TORCH бүрдэл: Токсопламз Гондий оношилгоо, эмчилгээ

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene

TORCH бүрдлийн Токсоплазм халдварын талаарх оношилгоо, эмчилгээний мэдээллийг энэхүү сэдэв багтаасан. Түүний эмнэлзүйн талаарх мэдээллийг энд дарж уншаарай. Харин TORCH бүрдлийн оношилгоо, шинжилгээний дүгнэлтийн талаарх мэдээллийг энд дарж уншина уу.

Токсоплазм нь эсийн дотор халдварладаг Токсоплазм Гондий /TOXOPLASMA GONDII/ хэмээх паразитийн халдварт өвчин юм. Халдварын эх уурхай нь паразитийн өндгөнд бохирлогдсон хөрс, салад, хүнсний ногоо, уйланхай агуулсан махыг (хонь, гахай, туулайн мах голлох эх сурвалж болно) дутуу боловсруулах зэргээс шалтгаална. Токсоплазм өвчний дэгдэлт нь цэвэршүүлээгүй ундны усны хэрэглээтэй холбоотой гардаг.

Нефаль улсын 16 – 36 насны 345 жирэмсэн эмэгтэйчүүдийн /үүнээс жирэмсний ужиг дурдатгалтай 13 эмэгтэй/ дунд хийсэн түүвэр судалгаагаар микролатикс наалдуулалт /microlatex agglutination (MLA)/ болон ELISA аргуудыг ашиглан токсоплазмын эсрэг биеийг тодорхойлсон. Үүнд:

Токсоплазмын нийт тархалт 55.4% (191/345) байсан ба залуу эмэгтэйчүүдийг (16 – 26 нас) (52.2%) бодвол нас ахих (27 – 36 нас) тусам халдварын тархалт нэмэгдэх (59.0%) хандлагатай байжээ. Токсоплазм нь ХДХВ – н халдвартай эмэгтэйчүүдэд, ялангуяа жирэмсэн эхчүүдийг өвчлүүлэх, нас баралтанд хүргэх чухал оппортунист халдвар болно.

Төрөлхийн токсоплазмын халдвар

Цочмог токсоплазмын ихэнх тохиолдолд эмнэлзүйд бүдэг илэрдэг ба нийт жирэмсэн эхчүүдийн 0,3% – 1% – д халдварладаг ба ойролцоогоор 60% – д урагт халдварлана. Урагт халдварлах нь жирэмсний тээлтийн хугацаа нэмэгдэхтэй холбоотой. Халдварын эрсдэл гурав дахь триместерт хамгийн өндөр байдаг. Халдварлагдсан ургийн 40% нь төрөлхийн токсоплазмын халдвартай төрөх ба жирэмсний эрт үед халдварлагдсан байх тусмаа илүү хоруу байдаг. Халдвартай төрсөн ихэнх нярайд төрөх үед эмнэлзүйн шинжүүд сул байх боловч төрснөөс хойш удаан хугацааны дараа гидроцефали, микроцепали, ретинохоройдит гэх мэт шинжүүд үүсдэг.

Оношилгоо

Дархлаа тогтолцоо сайтай өвчтнүүдэд ийлдсийн шинжилгээг түлхүү хийдэг бол дархлаа дарангуйлагдсан өвчтнүүдэд паразитийг шууд илрүүлэх шинжилгээг илүү хийдэг. Шууд бус дархан туяаруулагч Эсрэгбиеийн Сорилоор IgG – Эсрэг биеийг илрүүлдэг. Шинээр халдвар авсан бол титрийн хэмжээ 4 дахин нэмэгддэг ба халдвар авснаас хойш 2 сарын дараа дээд хэмжээндээ буюу 1/1000 титр хүрдэг. Токсоплазмын өвөрмөц IgM – Эсрэгбиеийг цочмог халдварыг батлахад хэрэглэж болох юм. Гэвч, халдвар авснаас хойш хэдэн жилийн турш IgM – эсрэгбие нь хуурамч эерэг эсвэл тогтвортой илэрсээр байдаг тул оношилоход төвөгтэй. IgM – эсрэгбие сөрөг байвал халдварыг шууд, баттай үгүйсгэнэ.

Жирэмсэн үед шинэ эсвэл архаг халдварыг ялган оношилох нь хамгийн чухал. IgG – эсрэгбие өндөр тодорхойлогдох нь сүүлийн 3 – 4 сарын дотор халдвар авсныг илтгэнэ. Хэрвээ шаардлагатай бол, тунгалгийн зангилаанаас биопси авч нарийн шинжилгээнүүд ашиглан токсоплазмыг шууд илрүүлж болно.

Эмчилгээ

Дархлаа тогтолцоо сайн, хүндрэлгүй бол микробын эсрэг эмчилгээнд муу үр дүн үзүүлдэг. Жирэмсэн эмэгтэйд саяхан халдвар авсан гэдгийг баталсан бол СПИРАМИЦИН /SPIRAMYCIN/ – г өдөрт 3гр – аар тунг хувааж төрөх хүртэл уулгана. Урагт халдварлагдсан нь тогтоогдсон бол СУЛЬФАДИАЗИН /SULFADIAZINE/ ба ПИРИМЕТАМИН /PYRIMETHAMINE/ + КАЛЬЦИФОЛИНАТ /CALCIUMFOLINATE/ өгөхийг зөвлөдөг. Учир нь спирамицин нь ихсийн хоригийг нэвтэрдэггүй юм.


Эх сурвалж:

  • Davidson’s Principles & Practice of MEDICINE -21st edition
  • Novak’s Textbook of Obstetrics – 10th edition
  • TORCH Infections in Pregnancy – Veena Gupta – Jaypee Publication – 2nd edition.
  • William’s Textbook of Obstetrics – 23rd edition
  • Article on Torch infections in Pregnancy – THE BRITISH MEDICAL JOURNAL (BMJ)
  • Article on TORCH INFECTIONS in Pregnancy – AMERICAN COLLEGE OF OBSTETRICS & GYNAECOLOGY (ACOG)

2 Comments

  • насаа

    энэ шинжилгээг яаж өгөх вэ би дараагийн төрөлтөнд бэлдэхээсээ өмнө өгмөөр байна .

    08/02/2017 15:15

    • Сайн байна уу? Ийм шинжилгээг харъяа өрхийн эмчээсээ асуугаад өгөөрэй

      18/05/2017 12:31