Ходоод, 12 хуруу гэдэсний шархлаа, ерөнхий ойлголт

Мэс засал
Orgilbold bayartsogt

Хоол боловсруулах замын шарх гэдэг нь бүрэн бүтэн байдлын алдагдал салстын доорх давхаргыг гүн хамарсныг эндоскопи болон гистологиор нотолсон салстын гэмтэл юм. Шалбархай гэдэг нь эпителийн гадаргуун гэмтэл бөгөөд мэдэгдэхүйц гүнтэй биш байдаг. Ходоод, дээрх гэдэсний шархлаа өвчин гэдэгт ходоод болон дээрх гэдэсний тодорхой нэг шалтгаанаар үүссэн шархлаа болон шарх бүхий өвчнийг багтаадаг. Үүний шалтгаан нь уураг задлагч, хүчилд уусамтгай пепсин бөгөөд өдөөгч агентийн (тухайлбал: Helicobacter pylori, аспирин, буюу үрэвслийн эсрэг стеройд бус эмүүд [NSAID] ) улмаас салстын гэмтлийг маш хүчтэй явуулдаг.

Сүүлийн жилүүдэд шархлаат өвчний эмгэг жамд ходоодны хүчлийн шүүрлийн үүрэг, стресс, хувь хүний хэв шинж, болон генетикийг онцлон судалж байна. Эдгээр судалгааны үр дүнд гистамин-2 рецепторыг нээж (H2) түүний антагонист  эмүүд болон протоны шахуургыг хориглогч эмүүд хөгжсөнөөр шархлаат өвчний үед авах арга хэмжээнд том өөрчлөлтийг авч ирсэн.

 Шархлаат өвчний эмчилгээг эрс өөрчилсөн гайхалтай нээлт бол H. pylori-ийг тодорхойлсон явдал бөгөөд архаг дахилтат өвчинөөс эмчлэгддэг өвчнүүдрүү ходоодны шархлаат өвчин шилжин орсон юм.

Мөн дэлхий хөгжиж эмнэлгийн тусламжинд үрэвслийн эсрэг стеройд бус (NSAID) эмүүдийг өргөн хэрэглэх болсон нь ходоодны шархлаат өвчний бас нэг шалтгаан болов.

ТАРХВАР ЗҮЙ

Тархвар зүйн хувьд хөгжсөн хотуудад гайхалтай өөрчлөлтөнд орсон. Өөрөөр хэлбэл дээрх гэдэсний шарх болон ходоодны шархыг гайхалтайгаар бууруулж чадсан нь Helicobacter Pylori-ийн тархалтыг бууруулж, аюулгүй хоол хүнс болон  аюулгүй усан хангамжийг бий болгож чадсанд оршино.

Хөгжиж буй үедээ шархлаат өвчний эрсдлийн кохорт судалгааг 1840-1890 оны хооронд төрсөн хүмүүс ходоодны дээрх гэдэсний шархлаа өвчнөөр нас барах эрсдэл нэмэгдсэн бөгөөд энэ үеэс хойш буурсан. Ходоодны шарх өвчний тархалтын оргил үе нь 19-р зууны эхний хагас байсан бол түүний дараагаар 19-р зууны хоёр дах хагаст дээрх гэдэсний шарх өвчний тохиолдлын оргил үе байсан бөгөөд яагаад гэдэг нь тайлбарлагдаагүй ч тухайн үед тамхи өргөн дэлгэрсэнтэй холбоотойгоор H. pylori –ийн халдвар мөн хамт тархаж өвчний шалтгаан болсон байх магадлалтай гэж үздэг ажээ.

Эрсдэлт хүчин зүйлс

Ходоод гэдэсний шархлаат өвчний суурь эрсдэлт хүчн зүйл нь H. Pylori-ийн халдвар болон NSAID –ийн хэрэглээ юм (зураг). Гэвч шархлаатай зарим өвчтнүүдэд эдгээр эрсдэлт хүчин зүйлс байдаггүй.

peptic_ulcer1

Ходоод гэдэсний шархлаат өвчинтэй холбоотой нөхцлүүд: Helicobacter pylori халдвар, NSAID-стеройд бус үрэвслийн эсрэг эмүүд, ZES, Zollinger-Ellison хам шинж

  HELICOBACTER PYLORI –ийн халдвар

 Pylori нь грамм сөрөг бацилл бөгөөд ходоодонд амьдрахад дасан зохицсон байдаг. Энэ нь шархлаат өвчний гол шалтгаан болдог. Зарим орнууд тухайлбал Азийн орнуудад тархалт нь өндөр хувьтай бүртгэгддэг.

Нэгдсэн улс болон баруун Европ-д H. Pylori-ийн халдварын шалтгаант шарх нь дээрх гэдэсний шархны 90% буюу түүнээс ихийг, бүх ходоодны шархны 60% буюу түүнээс ихийг эзэлж байгаа ч H. Pyloriийн халдварын тархалтыг бууруулсаар байгаа тул дээрх үзүүлэлтүүд ч буурсаар байна.

Rochester, New York-д дээрх гэдэсний шархтай өвчтнүүдийн 61% нь H. Pylori-ийн халдвартай байжээ.

Аспирин ба стеройд бус үрэвслийн эсрэг эмүүд

 Аспирин нь зүрх судасны өвчний урьдчилан сэргийлэлтэнд өргөн хэрэглэж байна. Аспирин болон клопидогрилыг хамтад нь зүрхний ишеми болон титэм артерит стент тавиулсан өвчтөнд удаан хэрэглэдэг.

NSAIDs-ийг Нэгдсэн улсын хүн амын ойролцоогоор 11% нь хэрэглэдэг. Үүний давтамж нь настай шууд хамааралтай. NSAIDs-ыг зохистой хэрэглэж буй хүмүүсийн хэрэглээгүй хүмүүстэй харьцуулахад хоол боловсруулах замаас цус алдах эрсдэл 5-6 дахин нэмэгддэг. Шарх хамааралт хүндрэл NSAIDs хэрэглэгчдийн 1-4%-д нь тохиолддог ба NSAIDs хамааралт хүндрэл жил бүр 100,000 шинээр тоологдож байна. Ялангуяа аспирин хэрэглэгчидэд хүндрэлийн эрсдэл өндөр байдаг. H.pylori болон NSAIDs нь шархлаат өвчний шалтгаанд биенээ дэмжих (синергистик) үйлдэлтэй байх боломжтой.

Шархлаа үүсгэгч бусад эмүүд

Ходоод болон дээд гэдэсний гүн шарх, цооролт нь кокайн болон метамфетамин хэрэглэгчдэд тодорхойлогддог ба салстын ишеми ажиглагддаг. Ямар нэг кортикостеройд хэрэглэж буй өвчтөнд шархлаа үүсэх эрсдэл бага байдаг. NSAIDs-ийг кортикостеройдтой хамт хэрэглэж байгаа тохиолдолд зөвхөн NSAIDs хэрэглэж байгаа өвчтнөөс шарх үүсэх эрсдэл илүү нэмэгддэг.

Бусад эрсдэлт хүчин зүйлс

Тамхи нь шархлаат өвчний эмгэг жамд оролцдог, чухал эрсдэлт хүчин зүйл боловч H. Pylori-ийг нээснээс хойш ач холбогдол нь буурсан.  Дани улсад1982 он болон 1994 оны хооронд хийгдсэн хүн амд суурилсан судалгаагаар тамхи нь зөвхөн H. Pylori-ийн ийлдэс эерэг субьектэд ходоод гэдэсний шархлаат өвчин тусах эрсдлийг нэмэгдүүлдэг гэсэн үр дүн гарчээ. Мөн бусад судлаачид тамхи нь шархлаат өвчинд өртөмхий болгосноор H. Pylori эмгэг үүсгэж байна гэж үздэг байна.

Архи ходоод гэдэсний шарх үүсгэдэг нь тодорхой тайлбарлагдаагүй. Гэвч нэг дор их хэмжээний буюу өндөр концентрациар хэрэглэх нь ходоодны салстыг шууд гэмтээдэг. Мөн дээрх Дани-д хийгдсэн судалгаагаар H. Pylori-р халдварлагдсан хүнд архины хэрэглээ нь шархлаат өвчин тусах эрсдлийг нэмэгдүүлдэг нь толдорхойлогдсон байна.

Сэтгэлийн стресс нь шархлаат өвчний болон шархны хүндрэлд өртөлтийн гол шалтгаан болдог байна.

Эмгэг жам

Тухайн сэдвээс харна уу

  • Ходоодны хүчлийн шүүрэл
  • Pylori-ийн халдвар
  • Ходоод, дээрх гэдэсний салстын хамгаалах тогтолцоо
  1. Pylori сөрөг, NSAIDs сөрөг шарх

Нэгдсэн улсад H. Pylori-ийн тархалт буурч байгаа ч H. Pylori нотлогдоогүй, NSAIDS буюу аспирины өгүүлэмжгүй, ходоод гэдэсний шархлаат эмгэгтэй өвчтний эзлэх хувь өсөж байна. Энэ эмгэг тодорхойгүй буюу тайлбарлагдаагүй байна. Нэг онолоор шалтгаан тодорхойгүй шарх нь дээрх гэдсэнд H. Pylori-ийн колонжилт бий болсноор толхиолдож байх боломжтой гэсэн санааг дэвшүүлсэн.

Кроны өвчин, лимфома, болон бусад эмгэг нь ходоод, дээрх гэдэсний шархлаат өвчний шалтгаан болдог тул H. Pylori сөрөг, NSAIDs-аспирин сөрөг шархнаас ялгах хэрэгтэй.

Ходоод, дээрх гэдэсний шархлаат өвчний бусад шалтгаан

Тархмал дотоод шүүрлийн неоплази хам шинж (хэв шинж 1)-тэй хамт эсвэл дангаараа тохиолдох гастринома.

Гастрин шүүрүүлэгч хавдар нь хүчлийн хэт шүүрлийн чухал шалтгаан юм. Энэ эмгэгийн үр дүнд ходоод, дээрх гэдэсний тархмал шархлаа бий болох боломжтой боловч эмчлэгддэг эргэх хүчин зүйл бөгөөд ихэвчлэн архаг суулгалт илэрдэг Золлингер-Эллисоны хам шинжтэй бүх өвчтнүүдийн 4 хүний 1 нь нойр булчирхайн дотоод шүүрлийн хавдар, гиперпаратеройдизм болон өнчин төрхины аденома илэрдэг онцлогтой аутосомын доминантаар илэрдэг эмгэг байдаг.

Системийн мастоцитоз

Энэ нь нийтлэг бус эмгэг бөгөөд гистологиор ходоод, дээрх гэдэсний салстад тарган эс нэвчсэнээр танигддаг тархмал шархаар тохиолддог эмгэг юм. Тарган эсүүд нь гистаминыг ялгаруулснаар хүчлийн ялгаралт хэт идэвхиждэг.

Бусад эмгэгүүд

Хоол боловсруулах дээд замын шарх нь Кроны өвчний илрэл байх боломжтой. ХБЗ-ын шархаат өвчин нь α1-антитрипсины дутагдал, уушигны архаг эмгэг, болон бөөрний архаг дутагдалтай холбоотой байдаг.

ЭМНЭЛЗҮЙ

Шархлаат өвчний сонгодог шинж бол аюулхайд халуун оргих өвдөлт, антацит эмэнд зовиур багасалт юм. Харин NSAIDs хамааралт шархны үед ихэвчлэн өвдөлтгүй байдаг.

Өвөрмөц болон мэдрэг чанар өндөр биш ч дараах шинжүүд илэрч болно. Хоол идсэнээс хойш 30 минутаас 1 цагийн дараа аюулхай орчим өвдөлт илэрч байвал ходоодны дээд хэсгийн шархны эрт өвдөлт гэх ба  эрт өвдөлт зүүн хавирганы нуман доогуур илэрч байвал ходоодны ёроол хэсгийн шарх байдаг. Хэрэв хоол идсэнээс хойш 1 цаг 30 минутаас 2 цагийн дараа илэрвэл ходоодны гарах хэсэг, нугалуурын өмнө, дээрх гэдсэнд байрлалтай шарх гэж сэжиглэнэ.

Биж хам шинж буюу диспепси: хоолны душрил багасах,хүчиллэг зйүлээр гулгих, бөөлжих, баас гарах, ходоод гэдэсний хямрал илэрнэ.

Хүндрэл өгөөгүй тохиолдолд  бодит үзлэгт эмгэг илэрдэггүй. Аюулхайн зовиур нь мэдрэг болон өвөрмөц чанаргүй юм.

 ОНОШЛОГОО

Эндоскопи буюу дуран шинжилгээ

 Ходоод гэдэсний шархлаат өвчний оношлох стандарт зөвлөмж бол эндоскопи юм. Шархлаат өвчний хүндрэл илэрсэн тухайлбал хоол боловсруулах замаас цус алдаж буй өвчтөнд эндоскопигоор оношлох, эмчилгээ хийх шаардлагатай.

Сэрүүлэг шинж илрэх нь аюултайг илэрхийлдэг тухайлбал: архаг бөөлжилт, жингийн алдагдал гэх мэт (хүснэгтээс хар).

Ходоод гэдэсний шархлааг сэжиглэсэн өвчтөнд илрэх сэрүүлэг шинж
  • Шинээр диспепси илэрч эхэлсэн 55-аа дээш насны хүн
  • Гэр бүлд нь ходоод гэдэсний дээд замын хавдар илэрсэн өгүүлэмжтэй
  • Ходоод гэдэсний цус алдалт, цочмог эсвэл архаг: тодорхой бус төмөр дутагдал
  • Шарлалт
  • Зүүн эгэмний дээрх лимфаденопати (Вирховын зангилаа)
  • Хэвлийд масс бүхий зүйл тэмтрэгдэх
  • Байнгын бөөлжилт
  • Давшингуй дисфаги
  • Санаатай бус жин алдалт
Хэрвээ эдгээр шинж байвал хоол боловсруулах дээд замын эндоскопи санал болгох хэрэгтэй бөгөөд бусад шинжилгээгээр онош тодруулна.
image028

Эндоскопийн шинжилгээ

Тодосгогчтой рентген шинжилгээ

Тодосгогчтой рентген зураг авах нь хоол боловсруулах дээд замын бүтэц үйл ажиллагааг үнэлэхэд чухал шинжилгээний арга юм. Энэ шинжилгээ нь хямд, хурдан, амархан, зовиургүй шинжилгээ. Жишээ зураг:

benign_gastric_ulcer

Ходоодны хоргүй шарх

benign_doudenal_ulcer

12 хуруу гэдэсний хоргүй шарх

peptic_ulcer3

Ходоодны хорт шарх

ЭМЧИЛГЭЭНИЙ БАРИМТЛАХ ЗАРЧИМ

Шалтгааны эсрэг эмчилгээг, дэмжих эмтэй хамт хэрэглэнэ.

peptic_ulcer4_emchilgee

Диспепсийн үеийн менежмент

Зураг: Америкийн гастроэнтерологийн холбооноос диспепсийн менежментэд гаргасан зөвлөмж (Adapted from Talley NJ. American Gastroenterological Association medical position statement: evaluation of dyspepsia. Gastroenterology 2005; 129:1753-5.)

Эмийн эмчилгээ

 Шүүрлийн эсрэг ба хүчил саармагжуулах эм

Эдгээр эмийг хүчил саармагжуулах эмчилгээнд гол болгон хэрэглэдэг. Шүүрлийн эсрэг буюу антацид эмчилгээг хүндрэлгүй H. Pylori-н шархтай өвчтөнд бактерийг бүрэн устгахад заавал хэрэглэх шаардлагагүй. Энэ ангийн эмүүд нь том хэмжээтэй шархны эдгэрэлтийг өдөөх, шархнаас алдагдах цусыг эндоскопигоор тогтоосны дараа эрт үеийн дахин цус алдалтаас сэргийлэх, болон NSAIDs-тай холбоотой шарх үүсэх эрсдэлийг бууруулдаг. Эдгээр эмийн хэрэглээ болон үйлдлийн талаар эмийн бүлгээс дэлгэрэнгүй уншина уу.

Untitled

ХҮНДРЭЛ

Хоол боловсруулах замын шархнаас цус алдах

Шарх эрхтэн рүү цоорох буюу пенетраци

Шарх ойролцоох зөөлөн эд рүү цоорох буюу перфораци

Түгжрэл

 


Эх сурвалж:


  • Sliesenger and Fordtrans Gastrointestinal and Liver Disease-2 Volume