Ихрүүд ба олон урагтай жирэмслэлт (Үргэлжлэл хэсэг)

Дотрын өвчин судлал
Namuuntuul Ринченханд Ayush

Ургийн гажгийн шинжилгээ:

Эхийн ийлдэсийн 21-р хромососын шинжилгээг ихэр жирэмслэлтэнд тодорхойлдог боловч мэдрэг чанар багатайгаасаа болоод тийм ч их тархсан арга биш юм.Nйлдсийн альфа-бета уурагын хэвийн хэмжээс нь тогтоогдсон бөгөөд ихэссэн үзүүлэлт нь мэдэрлийн баганын гажигийг илтгэдэг. Энэхүү жирэмсний дагзны хагас тунгалаг байдлын 12 долоо хоногийн хэмжээс  ураг тус бүрт эрсдлийг үнэлхэд хэрэглэгддэг.

Үндэсний эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ургийн гажгийг илрүүлэх хөтөлбөрөөс ихэр жирэмсэн эмэгтэйн хяналтын нэг дүгээр сонголтоор үүнийг санал болгож байна. Хэрэв пренаталь оношилгоо шаардлагатай бол хориониситийн талаарх мэдлэгтэй байх нь чухал юм. Монохорионы ихрүүд нь нэг өндгөн эсийнх байх ба түүнчлэн кариотипыг тодорхойлхын тулд ганцхан л дээж хэрэгтэй

Амниоцентез ба хорионы цэлмэнгийн дээжийг ихэр жирэмсний үед хийж болно гэвч дихорионы жирэмсэн үед 2 ургийг шинжлэх нь зайлшгүй. Ихэр ургийн ихэс хоорондоо ихэвчлэн холбогдсон байдаг хорионы цэлмэнгийн шинжилгээ нь онцгой үр нөлөөтэй. Амниоцентезийн дээж авхад будагч бодис тарих техникийг  ихрийн хос уутнаас 2 удаа дээж авхаас сэргийлхэд ашиглаж ирсэн ба олон дадлагажигчид ихрийн дотор мембранаас шууд хатгалт хийхэд итгэл төгс болгож байна. Ургийн бүтцийн гажгийн илрүүлэлтийг жирэмсний 2дахь 3н сард хэт авиан шинжилгээгээр хийдэг ба хамгийн тохиромжтой илрүүлэлт нь жирэмсний 20 дахь долоо хоногтойд байдаг. мөн цаашид өөр үзлэгийн хугацааг тохирч болно. Монохорионы ихэр жирэмсний үед ургийн гажиг үүсэх эрсдэл ихэсдэг бөгөөд энэ асуудлыг ургийн анагаах ухаан судлалын тусгай нэгжид хяналт хийгдэх хэрэгтэй.

Ургийн өсөлтийн хяналт ба эрүүл мэнд

Умайн өндрийн хэмжээ, эхийн мэдээлсэнээр ургуудын хөдөлгөөн нь тодорхойлж болохгүй ба учир нь алт ураг хөдөлж байгааг хянаж мэдэх боломжгүй.  Ихэр ургийн өсөлт болон эрүүл мэндийг хяналтын үзлэгийг хэт авиан шинжилгээгээр хянана. Энэхүү шинжилгээгээр ургийн хэмжээсүүд, ургийн хөдөлгөөн, ургийн байрлал, амнионы шингэний эзэлхүүнийг үздэг байна. Монохорионы ихрийн үед ихэр ургийн цусны хувиарлалтын хамж шинжийг харах шаардлагатай үүнд: ургуудын жингийн зөрүү, ургийн идэвхи, давсагны эзэлхүүн,  амнионы шингэний эзэлхүүн, зүрхний хэмжээг тодорхойлох зэрэг үзүүлэлт багтана. Бүх төрлийн ихэр жирэмсэн үед ихэр ургийн нэг эсвэл бүгдээрээ жижиг байвал нэмэлт шинжилгээ хийнэ үүнд ургийн эрүүл мэндийн талаарх үзлэг хийнэ энэ нь ургийн цусны эргэлтийн тодорхойлох доплер болон кардиотокографи хийдэг. Энэхүү ургийн өвөрмөц хяналтад бүх ургийн зүрхний цохилтыг заавал тодорхойлох хэрэгтэй. Хэвийн хөгжилтэй дихорионы ихрийн хяналтын шинжилгээнд 4-6 долоо хоногын давтамжтай хэт авиан шинжилгээ хийнэ. Хэрэв өндөр эрсдэл бүхий монохорионы ихэр жирэмсэнд 2 долоо хоног бүрт хэт авиан шинжилгээ хийх нь зохистой. Энэ нь харьцангуй зөвлөмж нь тухайн хувь хүний жирэмслэлтийн нөхцөл байдалд тохируулсан болно.

Дутуу төрхийг завдах

Дан жирэмсэн адилаар, хэвтэрийн дэглэм болон токолитик /булчин чангаралын эсрэг/ эмийг урьдчилан сэргийлэх тунгаар дутуу төрхийг завдах үед хэрэглэх нь элбэг байдаг. Энэхүү эмчилгээний хажуугаар дутуу төрөлтийг хянах шинжилгээ хийж болно. Антенаталь төлөвлөгөөнд бүх эрсдэлийг тодорхойлсон байна үүнд  ургийн уушигны хөгжлийг дэмжих зорилготой эхийн стеройд эмчилгээ, дутуу төрхийг завдах шинж тэмдэгийг эхэд мэдүүлэх, төрөх явцын асаргааг сайн төлөвлөх, бетта бүлгийн стрептококкийг илрүүлэх/антибиоток эмчилгээ хийх нь нярайн халдварыг багасгана./ ба нэмэлт эмчилгээ болон эх барихуйн дэмжлэгийг үзүүлэх зэрэг нь орно. Өнөө үед үтрээгээр эход харах шинжилгээгээр маш эрт үеийн дутуу төрөлтийг илрүүлхэд чухал үүрэгтэй байна /бүлэг11  хожуу үеийн цус алдалт болон эрт төрөлт/. Энгийн хэт авиан шинжилгээ нь ихэр жирэмсний асаргааны нэг хэсэг аль хэдийнэ болсон. Нэгэнт дутуу төрөлт оношлогдсон тохиолдолд нярайн асаргааны баг цаг тухайд бэлэн байх шаардлагатай. Токолитик болон тэр дундаа бетта агонист эмийн хэрэглээ нь энэ нөхцөлд эхийн эндэгдлийн маш том эрсдэлийг бий болгодог.

Ихэр жирэмсний тусламжийн бүлгүүд

Ихэр жирэмсэн хүмүүс жирэмсний болон нярай үед хүртэл эдийн засаг, гэр бүлийн хувь хүний болон нийгмийн зардал маш өндөр байдаг. эдгээр хүчин зүйлээс хамаараад ургийн хөгжлийн дутал, дутуу төрөлт зэрэг нь хоёрдогчоор үүсэх шинж тэмдэгүүд болж байна.  Мөн хэд хэдэн ихэр жирэмсэнг дэмжих тусламжийн бүлгүүд байдаг.  Англид ихэр жирэмсэний нийгэмлэг мөн ихэм жирэмсний сан гэдэг тусламжийн бүлгүүд байдаг. эцэг эхчүүд ихэр гэдгээ мэдсэн тохиолдол тухайн бүс нутгийн тусламжийн байгуулагад мэдэгдэх ёстой.

Төрөх үеийн менежмент

Жирэмсний хугацаанаас хамаараад төрөх үеийн хүндрэлүүд элбэг байдаг. эдгээр хүндрэлд дутуу төрөлт, хэвийн бус байрлал, хүй тасрах, ихэс түрүүлж ховхрох, төрсний дараах цус алдалт зэрэг орно. Эдгээрийг зөвөөр тооцвол төрөлт хэвийн явагдана. Энэ нь маш их дадлага туршлага шаардагдах ба одоог хүртэл дотор хөлөөр түрүүлэх энэхүү арга нь эх барихын практикт хэрэглэгдсээр байна.

Бэлтгэл

Төрөлтийг удирдахад маш эртнээс бэлтгэж эхэлдэг ба антенаталь мэдлэг болон төрөх үеийн асаргаа сувилгаагар эхэлнэ.   Ихэрийн кардиотокографийн машиныг ургийг хянах, төрөх өрөөнд зөөврийн хэт авиан аппаратыг байрлуулах шаардлагатай. Болзошгүй хүндэрлээс сэргийлж стандарт окситоцины уусмалыг судсан тарихаар  урьдчилан бүрэн хаяглаж бэлтгэх хэрэгтэй ба үүнийг шаардлагатай бол 2 дахь хүүхэд төрхөд хэрэглэнэ. Мөн 2дахь өндөр доз бүхий окситоцины уусмалыг төрсний дараах цус алдатаас сэргийлж бэлэн байлгах хэрэгтэй. Эдгээр арга хэмжээ нь зөвлөгдсөн боловч төрсний дараа зөвхөн хэрэгцээтэй тохиолдолд хэрэглэнэ. Мөн 2 сэхээн амьдруулахын тэргэнцэр, 2 эх баригч эм болон 2 нярайн эмч бэлэн байх зайлшгүй шаардлагатай. Эдгээр нь нярайн нарийн сувилгааны хэсэг ба төрөлт хүндэрсэн үет анестологич нар хэрэгтэй болно.

Төрөлтийн үеийн мэдээгүйжүүлэлт

Эпидурал мэдээгүйжүүлэлт хийгдэнэ. Хэрэв 2 ураг 2уулаа толтой түрүүлэлтээс өөр байрлалтай бол эпидурал мэдээгүйжүүлэлт хийх ба умайн доторх байрлалаас хамаарч 2дахь ихэрийн төрөлтийн 2р үеийг удирдана. Нэг хүүхдийн үед хийгддэг менежментээс ихэр  хүүхдийн үед хийгдэх нь эсрэг заалттай байна. Эпидурал мэдээгүйжүүлэлтийг эхний ихэр төрсний дараа шаардлагатай тохиолдолд төрөлтийн 2дугаар үеийн удирдах зорилгоор хийнэ. Хэрэв ноцтой хүндэрл гарч ирсэн тохиолдолд мэдээгүйжүүлэгч эмч процедурт бэлэн байна. Өнөө үед ихэр хүүхдүүдийн төрөлтийг мэс заслын тусгай өрөөнд удирдаж явуулдаг.

Төрөлтийн үеийн ургийн эрүүл мэнд

Төрөлт явагдаж байхад тусгай зориулалт бүхий хос хянагчаар ургийн зүрхний хэмийг байнга хянаж байдаг. Хэрэв эхний ихэрийн зүрхны хэм дээр хэвийн бус шинж илэрвэл эхний ургаас хуйхны дээж авна яаг нэг хүүхдэд үздэг шиг. Хэрэв 2 дахь хүүхдэд ямар нэгэн сайжралын шинж тэмдэг байхгүй бол кессир хагалгаа хийгдэх шаардалагтай. Хэрэв эхний хүүхэд төрсний дараа 2дахь ихэрийг маш сайн хяналтан доор төрөлтийг удирдах хэрэгтэй. Цочмог хүндэрлүүд болох хүй тасрах, ихэс ховхрох зэрэг хүндэрлийг сайн тооцох хэрэгтэй.

толгой үтрээний түрүүлэлт

Энэхүү түрүүлэлтийн хослол нь маш бага эрсдэл дагуулах хэдий ч 2 дахт ихэр гарч ирхэд мөн хүндэрлүүд гарч болно. Эхний хүүхэд ямар нэгэн хүндрэлгүй жам ёсоороо төрсний дараа дараагийн хүүхэд эхний хүүхэд гарсны дараа ихэвчлэн 15 мин дотор төрдөг байна. 2 дахь хүүхдийг төрүүлух гэж ярах хэрэггүй ба энэ нь эх болон хүүхэд төрхөд бэлтгэгдэж байна гэсэн үг.

Эхний хүүхэд төрсний дараа хэвлийг тэмтэрч дараагийн хүүхдийн байрлалыг тодорхойлно. Ингэснээс хэт авиан шинжилгээгээр батлах бөгөөд үүгээр ургийн зүрхны цохилтыг шалгана. Хэрэв ураг толгой түрүүлэлттэй дагуу байрлалтай бол толгой доошоо суух хүртэл хүлээж, амниотоми хийж булчинг агшаана. Хэрэв эхний хүүхэд гарснаас хойш 5-10н дотор умайн булчингийн агшилт илрэхгүй бол окситоцин уусмалын тарьж эхэлнэ. 2 дахь хүүхдийг төрүүлэх нь нэг хүүхдийн төрөлтийг удирдаж байгаа адилаар явуулна/бүлэг 15  эх барихын мэс ажилбар/.

Толгой-толгойн бус түрүүлэлт

 Хэрэв 2дахь хүүхэд толгойн бус түрүүлэлттэй бол энэ тохиолдол нь нийт ихэр жирэмсний 40% -д тохиолддог ба хэд хэдэн судалгаагаар үтрээгээр төрөлт удирдах нь хэвийн явагддаг гэсэн үр дүн гарсан байна.

Хэрэв 2 дахь ураг өгзөг түрүүлэлттэй тохиолдолд мембран төрөх сувагт орж ирсэний дараа хагарч болно. Хэрэв урагт ямаг нэг хүндрэл тохиох эсвэд ураг хөл түрүүлэлттэй бол бүрэн өгзөг түрүүлэлтээр төрүүлнэ гэвч энэ нь маш өндөр дадлага туршлага шаардлагатай. Хэрэв ургийн мембран урагдаагүй тохиолдолд эсвэл эх баригчийн гарт ургийн хөл хүртэл урагдахгүй байх бөгөөд энэ үед хүндрэлүүд гарч ирнэ. Ураг хөндлөн байрласан тохиолдолд ургийг гаднаас нь эргүүлэх арга хийх нь нийт тохиолдлын 70%д амжилттай болж чаддаг. Ургийн зүрхний цохилтыг анхааралтай хянах хэрэгтэй ба хэт авиан шинжилгээгээр ургийн эцсийн байрлалыг тодорхойлож болно. Хэрэв гаднаас эргүүлэх байрлал амжилтгүй болбол эх баригч дотуур эргүүлэх аргыг хийж болно/Зураг 1/.

Зураг 1

Зураг 1

   Зураг 1: Дотуур эргүүлэх арга

Ургийн хөлийг мембаны гаднаас өсгийг илрүүлэх аргаар тодорхойлно. Хөлийг зөөлөн атгаж татах ба төрөх сувагруу зөөлөн чирнэ. Мембран аль болох хожуу урагддаг. Ураг хөндөлөн байрлалтай болон нуруу дээр эсвэл ард байрлатай нь хамгийн амархан процедур юм. Хэрэв нуруу доор эсвэл мөчдүүд тэмтрэгдэхгүй байвал хэт авиан шинжилгээ хийх ба үүгээр тэдгээрийн байрлалыг тодорхойлно. Энийш хийж баталстаар ургийн гарыг хөл гэж андууран доош татхаас зайлс хийнэ.

Толгойн бус түрүүлэлттэй эхний ихэр

 Эхний ихэр өгзөг түрүүлэлттэй байвал эмч нар ихэвчлэн сонгомол кесир хагалгаа хийдэг. Энэ нь ганц хүүхэдтэй үед ч хүндрэл үүсэх өндөр эрсдэлийн шалтгаан болдон. Бусад нөлөөлөх хүчин зүйлд өгзөг түрүүлэлтийн хоригдсон хэлбэр, мөн ховор тохиолдолд цоожлогдсон ихэр бүхий эмгэг байрлал байж болно.

Дутуу тээлттэй ихрүүд

Хэдийгээр бага жинтэй ихэр тээж байгаа ч, ургийн байрлалтай холбоотойгоор эх барих аргачлал нь нярайн эндэгдэл болон цаашдын өсөлтөнд хортой  нөлөө үзүүлдэггүй байна. Кейсер хагалгаагаар төрсөн хүүхдүүдийг өгзөг түрүүлэлтээр төрсөн хүүхдүүдтэй харьцуулахадтөрөхөөс өмнөх үеийн байдалд онцын ялгаа байдаггүй байна.

Ихэр төрөлтөнд шаардлагатай зүйлс:

Эх барих том өрөө

Ажилчид болон мэс заслын өрөө бэлэн байх

Мэдээгүйжүүлэгч эмч

Ахлах эх баригч эмч

Хамгийн багадаа 2 эх барихуйн мэс засалч

Ихэрийн сэхээн амьдруулагч

Мэс заслын хайч/вакуум сугалуур

Цусыг бүлэглэж хадгалсан байх

Судсаар хийх зам

Нярайн эмч

Урьдчилан бэлтгэсэн окситоцины холимог

Төрсний дараах цус алдалт

Ихэр төрөлтийн дараах цус алдах эрсдэл нь ихэсийн том талбай болон умайн хэт суналтаас болж ихэсдэг байна. Тийм учраас бүх тохиолдолд төрөх үед судсаар сэлбэх бүлэг бүлгийн цусыг бэлтгэсэн байдаг. Арга хэмжээ нь ихэр бус ердийн ганц хүүхдийн төрөлтийн дараах цус алдалтын үеийнхтэй л адил юм. Хэдий тийм ч гэсэн 3р үе маш сайн хянагдсан байх ба өндөр тунгийн окситоцины холимгийг урьдчилан сэргийлэх зорилгоор дараагийн төрөлтөнд бэлтгэсэн байдаг.

Олон ихрүүд

Нөхөн үржихүйн арга техникийн нөлөөгөөр өргөн дэлгэр тархсан мэдээллүүд нь олон ихэр төрөх тохиолдлыг ихэсгэж байна, ихэвчлэн гурван ихрийг. Ойролцоогоор гурван ихэр төрөлтүүдийн 75% нь хоёрдогчоор нөлөөлсөн эдгээр ойлголтуудаас үүссэн байна /Зураг 2/. Энэ нь зулбах, перинаталь эндэгдэл болон бие эрхтэн, оюун санааны хомсдол үүсэх эрсдлийг нэмэгдүүлсэн байдаг. Төрөлтийн дундаж тээлтийн хугацаа нь 33 долоо хоног бөгөөд удаан хугацааны хүндрэлүүд нь туйлын дутуу төрөлтийн үр дагавар юм. Төрөхөөс өмнөх үеийн асаргаа сувилгаа нь үнэн хэрэгтээ 2ихэрүүдийнхээс ялгаагүй юм.  Кейсер хагалгаа нь ихэвчлэн ургийн хяналтын хүндрэлийн үед заагдсан байдаг ба энэ нь арга замыг дэмжих нотолгоо сул ч гэсэн хэдэн төрөлтөд нярайн харьцангуй үр дүн үзүүлсэн байна.

Зураг 2

Зураг 2

Зураг 2: Жирэмсний эхний гурван сартайд хийсэн дөрвөн ихрийн эхо

Туйлын дутуу төрсөн хүүхдийн эндэгдэл, өвчлөлийг бууруулах зорилгоор олон ургийг багасгах арга техник нэвтэрсэн. Эмчилгээнээс шалтгаалсан ургийн эндэгдэл нь хэт авиан шинжилгээн дорх ургийн зүрхний хатгалт болон калийн хлоридийн тарилгын тусламжтайгаар сайжралаа олсон. Хэдийгээр олон ургийг багасгах арга нь 7 долоо хоногтойд хүртэл эрт хийх боломжтой ч ихэвчлэн 11-12долоо хоногтойд хийдэг байна. Энэ нь аажмаар ургийн гажиг болон хромосомын гажгийг  илрүүлэх шинжилгээнд харагддаг байна. Олон ураг багасгах үед аажмаар байхгүй болсон ураг болон ихэсийн шингээлт явагддаг. Гурван ихрийг тээж буй жирэмсэн үед 24 долоо хоног хүртэл алдах эрсдэлтэй байдаг бол 24-32 долоо хоногийн хооронд туйлын дутуу төрөх эрсдэл 25% байдаг байна. Олон ураг багасгалтын дараа ихэвчлэн 2 ихрүүдэд, хүүхдийн төрөөд амьдрах үеэс өмнөх алдах эрсдэл 8% болтол нэмэгддэг. Дараагийн жирэмслэлтийн зулбах болон дутуу төрөх эрсдэл багасгасан ургийн тоогоор нэмэгддэг гэж үздэг байна.

Эх сурвалж: