HELLP хам шинж, ерөнхий ойлголт

Мэс засал
Orgilbold bayartsogt

HELLP хам шинж гэдэг нь жирэмсэн эмэгтэйд тохиолддог бүлэг эмнэлзүй юм. Үүнд:

  • H   – Улаан эсийн задрал (hemolysis)
  • EL – Элэгний энзимүүд нэмэгдэх (elevated liver enzymes)
  • LP – ялтас эсийн тоо багасах (low platelet count)

Шалтгаан

HELLP хам шинжийн шалтгаан нь тодорхойгүй. 1000 жирэмсний 1-2 жирэмсэнд тохиолддог бол манас таталтын өмнөх болон манас таталттай жирэмсэн эмэгтэйчүүдийн 10-20% -д нь тохиолддог. HELPP ихэнхидээ жирэмсний 37 долоо хоногоос өмнө үүсдэг. Зарим тохиолдолд дараах 7 хоногт үүсч болдог. Зарим эмэгтэйчүүдэд HELLP үүсэхийн өмнө цусны даралт өндөрөөр преэклампси оношлогдсон байдаг. Зарим тохиолдолд HELLP-ийн эмнэлзүй манас таталтын өмнөх байдлын анхны анхааруулга байж болох бөгөөд дараах эмгэгүүд буруу оношлогдсон байж болно:

  • Томуу болон болон бусад вирусны өвчнүүд
  • Цөсний хүүдийн өвчнүүд
  • Элэгний үрэвсэл
  • Шалтгаан тодорхойгүй тромбоцитопени пурпура
  • Тромботик тромбоцитопени пурпура

Зовиур

  • Ядрах эсвэл бие эвгүй оргих
  • Шингэн биед баригдах болон жин хэт нэмэгдэх
  • Толгой өвдөх
  • Дотор муухай оргих болон бөөлжих
  • Хэвлийн баруун дээд хэсэгт өвдөх
  • Хараа бүрэлзэх
  • Хамраас цус гарах эсвэл бусад цус алдалт зогсохгүй байх (ховор)
  • Татах эсвэл ухаан алдах (ховор)

Үзлэг ба шинжилгээ

  • Хэвлий эмзэглэлтэй байх ялангуяа баруун дээд хэсэгт
  • Элэг томрох
  • Цусны даралт нэмэгдэх
  • Хөл хавагнах

Элэгний үйл ажиллагааны сорил (элэгний ферментүүд) өндөр байх боломжтой. Ялтасын тоо багасаж болно. СТ шинжилгээнд элгэнд цус алдалт харагдаж болно.

Нярайн эрүүл мэндийн шинжилгээ хийнэ. Шинжилгээнд: ургийн стресс-бус сорил (fetal non-stress test), болон бусад.

Тавилан

Эмгэгийг эрт эмчлээгүй бол 4 эмэгтэйн 1-д нь ноцтой хүндрэл үүсдэг. Цөөн тооны эмэгтэй эмчлэгдээгүй нас бардаг. HELLP хам шинж 4 жирэмсэн эмэгтэйн 1-д нь дахилт өгч болдог.

Болзошгүй хүндрэлүүд

Төрөхийн өмнө болон дараа хүндрэл гарч болдог үүнд:

  • Судсан доторх түгмэл бүлэгнэлт
  • Уушгины хаван
  • Бөөрний дутагдал
  • Элэгний цус алдалт болон дутагдал
  • Ихэс ховхрох

HELLP хам шинжээс сэргийлэх арга зам нь мэдэгдээгүй. HELLP хам шинжийг эрт илрүүлж, эрт эмчилэх нь чухал юм.

Эх сурвалж:

http://www.nlm.nih.gov/