Тархины буглаа

Дотрын өвчин судлал
Namuuntuul Ринченханд Ayush

Тархины буглаа нь идээ агуулсан хөндий бүхий голомтот халдвар бөгөөд ойролцоох эдийн давхаргуудаар хүрээлэгдэн тогтсон, гадуураа фиброзон бүрхүүлтэй байна.

Тархины буглаа нь идээ агуулсан хөндий бүхий голомтот халдвар бөгөөд ойролцоох эдийн давхаргуудаар хүрээлэгдэн тогтсон, гадуураа фиброзон бүрхүүлтэй байна.

Өвчтнүүд ихэнхдээ цочмог хордолтгүй байдаг учир эмнэлзүйн шинж тэмдэг өвөрмөц бус байна. Түгээмэл илрэх шинж тэмдэгт: толгой өвдөх, хүзүүний хөшингө, халуурах, бөөлжих, ухаан санаа балартах эсвэл муудах зэрэг багтана. Халдварын анхдагч голомтын шинж тэмдэг зонхилно. Жишээ нь: чих эсвэл синусын өвдөлт. Гемипарез, таталт, хөхлөгийн хаван зэрэг мэнэн цочролын болон тархины голомтот шинжүүд талаас бага хувьд илрэнэ.

Ялган оношлогоо

Тодосгогч бодистой КТ шинжилгээгээр тархины буглааг оношлох ба төв хэсэгтээ нягт багатай, түүнийг тойроод тархины цагаан бодисын хавантай, 1 эсвэл хэд хэдэн нимгэн бүрхүүлтэй, тэгш зах ирмэгтэй цагираг харагдана. Тархины буглаа сэжиглэгдсэн эсвэл онош тавигдсаны дараа нугасны хатгалт хийх эсрэг заалттай. Лабораторын шинжилгээ ихэвчлэн өвөрмөц бус байдаг. Цусны өсгөврийн шинжилгээ хийж болно.

v5c08a

Тархи судасны эмгэг, менингит, тархины хорт хавдар, цочмогдуу тархины цус харвалт болон бусад тархины голомтот халдвар жишээ нь токсоплазмозоос ялган оношлох шаардлагатай.

Яаралтай тусламжийн тасагт хийгдэх арга хэмжээ

  1. Халдварын анхдагч эх үүсгэврээс шалтгаалан антибиотик эмчилгээ хийж эхлэнэ. Хүснэгтээс харна уу.
  2. Яаралтай мэдрэлийн мэс заслын эмчийн зөвлөгөө, үзлэг хийх шаардлагатай.

u0422u0430u0440u0445u0438u043Du044B-u0431u0443u0433u043Bu0430u0430-2

 

 

 Эх үүсвэр:

Tintinalli’s Emergency Medicine Manual 7th edition 2012