Коронавирусын тэргүүлэх 5 вакцин: Спутник V

Мэс засал
Orgilbold bayartsogt

Вакциныг эмнэлзүйд хэрэглэхийн өмнө олон жилийн шинжилгээ судалгаа шаардлагатай. Гэвч 2020 оны коронавирусын вакцины уралдаан шинжлэх ухаанд дээд амжилт тогтоогоод байна. Одоогоор 68 вакцины эмнэлзүйн судалгаа явагдаж байгаагаас 20 гаруй нь эцсийн шатны судалгаанд явж байна.

Бид коронавирусээс хамгаалах вакцины судалгаанд тэргүүлж буй 5 вакциныг онцлон дэлгэрэнгүй мэдээлэл бэлдсэн. Энэ удаад ОХУ-ын Гамалеигийн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн эрдэмтдийн боловсруулсан Спутник V (мөн Гам-Ковид-Вак гэж нэрлэдэг) вакциныг орууллаа. Бусад вакциныг тус бүрд сэдэв болгон оруулна.

Вакцины нэр: Спутник V (мөн Гам-Ковид-Вак гэж нэрлэдэг)

Үр дүн: 91.4%

Тун: 3 долоо хоногийн зайтай 2 удаа

Хэрэглэх арга: Булчинд

Хадгалалт: Хөлдүү хадгална. Сэрүүн нөхцөлд хадгалах боломжтой хувилбарыг хөгжүүлж байгаа.

ОХУ-ын Эрүүл Мэндийн яамын харьяа Гамалeигийн Эрдэм Шинжилгээний хүрээлэн 91,4%-ийн үр дүнтэй вакцин бүтээснээ 2020 оны 12 сарын 14-д зарласан.

Гамалеигийн бүтээсэн вакцин Ad5, Ad26 хэмээх хоёр аденовирусын хослолоос гаргаж авсан тул эхэндээ Гам-Ковид-Вак гэж нэрлэж байв. Эдгээрийг жил гаруй вакцин байдлаар туршжээ. ОХУ-ын судлаачид  эдгээрийг хослуулснаар дархлаа тогтолцоо вакциныг устгах ёстой гадны биет гэж танихаас зайлсхийж чадна гэж үзсэн.
Судлаачид зургадугаар сард эмнэлзүйн туршилтыг эхлүүлж 8 сарын 11-д ерөнхийлөгч В.Путин гуравдугаар шатны туршилт эхлэхээс өмнө ОХУ-ын эрүүл мэндийн тумламжийн зохицуулалтад Спутник V вакциныг хүлээн зөвшөөрлөө хэмээн зарласан. Үүнийг вакцин судлаачид эрсдэлтэй алхам гэж үзсэн ба ОХУ энэхүү зөвшөөрөл гуравдугаар шатны туршилтын үр дүн эерэг байхаас хамааралтай “нөхцөлт бүртгэлийн гэрчилгээ” хэмээн хэлснээсээ ухарсан билээ. Мөн ОХУ-аас гадна Нэгдсэн Эмират Улс, Венесуэл, Беларус улсууд туршилтанд нэгдсэн.

10 сарын 17-д Энэтхэг улс (БНЭУ) 2/3 шатны туршилтыг эхлүүлжээ.

Путины мэдэгдлийн дараагаар Гамалеигийн судлаачид вакцины ½ шатны үр дүнг нийтэлжээ. Жижиг судалгаагаар Спутник V коронавирусын эсрэгбие үүсгэсэн, гаж нөлөө бага байв.

ОХУ-ын Шууд Хөрөнгө Оруулалтын Сан 2020 оны 9 сарын 4-ий өдөр вакцины гуравдугаар шатны туршилтын эхний урьдчилсан нотолгоог танилцуулсан. Ковид 19-ийн 20 тохиолдолд суурилсан туршилтаар ОХУ-ын эрдэмтэд уг вакцин 92%-ийн үр дүнтэй гэж үзсэн.
Арван хоёрдугаар сар гэхэд нийт 78 тохиолдолд туршилтаар эцсийн үр дүн гарсан. Үр дүн өөрчлөгдөөгүй буюу 91,4% байв. Мөн ноцтой гаж нөлөө илрээгүй судлаачид онцолсон.

Арван хоёрдугаар сарын 26-д 60 -аас дээш насныханд 90% гаруй үр дүнтэй байгааг Sputnik V tweeter хуудсаараа дамжуулан мэдэгдсэн.

ОХУлс 11 сард дотооддоо нийтийн вакцинжуулалтын ажлаа спутник V -аараа эхлэсэн. Гэвч яаравчлан батласан асуудал нь тус улсад нилээд эргэлзээ төрүүлсэн ч туршилтын үр дүнгээ үргэлжлүүлэн цуглуулжээ. Судлаачид туршилтанд хамрагдах төлөвлөсөн оролцогчдоо 40,000-аас 31,000 болгож бууруулсан нь эрдэмтэд вакцины үр дүн, аюулгүй байдлын хүчтэй дүгнэлтэд тоо баримтын хувьд хангалтгүй гэж үзэхэд хүргэсэн. Туршилтын дэлгэрэнгүй мэдээллийг шинжлэх ухааны сэтгүүлд нийтлээгүй юм.

Коронавирусын вакцины асуудалд өмнө тохиолдож байгаагүй алхам хийсэн Гамалеигийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн мөн хүний аденовирусээр вакцин бүтээсэн АстаЗенека эмийн компанитай арван хоёрдугаар сард хүчээ нэгтгэсэн. Эдгээр баг хослуулан АстраЗенека вакцины үр дүнг нэмэгдүүлэх боломжтой гэж үзсэн. АстраЗенека арванхоёрдугаар сарын 24-д нэгдүгээр шатны туршилтаа бүртгүүлжээ.

Зунаас хойш ОХУ хэд хэдэн оронд Спутник V вакцинаа нийлүүлэх гэрээ байгуулаан байна. Үүнд: Алжир, Боливи, Палестины засаг захиргаа, Парагвай, Серби, Туркменистан, Венесуэль орнууд вакциныг нэгдүгээр сард бүртгэсэн.

Гамалеигийн вакцин хэрхэн үйлчилдэг вэ?

Коронавирус

SARS-CoV-2 вирус эс рүү орохдоо ашигладаг уургийг судалсан. Эдгээр уургийг “spike” уураг гэж нэрлэдэг бөгөөд түүнийг бай болгон вакцин, эмчилгээг бүтээсэн.

Коронавирус: Спайк (spike) уургийн ген (сумаар заасан)

Спутник V вакцин спайк уургийг бүтээдэг гений бүтцэд үндсэлсэн. Гэхдээ Pfizer-BioNTechModerna вакцинууд дан-утаслаг РНХ бүтцийг ашигласан бол Спутник вакцины хувьд давхар утаслаг ДНХ ашиглажээ.

Аденовирус доторх ДНХ

Судлаачид ханида томуу үүсгэгч аденовирусээс вакцинаа хөгжүүлсэн. Ad26 ба Ad5 хэмээх хоёр төрлийн Аденовирусын генд коронавирусын спайк уургийн генийг суулгаж энженерчилснээр эс рүү нэвтрэх боловч репликаци хийхгүй болгожээ.

Спутник V нь аденовируст суурилсан вакцины удаан хугацааны судалгааны үр дүн юм. Эхнийх нь өнгөрсөн жил Эбола вирусийн хэрэглээнд зөвшөөрөгдсөн. Johnson & Johnson ( Ad26 -г ашигласан, University of Oxford and AstraZeneca зэрэг коронавирусын бусад вакцинууд ч аденовируст үндсэлсэн.

Эсэд нэвтрэх

Спутник V вакциныг хүний бугалганд тарьсны дараа аденовирус эс рүү холбогдоход эс залгин оруулдаг. Эс дотор орсон аденовирус ДНХ агуулдаг бөөм рүү зөөгдөнө. Аденовирус эсийн бөөм рүү орсноор ДНХ рүү удмын мэдээллээ нэгтгэх ч өөрийгөө олшруулж чадахгүй. Харин коронвирусын спайк уургийн ген хуулбарлагдан олширч түүний мэдээллийг агуулсан мэдээллийн РНХ хэмээх молекул ихээр үүсэх ажээ.

Спайк (коронавирусын гадаргуун уураг)  уураг бүрэлдэх

Мэдээллийн РНХ эсийн бөөмнөөс гарч уураг нийлэгжүүлэгч эрхтэнцэрт очиж коронавирусын гадаргуун уураг буюу Спайк уураг ихээр нийлэгжинэ. Нийлэгжсэн уургийн зарим нь тухайн эсийн гадаргууд илчлэгдэн дархлааны эсүүдэд танигдана. Түүний таньсан дархлааны эсүүд спайк уургийн эсрэг хүчтэй урвал өрнүүлдэг.

Мөн аденовирус өөрөө эсийн дохионы тогтолцоог өдөөснөөр дархлааны системийг идэвхжүүлнэ.

Халдвартай эсийг таних

Вакцинд өртө вирусын халдвар авсан эсүүд үхэхэд дотор нь агуулагдаж байсан спайк уураг, уургийн хэсэг ил гарч антиген илчлэгч эсүүдээр мөн дахлааны эсүүдэд илчлэгдэнэ.

Эс гадаргуудаа спайк уургийн хэсгийг илчлэхэд Т туслах эсүүд идэвхжиж халдварын эсрэг тулалдахад бусад эсүүдээ удирдаж туслана.

Эсрэгбие үүсэлт

В эс хэмээх дархлааны эс вакцинд өртсөн эсийн гадаргуу дээрх эсвэл чөлөөт коронавирусын спайк уурагтай мөн холбогдоно.  Эдгээр В эсүүд Т туслах эсийн тусламжтай идэвхжиж, олшрон бай уургийн эсрэг эсрэгбие үүсгэнэ.

Вирусыг зогсоох

Эсрэгбиеүд коронавирусын спайк уураг руу холбогдосноор эстэй холбогдож халдварлах чадваргүй болгодог.

Халдвартай эсийг устгах

Аниген илчлэгч эсүүд спайк уургийг гадаргуудаа илчилсэн коронавирусын халдвартай эсүүдийг устгадаг дархлааны өөр нэг эс болох эс хордуулагч Т эсийг идэвхжүүлнэ.

Хоёр тун

Зарим судлаачид бидний дархлаа аденовирусын вакцины хариуд эсрэгбие үүсгэдэг тул хоёрдогч тун шаардлагагүй гэж үздэг. Харин ОХУ-ын судлаачид эхний тунгаар Ad26, хоёрдахь тунгаар Ad5 аденовирусыг хэрэглэдэг.

ДНХ молекул РНХ молекулаас илүү бат бөх, мөн гений материал аденовирус дотор агуулагдах тул КоВид-19 -ийн аденовируст суурилсан вакцин нь Pfizer, Moderna-ийн вакцинаас илүү тэсвэртэй. Үүний үр дүнд хэт бага хэмд бус сэрүүн нөхцөлд хадгалах боломжтой.

Дархлаа санамж

Гамалеигаас Спутник V вакцин 91,4% үр  дүнтэй гэж мэдэгдсэн боловч туршилтын дэлгэрэнгүй үр дүнг шинжлэх ухааны сэтгүүлд нийтлээгүй.

Вакцин дүнд үүссэн дархлаа хэдий хугацаагаар хамгаалах нь мөн тодорхойгүй байна. Үүссэн эсрэгбиеийн түвшин, идэвхижсэн эс хордуулагч Т эсийн идэвхи вакцинаас хэдэн сарын дараа багасах боломжтой. Гэвч дархлаа тогтолцооны өвөрмөц В эсүүдэд санамж тогтдог хэдэн жилээр коронавирусын мэдээлэл хадгалагдах боломжтой.


Эх сурвалж:

https://www.nytimes.com/interactive/2020/science/coronavirus-vaccine-tracker.html?auth=link-dismiss-google1tap

https://www.nytimes.com/interactive/2021/health/gamaleya-covid-19-vaccine.html