Хөхний сүүний шалтгаант маститын эмчилгээ (Lactational mastitis)

Мэс засал
Orgilbold bayartsogt

Хөхний сүүний шалтгаант мастит (Буюу горьдолт)  гэж хөхний нэг хэсэг газар байрласан, өвдөлттэй эмзэглэл болон халууралт бүхий хөхний үрэвсэл хөхүүл эмэгтэйчүүдэд үүсэхийг хэлдэг.

Энэхүү сэдэвт хөхний сүүний шалтгаант маститын менежментийг тусгасан (хөхний буглааг тусгаагүй).

Тархварзүй

Хөхний сүүний шалтгаант мастит нь хөхүүл эмэгтэйчүүдийн 2-10%-д тохиолддог гэж тооцоологдсон байдаг [1]. Нэгэн ретроспектив судалгаанд, 139,459 шинэ эхийг хамруулсан кохорт судалгаанаас 127 эх маститын улмаас эмнэлэгт хэвтсэн байсан тул 10,000 төрөлт бүрд 9 тохиолддог гэсэн дүгнэсэн байдаг [2].

Этиологи

Сүүний шалтгаант маститын эрсдэлт хүчин зүйлсэд: өмнөх хүүхдээ хөхүүлж байхад мастит үүсэж байсан, нэг талын хөх удаан хугацаагаар ихээр томрох, хөхний сүүгээ дутуу гаргах (саах, хөхүүлэх), болон хөхний товч шархлах буюу үрэх [4]. Хөхний толгойнд сүү зогсонгшисноор организм халдварлах нөхцөл бүрдэснээр мастит үүсэж хэрвээ эмчилгээг хийгээгүй бол хэсэг газрын буглаа үүсэх процесс болдог.

Эмнэлзүйн илрэл ба оношилгоо үнэлгээ

Мастит нь эмнэлзүйгээр оношлогддог. Хөхний сүүний шалтгаант мастит нь хэв шинжит илрэлтэй үүнд: хүүхэд хөхүүлж буй эхийн хөхний нэгэн хэсэг газарт хатуурах, улайх, хөндүүрлэх, хавагнах шинжүүд илрэхийн хамт >38.3ºC халуурдаг. Хөхний халдварын эрт шатанд эмнэлзүйн шинж бага байж болзошгүй бөгөөд халдвар хүндэрсэн үед өвчтний хөхний арьсны өнгө өөрчлөгдөж (ж нь: улайх) хавагнасан байдлаар илэрч болно. Мөн реактив лимфаденопати үүсснээс сугаар өвдөж, хавпах шалтгаан болдог. Сепсисийн шок ховор тохиолдолд үүсдэг.

Хөхний сүү үүсч буй эмэгтэйд хөхний томрол 2 хөхөнд явагддаг учраас их хэмжээгээр хөх томрохыг маститаас ялгах боломжтой [1]. Мөн хаван болон улайлттай холбоотой мастит хөхний хавдрын шалтгаантай байх нь ховор ч ялган оношилсон байх ёстой.

Лабораторын шинжилгээ

Лабораторын шинжилгээ маститын оношилгоонд заавал хийх шаардлагагүй. Хэрвээ цусны цагаан эс зүүний хазайлттай нэмэгдсэн байвал стрептококк ялангуяа грүп А стрептококк байх илүү магадлалтай. Халдвар хүнд зэргийн, эмнэлэгт хэвтсэн, эсвэл зохистой антибиотикуудад үр дүн өгөхгүй байгаа бол хөхний сүүнээс үүсгэгч өсгөвөрлөнө [5,6]. Сепсис сэжиглээгүй бол цусны өсгөвөр хийх нь ач холбогдол бага байдаг.

Дүрс оношилгоо

Хэрвээ хөхний сүүний мастит дэмжих эмчилгээнд болон антибиотик эмчилгээнд үр дүнгүй бол дүрс оношлогоог хэрэглэнэ. Хэт авиан оношилгоо хөхний буглаанаас маститыг ялгах хамгийн үр дүнтэй арга юм, мөн хэт авиан тусламжтай буглааг нээх боломжтой байдаг (зураг 1).

Зураг №1: Хөхний буглаа хэт авианд харагдах байдал

Зураг №1: Хөхний буглаа хэт авианд харагдах байдал

Хэрвээ хөхний хавдрын шалтгаант үрэвсэл гэж сэжиглэвэл соронзон резонанс дүрс оношилгоо үр дүнтэй байх болно [12].

Ялган оношилгоо

  • Бөглөрсөн цорго – Бөглөрсөн цоргын үед хэсэг газар сүү зогсонгшисноор хөхний эд тэлэгддэг. Эмнэлзүйд эмзэглэлтэй хатуу зүйл тэмтрэгддэг. Энэ нь системийн илрэлгүйгээрээ хөхний буглаа болон маститаас ялгаатай.
  • Галактоцелез – Галактоцелез (сүү хадгалагдсан цист) нь шингэн хуримтлагдсан цист бөгөөд бөглөрсөн сүүний цоргоор үүсгэгддэг. Үүний илрэлд бодит үзлэгээр зөөлөн цист маягийн масс илрэх боловч хөндүүргүй, системийн илрэлгүй эсвэл илрэлтэй холбоогүй байна. Хэт авианд бүрдэл масс харагдаж болно. Оношилгоог эмнэлзүйн өгүүлэмж болон аспирацийн шинжилгээний хариунд суурьлан тавина. Оношийг баталсан бол мэс заслаар авах шаардлагагүй.
  • Хөхний хавдрын үрэвсэл – Хөхний халдвар сэжиглэсэн өвчтөнд хөхний хавдрын үрэвсэл биш гэдгийг батлах нь хамгийн чухал юм. Хөхний хавдрын үрэвслийн үед үзлэгээр арьс зузаарсан, улайсан, улбар шар болсон (peau d’orange) мөн суганы лимфаденопати илэрсэн байна (зураг №2).
Зураг №2: Хөхний хавдрын үрэвсэл

Зураг №2: Хөхний хавдрын үрэвсэл

Микробиологи

Хөхний сүүний шалтгаант хөхний халдварын хамгийн нийтлэг шалтгаан нь Стафилококк ауреус байдаг. Маститын улмаас эмнэлэгт хэвтсэн 127 эмэгтэйг хамруулсан нэгэн судалгаагаар зөвхөн маститтай (54-ийн 24-н сорьцонд) болон мастит болон буглаатай (27-ийн 18-н сорьцонд)  аль алиных нь өсгөврөөс хамгийн нийтлэг өсгөвөрлөгдсөн эмгэгтөрүүлэгч нь метициллинд тэсвэртэй стафилококк ауреус (МТСА) байсан [1]. Мөн бусад мэдээллүүдэд ч хөхний сүүний шалтгаант маститын хамгийн чухал ганц эмгэгтөрөгч нь МТСА гэж үздэг [13].

Цөөн тохиолддог эмгэгтөрөгчид: С.пиоген (грүп А эсвэл В), Е.коли, бактеройдын зүйлүүд, Коринебактерийн зүйлүүд, мөн коагуляза сөрөг стафилококк (ж нь: С.лугдуненс) багтдаг.

Эмчилгээ

Сүүний шалтгаант маститын эмчилгээнд зөвлөж буй зарчим:

  • Эмнэлзүйг хөнгөвчлөх – Үрэвслийн эсрэг эмүүд (ж нь. ибупрофен) –ийг хүйтэн жин эсвэл мөсөн жин тавьж хэсэг газрын өвдөлт болон хаванг буулгана. Ибупрофен болон бусад үрэвслийн эсрэг стеройд бус эмүүд хөхүүл үед аюулгүй байдаг [14,15].
  • Хөхөө хөхүүлэх арга барилд сургах – Үргэлжлүүлэн хөхөө хөхүүлэхийг дэмжих ёстой, эмчилгээнд заавал хөхүүлэхийн хориглох шаардлагагүй. Хөхөө хоослох нь эмчилгээний багцын чухал хэсэг нь юм.
  • Тохирох антибиотикоор эмчлэх – Пробиотикыг антибиотикт хоёрдогчоор хэрэглэх боломжтой [7,16-21].
  • Хэрвээ өвчтний эмнэлзүй хөнгөрөхгүй бол хөхөө хөхүүлэх арга болон антибиотик эмчилгээний 48-72 цагийн үр дүнг анхаарч хэт авиагаар үнэлэн, буглаа оношлогдсон тохиолдолд хөхний мэс засалч руу эхлээд илгээх нь зүйтэй.

Антибиотик эмчилгээ

Хөхний сүүний маститын таамаг антибиотик эмчилгээг Стафилококк аурусын эсрэг идэвхтэй эмийг сонгон хийх нь зүйтэй.

  • МТСА-ын эрсдэлт хүчин зүйл зүйл үгүй хүнд бус халдварын үед өвчтнийг диклоксациллин (500 мг-аар өдөрт 4 удаа амаар уух) эсвэл цефалексин (300 мг-аар өдөрт 4 удаа амаар уух) –аар гадуур эмчлэх боломжтой. Бета-лактам мэдрэг нөхцөлд клиндамицин (300 мг-аар өдөрт 4 удаа амаар уух) эсвэл триметоприм-сульфаметоксазол (1-2 таблетикаар өдөрт 2 удаа амаар уух) хэрэглэсн байж болно.
  • МТСА-ын эрсдэлтэй хүнд бус халдварын нөхцөлд (хүснэгт 1) клиндамицин (300 мг-аар өдөрт 4 удаа амаар уух) эсвэл триметоприм-сульфаметоксазол (1-2 таблетикаар өдөрт 2 удаа амаар уух)-аар гадуур эмчилж эхэлсэн байж болно. мөн линезолидыг (600 мг-аар өдөрт 2 удаа амаар уух) хэрэглэсэн байх боломжтой.
  • Хүнд зэргийн халдварын нөхцөлд (ж нь: гемодинамик тогтворгүй, давшингуй эритема) ванкомицинээр (15-2- мг/кг/тунг 8-12 цаг тутамд, 2г-аас илүүгүй) өвчтнийн эхлээд эмчлэх нь зүйтэй, цаашид өсгөвөр болон мэдрэг чанарын үр дүнд суурьлан эмчилгээг хийх нь зүйтэй. Грамын будалтаар грам сөрөг савханцар илэрвэл эдгээр организмын эсрэг антибиотикыг цефалоспорины 3-р эгнээ эсвэл бета-лактам/бета-лактамаз хавсарсан эмүүдээс сонгон эмчилнэ.

Эмчилгээний хамгийн оновчтой хугацаа тодорхойгүй ч 10-14 өдөр эмчлэхэд дахих эрсдлийг бууруулах зохимжтой хугацаа байх магадлалтай. Оршмол тохиолдолд (persistent cases) сүүний урсгалын дунд хэсгээс дээж авч өсгөвөр бэлтгэн мэдрэг чанар болон өсгөврийг харгалзан антибиотик эмчилгээ авах нь зүйтэй.

Хөхүүлэхийн ач тус

Хөхүүлэх эсвэл саах аргуудаар хөхний сүүг сайтар гаргаж сүүг хоосолсноор өвчтний эмнэлзүйг хөнгөвчилж өвдөлтийг хянахад тусалж, энэхүү эмгэгийн эмнэлзүйн үргэлжлэх хугацааг ач холбогдолтойгоор бууруулан, тавиланг сайжруулдаг нь санамсаргүй туршлит судалгаануудад харагдсан [5,6,8,16,17].

Ховор тохиолддог ч тухайн эмэгтэйн хөхний толгой ихээр шархалж хөхийг хамрсан өвдөлт, хөхүүлэх боломжгүй халдвар үүсэх нь бий (зураг 2). Тиймээс хөхний халдварыг хянахын тулд хөхүүлэхийг зогсоох зүйтэй. Энэ үед хөхний сүүний үүсэлтийн дарангуйлдаг каберголиныг 250 микрограммаар өдөрт 2 удаа өгөх нь давуу талтай байж болно [7,22].

Зураг №3: Хөхний сүүний шалтгаант хөхний хэт их үрэвсэл: 2 салангад буглааны дренаж болон зүслэгийн бэлтгэл

Зураг №3: Хөхний сүүний шалтгаант хөхний хэт их үрэвсэл: 2 салангад буглааны дренаж болон зүслэгийн бэлтгэл

Дахилт

Маститын дахилт ховор боловч тохироогүй эсвэл антибиотик эмчилгээг бүрэн бус хийснээс, сүүг бүрэн гаргаагүйгээс эмчилгээд хүндрэл гарснаар дахих боломжтой. Антибиотик эмчилгээ үр дүнгүй эсвэл дахимтгай мастит нь хөхний хавдрын үрэвсэл байж болзошгүй.

Урьдчилан сэргийлэлт

Хөхний сүүг давтамжтайгаар бүрэн гаргах болон хүүхдээ зөв бүрэн хөхүүлснээр мастит үүсхэ эрсдлийг бууруулах боломжтой [5].


Эх сурвалж:


Uptodate: Literature review current through: Feb 2015. | This topic last updated: Sep 16, 2013.

1 Comment

  • гэрэлээ

    bayrlalaa goy oblomj bna

    22/02/2016 00:09