Түлэгдэлтийн ерөнхий ойлголт ба ангилал

Мэс засал
Orgilbold bayartsogt

Ерөнхий ойлголт: Түлэгдэлт гэдэг нь халууны эсвэл бусад хурц туяанаас үүдэлтэй арьс эсвэл бусад эрхтний эд анхдагчаар гэмтэхийг хэлнэ. Түлэгдэлтийн тохиолдол нь арьсны эсвэл бусад эдийн зарим эсвэл бүх хэсэг халуун, хүйтэн, цахилгаан, туяа эсвэл идэмхий химийн бодисоор сөнөрсөн байдаг. Түлэгдэлт нь тусгаарлагдсан, дахилтат биш дайралт болон хурдан үйл явцаар үүсэж, эдгэрэлтийн үе шат нь цэгцтэй явагддаг эмгэг юм [1].

Энэ сэдэвт түлэгдэлтийн зонхилон тохиолддог хэлбэрүүд болон ангилалыг бичсэн. Тиймээс эмнэлзүйн үнэлгээ, хүчтэй цочмог хүндрэл ба насанд хүрэгчдийн, хүүхдийн хүнд , дунд зэргийн түлэгдэлтийн үед авах арга хэмжээ, бага зэргийн түлэгдэл, болон бусад хамааралтай эмгэгүүдийг энэ сэдэвт бичээгүй.

Түлэгдэлтийн хэлбэрүүд

Хүүхдэд нийтлэг тохиолддог түлэгдэлтийн хэлбэр нь халуун шингэнээр, харин насанд хүрэгчдэд галаас түлэгдэх нь нийтлэг тохиолддог. Хүүхэд болон насанд хүрэгчдэд алинд нь ч тохиолдож болдог, түлэгдэлтийн хэлбэрүүдэд:

  • Халууны: Түлэгдэлтийн гэмтэл гүнийг хамрах эсэх нь хавьтсан халуун, эх үүсвэртэй хавьтсан хугацаа, болон арьсны зузаанаас хамаарна. Арьс нь халуун муу дамжуулдаг учраас ихэнх халууны түлэлт нь дермийн хэсэг болон эпидермийг хамардаг [2]. Ихэнх тохиолдолд гал, халуун шингэн, халуун хатуу обьект, болон уураас халууны түлэгдэлт үүссэн байдаг. Түлэгдэлтийн гүний эрүүлжих чадварыг тодорхойлох нь мэс заслын эмчилгээнд ач холбогдолтой.
  • Хүйтний нөлөө (хөлдөлт): Эс мөсөн талстаар цоорч гэмтэхэд тухайн орчиндоо гипертоник эдийг үүсгэдэг. Энэ нь эдийн гипокситой хамт судсан доторх тромбо болон гемоконцентраци үүсгэж цусны урсгалыг саатуулдаг.
  • Химийн түлэгдэлт: Гэмтэл нь идэмхий урвалын ихээхэн тархалтаар үүсдэг. Үүнд: pH-ийн гэмтэл, эсийн мембраны урагдал, бодисын солилцоонд шууд хордуулах нөлөө үзүүлдэг. Мөн үргэлжилсэн хугацаа, бодисын шинж чанар нь түлэгдэлтийн хүндийн зэргийг тодорхойлдог. Хүчлийн түлэлт эдийн бүлэнг үүсгэдэг бол шүлтийн түлэлт нь хайлуулж үхжил үүсгэдэг. Зарим химийн бодис тогтолцоонд шимэгдэж үхэх аюул учруулдаг.
  • Цахилгаан гүйдэл: Цахилгаан гүйдэл муу дамжуулдаг эдээр дамжихдаа дулааны энерги рүү хувирдаг. Цахилгаан цохилт (эсийн мембраныг гэмтээдэг) эсийн мембраны потенциал болон үйл ажиллагааг сүйтгэнэ. Гэмтлийн хэмжээ нь гүйдлийн зам, эдийн эсэргүүцэл, болон хүч, үргэлжилсэн хугацаанаас хамаардаг. (“Орчны цахилгаан гэмтэл, түлэгдэлт сэдвээс уншина уу)
  • Амьсгалын зам түлэгдэх: Галын хорт бүтээгдэхүүн амьсгалын замын эдийг гэмтээх бөгөөд галнаас оч үсрэх болон уурнаас нийтлэг тохиолддог. Тамхины халуун зөвхөн залгиурыг түлдэг бол уур нь хэл болон түүнээс цааших амьсгалын замыг түлдэг. Карбон моноксид  нь галнаас үүсдэг бөгөөд эсийн амьсгалыг бууруулдаг.
  • Туяаны түлэгдэлт: Радио давтамжийн энерги буюу ионжсон туяа нь арьс болон эдийг гэмтээх шалтгаан болдог. Туяаны түлэгдэлтийн ихэнх тохиолддог хэлбэр бол наранд түлэгдэх юм. Фотон энергээс хамаарч туяа нь маш гүн дотоод түлэгдэлтийн шалтгаан болдог. Туяаны түлэлт нь  ионжсон туяа ДНХ-тэй харилцан үйлчилж гэмтээх чадвартай үед ихэнхдээ хавдартай  холбоотой байдаг. Тун, үйлчилсэн хугацаа болон хэлбэрээс хамаарч ионжсон туяаны эмнэлзүйн үр нөлөө нь гэмтлийн гүнийг тодорхойлдог.
  • Гэмтэлтэй холбоотой: Бусад гэмтэлтэй хамт түлэгдэлт байдаг тухайлбал хугарал. Мөн өндөр настан болон хүүхэд өөртөө үйлчэх чадвар дутмагаас түлэгддэг.

Ангилал

Арьсны түлэгдэлтийг эдийн гэмтсэн гүнээс нь хамаарч ангилдаг (хүснэгт 1) үүнд:

  • өнгөц буюу эпидерми (1-р зэрэг)
  • хэсэг давхарга (2-р зэрэг)
  • бүх давхарга (3-р зэрэг)
  • арьсан доорх эдийг, хальс, булчин болон ясыг хамарсан бол 4-р зэрэг гэнэ .
Untitled-1

Хүснэгт 1: Түлэгдэлтийн зэргийн ангилал

Түлэгдэлтийн шархны гүн нь жигд байдаггүй, гүн болон өнгөц гэмтлүүд холилдсон байдаг. Түлэгдэлтийн шархыг нарийн ангилах хэцүү бөгөөд эцсийн шийдвэр гаргахад 3 долоо хоног хүртэл хугацаа шаардагдаж болно [4, 5]. Арьсны нимгэн хэсэг ялангуяа бугалга, гуяны тодор тал, хярзан болон чих,  алганы гадаргуу гүн түлэгдвэл эхний байдлаар тусламж үзүүлнэ [5]. Эдгээрийн түлэгдэлт гүн байдаг тул сайн үнэлэх нь зүйтэй [6]. Мөн таваас бага насны хүүхэд болон 55-аас дээш насны хүмүүст арьс нь нэмгэрсэн байдаг учраас гүн түлэгдэлтэнд илүү өртөмхий байдаг [5, 6].

Түлэгдсэн шархны байдалд тусламж үзүүлэхэд гэмтсэн хэсгүүдийн гүнээс хамаарч шархны өөр хэсгүүдэд олон төрлийн эмчилгээ шаардлагатай болдог. 2009 онд Америкийн Түлэнхийн Холбооноос (ABA) түлэгдэлтийн шархны авах арга хэмжээ болон ангилалыг нийтлэн гаргасан [1].

Түлэгдэлтийн гүн: Түлэнхийн уламжлалт ангилалаар 1-р, 2-р, 3-р, 4-р зэрэг болгож ангилдаг. Түлэгдэлтийн гүний байдлаар нь өнгөц, хэсэг давхаргыг хамарсан өнгөц, гүн давхаргыг хамарсан, бүх давхаргыг хамарсан гэдэг (хүснэгт 1 болон зураг 1) [4]. Булчин, яс, эсвэл/мөн үеийг хамарсан илүү хүнд түлэгдэлтийг 4-р зэрэг болгодог.

burn-degree_1

Зураг 1: Түлэгдэлтийн зэрэг

Өнгөц

Өнгөц буюу эпидермийн түлэгдэлт нь арьсны зөвхөн эпидермийн давхаргыг хамардаг. Дарахад цайлт илрэх болон улайлт, хуурайшилт, өвдөлттэй боловч цэврүү байхгүй (зураг 2). Дараагийн 2-3 дах өдөрт улайлт болон өвдөлт буурч, 4 дэх өдрөөс шинэ эрүүл эпидерми үүсч гэмтсэн эпителийн хальс гуужина. Өөрөөр хэлбэл ерөнхийдөө 6 өдөрт сорвигүй эдгэрнэ. Энэ үйл явц наранд түлэгдэхэд нийтлэг илэрдэг.

Untitled-2

Зураг 2: Улаан, дарахад цайралт илрэх нь өнгөц түлэгдэлтийн хэв шинж

Хэсэг давхарга: Дермийн хэсэг болон эпидермийг хамарсан түлэлт. Гүн эсвэл өнгөц ч байж болно.

  • Өнгөц: Энэ түлэгдэлтийн үед 24 цагийн дотор эпидерми болон дермагийн хооронд цэврүү үүсдэг онцлогтой. Өвдөлттэй, улайсан, чийглэг, дарахад цайдаг (зураг 3). Түлэгдэлт эхний байдлаар гүн нь зөвхөн эпидермид байдалтай байснаа 12-24 цагийн дараа хэсэг давхаргыг хамарсан нь тодорхойлогддог. Эдгээр түлэгдэлт нь ерөнхийдөө 7-21 өдөрт эрүүлждэг, сорви бүгдэнд биш хэдий ч нөсөөт өөрчлөлт үүсч болно.
S.p.b_2

Зураг 3

Ширхэглэг эксудат болон үхжлийн өөдөс гадаргуу дээр хуримтлагдах нь түлэгдэлтийн шарх бактерийн хүнд халдварт өртөмхий болгох болон эдгэрэлт удаашрах шалтгаан болдог. Түлэгдэлтийн эдгээр хэлбэрүүд нь үйл ажиллагааны бууралт эсвэл гипертрофи сорвижилт үүсгэлгүйгээр эдгэрдэг.

  • Гүн: Энэ түлэгдэлт нь дермийн гүнийг хамардаг бөгөөд өнгөц хэсэг давхаргыг хамарсан түлэгдэлтээс өөр онцлогтой. Энэ үед үсний хүүдий болон булчирхайн эд гэмтдэг. Даралтанд зөвхөн өвдөнө, бараг бүх хэсгийн цэврүү нь (амархан хуулардаг) маш нойтон эсвэл маш хуурай байдаг, бөгөөд бяслаган цагаанаас улаан руу шилжсэн өнгөтэй (зураг 4). Дарахад цайлт байдаггүй.
DTB_3

Зураг 4

Хэрвээ халдвараас сэргийлсэн, арьс шижлүүлэн суулгалгүйгээр шарх өөрөө аяндаа эдгэрэх боломжтой бол 3-9 долоо хоногт эдгэрнэ. Эдгээр түлэгдэлт бүгд гипертрофик сорвижилт үүсгэдэг. Хэрвээ үеийг хамарсан бол үений үйл ажиллагааг алдагдуулах тул физик эмчилгээг эрт эхэлнэ. Хэрвээ гүн хэсэг давхаргыг хамарсан түлэгдэлт гэж үзсэн ч 3 долоо хоногт эдгэрэлт байхгүй бол бүх давхаргыг хамарсан гэмтэл бөгөөд үйл ажиллагаа болон гоо сайхны талаас алдагдалтай байдаг. Бүх давхаргыг хамарсан түлэгдэлтээс ялгахад ихэвчлэн хэцүү байдаг.

Бүх давхаргыг хамарсан: Дермийн бүх давхарга сөнөрч, арьсан доорх эд ихэвчлэн гэмтдэг. Түлэгдэлтийн тав нь дермийн үхсэн болон өөрчлөгдсөн зүйл байдаг.  Бүх давхарга түлэгдэхэд үргэлж анестетик эсвэл гипостетик болдог. Арьсны байдал нь гөлгөр цагаанаас саарал, болон хар зэрэг янз бүр байдаг (зураг 5). Үс нь хүүдийнээсээ амархан сугардаг болсон байна. Цэврүү болон цэврүүнцэр үүсдэггүй.

FB_4

Зураг 5

Цонхигор өнгөтэй байвал хэвийн арьстай адилхан харагдах боломжтой ч дарахад цайдаггүй. Бүх давхаргын түлэгдэлтээс хэсэг давхаргын түлэгдэлтийг ялгахад эмнэлзүйн шинж үүсэж хөгжих хугацаа байж болно. Тавыг эдээс нь салгаж, мөхлөгт эдийн эдгэрээгүй суурийг ил гаргана. Мэс засалгүйгээр шархны ирмэг эргэн тойрон эпителжиж багассаар шарх эдгэрдэг.  Сорвижилт их байвал өөрөө аяндаа бүрэн эдгэрэх боломжгүй.

4-р зэргийн түлэгдэлт: нь гүн, амь насанд аюултай гэмтэл бөгөөд арьснаас доош хальс, булчин болон/эсвэл ясыг хамарсан байдаг.

Биеийн гадаргуун талбайг хувиар тооцох

Түлэгдэлтийн хэмжээг үнэн зөв үнэлж тодорхойлох нь эмчлэхэд болон түлэнхийн төв рүү өвчтнийг шилжүүлэхэд ач холбогдолтой (хүснэгт 2).


Хүснэгт 2: Америкийн Түлэнхийн Холбооноос гаргасан түлэгдэлтийн гэмтлийн хүндийн зэргийн тогтолцоо
Бага түлэгдэлт
  • Насанд хүрэгчид биеийн нийт гадаргуун 15% буюу түүнээс бага
  • Хүүхэд болон настай хүнд биеийн нийт гадаргуун 10% буюу түүнээс бага
  • Насанд хүрэгч эсвэл хүүхдийн биеийн нийт гадаргуун 2% буюу түүнээс багыг хамарсан ч арьсны бүх давхарга түлэгдсэн, Гэхдээ нүд, нүүр, гар, хөл болон хярзангийн үйл ажиллагаа болон гоо сайхны алдалгүй
Дунд зэргийн түлэгдэлт
  • Насанд хүрэгчийн БНГ –н 15-25%, арьсны бүх давхаргыг хамарсан түлэгдэлт 10%-аас бага
  • 10-аас бага насны хэсэг давхаргыг хамарсан түлэгдэлт БНГ-н 10-20% хүүхэд болон 40-с дээш насны бүх давхаргыг хамарсан түлэгдэлт 10%-аас бага түлэгдэлттэй насанд хүрэгч
  • Хүүхэд эсвэл насанд хүргэчид БНГ-н 10% буюу түүнээс бага, арьсны бүх давхаргыг хамарсан, гэхдээ нүд, нүүр, гар, хөл болон хярзангийн үйл ажиллагаа болон гоо сайхны алдалгүй
Хүнд зэргийн түлэгдэлт
  • БНГ-н 25% буюу түүнээс их
  • 10 хүртэлх насны хүүхдэд болон  40 дээш настай насанд хүрэгчийн БНГ-н 20%-г хамарсан
  • Арьсны бүх давхаргыг хамарсан БНГ-н 10% буюу түүнээс их хэсгийг хамарсан
  • Нүд, чих, гар, хөл эсвэл хярзан бүгдийг түлэгдэлт хамарснаас үйл ажиллагааны болон гоо сайхны хохирол учирч болзошгүй
  • Өндөр хүчдэлийн цахилгаанд түлэгдэх бүх хэлбэр
  • Томоохон осол эсвэл амьсгалын замын гэмтлээр хүндэрсэн бүх түлэгдэлтүүд
  • Түлэгдэлтээр гэмтэх эрсдэл багатай бүх өвчтнүүд
  • Залуу буюу настай: <10 буюу >50 нас; насанд хүрэгч: >10 буюу <50 нас

Эх сурвалж: Hartford CE, Kealey CP. Care of outpatient burns. In: Total Burn Care, 3rd ed, Herndon DN (Ed), Elsevier, Philadelphia 2007.

Түлэгдэлтийн хамарсан талбайг үнэлэхэд нийтлэг хэрэглэдэг 2 аргад: Lund-Browder-ийн хүснэгт болон “Естийн дүрэм” хэрэглэдэг бол Lund-Browder-ийн хүснэгтийн арга нь өсөлтөөс хамаарч биеийн гадаргуун талбайд тооцон хувилж илүү нарийн тооцоолж гаргадаг тул хүүхдэд хэргэлэхэд илүү тохиромжтой.

Хэрвээ түлэгдэлт жигд бус, олон газар алаг цоог бол “алганы аргыг” хэрэглэж болно.

Lund-Browder: -ийн арга нь хүүхэд болон насанд хүрэгчийн алинд нь ч хэрэглэсэн тохиромжтой илүү нарийн арга юм. Энэ нь хүний өсөлтөөс хамаарч биеийн гадаргуун хувийг олдог. Хүүхдэд доод мөч жижиг, толгой том тул биеийн гадаргуун талбайг олоход Lund-Browder-ийн хүснэгт илүү нарийн тохиромжтой байдаг (хүснэгт 3, зураг6, зураг 7).

Lund-Browder_adult

Зураг 6: Насанд хүрэгчидийн биеийн хэсэг тус бүрийн гадаргуун эзлэх хувь


 

Lund-Browder_infant

Зураг 7: Lund-Browder, Хүүхдийн биеийн хэсэг тус бүрийн гадаргуун эзлэх хувь


Untitled-12

Хүснэгт 3

Естийн дүрэм: Насанд хүрэгчийн биеийн нийт гадаргуун талбайг үнэлэхэд илүү хурдан арга юм [12, 13].

  • Хөл тус бүр 18%
  • Гар тус бүр 9%
  • Их биеийн урд хойд гадаргуу 18%
  • Толгой ар болон өвөр тал тус бүр 9%

Алганы арга: Жижиг эсвэл энд тэнд байрлалтай түлэгдэлтийг өвчтний алганы гадаргуун талбайг хэрэглэж барагцаалах арга юм. Өвчтний гарын алга (сарвууг оруулахгүй) өөрийнх нь биеийн нийт гадаргуун талбайн 0,5%, хуруу орвол 1% гэж үздэг [14-16].

Эмэгтэй хүний цээжний өмнө хана түлэгдэх: Том хөх болон цээжний урд хана түлэгдсэн эмэгтэй хүнд  биеийн нийт гадаргуун талбайн хувиар тодорхойлох боломжгүй байж болно. Хөхний даруулгын хонхрын хэмжээн дээр суурилсан хүснэгтийг насанд хүрэгчид зориулсан Lund-Browder-ийн хүснэгттэй харьцуулан барагцаална.  Том хөхтэй эмэгтэй (хөхний хэмжээ D буюу түүнээс том) үед цээжний урд ханын БНГ-н эзлэх хувь эрэгтэй хүнтэй харьцуулахад 16х11 хувь байдаг. Эндээс цээжний хөх мах хэсэг 10%, жижиг хөхтэй эмэгтэйн 7% хувийг эзэлдэг бол эрэгтэйд цээжний хөх мах хэсэг 5% эзэлдэг. Эрэгтэйн цээжний урд, хойд  хэсгийг том хөхтэй эмэгтэйтэй харьцуулахад 1х1,6 байдаг.

Эх сурвалж:

UPTODATE: 2012 оны 8 сарын 29 -ий байдлаар, Бүх мэдээлэл нотолгоонд суурилсан.

  1. American Burn Association White Paper. Surgical management of the burn wound and use of skin substitutes. Copyright 2009. www.ameriburn.or (Accessed on January 04, 2010).
  2. Orgill DP, Solari MG, Barlow MS, O’Connor NE. A finite-element model predicts thermal damage in cutaneous contact burns. J Burn Care Rehabil 1998; 19:203.
  3. Wolbarst AB, Wiley AL Jr, Nemhauser JB, et al. Medical response to a major radiologic emergency: a primer for medical and public health practitioners. Radiology 2010; 254:660.
  4. Mertens DM, Jenkins ME, Warden GD. Outpatient burn management. Nurs Clin North Am 1997; 32:343.
  5. Baxter CR. Management of burn wounds. Dermatol Clin 1993; 11:709.
  6. Pham, TN, Girban, NS, Heimbach, DM. Evaluation of the burn wound: Management decisions. In: Total Burn Care, 3rd edition, Herndon, D (Eds), Saunders Elsevier, Philadelphia 2007. p.119.
  7. Collis N, Smith G, Fenton OM. Accuracy of burn size estimation and subsequent fluid resuscitation prior to arrival at the Yorkshire Regional Burns Unit. A three year retrospective study. Burns 1999; 25:345.
  8. Hagstrom M, Wirth GA, Evans GR, Ikeda CJ. A review of emergency department fluid resuscitation of burn patients transferred to a regional, verified burn center. Ann Plast Surg 2003; 51:173.
  9. Freiburg C, Igneri P, Sartorelli K, Rogers F. Effects of differences in percent total body surface area estimation on fluid resuscitation of transferred burn patients. J Burn Care Res 2007; 28:42.
  10. Woodson, LC, Sherwood, ER, Aarsland, A, et, al. Anesthesia for burned patients. In: Total Burn Care, 3rd edition, Herndon, DN (Eds), Saunders Elsevier, Philadelphia 2007. p.196.
  11. Lund CC, Browder NC. The estimation of areas of burns. Surg Gynecol Obstet 1944; 79:352.
  12. Monafo WW. Initial management of burns. N Engl J Med 1996; 335:1581.
  13. Wachtel TL, Berry CC, Wachtel EE, Frank HA. The inter-rater reliability of estimating the size of burns from various burn area chart drawings. Burns 2000; 26:156.
  14. Perry RJ, Moore CA, Morgan BD, Plummer DL. Determining the approximate area of a burn: an inconsistency investigated and re-evaluated. BMJ 1996; 312:1338.
  15. Sheridan RL, Petras L, Basha G, et al. Planimetry study of the percent of body surface represented by the hand and palm: sizing irregular burns is more accurately done with the palm. J Burn Care Rehabil 1995; 16:605.
  16. Nagel TR, Schunk JE. Using the hand to estimate the surface area of a burn in children. Pediatr Emerg Care 1997; 13:254.
  17. Hidvegi N, Nduka C, Myers S, Dziewulski P. Estimation of breast burn size. Plast Reconstr Surg 2004; 113:1591.

2 Comments

  • khalin

    яаж нярай хүүхдийн өнгөц түлэглийг хэрхэн эмчлэх вэ?
    хурдан хариу өгөөрэй

    22/04/2016 19:02

  • Зулаа

    Жилд нийт түлэгддэг хүмүүсийн тоо баримт бн уу?

    27/07/2016 16:34