Хэвийн бус төрөлт

Дотрын өвчин судлал
Namuuntuul Ринченханд Ayush

Урагт бүтэлтийн шинж тэмдэг илрэх эсвэл тавилан муутай шинж тэмдэг (умайн хүзүүний нээгдэлт удаашрах ба түрүүлсэн хэсэгийн суулт удаашрах зэрэг) илэрхэд төрөлтийг хэвийн бус гэж үздэг. Мөн ургийн буруу тавил, олон жирэмсэн, умайн сорвижилт, ураг эндсэн асуумжтай зэрэг нь тохиолдлуудад төрөлтийг хэвийн гэж үздэггүй.

Төрөлтийн тавилан муутай байдал

Төрөлтийн Нэгдүгээр үе дэхь тавилан муутай процесс

Төрөлтийн тавилан муу байх нь ихэвчлэн ургийн толгойн эргэлт ба суулт алдагдахтай холбоотойгоор умайн хүзүүний нээгдэлт 4 цагт 2см-с бага хугацаагаар нээгдхийг хэлдэг.

Төрөлтийн процесс нь 3 хүчин зүйлээс хамаардаг.

  1. Хүч, жнь: умайн базлалтын үр дүн
  2. Ураг, жнь: ургууд(ургийн хэмжээ, түрүүлсэн хэсэг ба байрлалын зохицол)
  3. Ураг төрөх зам, жнь: умай, умайн хүзүү, аарцагны бие

Эдгээр хүчин зүйлүүдээс нэг болон түүнээс дээш тооны гажгын үед төрөх үйл ажиллагаа удааширдаг. Төрөлтийн нэгдүгээр үед партограмм-д үтрээний үзлэгийн үнэлгээнүүд нь тавилан муутай процессыг тодруулхад тусалдаг.

Умайн үйл ажиллагааны алдагдал

Энэ нь төрөлтөнд тавилан муутай байх зонхилон тохиолдох шалтгаан юм. Тулгар төрөгч болоод ахимаг насны эмэгтэйчүүдэд элбэг тохиолдох бөгөөд ихэвчлэн сул болоод бүрэн бус базлалт явагддаг. Умайн базлалтын үнэлгээг ерөнхийдөө эмнэл зүйн үзлэгээр болон умайн гаднах токографи ашиглан тодорхойлдог. Энэ нь умайн базлалтын хугацаа болоод давтамжын талаар л мэдээлэл өгдөг. Умайн дотоод даралтын катетеруудыг ашиглаж болох бөгөөд эдгээр нь базлалтаар үүсч буй даралтыг илүү нарийн тодорхойлох ч хэрэглээ багатай байдаг. 10 минутанд 4-5 базлалт үүсэх нь хэвийнд тооцогддог. Үүнээс бага базлалттай байх нь удааширсан гэх бөгөөд эрт үед базлалт бага байхад тавилан муутай байдаг. Йим эхэд ус цоолох, өвдөлт намаадх ба сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Төрөлтийн тавилан муутай гэдэг нь сэжиглэгдэх үед үтрээний үзлэгийг 4 цаг тутамд бус 2 цаг тутамд хийх хэрэгтэй байдаг. хэрэв удааширсан нь нотлогдох аваас эмэгтэйн ургийн усыг зориудаар хагалах(УЗХ) ба дараагын 2 цагт тавилан муутай хэвээр байвал эх баригч окситоцин тарин базлалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Тариаг эхлээд удаан дуслаар хийдэг бөгөөд 30 минут тутамд аажмаар дуслыг нэмэгдүүлэх нь үр дүнтэй байдаг. Умайн зориудаар сэдээсэн базлалт хэт ихээр үүсэх үед ургийн электрон мониторингийн тогтмол хийх шаардлагатай бөгөөд ургийн бүтэл үүсч болох талтай (Зураг 1). Эхэд төрөлтийн аль ч үед окситоцин хийхийж эхлэхийн өмнө нугасны мэдээ алдуулалтыг санал болгох бөгөөд эдгээр нь УЗХ ба окситоцины алинд нь ч төрөлтийн аль ч үед нөлөөлдөггүй. Давтан төрөгчид төрөлтийн тавилан муутай байх нь умайн үйл ажиллагааны алдагдалд хоёрдогчоор өртөх хандлагатай байдаг. Давтан төрөгчид буруу байрлал эсвэл буруу тавилт үүссэн тохиолдолд сайтар тайлбарлан ойлгуулж олон эрслүүдийг хэлж өгнө. Эх баригч дээрхитэй ижил эхчүүдийн эх барихын үзлэгт бүрэн байх хэрэгтэй бөгөөд окситоциноор сэдээх шийдвэр гаргалтанд оролцоно. Төрөлтийн сааталтай үед хэт базлалт үүсэх нь давтан төрөгчид умайн урагдлыг үүсгэх ба тулгар төрөгч эхэд тун ховор үүсдэг. Окситоцины сэдээлт нь ургын нөх цөл байдлаас хамааран эсрэг заалттай байдаг. Хэрэв окситоциноор сэдээн 4-6 цагийн туршид тавилан муутай байгаа тохиолдолд кесар хагалгааг ихэвчлэн заалтаар хийдэг.

Зураг 1

Зураг 1

Зураг 1: Умайн хэт идэвхижил бүхий КТГ(Кардиотокографи)

Ургийн гавал ба аарцагны үл тохироо(ГАҮТ)

ГАҮТ гэдэг нь ургийн толгой болоод эхийн аарцагны хоорондох анатомын харьцаа алдагдахыг хэлнэ. Энэ нь ургийн толгой том байх, жижиг аарцаг эсвэл энэ хоёрын хослолын үед үүсч болно. 1,60 м-с жижиг биетэй эмэгтэйчүүдэд анхны жирэмсний хугацаанд том ураг тээх явдал олонтой байдаг. Ховорхон тохиолдолд аарцаг өмнөх хугарлууд ба бодисын солилцооны ясны эмгэгээс шалтгаалдаг ба мөн ховор тохиолдолд урагт ГАҮТ-той байдаг. Бөглөрөлтөт гидроцефали нь макроцефали, ургийн бамбай булчирхай ба хүзүүний хавдар ба ургийн хүзүүний урт байдлаас үүдэлтэй байж болдог. ГАҮТ нь өөрөөр ургийн толгойн буруу тавилттай нэлээдгүй тохиолдолд үүсдэг ба ургийн толгойн гэдийлт бүхий дагз хойто тавилтууд нь гавлийн диаметрийн хамгийн том тавилтыг эхийн аарцагт үүсгэдэг( зураг 2 ба зураг 3).

Зураг 2

Зураг 2

Зураг 2: Ургийн толгой түрүүлэлтийн диаметрүүд

Зураг 3

Зураг 3

Зураг 3: Үтрээний тэмтрэх үзлэгт дагзны баруун хойд тавилт, тойрог нь аарцаг 12 см-н диаметртэй болохыг зааж байгаа бөгөөд толгой муу бөхийсөн тул урд зулай харагдаж байна.

ГАҮТ-г дараах төрөлтүүдэд сэжиглэнэ:

  • Умайн базлалтын үр дүнг үл харгалзан төрөлт удаашралтай байдаг
  • ургийн толгойн томролгүй
  • Үтрээний үзлэгт хүнд хэлбэрийн товгор ба толгойн хэлбэржилт илэрнэ
  • Ургийн толгой нь умайн хүзүүнд муухан суусан байна

Окситоциныг тулгар төрөгчид ГАҮТ хөнгөнөөс дунд зэрэг байх үед хяналтан доор хэрэглэх бөгөөд кардиотокографи хэвийн байсан ч хэсэн хяналтанд байлгана. Зарим төрлийн үл тохироо нь буруу байрлал засрах үед үүсэх хандлагатай байдаг бөгөөд окситоциныг ГАҮТ сэжиглэгдэж буй давтан төрөгчид хэзээч хэрэглэж болохгүй.

Буруу түрүүлэлт

Төрөлтийн үед амьтай эрүүл төрөлт нь умайн хүзүүнд ургийн түрүүлсэн хэсгийн байдалтай нарийн холбоотой байдаг. Нүүр түрүүлэлт(зур 4 ба 5) нь хэдийгээр умайгаар төрөх боломжтой байсан ч гэсэн умайн хүзүүнд тохироо тааруу бөгөөд төрөлт тавилан муутай байх магадлалтай. Зулай түрүүлэлт нь дух босоо диаметр болох ба аарцаг ясанд бөхийлт хийх эсвэл хэт гэдийлт хийн нүүр түрүүлэлт болохгүй л бол хэтэрхий том юм(зур 6 ба 7). Зулай түрүүлэлт нь давтан төрөгчид төрлөгийн эхний шатанд ихэвчлэн тавилан муутай байдаг. Мөр түрүүлэлтийн үед үтрээгээр төрөх боломжгүй бөгөөд бас л тавилан муутайн нэгэн хэлбэр юм. Буруу түрүүлэлтүүд нь ихэвчлэн эмэгтэй биеийн тэгж хэмт бус байдалтай хамааралтай ба цаашлаад умайн урагдлын эрслийг төрөлтийн явцад ихээр агуулдаг.

Зураг 4

Зураг 4

Зураг 4: Үтрээний үзлэгт дух урд байрлал, тойрог нь аарцаг 12 см-н диаметртэй болохыг зааж байна

Зураг 5

Зураг 5

Зураг 5: Нүүр төрүүлэлтийн төрөлтийн механизм, Толгой уруудан дээд хэмжээгээр гэдийнэ

Зураг 6

Зураг 6

Зураг 6: Магнай түрүүлэлт, Толгой аарцагны амсрын дээр багтахгүй байлаж буй байдал

Зураг 7

Зураг 7

Зураг 7: Умайн үзлэгт нүүр түрүүлэлт,тойрог нь аарцаг 12 см-н диаметртэй болохыг зааж байна, Дух босоо шугаманд 13 см-р байрласан тул толгой багтан гархад хэтэрхий том

Төрөх замын гажиг

Аарцагны яс нь төрөлтийг дээр дурьдсанчлан удаашруулж болдог.  Умай болоод умайн хүзүүний гажигууд нь төрөлтийг удаашруулдаг. Умайн доод тодорхой хэсгийн мэдэгдээгүй фиброзууд нь ургийн толгой суултанд саад учруулдаг. Удаашралт нь мөн умайн хүзүүний тонусгүйдлээс үүдэлтэйгээр буюу умайн хүзүү ихэвчлэн конын биопсигийн анамнезаас үүдэлтэй томоохон сорвижилтоос болоод нээгдэлт алдагддаг. Энэ тохиолдолд кесар хагалгаагаар төрөлтийг шийддэг. Аарцагны зөөлөн эдээс үүдэлтэйгээр төрөлт удаашрах нь ховорхон байдаг.

Төрлөгийн хоёрдугаар үеийн үйл ажиллагааны удаашрал

Төрөлт нь төрөлтийн идэвхитэй хоёрдугаар үе эхлэснээс хойш (дүлэлт үүсэх) тулгар төрөгчид 3 цаг, давтан төрөгчид 2 цагийн дараагаар бий болдог. Бид төрөлт тулгар төрөгчид дүлэлт үүссэнээс хойш 2 цаг гарны дараагаар эхлэхгүй давтан төрөгчид 1 цаг гарны дараагаар эхлэхгүй байгаа тохиололд удааширсан хэмээн оношилдог. Төрөлтийн хоёрдугаар үе удаашрахыг бид төрөх хүчний эмгэг, төрөх зам болон ургаас үүдэлтэй хэмээн ангилдаг. Хоёрдогчоор умайн сулралт төрөлтийн 2-р үеийн удаашралтын гол шалтгаан болдог ба нугасны мэдээ алдуулалт нь энэхүү байдлыг хүндрүүлж ч болдог. Умай хүзүү бүрэн нээгдсэн ч умайн базлалтууд сулран үр дүнгүй бах тохиолдол нь зарим тохиолдолд ухийн дегираци ба кетозтой холбоотой үүсдэг. Ямар нэгэн механик сааталгүй үед эх тулгар төрөгч тохиролдолд окситоцин ба дахин ус нэмэгдүүлэх(rehydration) эмчилгээг хийнэ. Ургийн толгойн OP байрлалаас үүдэлтэй төрөлт удаашралт үүсдэг ба энэ тохиолдолд толгой              OA байрлалд эргэлт хийх эсвэл OP байрлалаар(жнь: нүүрээр суудал яст тулах) төрөх хоёрын алийг нь ч хийж болдог. Төрөлтийн хоёрдугаар үед төрөлт удаашралт оношлогдсон тохиолдолд NICE-н зөвөлгөөгөөр окситоци хэрэглэхийн хориглодог. Умайн хангалтгүй үйл ажиллагааг төрөлтийн хоёрдугаар үе эхлэх үеээс засварлах хэрэгтэй. Төрөлтийн хоёрдугаар үед төрөлт удаашрах нь аарцагны дунд хэсгээрээр нарийсалтай (андройд аарцаг) үүнээсээ болоод ургийн толгой дотор эргэлт хийх боломжгүй болсноос үүсдэг. Энэ нь ургийн гавал хөндлөн байрлалд суудал ясны нугалмын түвшинд ургийн толгой уруудахдаа бүчилтэнд саатхад хүргэх ба үүнийг хөндлөн бүчилтын (transverse arrest) нөхцөл байдал хэмээн нэрлэдэг(зур 8). Удааширсан төрөлтийн хоёрдугаар үед төхөөрөмж ашиглан төрүүлэх сонголт байдаг. Энэ нь төрөх өрөөнд аюулгүй хийгдэж болох ч амжилтгүй тохиолдолд кесар хагалгаагааны үед хэрэглэнэ.

Зураг 8

Зураг 8

Зураг 8:

Төрөлтөнд тавилан муутайг илтгэх эрсдэлт хүчин зүйлүүд

  • Жижиг биетэй эх
  • Том ураг
  • Умайн үйл ажиллагааны алдагдал
  • Буруу тавилт
  • Буруу байрлал
  • Ургийн мембран эрт хагарах
  • Аарцагны/ зөөлөн эдийн гажиг

Төрөлтөнд хэвийн бус үйл ажиллагааны шугам

Партограммыг төрөлтийн үйл ажиллагааг хянахаар хэрэглэдэг ба энэ нь тавилан муутай төрөлтийн илрүүлэлтийг нэмэгдүүлдэг сайн талтай юм. Үүнд оронд хэвийн бус төрөлтийн 3 шугамыг голчлон тайлбарладаг(зур 9). Төрөлтийн нууц үе удаашрах нь тулгар төрөгчид элбэг тохиолддог бөгөөд умайн хүзүүний зохицуулах үйл  ажиллагаа удааширсантай холбоотой байж болно. Нууц үе удаашилснаар эх сэтгэл санааны тогтворгүй байдал орох ба ядардаг. Гэсэн хэдий ч окситоцин болоод УЗХ ажилбарууд нь төрөлтийн төгсгөлд тавиланг муутгах тул кесар хагалгаа шаардагддаг. Энэ нь энгийн мэдээ алдуулалт, ургийн давших хөдөлгөөн эхлэх зэрэг эх төрөх үйл ажилбарын үед хамгийн тохиромжтой төрүүлэх хувилбар юм. Төрөлтийн анхны үйл ажиллагааны алдагдал гэдэгт төрөлтийн идэвхитэй үед (умайх хүзүүний нээгдэлт 4 цагт 2см-с илүү нээгдэх) тавилан муутай байхыг хэлдэг бөгөөд тулгартөрөгч эхэд илүү элбэг тохиолддог. Энэхүү байдал умай үр ашиггүй базлалтын үед голчлон үүсдэг боловч ГАҮТ ба ургийн буруу байрлалаас ч их шалтгаалдаг. Хоёрдогч саатал нь төрөлтийн идэвхитэй нэгдүгээр үе анхандаа хэвийн байгаад сүүлээр удаашрах эсвэл зогсох үед ерөнхийдөө умайн хүзү 7см-с нээгдсэний дараа үүсдэг.

Зураг 9

Зураг 9

Зураг 9: Хэвийн бус партограмм


Эх сурвалж:

  • The Obstetrics by Ten Teachers 19th edition