Умайн фибройд (лейомиома)-ын эмчилгээний хувилбаруудын нотолгоо

Мэс засал
Orgilbold bayartsogt

Умайн лейомиома гэдэг нь хоргүй хавдар юм. Эмнэлзүйн оношилгооны ихэнх тохиолдолд гистологийн баталгаа  шаардлагагүй бөгөөд умайн эмнэлзүйгүй лейомиомыг оролдохоос үргэлж зайлсхийх хэрэгтэй [1]. Лейомиоматай эмэгтэйн амьдралын чанарт болон эмнэлзүйд ач холбогдолтойгоор өөрчлөлт гардаггүй тул эмчилгээ нь “бүрэн хүлээлт” юм [2].  Миомын ирээдүйн хүчтэй хүндрэлээс зайлсхийхийн тулд дахилтаас сэргийлэх эмчилгээ эсвэл бүрэн эмчилгээ хийхийг зөвлөдөггүй [3]. Онцгой тохиолдолд үүнд: жирэмсэн эмэгтэй ач холбогдол бүхий субмукозал (салст доорх) лейомиоматай байх, умай дарснаар дунд зэргийн болон хүнд зэргийн гидронефроз үүссэн эмэгтэйд эмчилгээ хийх эсэхийг хэлэлцэнэ. Жирэмсэн эмэгтэйд зулбалтаас буюу шээсний зам бөглөрөхөөс сэргийлэх эмчилгээ хийнэ. Зовиур, шинж тэмдэг (тухайлбал умайнаас цус алдах, өвдөлт, даралт)-ээс ач холбогдол бүхий зовиуртай эмэгтэйд оновчтой менежмент хийнэ [4]. Зовиураас сэргийлэх төрөл болон хугацаа тухайн эмэгтэйд тохирсон, хүчин зүйлсэд суурилсан байх тухайлбал:

  • Зовиурын төрөл болон хүндийн зэрэг
  • Миомын хэмжээ, тоо
  • Миомын байрлал
  • Өвчтөний нас
  • Төрөлтийн түүх болон төлөвлөгөө

Найдлага тавьсан менежмент

Мэс засал эсвэл эмийн буюу шинж тэмдэггүй фибройдтой өвчтөнд авах арга хэмжээний тухай мэдээлэл өндөр чанартай биш байна. Фибройдын тухай мэдээлэлд эргэн хэвийн болтол авчиж болдог. Энэ нь ялангуяа төрсний дараа тохиолддож болдог тул найдвар төрүүлсэн боломжийн менежментэнд “төрөлт” ордог [6, 7].

Эмийн эмчилгээний менежмент

 Даавар эмчилгээ: Хавсарсан жирэмснээс хамгаалах даавар болон прогестацийн агент нь умайн эмгэг цус алдалтыг зохицуулах нийтлэг эмчилгээний арга боловч умайн лейомиомын эмчилгээнд үр нөлөө хязгаарлагдмал байдаг [15,16]. Эдгээр эмүүдийг сарын тэмдгийн цус их хэмжээгээр ирж буй зарим, ялангуяа хам асуудлуудтай (жишээ нь: сарын тэмдгийн алдагдал эсвэл олиго-овуляци) эмэгтэйд хэрэглэдэг боловч зовиурыг ихээр бууруулах нөлөө илэрдэггүй. Зарим эмэгтэйд жирэмснээс сэргийлэх стеройдууд умайн фибройдын эрсдлийг бууруулдаг нь нотлогдсон, гэхдээ эдгээр агентуудыг анхдагч болон хоёрдогч сэргийлэлтэнд хэрэглэх эсэх нь тодорхойгүй байна [17, 18]. Нэг судалгаанд 16 наснаас өмнө жирэмснээс хамгаалах бэлдмэлийг амаар ууж эхлэх нь фибройдын эрсдлийг нэмэгдүүлдэг байх боломжтой үр дүн гарсан [17]. Лейомиомын эмгэг жамд стеройд даавар нөлөөлдөг боловч учир холбогдол нь нарийн төвөгтэй. Жишээлбэл жирэмсэн болон эстроген-прогестиноор жирэмснээс сэргийлж хэрэглэхэд хоёулангийнх нь үед эстроген болон прогестероны төвшин нэмэгдэснээр шинэ лейомиома үүсэх эрсдэл буурдаг боловч бий болсон байгаа лейомиома ургаж томроход хүргэх боломжтой. Өвөрмөц даавруудын бүрэлдэхүүн, хугацаа болон үргэлжлэх хугацаа, өгөх арга (эндоген, амаар, трансдермал, депот, хэсэг газрын) болон бусад хүчин зүйлс бүгд чухал байдаг.

Эстроген-прогестин жирэмслэхээс сэргийлэх бэлдмэл: Эстроген-прогестин жирэмснээс сэргийлэх эм (ОС) умайн лейомиоматой эмэгтэйд хэрэглэх эсрэг заалттай. Гэхдээ эмнэлзүйн туршлагаар сарын тэмдэг их хэмжээгээр ирж буй зарим эмэгтэйд ОС-ийг   эмчилгээнд лейомиомын хариунаас хамаарч санал болгодог.

Мөн боломжийн мэдээлэлд ОС нь лейомиомын эрсдлийг болон бусад хавсарсан эмгэгийн зовиурыг бууруулдаг  тул  инвазив эмчилгээний өмнө энэхүү эмчилгээг туршиж үзэхийг санал болгосон байсан.  Үйлдлийн механизм нь эндометриал атрофиор үйлчилдэг нь мэдэгдсэн. ОС хамааралтайгаар зовиур гүнзгийрч болох тул энэ хандлагад дүгнэлт хийж байх хэрэгтэй.  Мэдээллүүдээс жирэмснээс сэргийлэх стеройдыг биед оруулах шинэчлэгдсэн аргуудаас (ж нь: ring, patch) эмчилгээнд хэрэглэх боломжгүй юм. Гэхдээ үтрээгээр эмийг хэрэглэхэд умайд бусад системээс илүү өндөр тунгаар эмийг хүргэх боломжтой тул энэ аргаар даавар эмчилгээ хийхэд лейомиомад нөлөөлөх боломжтой юм.

Левоноргестрел ялгаруулагч умайн доторх тогтолцоо: Санамсаргүй биш туршилтын судалгаанд умайн лейомиомаас хамааралтай биений юмгүйдэлийн эмчилгээнд левоноргестрел-ялгаруулагч умайн доторх тогтолцоог (IUS) хэрэглэн  үнэлгээ өгчээ. Ажиглалтын судалгаа болон системийн шүүмжинд энэ IUS умайн эзэлхүүн болон цус алдалтыг бууруулах ба IUS суулгасны дараа гематокритыг нэмэгдүүлэх нөлөө үзүүлж байжээ [10,19-22]. Энэ төлөвлөгөөг сарын тэмдгийн хүнд цус алдалтыг хянахад өргөн хэрэглэж байгаа бөгөөд Нэгдсэн Улсын Хоол болон Эмийн Захиргаанаас одоогоор сайшаагдаад байна. Гэвч гистероскопийн мэс заслаар умайн хөндийн лейомиомыг авсны дараах үлдэц нь энэ эмчилгээний хүчтэй эсрэг заалт болдог. Энэ эмчилгээний 2дах давуу тал нь жирэмслэх сонирхолгүй эмэгтэйд жирэмслэлтээс сэргийлнэ.

Прогестин суулгац, тариан болон үрэл: ОС-эй адил, энэ нь зөвхөн прогестин стеройдын жирэмслэлтээс сэргийлэх ялангуяа лейомиомын эмчилгээ дэх үйлдлийг ялгахад бэрх. Прогестерон нь хөхтэй адилаар лейомиомын өсөлтийн хүчин зүйл бөгөөд эстрогенээс илүү ноцтой байх боломжтой. Хөнгөн зовиуртай ялангуяа жирэмслэлтээс сэргийлэх хэрэгтэй эмэгтэйн эмчилгээнд хэрэглэх талаар хэлэлцэж болно. Энэ бэлдмэл нь лейомиомын үүсэх эрсдлийг бууруулдаг нь кохорт судалгаагаар нотлогдсон [18, 23].

Гонадотропин релеазинг дааврын агонист: Гонадотропин релеазинг даавар (ГнРД) агонист нь умайн миомад илүү эмийн эмчилгээний нөлөөтэй. Эдгээр эмүүд эхлээд гонадотропины ялгарлыг нэмэгдүүлж мэдрэг чанарыг арилган цэвэршилт төстэй гипогонадотрофик, гипогонадал байдлыг үүсгэдэг. Ихэнх эмэгтэйчүүдэд сарын тэмдэг хоригдолт үүсч болно, үр дүнд нь цус багадалт (хэрвээ илэрсэн бол) сайжирч, энэ эмчилгээ эхэлснээс 3 сарын дотор умайн хэмжээ ач холбогдолтойгоор багасгаснаар (35-60%) миомын шинж тэмдэгийг хамтад нь бууруулна [15, 16, 24]. Гэхдээ ГнРД эмчилгээг зогсоосны дараа сарын тэмдэг хурдан сэргэж, умайн хэмжээ эмчилгээний өмнөх эзэлхүүнтэйгээ адил болдог. Мөн эмчилгээний улмаас хүнд гипоэстрогенизм үүссэнээр эмнэлзүй ач холбогдолтойгоор өөрчлөгддөг, үүнд: халуун оргих, нойргүйтэх, үтрээ хуурайших, булчингаар өвдөх болон үеэр өвдөх, санаа сэтгэл болон танин мэдэхүй дордох боломжтой [15]. Эмчилгээг хязгаараас илүү урт хугацаанд хэрэглэвэл (12 сараас дээш) хүндрэлээр остеопороз үүсдэг.

Эмнэлзүйг эргүүлэх болон талбайдаа үйлчлэх нь хурдан учраас ГнРД агонистыг мэс заслын өмнө анх хэрэглэдэг. ГнРД агонистыг лейомиома-хамааралт мэс засалтай хослуулан эмчлэгдэх боломжтой анемийг эмчилэх болон төмрийг нэмэгдүүлэхэд 4-6 сар уулгахыг зөв гэж үзэж байна [26]. Умайн хэмжээ бууруулах мэс заслын үед цус алдалт бага байлгах, үтрээний мэс засал хийлгэх эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэснээр хэвлийн хөндлөн зүслэг болон хамгийн жижиг инвазив мэс заслыг нэмэгдүүлэх журмаар дараа дараагийн мэс засалд тус дөхөм болно. Амаар төмрийг хэрэглэснээр ач холбогдолтойгоор мэс заслын өмнө гематокрит сайжирдаг бөгөөд ГнРД эмчилгээний үнэ өртөг болон сөрөг нөлөөг ач тустай байдалтай нь жишин тооцоолсон байх ёстой [27]. ГнРД агонистыг миомын бүрийн мэс заслын өмнө хэрэглэхгүй байх хэрэгтэй (ялангуяа эзэлхүүн буурсан, цус багадалт шийдвэрлэгдсэн). Олон эмч нар эмчилгээний 3 буюу 6 сард үнэлэх төлөвлөгөө гаргадаг хэдий ч эмчилгээний хариу үйлдэл хувирч байдаг учраас оновчтой үнэлгээ хоорондын зай илүү чухал. Эзэлхүүнийг бууруулахаар хэвлийн миоэктомийн өмнө ГнРД агонистыг 2-3 сард эзэлхүүн буурахгүй бол 6 сар үргэлжлүүлэх нь тохиромжгүй. Хэрвээ гистероскопийн мэс засалч 3 см лейомиомыг амархан авч чадах бол мэс заслын өмнө 2,8 см лейомиомад эмчилгээ ач тусгүй. Удаан хугацааны ГнРД агонист эмчилгээний үед лейомиомын хэмжээг бууруулах эхний фазын дараа этсроген-прогестин бага тунтай эмчилгээг нэмж өгсөнөөр хамгийн бага хэмжээнд хүргэж чаджээ. Бууруулах фазаар лейомиомыг зорилгодоо хүртэл багасгах шаардлагатай боловч бусад эмгэгтэй тухайлбал эндометриоз, хавсарсан үед ГнРД агонист болон стеройдын хам уулгахад үйлчилж байсан. Эстроген-прогестин бага тунгийн эмчилгээг тухайлбал цэвэршилтын даавар орлуулахыг  (холбоот эстроген 0.625мг, болон медроксипрогестерон ацетат 2,5 мг эсвэл норетиндрон ацетат 5 мг-д дүйдэг) аменорреаг хадгалах болон умайн эзэлхүүнийг бууруулах, гипоэстрогений сөрөг нөлөөнөөс (остеопороз, вазомотор зовиурууд г.м) ач холбогдолтойгоор сэргийлэхэд хэрэглэсэн [28]. Лейомиомад ОС-г нэмж өгсөн мэдээлэл байхгүй.

Нэгдсэн Улсын Хоол Хүнс болон Эмийн захиргаанаас лейомиоматой эмэгтэйд мэс заслын өмнө төмөр болон leuprolide-ийн хэрэглээ сайшагдсан боловч эдгээр хавдрын эмийн менежментэд ороогүй. Эмчилгээний ижил сонголтонд: леюпролид ацетат (булчин дотор 3,75 мг/сар эсвэл 11,25 мг/3 сар), goserelin acetate (3,6 мг/сар арьсан дор эсвэл 10,6 мг арьсан дор 3 сар тутамд суулгах) эсвэл nafarelin acetate (өдөр бүр 2 удаа хамар дотор цацах). Гэхдээ эдгээр эмүүдийн бодит үр дүн нь сарын тэмдгийн өвөрмөц үед сайн байдаг.

Гонадотропин релеазинг дааврын антагонист: Энгийн эмнэлзүйн үр дүнгээр үр дүнтэй байсан бөгөөд өнчин тархинд эндогений ГнРД-тай өрсөлдөж талбайд нь холбогддог [30-33]. Антагонистын агонистаас давуу тал  нь эмнэлзүйд хурдан нөлөөлдөг бөгөөд ГнРД агонист эмчилгээний үед ажиглагддаг эхний огцом нөлөөний онцлог байхгүй.

Гэхдээ Нэгдсэн улсад эдгээр агентууд овуляцийг өдөөх тунгаар худалдаалагдсан бөгөөд удаан үйлдэлтэйгээр бэлтгэх боломжгүй юм.  Лейомиомын эдгээр эмчилгээ нь өдөр бүр тарих ёстой болдог бэрхшээл ихтэй юм.

Антипрогестин болон прогестерон рецептор зохицуулагч: Прогестерон нь умайн фибройдын өсөлтийг өдөөгч чанартай. Антипрогестин болон прогестерон рецептор зохицуулагчдын эн тэргүүний эмнэлзүйн хэрэглээнд санаа зовниулж байгаа үйлдэл бол эндометрийн гиперплази буюу хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг байх боломж юм. Гэвч эндометрийн байдлыг эмчилгээний дараа хянасан судалгаа алга байна [34-38].  Янз бүрийн гиперплазийн хэмжээ 0-63%-тай тэмдэглэгдсэн ч энэ нь тун хамааралтай нь харагдаагүй бөгөөд хавдар буюу хэв шинжит бус гиперплазийн тохиолдол гараагүй байна.

Нэгдсэн Улсын Үндэсний Эрүүл Мэндийн Институтээс прогестерон рецептор зохицуулагчтай (PRM) эмчилгээний дараа эндометрийн эдэд гиперплази төст өөрчлөлт шинээр илэрснийг мэдээлсэн. Гэвч саяхны молекул судалгаагаар PRM-д эндометрит хорт үл явцын молекулын экспресс илрээгүй байна [40].

Эдгээр агентуудын өөр нэг боломжит хүндрэл нь өндөр тунгаар эмчилгээ хийхэд сийвэнгийн аминотрансфераз тогтворгүй болох бөгөөд бага тунгаар удирдахад ховор илэрдэг [34].

Мифепристон: Антипрогестин мифепристон (RU-486) нь PRM-ээс илүү өргөн судлагдсан бөгөөд лейомиомтой эмэгтэйд умайн эзэлхүүнийг 26-74%-аар бууруулдаг нь GnRH эмчилгээтэй харьцуулахуйц үр дүнтэй байна [43]. Мөн эмийг зогсоосны дараа дахин ургалт удаан явагддаг [41]. Мифепристоны эмнэлзүйг хөнгөвчилдөг болон амьдралын чанарыг сайжруулдаг нотолгоо хуримтлагдсаар байна [35, 41].

Нэгдсэн Улсын Хүнс болон Эмийн холбооноос умайн миомын эмчилгээнд мифепристон сайшаагдаагүй. Учир нь умайн лейомиомыг бууруулахын тулд өдөрт 5-10 мг-аар 3-6 сар шаардлагатай болдог.

Улипристал ацетат (Ulipristal acetate): Улипристал нь овуляцийн дрангуйлагч PRM боловч сийвэнгийн эстрадиолын төвшинд маш бага нөлөөлдөг. Жирэмсний ≤16 долоо хоногоос бага хэмжээтэй умай блон фибройд хамааралт анеми, меноррхеатай 242 эмэгтэйг улипристал ацетат (амаар 5 мг эсвэл 10 мг өдөрт нэг удаа, 13-н долоо хоног)-аар удирдаж плацебо бүлэгтэй харьцуулсан нэг санамсаргүй туршилт судалгаанд: цус алдалт хэвийн болох нь өндөр ач холбогдолтой үр дүн улипристал ацетатаар удирдсан бүлэгт (5 мг: 91%; 10 мг: 92%; placebo: 19%)  гарсан боловч гемоглобиныг нэмэгдүүлэлт үл ялиг өндөр (5 мг: 4.3 г/дл; 10 мг: 4.2 г/дл; плацебо: 3.1 г/дл) байсан. Улипристал ацетатаар эмчлэгдсэн эмэгтэйчүүдэд фибройдын эзэлхүүнийг бууруулах ач холбогдолтой байсан (5 мг: -21% эзэлхүүн; 10 мг: -12 %; плацебо: +3% тус тус фибройдын эзэлхүүн өөрчлөгджээ). Тэдгээрт гиперплази эсвэл хавдар дүгнэгдээгүй байсан. Бүлэг тус бүрийн өвчтнүүдийн ойролцоогоор хагас нь фибройдийн мэс заслын эмчилгээгээр шийдвэрлэгдэснээр судалгаа дуусгавар болгосон.

Өөр нэг бүлэг умайн хэмжээ жирэмсний ≤16 долоо хоногоос бага, болон менорреагитай 307 эмэгтэйд туршилт судалгаа хийжээ [47]. Эдгээр өвчтөнд 13 долоо хоног улипристал ацетат (амаар, 5 мг эсвэл 10 мг-аар өдөр бүр уух) эсвэл GnRH-агонист леюпролид (leuprolide) ацетат (булчинд 3.75 мг сар тутамд) аль нэгээр нь эмчилгээ хийжээ.

Менорреагийн хэвийн бололт улипристал ацетат бүлэгт (леюпролидэд 30 өдөрт, үүнтэй харьцуулахад ойролцоогоор 6 өдөрт) илүү хурдан зорилгодоо хүрсэн байсан. Улипристалаар эмчлэгдсэн эмэгтэйчүүдэд  дунд болон хүнд зэргийн халуун оргилт (hot flash)-ийн давтамж ач холбогдолтойгоор бага байсан (улипристал ацетатын бүлэг, 5 мг: 11%; 10 мг: 10% versus leuprolide: 40 %) [47]. Улипристалтай бүлэгт умайн хэмжээ ач холбогдолтойгоор буурсан (5 мг: 20%; 10 мг: 22%; leuprolide: 47 %).

Ралоксифен (Raloxifene): Лейомиомын эмчилгээнд эстроген рецептор сонгомол нөлөөтэй нь амтны загвар дээрх преклиник  сорилоор тодорхой бус бөгөөд цэвэршилтын дараах эмэгтэйчүүдийн эмчилгээнд сайшаагдаж байгаа ч нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд хийгдэж байгаа эмнэлзүйн туршилт судалгаанууд үнэмшил багатай байсаар байна [49]. Ралоксиныг өндөр тунгаар хэрэглэхэд венийн тромбын эрсдэлийг нэмэгдүүлэх боломжтой байсан нь анхаарах хэрэгтэйг сануулж байна.

Цэвэршилтийн өмнөх эмэгтэйчүүдэд хийгдэж байгаа судалгаануудын зөрөлдөөнтэй байдлуудыг харьцуулахад:

  • Шинж тэмдэг бүхий цэвэршилтийн өмнөх 100 эмэгтэйд хийгдсэн туршилт судалгаагаар ралоксифен эсвэл плацебо аль нэгээр нь GnRH аналогийг санамсаргүйгээр өгөхөд ралоксифентэй бүлэг плацебо бүлгээс илүү лейомиомын хэмжээгээр ихээр бууруулж зорилгодоо хүрсэн боловч лейомиома хамааралт эмнэлзүйг ихээр багасгасан үр дүн гараагүй байсан [50]. Энэ туршилт ралоксифений дангаараа үзүүлэх үр нөлөөг харуулаагүй. Өөр нэг шинж тэмдэггүй цэвэршилтийн өмнөх эмэгтэйчүүдэд хийгдсэн туршилт судалгаагаар ралоксифен дангаар нь (өдөрт 60-180 мг –р 3-6 сарын турш) лейомиомын хэмжээ буюу умайн цус алдалтанд хэрэглэхэд үзүүлэх үр нөлөө нь плацеботой харьцуулахад ач холбогдолгүй үр дүн гарчээ [51].
  • 25 өвчтөнтэй жижиг туршилт судалгаагаар ралоксифенийг (өдөрт 180 мг-р 3-6 сар) хэрэглэхэд эмчилгээ хийгээгүй хяналтын бүлэгтэй (цаашид үргэлжлэн лиеомиома томорсон) харьцуулахад лейомиомын өсөлтийг дарангуйлдаг нь харагдсан байна [52].

Судалгаануудын эдгээри зөрөлдөөнийг шийдэх томоохон туршилт судалгаа алга байна.

Ароматоз дарангуйлагч: Цуврал жижиг судалгаанууд болон нэг санамсаргүй эмнэлзүйн туршилт судалгаагаар цэвэршилтын шилжилтийн үеийн эмэгтэйчүүдэд ароматаз дарангуйлагчийг өгөхөд зовиурыг багасгах болон шинж тэмдэг бүхий лейомиомыг жижгэрүүлдэг нь тоорхойлогдсон [54-57]. Эдгээр эмүүд нь дээр хэлэлцүүлэгдсэн дааврын эмчилгээнүүдийн ихэнхээс нь гаж нөлөө багатай хэдий ч үн өртөг-үр дүн, эрсдэл болон үр дүн гарах хугацааг бататгах судалгаа цаашид шаардлагатай байна.

Антифибринолитик эмүүд: Антифибринолитик эмүүд шалтгаан тодорхойгүй меноррхагийн эмчилгээнд бүрэн тусалдаг ч лейомиома хамааралт меноррхагид сайн  судлагдаагүй байна. Нэг эм (tranexamic acid) нь сарын тэмдгийн хүнд хэлбэрийн цус алдалтын эмчилгээнд Нэгдсэн улс болон FDА-ээр сайшаагдсан [58].

Стеройд бус үрэвслийн эсрэг эмүүд (NSAIDs): NSAIDs нь лейомиома хамааралт цус алдалтанд өргөн судлагдаагүй байна. Лейомиоматой эмэгтэйд цус алдалтыг бууруулах нь харагдаагүй [60, 61] боловч сарын тэмдгийн өвдөлтийг бууруулдаг учраас эдгээр хүмүүст хэрэглэсэн байж болно.

Даназол болон гестринон: Андрогеник стеройд зарим эмэгтэйчүүдэд леймиомын эмнэлзүйд үр дүнтэй эмчилгээ байх боломжтой боловч гаж нөлөөний давтамжтай холбоотой юм.

Даназол нь андроген болон прогестин төст үйлдэлтэй 19-нортестостероны уламжлал юм. Үйлдлийн механизмд: өнчин тархины гонадотропин шүүрлийг дарангуйлах, эндометриотик нэвчин ургахыг шууд дарангуйлах, мөн эстрогений үүсэлтэнд өндгөвчний фермент хариулахыг шууд дарангуйлах үйлдэлтэй.

Даназолоор лейомиома хамааралт цус алдалтын цус багадалтыг хянах боловч умайн эзэлхүүнийг бууруулах үйлдэл илэрдэггүй.

Сөрөг нөлөө нийтлэг юм (ж нь: жин нэмэгдэх, булчин татах, хөхний хэмжээ буурах, батга гарах, эрших, арьс тослогтох, өндөр нягтралтай липопротейн буурах, элэгний энзимүүд нэмэгдэх, халуун оргих, сэтгэцийн байдал өөрчлөгдөх, сэтгэл гутрах).

Өөр нэг андрогеник стеройд болох гестринон н лейомиоматой эмэгтэйд аменоррхеаг үүсгэх болон миомын эзэлхүүнийг бууруулдаг [62]. Энэ эмийн давуу тал нь эмчилгээг зогсоосны дараа үр нөлөө нь үргэлжилэх (carry-over) юм. Нэг судалгаагаар 6 сар эмчилгээ хийгдсэн эмэгтэйчүүдийн 89%-д нь эмчилгээ зогсоосны дараа хянахад эмчилгээний өмнө 18 сар хянаснаас илүү удаан умайн эзэлхүүнийг нэмэгдүүлэхгүй барьж байсан [62]. Гестринон нь Нэгдсэн Улсад зөвшөөрөгдөөгүй.

Мэс засал эмчилгээний тухай товч мэдээлэл

Мэс засал эмчилгээний заалт: умайн эмгэг цус алдалт буюу балк хамааралт эмнэлзүй, болон жирэмслэх  эсвэл дахин жирэмслэх боломжгүй эмэгтэйд мэс засал хийж болно.

Шинж тэмдэггүй эмэгтэй

  • Гистероскопигоор салстын доорх лейомиомыг тайрах мэс заслыг жирэмсэн эх эсвэл дунд болон хүнд зэргийн гидронефрозтой эмэгтэйн тохиолдлуудаас бусад үед ажиглах менежментийг баримтлахыг санал болгодог.

Цэвэршилтийн дараах эмэгтэй

  • Цэвэршилтын дараа даавар эмчилгээ хийгээгүй тохиолдолд цэвэршилтийн дараах эмэгтэйд жижиг, шинж тэмдэггүйгээр лейомиома үүсэж болдог бөгөөд ямар нэг оролцоо хэрэггүй байдаг. Харин аарцагт шинэ эсвэл томорж буй масс илэрвэл саркомаг заавал үгүйсгэсэн байх хэрэгтэй. Шинэ эсвэл томорж буй аарцгийн масстай, умайнаас эмгэгээр цус алдаж байгаа болон аарцгаар өвдөлт бүхий шинж тэмдэгтэй эмэгтэйчүүдийн 1-2% нь саркомагийн тохиолдол байдаг.

Салстын доорх лейомиома

  • Шинж тэмдэг бүхий (тухайлбал цус алдалт, зулбалт) салстын доорх лейомиома илэрсэн эмэгтэйд гистероскопигоор миомаэктоми хийхийг зөвлөдөг. Ач холбогдол бүхий эмнэлзүйтэй эмэгтэйд хэвлийн нээлттэй миомаэктоми гүйцэтгэдэг бөгөөд харин салстын доорх лейомиомыг гистероскопигоор тайрахад дараах үр дагавар байдаггүй.

Цэвэршилтийн өмнөх эмэгтэйд

Жирэмслэх хүсэлтэй эмэгтэйд:

  • Мэс заслын томоохон эсрэг заалтгүй хүүхэд тээх хүсэлтэй шинж тэмдэг бүхий интрамурал болон субсерозал лейомиоматай эмэгтэйн эмчилгээнд хэвлийн миомаэктомийг зөвлөдөг. Гистероскопийн миомаэктоми нь субмукозал лейомиомад л ойртох боломжтой юм. Гэвч эмэгтэйд гистероэктомийн мэс заслын үед байдал хувирах эрсдэл өндөр байдаг. Цаашид жирэмслэх сонирхолтой эмэгтэйчүүдэд эдгэрэлтийг хурдасгасан фаз, бусад аргууд тухайлбал умайн артерийг бөглөх, соронзон резонанс хяналтат чиглэсэн хэт авиа зэргийг эмчилгээнд хэрэглэх боломжтой ч жирэмслэх боломжийг бууруулдаг.
  • Лапароскопийн миомэктомийг жижиг хэмжээтэй субсерозал эсвэл нтрамурал лейомиоматай буюу жирэмсний 17 долоо хоногоос бага хэмжээтэй умай бүхий эмэгтэйд хэрэглэнэ. Энэ аргаар мэс засал хийлгэхэд цаашид жирэмслэх боломжтой хэдий ч жирэмсний үед умайн зүслэгийн бүрэн бүтэн байдал хадгалагдах эсэх нь хангалттай үнэлэгдээгүй бөгөөд хэлвийн миомэктоми аргаас доогуур байх боломжтой.

Жирэмслэх хүсэлгүй эмэгтэйд

  • Гистерэктоми нь лейомиома хамааралт зовиур дахихаас сэргийлэх болон зовиурыг хөнгөвчлөх эцсийн ажилбар юм.
  • Хэрвээ төмрийн эмчилгээнд үр дүнгүй ач холбогдол бүхий цус багадалт эсвэл хэрвээ умайн эзэлхүүнийг бууруулахад ач холбогдол бүхий дөхөм болох мэс засалд хүндэрсэн гистерэктомийн үед GnRH агонист хэрэглэхийг санал болгодог.
  • Хэд хэдэн илүү инвазив аргад: Мэс засал болон радиологийн интервенцийг хамт зовиуртай эмэгтэйд хэрэглэх боломжтой.

 

 


Эх сурвалж:

  • Uptodate “Overview of treatment of uterine leiomyomas (fibroids)”  Updated: Jul 19, 2013.