрхон байна. Арьсанд нэгээс хэдэн долоо хоногт хар тав үүсдэг.
  • Хөлдөлтийн 4-р зэрэг: яс болон булчинг хамарсан, эдийн бүрэн үхжил үүссэн байдаг. Хаталт 4-10 өдөрт тохиолдоно.

r7_frostbite

Уламжлалт ангилалын тогтолцоо нь эмнэлзүйг үнэн зөв танихад дутмаг. Энэ нь хөлдөлтийн гэмтлийн эмчилгээ болон түлэгдсэн үеийн эмчилгээ хоорондоо өөр. Эргэн халаах үйлдлийн арга болон хүндрэл тухайлбал: халдвар эсвэл гэмтэл, 1 болон 2-р зэргйин хөлдөлт нь 3 эсвэл 4-р зэрэг рүү аяндаа шилжиж болдог зэрэг хамаарагддаг. Илүү практик схемийн ангилал бол өнгөц эсвэл гүн хөлдөлтийн гэмтэлд ангилах юм. Өнгөц хөлдөлтөнд 1 болон 2-р зэрэг дүйх бол гүн хөлдөлтөнд 3 болон 4-р зэрэг дүйнэ [10, 11].

Эрсдэлт хүчин зүйлс

Хөлдөлт болон хүйтнээр өдөөгдсөн эдийн гэмтэл үүнд: хэсэг газрын дулаан алдалт нэмэгдэх эсвэл дулаан үүсэлт буурах нь эрсдэлт хүчин зүйл болдог. Жишээлбэл металл эсвэл устай хавьтах үед эсвэл салхинд ил байхад дулаан дамжуулан алдах нь нэмэгддэг. Хөгшрөл, усгүйжил, тэжээлийн алдагдал, эсвэл эмгэгтэй тухайлбал захын судасны эмгэг, диабет,  эсвэл сэтгэцийн эмгэг нь хувь хүний хүйтний стресст хариулах чавдарыг хязгаарлаж болдог. Архин нь цочмог сэтгэцийн өөрчлөлт, судас тэлснээс дулаан их алдалт нэмэгдэх, архины хэрэглээний архаг хүндрэл зэргийн үр дүнд хөлдөлтөнд өртөмхий болдог [13]. Хөлдөлт үүсгэдэг бусад эрсдэлт хүчин зүйлд тамхи, хүйтний гэмтлийн урьдал байдал, болон гар болон гарын эмгэг (зарим хүнд Рейнойд феномен) ордог [14,16]. Хувцасны хэрэглээ, дулаалга хангалтгүй бол: чийгтэй, хэт урт түрийтэй гутал, салхи нэвчимхий байх, хэрэв тийм бол хөлдөлтөөс хамгаалах тос хэрэглэж болдог тухайлбал нүүрэнд. Гар болон хөл хэт хөлрөмтгий хувь хүмүүст хөлдөлтийн эрсдэл нэмэгддэг тул хувцсаа зөв сонгосноор арьснаас чийгийг холдуулж чадна [19].

Хүйтэн орчинд байхтай холбоотой үүсэх эмгэгээс гадна хөлдүү материал шууд хөлдөлтийн шалтгаан болдог. Тухайлбал: булчингийн гэмтлээс хаванг бууруулахаар мөсөн жин тавихад хөлдөлтийн шалтгаан болдог [20]. Тиймээс өвчтөнд мөсөн жин болон арьсны хооронд хувцас буюу жийрэг тавихыг хэлэх нь чухал юм.

Галогенжсэн гидрокарбонатаар зугаацаж амьсгалснаас улаан хоолой, амьсгалын дээд зам болон нүүрний хүнд зэргийн хөлдөлт үүссэн тохиолдлуудыг тайлан мэдээнүүдэд бичиж байна. Фреонтой хавьтах, флюринжсэн гидрокарбонатыг сэрүүцүүлэх зорилгоох хэрэглэх нь гарны 3 болон 4-р зэргийн хөлдөлт үүсгэдэг байна (21-23). Мултарсан шагайн хаванг бууруулх зорилгоор карбон диоксидын галын хорыг хэрэглэснээс хөлний хөлдөлт тодорхойлогджээ [24]. Зарим судлаачид хувь хүнд хүйтнээр өдөөгдсөн судас тэлэлт нь хөлдөх эрсдэлд хамааралтай гэж таамаглаж байна. Өвлийн улиралд усан онгоцон дээр хийсэн нэг жижиг ажиглалтын судалгаанд хурдан болон ихээхэн хүйтнээр өдөөгдсөн судас тэлэлт нь эрсдлийг бууруулж байж магадгүй гэж тэмдэглэжээ [25].

Эмнэлзүйн илрэл

Хөлдөлтөнд чих, хамар, хацар, хуруу, эрүү болон хөл хамгийн их өртдөг. Нүдний эвэрлэгийн хөлдөлт маш хүчтэй салхины өөдөөс нүдээ нээлттэй явахад тохиолддог байна [6, 27]. Ихэнх өвчтнүүдэд хүйтэнд өртсөн хэсэгт мэдээ алдах, эвгүй оргих зэрэг зовиур байдаг. Эргэн халахын өмнө, арьс нь мэдээгүй, цагаан эсвэл саарал шар өнгөтэй, хүрэхэд хатуу байдаг. Мөн гэмтлийн гүнээс хамаарч гэссэний дараа цэвэр эсвэл цусархаг шингэн агуулсан цэврүү үүсдэг. Удаж эмнэлгийн тусламж авсан тохиолдолд тав эсвэл эдийн үхжлийн бусад шинжүүд илэрч болно.

Оношилгоо

Оношилгоо нь ерөнхий эмнэлзүйн гэмтлийн байдал, шинж, зовиурт суурилдаг. Оношлогооны шинжилгээ нь хам эмгэг, хөлдөлтийн гэмтлийн хэмжээ, болон тавилан тодорхойлоход бүрэн тусалдаг. Хөлдөлт нь элбэг ч нас баралтанд хүргэдэггүй,  харин гипотермитэй хамт байвал амь насанд илүү аюултай байдал үүсгэдэг эмгэг юм.

Дүрс оношилгооны шинжилгээгээр эдийн удаан хугацаанд амьдрах чадвар, эмчилгээ авалт, өртсөн эдийн хэмжээг тодорхойлно:

  • Тойм радиографи: Гэмтэл хамааралт хугарал эсвэл хүйтнээр өдөөгдсөн зөөлөн эдийн хавагналтыг харуулна. Хожуу шатанд радиографид ясаны деструкци, хүүхдэд өсөлтийн бүсийн гэмтэл зэргийг тодорхойлдог [7]. Хүйтэнд гараа зангидсан өвчтнүүдэд эрхий хуруунд ихэвчлэн хөлдөлтийн артрит үүсдэг [29].
  • Технеци (Tc)-99 сцинтографийг хөлдөлтөнд өртсөн эдийн удаан хугацаанд амьдрах чадварыг тодорхойлоход болон амьдрах чадвартай болон чадваргүй эдийн заагийг тодорхойлоход нийтлэг хэрэглэж, эрт үед нь үхэж буй эдийг хадгалж үлдэх эсвэл үхсэн эдийг тайрах, авах зэрэг оновчтой шийдвэр гаргахад бүрэн тусалж байна. Сцинтографи-аар эдийн бичил судсан дээрх эмчилгээний нөлөөг илрүүлэн хэсэг газрын эмчилгээний аргыг хянахад хэрэглэж байна [8, 30, 31].
  • Зарим судлаачид MRI болон магнетик резонанс ангиографи (MRA)-ээр ясыг шинжилж эдийн тогтвортой амьдрах чадварыг үнэлэх илүү боломжтой гэж үздэг. Тохиолдлуудад тэмдэглэснээр дээрх шинжилгээнүүд нь бөглөрсөн судас болон ишемийн, ишемийн бус бүсүүдийн зааг шугамийг харах боломж олгодог байна. Гэхдээ одоо үед MRI болон MRA хэрэглэсэн туршлага хязгаарлагдмал байна [7, 32].

Эмчилгээ

Эмчилгээг эмнэлгийн өмнөх оролцоо болон лавшруулсан тусламж гэж хуваадаг. Хандлагыг амьтан дээрх судалгаа, ажиглалтын баримт, болон эмнэлзүйн туршлагад суурилан доор тодорхойлсон. Харин гипотермийн үеийн авах арга хэмжээг  сэдвээс нь харна уу.

Эмнэлэгт очихоос өмнөх тусламж

  • Боломжтой бол өвчтөнг удалгүй дулаан орчинд байлгах. Зөөлөвч болон чигтэй зөөвөрлө.
  • Чийгтэй хувцсыг тайл
  • Хөлдсөн хөлөн дээр явуулж болохгүй, энэ нь гэмтлийг нэмэгдүүлнэ. Хэрвээ хөдөлгөх заавал хөл дээр явуулах шаардлагатай бол өмнө нь хөлийг дулаацуулж болохгүй.
  • Лавшруулсан тусламж үзүүлэхээс өмнө хүйтэвтэр жин тавьж болох ч халааж болохгүй. Энэ нь улам эдийг гэмтээгч болдог.
  • Хэрвээ эмнэлэгт очихоос өмнө дулаацуулах гэж оролдож байгаа бол: халуун биш дулаан орчинд хөлдсөн хэсгийг байрлуулах эсвэл бие дулаацуулагч (хөлдсөн хэсэгт болон суганд) хэрэглэж дулаацуулж болно.
  • Хөлдсөн талбайг дулаацуулахдаа үрж болохгүйг анхаар, энэ нь цаашид эдийн гэмтлийн шалтгаан болно.
  • Хөлдсөн эдийг дулаацуулахдаа ил гал эсвэл цахилгаан зуух хэрэглэж болохгүй. Тухайн эд нь мэдээгүй болсон байдаг тул түлэгддэг [7, 27, 33].

Эмнэлэгт үзүүлэх тусламж

Өвчтөнд үзүүлэх гүнзгийрсэн тулсамж нь хурдан дулаацуулах, шархны тулсамж, эдийн амьдрах чадварыг нэмэгдүүлэхийг зорих, болон хүндрэлээс сэргийлэхээс тогтдог [34].

  • Дулаацуулах: Эргэн дулаацуулахдаа 37-390С-н усанд хөлдсөн хэсгийг дүрснээр илүү сайн үр дүн өгдөг. Өндөр халуунд гэмтсэн эдийг дулаацуулж болохгүй учир нь халах явцад маш их өвдөлт үүсгэх шалтгаан болдог. Хуурай халуун зүйлээр гэсгээвэл дулааныг тохируулахад хэцүү тул хэрэглэдэгүй. Гэсгээхэд улаан эсвэл ягаан, хүрэхэд зөөлөн болбол бүрэн гэссэн гэж үзнэ. Ихэвчлэн 15-30 минутанд бүрэн гэсдэг. Хөлдсөн эдийг эргэн дулаацуулахад өвдөлттэй байж болно. Тиймээс зохистой өвдөлт намдаагч, ерөнхий опойд хэрэглэх хэрэгтэй.
  • Тромболиз: Хөлдөлтөнд өртсөн эдийн судсанд тромбо үүсдэг учраас венийн дотуур гепаринийг, артериал эсвэл венийн дотуур эдийн плазминоген идэвхижүүлэгчтэй (үр дүнг сайжруулдаг нь судлагдсан) хамт хянаж хэрэглэнэ [35, 36]. Хүнд зэргийн хөлдөлттэй 32 өвчтний ретроспектив дүнгээс харахад эхний 24 цагт эдийн плазминоген идэвхижүүлэгчтэй (tPA) эмчилгээ хийгдсэн өвчтнүүдийн 10%-д хурууны ампутаци хийгдсэн бол tPA хэрэглээгүй бүлэг өвтчнүүдийн 41%-д хурууны ампутаци хийгдсэн [36]. Энэ судалгааны нотолгоо нь бага тохиолдол дээр хийгдсэн. Гэвч хүнд хөлдөлттэй өвчтнүүдийн эмчилгээний сонголт нь хязгаарлагдмал, үр дүн бага байдаг. Тийм учраас амьдралын чанарыг өөрчлөх ампутацид (олон хуруу, проксимал ампутаци) өндөр эрсдэлтэй өвчтнүүд, эсрэг заалт үгүй өвчтөнд гэмтлийн эхний 24 цагт tPA –ийг хэрэглэхдээ tPA-ийг артериалаар хийхийг санал болгодог байна. Эмчилгээг хэзээ ч хийх боломжтой ч хөлдөлтөнд tPA эмчилгээг туршлагатай төвд хэлэлцэх буюу гүйцэтгэх хэрэгтэй. tPA хэрэглэж амжилттай болсон судалгаануудад феморал эсвэл брахиал артерид 2-4 мг-р цохилтын тун, цаашид 0,5-1 мг/цаг тарьж удирддаг [36]. Давтан ангиограммыг 8-12 цаг тутамд гүйцэтгэсэн байсан. Эмчилээг цусан хангамж бүрэн сэргэтэл хийх бөгөөд дээд тал нь 48 цаг үргэлжлүүлнэ.  tPA-р удирдахын өмнө өвчтөний цус алдах эрсдэлийг бүрэн үнэлсэн байх ёстой. Хүндрэлийн эрсдэлтэй өвчтөнд tPA-ийг өгөхгүй. Өвчтөнд  тромбо хайлуулах эмчилгээ хийхээс өмнө ач холбогдол болон эрсдлийн талаар эмнэлзүйн хэлэлцүүлэг хийж зөвшөөрөл авсан байх ёстой.
    tPA –ыг артериар хийсний дараа папаверинээр удирдаж судас өргөсгөх нь үр дүнг сайжруулж байгаа аж[37]. Гэхдээ папаверинтэй буюу папаверингүй хяналтат туршилт хараахан хийгдээгүй.
  • Шархны тусламж: Арга хэмжээ авсны дараагаар өртсөн талбайд боолт хийх, хавангийн бууралтыг сайжруулах, өдөр бүр усан эмчилгээ хийж хөдөлгөөний далайцыг сайжруулах зэрэг эмчилгээ хийнэ. Чиг тавьснаар контрактур үүсэхээс сэргийлж болно.
    Дараах, практикт шархны эмчилгээ хийхэд чухал:
  • Шархны эмчилгээний үед асептик баримтлах
  • Эхний боолтын давхаргыг наалддагүй самбайгаар ороох
  • Ариун самбай хэрэглэх
  • Хуруу хооронд эд зөөлрөхөөс сэргийлж ариун зөөлөн даавуун бигнүүр хийх
  • Боолт чангадахаас зайлсхийх
  • Хамгаалж доод мөчдөд тулгууртай боолт, дээд мөчдөд ариун даавуутай боолт хийх
  • Боолтыг нээж усан бананд эсвэл эргүүлгэнд эмчилгээ хийсний дараа хуурайшуулж боолт хийнэ.
  • Гепарин: хөлдөлтийн үед гепариныг венээр хэрэглэх нь үр дүн сайн гэдэг нь нотлогдоогүй.
  • Цэврүү: хөлдөлтөөр өдөөгдсөн цэврүүний эмчилгээн дээр нэгдмэл санаа байхгүй. Зарим авторуудын тэмдэглэснээр цэврүүний шингэн үрэвслийн медиаторуудыг ихээр агуулдаг тул бүгдийг нь гаргаж авах хэрэгтэй гэдэг. Мөн дранеж, үхжил болсон хэсгийг авах, том цусархаг бус цэврүүнд боолт хийх, үе орчимд бол үеийг хөдөлгөөнгүй байлгах хэрэгтэй.
  • Цусархаг цэврүүг аспирациар шингэнг авах ч үхжил болсон хэсгийг авч болохгүй. Цусархаг цэврүү нь бичил судасны гэмтэл их байгааг харуулдаг. Бусад жижиг идээгүй цэвэр, бүтэн цэврүүг бүрэн бүтнээр нь орхих хэрэгтэй [7].
  • Тетанус нь хөлдөлтийн хүндрэлээр илэрч болно [38].
  • Урьчилан сэргийлэх антибиотик эмчилгээний хувьд санал зөрөлдөөнтэй байгаа. Гэсэж дулаацсаны дараах усан эмчилгээ нь гэмтсэн эдэд бактерийн ургалтыг бууруулахад тусалдаг боловч аяндаа халдвар үүсдэг. Тиймээс халдварын эрт шинжид антибиотикийг парентералаар өгөхийг зөвлөдөг байна. Энэ эмчилгээ нь стафилококк, стрептококк болон псевдоманозын зүйлд чиглэсэн байх хэрэгтэй. Хэсэг газрын антибиотик эмчилгээ нь дэвтээх шалтгаан болдог тул хэрэглэхгүй байх хэрэгтэй.
  • Хэдийгээр нотолгоо хязгаарлагдмал ч хэсэг газрын алое болон амаар ибупрофен хэрэглэх нь простагландин болон тромбоксаны үүсэлтийг хязгаарласнаар хөлдөлттэй холбоотой үрэвслийг хязгаарлах боломжтой. Эсрэг заалт байхгүй бол эдгээр эмчилгээг хэрэглэхэд боломжийн юм [39].
  • Мэс заслын зөвлөгөөн: Хөлдөлтөнд удаан хугацааны шархны тусламж шаардлагатай үүнд: усан эмчилгээ, үхэжсэн эдийг авах шархны тавыг авах, фасциотоми, болон ампутаци хийгдэж болно [33].

Хэт даралтат хүчилтөрөгч болон бусад нотлогдоогүй эмчилгээ

Хэд хэдэн потенциалтай боловч хөлдөлтийн нотлогдоогүй эмчилгээ тэмдэглэгдсэн байдаг. Хэт даралтат хүчилтөрөгч нь гэмтсэн эдийн эдгэрэлт болон эргэн судасжилтыг сайжруулахад нэмэлт эмчилгээ гэж тэмдэглэсэн байдаг. Хэт даралтат хүчилтөрөгч эмчилгээ эртний судалгаануудад үр дүнгүй харагддаг ч сүүлийн судалгаануудад хөлдөлтөнд өртсөн эдийн бичил цусны эргэлт болон зовиурыг сайжруулахад үүрэгтэй байгааг онцолж тэмдэглэсэн байна [40, 41].

Пентоксифиллин: эмийг зарим тохиолдолд догололтын эмчилгээнд хэрэглэсэн байдаг, энэ нь цусны эргэлтэнд зохистойгоор нөлөөлдөг учраас хөлдөлтийн эмчилгээнд нэмэлт болгодог [42]. Догололтонд пентоксифиллины ач тус хязгаарлагдмал хэдий ч хөлдөлтийн амьтан дээрх судлалгаанаас үр дүн нь боломжтой аж [43, 44].

Мэс заслаар карпал түнел чөлөөлүүлсэн өвчтний бугалганы дистал мэдрэлд 1% лидокайныг 1:100,000 эпинефринтэй хольж хориг хийх нь хурууны дулааныг нэмэгдүүлдэг. Үүний эмгэг жам нь химийн симпатэктомийн дүнд судас өргөсөх юм. Нэг тайлангаас харахад мэдрэлийн хориг нь хурууны хөлдөлттэя өвчтөнд ач тустай байх боломжтой байсан боловч одоохондоо проспектив судалгаа гүйцэтгэгдээгүй байна [45]. Илопрост нь простациклины аналог, дээрхтэй ижил механизмаар үйлчилдэг гэж үздэг бөгөөд одоогоор Нэгдсэн Улсад зөвшөөрөгдөөгүй. Нэг ретроспектив судалгаагаар үр дүн нь сайн гарсан байсан [46].

Хүндрэл

Хөлдөлтийн хүндрэл нь симпатик тонусын эмгэгтэй холбоотой захын мэдрэл-судсанд анх илэрдэг. Судас агчил, ялангуяа дахин хүйтэнд өртөхөд нийтлэг ба байнгын үүсч болно. Хүндрэлийн хүндийн зэрэг нь анхны гэмтлийн хүндээс хамаарна.

Богино хугацааны хүндрэлд халдвар, хөлдөлтөнд өртсөн хэсгийн үхжил, аутоампутаци ордог. Аутоампутаци нь хэдэн 7 хоногт тохиолддог. Амьдрах чадваргүй эдийн аутоампутацийн өмнө гүнд халдвар үүссэн бол ампутацийн эмчилгээ зайлшгүй хйих шаардлагатай.

Сэтгэлийн өвдөлт эргэн дулаацуулснаас 2-3 хоногийн дараа, мөн амьдрах чадваргүй эдийг авсны дараа эхэлж хэдэн долоо хоног, сараар үргэлжилдэг. Нэг 7 хоногийн дараа үе үе давтагдах мэдрэхүйн өөрчлөлт эхлэх нь ишемийн невритийн үед байж болох бөгөөд хэдэн сар үргэлжилдэг.  Энэ нь түлэгдэлт болон цахилгаан шокийн үед тохиолдож болно. Гипергидроз нь нийтлэг ба хөлдөлтийн үр нөлөө төдийгүй шалтгаан нь байж болно.

Бага зэргийн гэмтлийн дараа багадаа 6 сар, хүйтнээр нилээд гэмтсэний дараа багадаа 12 сар хүйтэн орчинд байхыг хоргиглоно.

Удаан хугацааны хүндрэлд хүйтэнд хэт мэдрэгших бөгөөд хөлдөлтөнд өртсөн өвчтөнд эрсдэл нэмэгддэг [7, 8].

Хожуу ба урт хугацааны буюу үлдцэт хүдрэл бол сорвижил, эдийн хатингиршил, артрит, ясны эмгэг, болон захын невропати үүнд: архаг өвдөлттэй болон буурсан проприоцепцитэй хуруунуудын гипер эсвэл гипостези. Бага насны өвчтөнд эпифизын үхжил үүссэнээс өсөлтийн эмгэг тохиолддог [10].

Бүх мэдээлэл нотолгоонд суурилсан, 2012 оны  10 сарын 8-ы байдлаар.

Эх сурвалж:

UPTODATE.com

  1. Kroeger K, Janssen S, Niebel W. Frostbite in a mountaineer. Vasa 2004; 33:173.
  2. Küpper T, Steffgen J, Jansing P. Cold exposure during helicopter rescue operations in the Western Alps. Ann Occup Hyg 2003; 47:7.
  3. Petrone P, Kuncir EJ, Asensio JA. Surgical management and strategies in the treatment of hypothermia and cold injury. Emerg Med Clin North Am 2003; 21:1165.
  4. Simon TD, Soep JB, Hollister JR. Pernio in pediatrics. Pediatrics 2005; 116:e472.
  5. Atenstaedt RL. Trench foot: the medical response in the first World War 1914-18. Wilderness Environ Med 2006; 17:282.
  6. Long WB 3rd, Edlich RF, Winters KL, Britt LD. Cold injuries. J Long Term Eff Med Implants 2005; 15:67.
  7. Murphy JV, Banwell PE, Roberts AH, McGrouther DA. Frostbite: pathogenesis and treatment. J Trauma 2000; 48:171.
  8. Bhatnagar A, Sarker BB, Sawroop K, et al. Diagnosis, characterisation and evaluation of treatment response of frostbite using pertechnetate scintigraphy: a prospective study. Eur J Nucl Med Mol Imaging 2002; 29:170.
  9. Cauchy E, Chetaille E, Marchand V, Marsigny B. Retrospective study of 70 cases of severe frostbite lesions: a proposed new classification scheme. Wilderness Environ Med 2001; 12:248.
  10. Mills W. Clinical aspects of freezing cold injuries. In: Medical Aspects of Harsh Environments, Pandolf K, Burr R. (Eds), Office of the Surgeon General, Falls Church 2001. p.429.
  11. Grace TG. Cold exposure injuries and the winter athlete. Clin Orthop Relat Res 1987; :55.
  12. Geng Q, Holmér I, Hartog DE, et al. Temperature limit values for touching cold surfaces with the fingertip. Ann Occup Hyg 2006; 50:851.
  13. Rintamäki H. Predisposing factors and prevention of frostbite. Int J Circumpolar Health 2000; 59:114.
  14. ORR KD, FAINER DC. Cold injuries in Korea during winter of 1950-51. Medicine (Baltimore) 1952; 31:177.
  15. Ervasti O, Juopperi K, Kettunen P, et al. The occurrence of frostbite and its risk factors in young men. Int J Circumpolar Health 2004; 63:71.
  16. Olsen N. Diagnostic aspects of vibration-induced white finger. Int Arch Occup Environ Health 2002; 75:6.
  17. DeGroot DW, Castellani JW, Williams JO, Amoroso PJ. Epidemiology of U.S. Army cold weather injuries, 1980-1999. Aviat Space Environ Med 2003; 74:564.
  18. Schlagenhauf P, Chen LH, Wilson ME, et al. Sex and gender differences in travel-associated disease. Clin Infect Dis 2010; 50:826.
  19. Lehmuskallio E, Lindholm H, Koskenvuo K, et al. Frostbite of the face and ears: epidemiological study of risk factors in Finnish conscripts. BMJ 1995; 311:1661.
  20. Graham CA, Stevenson J. Frozen chips: an unusual cause of severe frostbite injury. Br J Sports Med 2000; 34:382.
  21. Kuspis DA, Krenzelok EP. Oral frostbite injury from intentional abuse of a fluorinated hydrocarbon. J Toxicol Clin Toxicol 1999; 37:873.
  22. Wegener EE, Barraza KR, Das SK. Severe frostbite caused by Freon gas. South Med J 1991; 84:1143.
  23. Kurbat RS, Pollack CV Jr. Facial injury and airway threat from inhalant abuse: a case report. J Emerg Med 1998; 16:167.
  24. Sever C, Kulahci Y, Uygur F, Sahin C. Frostbite injury of the foot from portable fire extinguisher. Dermatol Online J 2009; 15:10.
  25. Daanen HA, van der Struijs NR. Resistance Index of Frostbite as a predictor of cold injury in arctic operations. Aviat Space Environ Med 2005; 76:1119.
  26. Harirchi I, Arvin A, Vash JH, Zafarmand V. Frostbite: incidence and predisposing factors in mountaineers. Br J Sports Med 2005; 39:898.
  27. www.bt.cdc.gov/disasters/winter/faq.asp#frostbite (Accessed on September 20, 2007).
  28. Reamy BV. Frostbite: review and current concepts. J Am Board Fam Pract 1998; 11:34.
  29. Kahn JE, Lidove O, Laredo JD, Blétry O. Frostbite arthritis. Ann Rheum Dis 2005; 64:966.
  30. Cauchy E, Marsigny B, Allamel G, et al. The value of technetium 99 scintigraphy in the prognosis of amputation in severe frostbite injuries of the extremities: A retrospective study of 92 severe frostbite injuries. J Hand Surg Am 2000; 25:969.
  31. Aygit AC, Sarikaya A. Imaging of frostbite injury by technetium-99m-sestamibi scintigraphy: a case report. Foot Ankle Int 2002; 23:56.
  32. Barker JR, Haws MJ, Brown RE, et al. Magnetic resonance imaging of severe frostbite injuries. Ann Plast Surg 1997; 38:275.
  33. Biem J, Koehncke N, Classen D, Dosman J. Out of the cold: management of hypothermia and frostbite. CMAJ 2003; 168:305.
  34. Su CW, Lohman R, Gottlieb LJ. Frostbite of the upper extremity. Hand Clin 2000; 16:235.
  35. Twomey JA, Peltier GL, Zera RT. An open-label study to evaluate the safety and efficacy of tissue plasminogen activator in treatment of severe frostbite. J Trauma 2005; 59:1350.
  36. Bruen KJ, Ballard JR, Morris SE, et al. Reduction of the incidence of amputation in frostbite injury with thrombolytic therapy. Arch Surg 2007; 142:546.
  37. Saemi AM, Johnson JM, Morris CS. Treatment of bilateral hand frostbite using transcatheter arterial thrombolysis after papaverine infusion. Cardiovasc Intervent Radiol 2009; 32:1280.
  38. Chan TY, Smedley FH. Tetanus complicating frostbite. Injury 1990; 21:245.
  39. McCauley RL, Heggers JP, Robson MC. Frostbite. Methods to minimize tissue loss. Postgrad Med 1990; 88:67.
  40. Finderle Z, Cankar K. Delayed treatment of frostbite injury with hyperbaric oxygen therapy: a case report. Aviat Space Environ Med 2002; 73:392.
  41. von Heimburg D, Noah EM, Sieckmann UP, Pallua N. Hyperbaric oxygen treatment in deep frostbite of both hands in a boy. Burns 2001; 27:404.
  42. Hayes DW Jr, Mandracchia VJ, Considine C, Webb GE. Pentoxifylline. Adjunctive therapy in the treatment of pedal frostbite. Clin Podiatr Med Surg 2000; 17:715.
  43. Purkayastha SS, Bhaumik G, Chauhan SK, et al. Immediate treatment of frostbite using rapid rewarming in tea decoction followed by combined therapy of pentoxifylline, aspirin & vitamin C. Indian J Med Res 2002; 116:29.
  44. Miller MB, Koltai PJ. Treatment of experimental frostbite with pentoxifylline and aloe vera cream. Arch Otolaryngol Head Neck Surg 1995; 121:678.
  45. Chandran GJ, Chung B, Lalonde J, Lalonde DH. The hyperthermic effect of a distal volar forearm nerve block: a possible treatment of acute digital frostbite injuries? Plast Reconstr Surg 2010; 126:946.
  46. Cauchy E, Cheguillaume B, Chetaille E. A controlled trial of a prostacyclin and rt-PA in the treatment of severe frostbite. N Engl J Med 2011; 364:189.
  47. Thomas JR, Oakley HN. Nonfreezing cold injury. In: Medial Aspects of Harsh Environments, Pandolf KB, Burr RE. (Eds), Office of the Surgeon General, Falls Church 2001. p.467.
  48. Ervasti O, Hassi J, Rintamäki H, et al. Sequelae of moderate finger frostbite as assessed by subjective sensations, clinical signs, and thermophysiological responses. Int J Circumpolar Health 2000; 59:137.
  49. Castellani JW, Young AJ, Ducharme MB, et al. American College of Sports Medicine position stand: prevention of cold injuries during exercise. Med Sci Sports Exerc 2006; 38:2012.
  50. www.weather.gov/om/windchill (Accessed on September 20, 2007).
  51. Lehmuskallio E. Emollients in the prevention of frostbite. Int J Circumpolar Health 2000; 59:122.
  52. Lehmuskallio E. Cold protecting ointments and frostbite. A questionnaire study of 830 conscripts in Finland. Acta Derm Venereol 1999; 79:67.
  53. Lehmuskallio E, Rintamäki H, Anttonen H. Thermal effects of emollients on facial skin in the cold. Acta Derm Venereol 2000; 80:203.