Төрлөг

Дотрын өвчин судлал
Namuuntuul Ринченханд Ayush

Энэхүү сэдэвт Ураг ба эхийн анатомын хамаарал, төрлөгийн процесс, төрлөг явагдах физиологи, төрөх өрөө гэсэн сэдвүүдийг багтаалаа.

Тайлбар

Төрөлт ба төрлөг нь эхэд бие махбодь болоод сэтгэл санааны ачаалал өгдөг бөгөөд урагт үндсэндээ эрсдэлт аялал хийдэг зүйл юм. Умайн базлах хүч, төрөх зам, ба ургийн хооронд бүрэн харилцан хамаарал байдаг бөгөөд төрөлт болгон харилцан адилгүй байдаг. Ихэс буюу ургийн цусан хангамж болсон цусны урсгал ургаас салахад умайн базлалтууд нь умайн хүзүүг өргөсгөх шаардлагатай бөгөөд ургийг доошлуулах шаардлагатай. Төрөлт нь дийлэнхи гэр бүлүүдэд маш их аз жаргалыг авчирдаг боловч эх ба ургийн талаас үр дүн үргэлж сайн байдаггүй талтай. Эхийн нас баралт нь барууны орнуудад бага байдаг боловч эрүүл мэндийн системийн хөгжил буурай олон оронд өндөр хэвээр байна. Эдгээр орнуудад төрөлтийн хүндрэлүүд ба эхийн нас баралтын харьцаа өндөр байгаа нь өнчин хүүхэд төрөх явдлыг ихэсгэсээр байна. Иймд төрөлтийн процесс өрнөхөөс өмнө эмэгтэйчүүдийн аарцагны ба ургийн анатомыг судлан төрөлтийн механизмыг ойлгох нь нэн чухал асуудал юм.

Төрөлттөй холбоотой ургийн ба эхийн анатом

Аарцаг

Аарцагны орох амсар (brim) ба орох хэсэг (inlet)

Аарцагны амны хязгаар нь аарцагны орох хэсэг бөгөөд урд талаасаа умдаг ясны заадал (2 умдаг ясны уулзвар хэсэг), умдаг ясны ирмэг бүр, ileopectinal шугам ба ууцны далавчууд нь урд талыг, ар талыг ууц яс үүсгэдэг (Зураг 1).

Зураг 1

Зураг 1: Аарцагны яс

Энэхүү хавтгайн хэвийн хөндлөн хэмжээ нь 13,5см ба урд-хойд(AP) хэмжээ илүү чөлөөтөй байдаг, бөгөөд хэвийндээ урд-хойд урт нь 11см байдаг (зураг 2).

Зураг 2

Зураг 2: Аарцагны орох амсар буюу Brim

Дотор хэсгийн өнцөг нь хэвийндээ босоо байрлалд 60 хэм боловч Afro-Caribbean эмэгтэйчүүдэд 90 хэм хүртэл байж болдог. Энэхүү ихэссэн өнцөг нь төрөх явцад аарцагт толгой ороход саад болж болдог. (зураг 3)

Зураг 3

Зураг 3: Аарцагны орох ба гарах хэсгийн урд-хойд(AP) диаметрүүдийг харуулсан сагитал зүслэг

Аарцагны орох хэсэг

Аарцагны орох хэсэг нь урд талаасаа умдаг ясны заадлын дунд хэсэг, умдаг яс, обтуратор хальс ба суудал (ischia) яс, нугалмын дотор хэсгээс бүрдэнэ, ар талаасаа ууцны 2 ба 3-р нугалмын хэсгээс бүрдэнэ. Хөндий нь бараг л тойрог хэлбэртэй бөгөөд хөндлөн ба урд диаметр нь ойролцоогоор 12см байдаг. Суудал ясны нугалмууд нь үтрээгээр тэмтрэгддэг бөгөөд үтрээний үзлэгт ургийн толгойн уруудалтыг үнэлэхэд чухал үзүүлэлт болдог. Эдгээр нь мөн умдагны мэдрэлд мэдээ алдуулалтын блок хийхэд чухал үзүүлэлт болон хэрэглэгддэг. Умдагны мэдрэл нь суудал ясны нугалмын ард доогуур 2 талаар нь явж өнгөрдөг. Аарцагны хэвтээ тэнхлэг нь муруй шугам болдог бөгөөд ургийн толгойн төв аарцгаар явж өнгөрөх үед хөтлөх зам болох ёстой.

Аарцагны гарах хэсэг

Аарцагны гарах хэсэг нь урд талаараа умдаг ясны заадлын доод ирмэг, умдаг ясны уруудах салаалалт, суудлын төвгөр ба sacrotuberous лигаментээс бүрддэг. Аарцагны гарах хэсгийн AP диаметр нь 13,5 см бол хөндлөн хэсэг нь 11 см байдаг (зураг4).

Зураг 4

Зураг 4: Аарцагны гарах хэсэг

Түүнчлэн хөндлөн хэмжээ нь орох хэсэгтээ хамгийн өргөн байдаг бол гарах хэсэгт AP нь хамгийн өргөн байдаг. Үүнийг төрөлтийн механизмыг ойлгоход чухал анхаарна.

Аарцагны хэмжээсүүд нь энд дунджаар өгөдсөн бөгөөд эхийн биеийн байдал, рахиттай эхэд олонхын энэхүү дундаж үзүүлэлтээс бага байж болно. Цаашлаад аарцагны рамус дахь аарцагны лигаментууд ба sacroiliac холбоосууд нь жирэмсний 3 дахь триместерээс суларч, аарцаг уян хатан болж төрөлтийн явцад эдгээр нь ихэсдэг. Төрөлтийн үр дүнг тааварлах үүднээс аарцагны рентген эсвэл КТ хийн аарцгийг хэмжих нь тиймч элбэг бус байдаг бөгөөд бүхэлдээ эмнэл зүйн ач холбогдол багатай болох нь нотлогдсон юм. Аарцагны хэлбэрүүдийг тодорхойлсон бөгөөд эдгээр нь төрөлтөнд хүндрэл учруулдаг. Gynaecoid аарцаг нь төрөлтөнд хамгийн элбэг бөгөөд тохиромжтой аарцаг юм (зураг 5). Бусад төрлийн аарцагнуудыг (зураг 6-8)-д үзүүлэв.

Зураг 5

Зураг 5

Зураг 5: gynaecoid аарцаг, а-brim, b-латерал талаас, с-гарах хэсэг

Зураг 6

Зураг 6

зураг 6: Андройд аарцаг, а-brim, b-латерал талаас, с-гарах хэсэг

Зураг 7

Зураг 7

Зураг 7: Anthropoid аарцаг, а-brim, b-латерал талаас, с-гарах хэсэг

зураг 8

зураг 8

Зураг 8: Platypelloid аарцаг, а-brim, b-латерал талаас, с-гарах хэсэг

 Android-төрлийн аарцаг нь хүнд хэлбэрийн хөндлөн саатлын урьдал (зураг 9) болдог бөгөөд anthropoid хэлбэр нь дагз-хойд (OP) байрлалыг дэмждэг. Platypelloid аарцаг нь мөн төрөлтийн саатлын эрсдлийг нэмэгдүүлдэг талтай.

Зураг 9

Зураг 9

зураг 9: Lumbo-sacral нурууны нугасны сагитал зүслэг

Аарцагны ёроол

Төрөлгийн 2-р шатанд, булчин хальсны төрөх замыг үүсгэхээр 2  төрлийн levator ani бучингууд хальстайгаа нийлэн замыг үүсгэдэг (зураг 10).

Зураг 10

Зураг 10

Зураг 10: Леватор булчингийн булчин хальсан төрөх зам

Хярзан

Төрөлтийн явцад ургийн талаас даван гарах сүүлийн саад нь хярзан юм. Хярзангийн их бие гэдэг нь үтрээ ба хошногоны хооронд орших фиброзын хуримтлал ба булчингийн эдүүд юм (Зураг 11). Bulbo-cavernous булчингуудын хойд төгсгөлүүд, өнгөц ба гүний хөндлөн хярзангийн булчингуудын дунд төгсгөлүүд ба гадна хошногоны сфинктер ширхгүүд энд ирж нийлдэг. 2-р зэргийн хярзангийн урагдал ба эпистоми-н үед үргэлж энэ хэсгийг хайчилдаг.

Зураг 11б

Зураг 11б

Зураг 11а

Зураг 11а

Зураг 11: Хярзан, Доороос хярзангийн бие ба аарцагны ёроол, өнгөцөөр а, б-д гүнээр харуулав. Аарцагны ёроолын булчингууд нь леватор ани булчингуудаас тогтдог.

Ургийн гавал яс

Ургийн яснууд, заадлууд ба их, бага зулайнууд

Ургийн гавал яс нь нуман яснууд, нүүр суурь хэсгээс бүтдэг. Заадлууд нь гавлын тус тусдаа ясны нэг нэгэнтэйгээ нийлсэн хэсгээр бүтдэг. Төрөлтийн үед нуман яснуудын заадлууд нь зөөлөн бөгөөд ясжаагүй мембраанууд байдгаас хоорондоо нүүр болон гавлын яснууд нэгдэж өгдөг (зураг 12).

Зураг 12а

Зураг 12а

Зураг 12б

Зураг 12б

Зураг 12: Дээрээс болон хажуунаас ургийн гавал яс

Гавлын тойрог хэлбэр нь зулайн яснууд, дагз ясны зарим хэсэг, дух ба чамархай яснуудаас үүсдэг. Эдгээр яснуудын хооронд 4-н хальстай заадлууд байдаг: сагитал, фронтал, коронал ба lambdoidal заадал.

Их ба бага зулайнууд нь өөр өөр төрлийн заадлуудын нэгдэл юм. Урд их зулай буюу bregma (diamond хэлбэртэй) нь сагитал, фронтал ба коронал заадлуудын нэгдэл юм. Хойд бага зулай нь 2 зулайн яснууд ба дагз ясны хооронд сагитал ба ламбдоидал заадлын огтлолцол дээр үүсдэг. Эдгээр заадлууд нь нэгдээгүй байх нь төрөлтөнд чухал бөгөөд яснуудыг хамтаар хөдлөхөд мөн давхарлагдах бололцоог хангадаг. Зулайн яснууд нь ихэвчлэн дух ба дагзны ясны дээгүүр давах хандлагатай байдаг ба цаашлаад яснууд нь бие биенийгээ шахан байрладаг. Ургийн гавлын ясны эдгээр онцлог нь гавал яс хоорондоо нийлэлтэнд (molding) орж ургийн гавлын диаметрийг бууруулан тархыг гэмтээлгүй аарцаг ясаар төрөх процессийг дэмждэг (зураг 13). Гэсэн хэдий ч хүнд хэлбэрийн гавал ясны хоорондоо нийлэлт нь гавал аарцагны пропорцын алдагдлын шинж тэмдэг болж болдог. 2 зулайн нийлэлтээр үүссэн гавал ясны хэсэг нь урд ба хойд (их ба бага) зулайг “vertex – зулай” гэж нэрлэдэг.

Зураг 13а

Зураг 13а

Зураг 13б

Зураг 13б

Зураг 13: Ургийн гавлын ясны тоймчилсон нийлэлт

Гавлын диаметрүүд

Ургий толгой нь тойрог хэлбэртэй бөгөөд орон зайд хүзүү нугалмын дээд хэсэг гэдийх ба бөхийх үргийг гүйцэтгэдэг. Төрөлтийн явцад ургийн толгойн орон зайн байрлалаас хамаараад өөр уртааш диаметрүүд нь аарцагт тавигддаг ( зураг 14 ба 15). Бүрэн бөхийсөн ургийн толгойн уртааш диаметр нь suboccipito-bregmatic диаметр юм. Энэ нь ихэвчлэн 9,5 см бөгөөд suboccipito хэсгээс их зулайн (bregma) төв хүртэлх хэмжээ юм. OP байрлал зэрэг бүрэн бус бөхийсөн толгойн уртааш диаметр нь suboccipito-frontal хэмжээ бөгөөд suboccipito хэсгээс духны төвгөр хүртэл 10см байдаг. Цаашлаад толгойн гэдийлтэнд occipito-frontal диаметр орон хамарны угаас бага зулай хүртэл 11,5 см байна. Уртааш хамгийн урт хэмжээс нь mento-vertical тавилт бөгөөд эрүүнээс зулайн хамгийн алсын цэг хүртэл 13см байна. Үүнийг нүүр төрүүлэлт гэдэг бөгөөд ихэвчлэн хэвийн аарцгаар гарахад хэтэрхий том байдаг. Ургийн толгойн гэдийлт нь хамгийн бага диаметртэй байх ёстой бөгөөд submento-bregmatic диаметр нь эрүүний доороос их зулай хүртэл 9,5 см байдаг ба эмнэлзүйд нүүр төрүүлэлт гэгддэг.

Зураг 14

Зураг 14

зураг 14: Ургийн гавал ясны диаметр

Зураг 15

Зураг 15

зураг 15: Ургийн толгой тавилтын диаметрүүдийн хэмжээ

Төрөлтийн механизм

Төрлөг эхлэл

Төрлөг эхлэл гэдгийг умайн хүзүү аажмаар өөрчлөгдөн жигд базлалт үүсэхийг хэлнэ. Түүнчлэн төрөлтийн оношлогоог үргэлж өнгөрснийг харгалзан хийдэг. Хэдийгээр ижил цаг хугацаанд умайн хүзүүний салстан бөглөөс ба мембан нь өөрөө урагдсан ч (SROM) төрлөг эхлэлтийг заадаггүй. Төрлөгийн сайтар товлох шаардлагатай бөгөөд эдгээр үйлдлүүд нь төрлөгөөс олон хоногийн өмнө ч тохиолдож болох зүйл юм. Хэдийгээр хүний төрлөгийн физиологийн талаар маш их зүйл судлагдсан ч биологийн анхдагч үйл ажиллагаа нь одоог хүртэл бүрэн тодорхойгүй байна. Төрлөг эхлэхээс хэдэн долоо хоногийн өмнөөс умайн хүзүү ба үтрээний их бие төрлөгт бэлтгэгддэг.

Төрлөгийн үе шатууд

Төрлөгийг гурван үе шатанд хуваадаг. Эдгээр үе шатуудын тодорхойлолт нь анатомын шалгуур ба тухайн нөхцөл байдалд тулгуурласан байдаг нь сул тал боловч төрлөг нь үндсэндээ физиологийн процесс юм. Хэвийн төрлөгт, ангилалыг эмнэлзүйн багахан онцлогоор нь гурван шатанд хуваадаг. Хэвийн төрлөгийн чухал үр дүн нь төрлөгийг оношлох ба умайн хүзүүний бүрэн нээгдэлттэй хавсрах эхийн дүлэлт ба хүүхдийн толгой хярзан дээр тулах байдаг. Хэрэв төрлөг хэвийн явагдахгүй байгаа тохиолдолд төрлөгийн 3-н үе шатыг тодорхойлох нь илүүтэй хамааралтай байдаг. Учир нь хэвийн төрлөгийн тодорхойлолт нь зөвхөн ретроспектив хийгдсэн бөгөөд хэвийн төрөлт хэвийн бус болоход түүнийг тодорхой тайлбарлахад хэцүү байдаг. Үүний оронд энэхүү тодорхойлолт нь жирэмсний хугацаа, өмнө эх барихын үзлэг ба төрлөг эхлэлтэнд суурьлан өөр өөр байна. Тулгар төрөгчийн дундаж хугацаа ойролцоогоор 8 цаг байдаг бол давтан төрөгчийнх 5 цаг орчим байдаг. Анхны төрөлт нь ховор тохиолдолд 18 цагаас удаан хугацаагаар үргэлжилдэг бол давтан төрөлт нь ихэвчлэн 12 цаг хүрдэггүй. Төрлөгийн гурван шат:

Эхний шат

Төрлөг оношлогдсоноос умайн хүзүү бүрэн нээгдэх (10см) хүртлэх хугацаа юм. (зураг 16)

Зураг 16

Зураг 16

Зураг 16: Төрлөгийн нэгдүгээр шатны төгсгөлтд умай дээд хэсгээрээ зузаан, доод хэсгээрээ нимгэрдэг. Тасархай зураасаар умай базлалты үед хэрхэн байрлалаа өөрчилдөгийг харуулав.

Нэгдүгээр шатыг 2 үед хуваадаг. “Нууц үе” нь төрлөг эхлэснээс умайн хүзүү 3-4 см нээгдэх хүртэл хугацаа байдаг. Энэ хугацаанд умайн хүзүү бүрэн богиносдог бөгөөд умайн хүзүүний уртын богиносох замаар явагддаг. Богиносолт нь төрлөг дөхсөн өмнөх долоо хоногуудаас эхлэж болох бөгөөд нууц үед бүрэн төгсгөл болдог. Умайн хүзүү нь нууц үе бүрэн дуустал нээгдэлт болдоггүй. Богиносолт ба нээгдэлт нь тулгар төрөгчид дэс дараалан явагддаг бол давтан төрөгчид нэгэн зэрэг явагдаж болдог. Нээгдэлтийг 0-10 см-р үнэлдэг бөгөөд нууц үе хэр удаан үргэлжилэх нь тодорхойгүй боловч ихэвчлэн 3 – 8 цаг үргэлжилж давтан төрөгчид багасдаг.

Хоёрдугаар үеийг идэвхтэй үе гэдэг бөгөөд нууц үе (3-4см нээгдэлт) ба умайн хүзүү бүрэн нээгдэх (10см) хоёрын хоорондох хугацааг хэлдэг. Энэ үеийн үргэжлэх хугацаа нь хувьсамтгай бөгөөд ихэвлэн 2-6 цаг байх ба давтан төрөгчид мөн богино байна. Умайн хүзүүний нээгдэлт нь хэвийн төрөлтөнд идэвхитэй үед ихэвчлэн 1см/цаг ба үүнээс илүү байдаг боловч 2см/цаг-с бага байх тохиолдолд хэвийн бус гэж үзэх ч тохиолдол байдаг.

Хоёрдугаар шат

Энэ үе шатыг умайн хүзүү бүрэн нээгдэхээс эхлүүлэн ураг ба ургууд бүрэн төрөх хүртэл хугацааг хэлнэ. Төрлөгийн 2-р шатыг мөн 2 үед хуваана. Идэвхигүй үе (эрт үе буюу дүлэхгүй) гэдэг нь умайн хүзүү бүрэн нээгдсэнээс чөлөөт базлалт үүсэх хүртэл хугацааг хэлнэ. Эхэд хүчтэй дүлүүлэлт байхгүй бөгөөд ургийн толгой аарцганы дээр байрлалтай байна. Хоёрдугаар үеийг идэвхитэй (хожуу буюу дүлэх үе) 2-р үе гэхэд бага зэрэг эргэлзээтэй байдаг. Энэ үед ургийн толгой доор байрлалтай (ихэвчлэн харагддаг) байдгаас эхэд хүчилсэн дүлэлт үүсэхэд рефлэксээр доошилдог. Хэвийн төрлөгт эхэд хүчилсэн дүлэлт үүсдэг ба эх баригч үтрээний үзлэг хийснээр хоёрдугаар шат ихэвчлэн оношлогддог. Хэрэв эмэгтэйд аяндаа базлалт үүсэхгүй байгаа тохиолдолд, эх баригч идэвхитэй хоёрдугаар шатыг эхлүүлдэг. Ер нь идэвхитэй хоёрдугаар шат нь тулгар төрөгчид 2 цагаас харин үтрээгээр давтан төрөгчид 1 цагаас илүүгээр үргэлжилддэггүй. Эдгээр тодорхойлолтуудад тодорхой тогтсон цаг байдаггүй бөгөөд хоёрдугаар шат нь 3 цагаас илүү үргэлжилсэн тохиолдолд эх болоод ургийн нас баралт нэмэгддэг байна. Эпидурал анестезийн хэрэглээ нь хоёрдугаар шатны төрлөгийн хугацаа ба менежментэд нөлөөлж болдог.

Гуравдугаар шат

Энэ үе шат нь ураг төрснөөс эхлэн ихэс төрөлт хүртэл үргэлжилдэг. Ихэс хүүхэд төрсний дараа хэдхэн минут болоод л гардаг бөгөөд гуравдугаар шат 30 минутаас удаан үргэлжлэхийг хэвийн бус гэж үздэг. Хэрэв ямар нэгэн шалтгааны улмаас физиологийн менежмент доор гуравдугаар шатыг 60 минут хүртэл уртасгасан тохиолдолд үүнийг эрүүл гэж үздэг.

Төрлөгийн үргэлжлэх хугацаа

Эхэд болон урагт мөн эх баригчид төрөлтийн явцыг бусад ямарч бодит шинжилгээнээс илүүтэйгээр төрлөгийн үргэлжлэх хугацаа тодорхойлж өгдөг. Төрлөг эхлэснээс хойш 6 цагийн дараагаас эхийн сэтгэл санааны байдал тогтворгүй болдог ба 12 цагийн дараа гэхэд дээд цэгтээ хүрдэг. Төрлөг удааширсантай холбоотойгоор ургийн хүчилтөрөгчийн дутагдал болоод мэс заслын шаардлага нэмэгдэх тохиолдол өндөр байдаг. Богино хугацааны төрлөг болох нь тухайн эмэгтэй төрөлтөндөө хэр их анхаарч, бодит байдалтай зохицож байгаатай нэг талаар холбоотой байдаг. Ургийн бүрхүүлийг эрт зориудаар хагалах (ARM) нь төрлөгийн хугацааг богиносгодог боловч үнэндээ онцын шаардлагагүй байдаг. Тулгар төрөгчид төрлөг 12 цагаас илүү, давтанд 8 цагаас илүү үргэлжилхийг уртассан төрлөг гэж үзэх боловч яг уртассан төрлөг гэж тодорхойлоход хүндрэлтэй.

Төрлөгийн механизм

Үүнд ураг төрөх замаар дамжин өнгөрөх явцдаа хийж буй эргэлтийг хэлдэг. Энд бид gynaecoid аарцаг ба зулай хөтлөлтийн цэгийг тайлбарлав. Ураг аарцгаар дамжин уруудах явцад ургийн толгой ба их биеийн харьцаа эхийн аарцагт өөрчлөгддөг. Энэ нь маш чухал бөгөөд ураг уруудах бүрт ургийн гавлын хамгийн тохиромжтой диаметр нь шат болгонд зөв тавигдсаар байдаг.

Толгой тавилт

Толгой нь хэвийндээ аарцагруу хөндлөн байрлалаар ба ховорхон тохиолдолд өөр хувилбараар орох бөгөөд хөндлөн байрлал нь хамгийн өргөн диаметрээр ордог давуу талтай. Толгой тавилт гэдэг нь төрөлтийн хамгийн өргөн хэсэг орох хэсгээр амжилттай өнгөрөхийг хэлдэг бөгөөд ихэнхи тулгар төрөгчид толгой тавилт нь болдог бол давтан төрөгчид тийм ч их байдаггүй. Ургийн толгойн тавны нэг нь хэвлийд тэмтрэгдэж байгаа тохиолдолд ихэвчлэн толгой тавилт болсон гэж үздэг. Харин ургийн толгойн тавны хоёр нь хэвлийд тэмтрэгдсэн тохиолдолд толгой тавилт арай болоогүй байна гэдэг.

Уруудалт

Ургийн толгойн уруудалт нь толгой бөхийхөөс, дотор эргэлт ба гэдийлтээс өмнө бодог зүйл юм(зураг 17). Нэгдүгээр шат ба хоёрдугаар шатны нэгдүгээр үед умайгаар ураг доошлох нь умайн хоёрдогч үйл ажиллагаа юм. Хоёрдугаар шатны идэвхитэй үед умайгаар ураг уруудах үед Valsalva маневр (дүлэх) ба хэвлийн булчин шөрмөсний дэмжлэг тус болдог.

Зураг 18

Зураг 17

зураг 17: Ургийн толгойн уруудалт ба бөхийлт цаашлаад дотор эргэлт хийн төгсгөлд нь толгой гэдийн төрж буй байдал

Бөхийлт

Ургийн толгой нь аарцагт орох үедээ бүрэн бөхийхгүй байж болдог. Харин толгой уруудан төрөх замын дунд хэсгийн нарийн хэсэгт орчих үед бөхийлт болох шаардлага гардаг. Энэ нь идэвхигүй хөдөлгөөн бөгөөд хүрээлэн байгаа бүтцээс хамаарсан ургийн толгойн диаметрийг багасгасан чухал үйлдэл юм.

Дотор эргэлт

Хэрэв толгой бөхийсөн тохиолдолд дагз хөтлөх цэг болдог бөгөөд леватор ани булчингуудын завсраар ордог бөгөөд энэ нь урагш эргэлтийг дэмжиж улмаар аарцагны гарах хэсэг AP диаметрт сагитал заадас гарч ирдэг. Хэрэв ургын толгой ОР байрлалд эргэж байвал дотор эргэлт нь ОР байрлалаас occipito-anterior (OA) байрлалд эргэдэг. Энэ удаан дотор эргэлт нь буруу байрлалаас үүдэлтэйгээр төрлөгийн хугацаа удааширч болдог. ОР байрлал нь нүүр-умдаг ясны төрлөгийн үндэс болдог. ОР байрлалт нь ургийн толгойн гэдийлтээс үүдэлтэй байгаа тохиолдолд аарцагны гарах хэсэгт ургийн толгойн диаметрийг ихэсгэдэг. Энэ нь төрлөгийн сааталд хүргэх бөгөөд багажийн төрөлт ба кесар хагалгааг хүртэл шаарддаг.

Гэдийлт

Дотор эргэлт дуусахад дагз умдаг ясны заадлын доогуур орж ирдэг бөгөөд bregma нь ууцны доод үзүүрийн ойролцоо байдаг. Хярзангийн зөөлөн эдүүд нь эсэргүүцлийг үзүүлэх бөгөөд хярзанг процессийн явцад гэмтээх аюултай байдаг. Бүрэн бөхийсөн тогой нь одоо гэдийдэг ба дагз нь умдаг ясны заадлын доод хэсгийг өнгөрч эмэгтэй гадна бэлэг эрхтнийг цүдийлгэдэг. Үүнийг толгойн титэмжилт (crowning) гэдэг. Толгой гэдийсээр умдаг ясны доод хэсэг нь bregma-р тулах цэг болдог бөгөөд нүүр ба эрүү нь умайн амсраар ба хярзангийн биеэр цувран гардаг. Энэхүү гэдийлт ба хөдөлгөөнүүд нь төрөлтийн явцад толгойн диаметрийг хамгийн бага хэмжээнд тавин зөөлөн эдийн гэмтлийг багасгадаг.

Restitution (буцан эргэлт)

Толгой төрсний дараагаар дагз урагш чиглэн бэлгийн амсрыг өнгөрсний дараагаар толгой мөртөй зэрэгцэн ирдэг бөгөөд энэ үед аарцагт ташуу байрлалтай орсон байдаг. Дагзыг 1/8-р бага зэрэг эрүүлэх үйлдэл хийдэг бөгөөд үүнийг restitution гэдэг.

Гадна эргэлт

Бүрэн төрөхийн тулд мөрүүд АР  хавтгайд шууд эргэлт (гарах хэсгийн хамгийн өргөн хэмжээ гэдгийг санах хэрэгтэй) хийх ёстой. Ингэж эргэсний дараагаар дагз нь цааш 1/8-р эргэлт хийн хөндлөн байрлалд очдог. Үүнийг бид гадна эргэлт гэдэг (Зураг 18).

Зураг 19

Зураг 18

Зураг 18: Урд мөр умдаг ясны нуман дооргуур өнгөрөх үед эргэн төрсний дараа толгой гадна эргэлт

Мөрүүд ба ургийн биеийн төрөлт

Буцан эргэлт ба гадна эргэлт хийгдэхэд мөрүүд АР байрлалд байдаг. Урд мөр нь умдаг ясны заадлын доор байх ба эхэлж төрдөг бол хойд мөр дараа нь төрдөг. Хэдийгээр энэхүү процесс нь дэмжлэггүйгээр хийгддэг бөгөөд гадна таралт ургийн толгойг доош чиглэлд урд мөрийг умдаг ясны заадлаас салгахын тулд зөөлөн татан хэрэглэгддэг. Хэвийн нөхцөлд ургийн биеийн үлдсэн хэсэг нь эсрэг чиглэлд хойд мөрийг хярзанг өнгөрөөн татахад хялбархан төрдөг бөгөөд хүүхдийн эхийн хэвлий дээр арчдаг.

Төрлөгийн физиологи

Төрлөгийг эхлүүлдэг механизм нь одоогоор бүрэн судлагдаагүй байгаа бөгөөд бусад судлагдсан амьтдаас ямар нэгэн байдлаар ондоо байгаа юм. Гэсэн ч дээрх процессууд нь ерөнхийдөө чухал байдаг. Төрлөг эхлэхэд эдгээр хүчин зүйлүүд нь базлалтыг хориглодог ба хаалттай умайн хүзүүний нээгдэлтийг зохицуулан улмаар хүчин зүйлүүд нь эсрэгээр үйлдэл үзүүлэн ажилладаг. Эх ба ураг аль аль нь өөрийн хувь нэмрийг оруулдаг.

Умайн булчин

Умайн булчингийн эсүүд нь актин ба миозины филаментүүдийг агуулдаг бөгөөд эдгээр нь эдийн дотоод кальцийг ихэсгэн нэгдсэн базлалтыг үүсгэдэг. Простогландин ба окситоцин нь эсийн дотоод чөлөөт кальцийн ионуудыг ихэсгэдэг бол бета-адреноблокаторын найрлага нь кальцийн сувгийг хориглон эсрэг үйлдэл үзүүлдэг. Актин ба миозин филаментүүд салахад миоцитын сулрал бөгөөд актин миозины харилцан үйлчлэл нь филаментүүдийн уртын дагуу явагддаг тул богиносолт нь дараа дараагийн харилцан үйлчлэлийг үүсгэдэг. Энэхүү умайн гөлгөр булчингийн эсийн богиносолтыг агшилт гэх бөгөөд умайн дээд хэсгийн эсүүдэд үүсдэг. Агшилтын процесс нь булчингийн зузаан хэсэгт үүсдэг бөгөөд дээд сегментэд идэвхитэй базлалт үүсдэг. Үүний сацуу умайн доод сегмент илүү нимгэн болоод шулуун болдог. Төгсгөлд нь умайн хүзүүний доод хэсгийг хамарч энэхүү үр дүн нь үтрээний доод сегментэд шулуун бүтцийг үүсгэдэг. (Зураг 19) Умайн хүзүү нимгэрч дараагаар нь нээгддэг бөгөөд ураг уруудах чиглэл хөдөлж эхэлнэ.

Миоцит нь зохион байгуулалттайгаар нэгэн зэрэг агших нь маш чухал бөгөөд коллагены эмгэгээр булчин давхаргын дан эсүүд агшиж болдог. Эсээс эсийн хоорондох завсар зайгаар (gap junction) бодисын болилцоо ба цахилгаан гүйдлээр мэдээдэл дамждаг. Эдгээр завсар зай (gap junction) нь жирэмсний ихэнхи хугацаанд хоосон байдаг боловч хугацаа нь гүйцэхэд маш их хэмжээгээр нэмэгддэг. Gap junction нь төрлөгийн үед хэмжээ болоод тоогоо маш ихээр нэмэгдүүлэн миоцитын идэвхижилд чухал зохицуулалт хийдэг. Простагландинууд нь хэдий бета-адренергууд нь өөрсдийн эсрэг үйлдэл хийх явцад нь эдгээрийн хэлбэржилтийг идэвхижүүлдэг. Умайн базлалтыг өдөөж байгаа пейсмекерүүд нь магадгүй байж болох боловч одоогоор гистологид бүрэн нээгдээгүй байна. Умайн базлалтууд нь байгалын зориудын бус хөдөлгөөн бөгөөд умайн гадны мэдрэлийн хяналт багатай юм. Тогтмол базлалтууд нь төрлөгийн явцад үүсч болдог. Төрлөгийн ихэнхи тохиолдлуудад интервал нь 2-4 минутын зайтай байдаг. Эдгээрийн үргэжлэх хугацаа нь 30-60 сек байдаг бөгөөд үндсэндээ уртасдаг. Умайн дотод даралтын хүч нь базлалт бүрт дунджаар 30-60 мм.муб байдаг.

Умайн хүзүү

Умайн хүзүү нь булчингийн эсүүд ба эсийн гадаад матриксын молекулуудаар хийгдсэн (ground substance)-р тусгаарлагдах фибробластуудыг агуулдаг. Коллаген, фибронектин ба дерматан сульфат нь жирэмсний эхний шатуудад умайн хүзүүг хаалттай хатуу байлгадаг. Базлалтын үед умайн хүзүүний нимгэрэл ба нээгдэлт болдоггүй бөгөөд простагландины нөлөөнд дор ба бусад биеийн шингэн медиаторуудын нөлөөн дор уургийн задрал идэвхжин коллаген ба эластины задрал болдог. Интерлекинүүд нь нейтрофилүүдийг ихээр цуглуулан үрэвслээс сэргийлдэг. Дерматан сульфат нь гидрофилик гиалуроны хүчлээр солигдох бөгөөд умайн хүзүүнд усны агуулагдахун ихсэх шалтгаан болж өгнө. Үүнээс үүдэн умайн хүзүү зөөлрөх ба боловсорч базалалтын үед нимгэрэх ба өргөсөлт болж өгдөг.

Дааврын хүчин зүйлүүд

Прогестероны даавар нь простагландины ялгаралтыг дарангуйлснаар умайн булчингийн эсүүд ба окситоцины ялгаралтын хоорондох холбоог хориглож умайн тайван байдлыг хангадаг. Эстероген нь прогестероны эсрэг үйлдэлтэй. Төрлөгийн өмнөхөн прогестероны рецеторууд буурах ба эстерогений концентрац прогестеронтой харьцуулахад ихэсдэг. Простагландины синтез нь цэлмэнт бүрхэвчээр явагддаг бөгөөд салстын ховхролын нэмэгдүүлж булчингийн эсүүдрүү кальцын орох урсгалд нэмэгддэг. Дааврын орчин өөрчлөх нь умайн булчингийн эсүүд ба умайн идэвхжлийг зохицуулахад шаардлагатай үйл ажиллагааны хобоосын  хоорондох gap junction-н хэлбэржилтийг ихэсгэдэг. Ихсээс үүсэх Кортикотропин ялгаруулах даавар (CRH) нь умайн булчингийн базлалтанд простагландин ба окситоцины идэвхжлийг нэмэгдүүлдэг бөгөөд төрөх хугацаа дөхөхөд концетраци нь нэмэгддэг. Ургийн өнчин тархинаас окситоцин ялгарах ба ургийн бөөрний дээд булчирхайгаас кортизол ялгаран энэ нь прогестероныг эстероген болон хувирахыг нэмэгдүүлдэг. Эдгээр дааврын үе шатуудын аль нь төрлөгийг эхлүүлдэг болох нь тодорхойгүй байна. Төрлөг болоход окситоцины ялгарлыг Fergusson-н рефлексээр ихэсгэдэг. Ургийн төрөх хэсгийн эсрэг умайн хүзүүний даралт нь нурууны нугалмыг хамруулан рефлексийн нумаар дамжуулагддаг бөгөөд үр дүнд нь окситоцин эхийн өнчин тархины хойд хэсгээр ялгардаг.

Төрөх өрөө

Нотолгоонд суурилсан төрлөгийн үр дүнгээс эмэгтэй эмнэлгээс өөр газар төрөх үед хүндрэл ихтэй байх магадлал өндөр бөгөөд тавилан муутай байдаг байна. Ер нь эмнэлгийн төрөх тасагт эпидурал өвчин намдаалтын хэрэглээг хориглосон бөгөөд энэ нь төрлөгт чимхүүр болоод бумба ашиглалтыг нэмэгдүүлдэг байна. Энгийнээр эх ба урагт хамгийн аюулгүй орчинд төрлөгийг явуулна. Иймд эхэд эмнэлэгт төрхийн ач холбогдлыг тайлбарлах бөгөөд өөр ямар нэгэн эмнэлэгт шилжүүлэх шаардлагагүй болохыг тайлбарлана. Эх баригч үйлчлүүлэгчтэй харилцах үедээ төрлөгийн явцад гарч болох хүндрэлүүд болоод эрсдлүүдийг танилцуулан урагт шаардлагатай эмчилгээнүүдийг хэлэлцэнэ. Мөн төрлөгийн явцад эх өндөр халууралт, төрлөг удаашрах, ургийн эрүүл мэндийн байдал, даралт ихсэлт, ихэс үлдэлт ба хярзангийн гэмтлийн хүндрэлийн үед оёдол тавих зэрэг олон заалтын жагсаалтыг эхэд хэлнэ.

Дараагийн сэдвээр: хэвийн төрөлтийн менежмент, төрлөгт өвчин намдаалт хэрэглэх нь сэдвийг оруулах болно.

Эх сурвалж:


  • Obstetrics by Ten Teachers, 19th edition, 2011 year

1 Comment

  • Урнаа

    Сайн байна уу энэ мэдээллийг хуулж авж болдогүйээ зураг тэгээд хэрэгтэй мэдээллийн хуулж авж бие даалтанд оруулах гэсэн юмаа

    12/12/2015 16:55