Вирусын гаралтай нүдний салстын үрэвсэл /Коньюктивит/

Дотрын өвчин судлал
Namuuntuul Ринченханд Ayush

Нүдний салстын үрэвслийн үед нүдний салст улайх /гипереми/, усархаг, салсархаг, салсархаг-идээрхэг эсвэл идээрхэг нуух гарах шинж зонхилдог.

Ерөнхий

Нүдний салстын үрэвслийн үед нүдний салст улайх /гипереми/, усархаг, салсархаг, салсархаг-идээрхэг эсвэл идээрхэг нуух гарах шинж зонхилдог.

Шалтгааны ангилал:

  1. Халдварын гаралтай коньюктивит: нянгийн, хламидын, вирусын, мөөгөнцрийн, рикеттсийн, спирохетийн, протоазын, паразитийн гэх мэт.
  2. Харшлын коньюктивит
  3. Цочролын коньюктивит
  4. Арьс, салстын эмгэгтэй холбоотой кератоконьюктивит
  5. Гэмтлийн гаралтай коньюктивит
  6. Шалтгаан тодорхойгүй кератоконьюктивит

Эмнэлзүйн ангилал:

  1. Цочмог улаймал эсвэл салсархаг идээрхэг коньюктивит
  2. Цочмог идээрхэг коньюктивит
  3. Серозон коньюктивит
  4. Архаг энгийн коньюктивит
  5. Өнцгийн коньюктивит (Angular)
  6. Хальсархаг коньюктивит
  7. Хуурамч хальсархаг коньюктивит
  8. Хөхлөгийн коньюктивит
  9. Цэврүүт коньюктивит
  10. Ophthalmia neonatorum
  11. Грануломт коньюктивит
  12. Шархлаат коньюктивит
  13. Сорвижилттой коньюктивит

Эрүүл үед нүдний салст дараах хамгаалах тогтолцоотой байна.

  • Агаартай харьцдаг тул бага температуртай
  • Дээд доод зовхины механик хамгаалалт
  • Нулимсны урсган цэвэрлэх үйл
  • Лизоцимийн нянгийн эсрэг үйлдэл
  • Нулимсны иммуноглобулины шингэний хамгаалалт

Вирусын гаралтай нүдний салстын үрэвсэл

Ихэнхи вирусын халдвар эпителийн давхаргад нөлөөлж, нүдний салст болон эвэрлэгийг зэрэг хамардаг тул вирусын халдварыг “кератоконьюктивит” гэдэг. Зарим вирусын халдвар салстыг илүү хамардаг /жишээ нь залгиур-салстын халууралт/ байхад зарим нь эвэрлэгийг илүү гэмтээнэ./жишээ нь энгийн герпес /.

Вирусын гаралтай нүдний салстын халдварын үүсгэгчээр нь ангилбал:

  • Аденовирусын коньюктивит
  • Энгийн герпесийн кератоконьюктивит
  • Герпес зостерын коньюктивит
  • Покс вирусын коньюктивит
  • Миксовирусын коньюктивит
  • Парамиксовирусын коньюктивит
  • ARBOR вирусын халдвар

Вирусын гаралтай нүдний салстын цочмог үрэвслийг эмнэлзүйн илрэлээр нь:

  1. Цочмог серозон коньюктивит
  2. Цочмог цусархаг коньюктивит
  3. Цочмог цэврүүт коньюктивит

1.Цочмог серозон коньюктивит

Шалтгаан: Голчлон хөнгөн зэргийн халдварын гаралтай халдварын улмаас үүсэх ба цэврүүт хариу урвалд шилжихгүй.

Эмнэлзүй:  Хөнгөн зэргийн цус дүүрэлт, усархаг нуух, нүдний салст давхарга хавагнасан байдлаар илэрнэ.

Эмчилгээ: Ихэвчлэн өөрөө аяндаа эдгэрэх ба эмчилгээ шаардлагагүй. Гэхдээ нянгийн хоёрдогч халдвараас сэргийлэхийн тулд өргөн хүрээний антибиотиктой нүдний дусаалгыг өдөрт 3 удаа 7 хоногийн турш хэрэглэнэ.

2.Цочмог цусархаг коньюктивит

Энэ үед нүдний салстын олон янзын цус харвалтууд, гипереми, хөнгөн зэргийн цэврүүт гиперплази илэрнэ.

Шалтгаан: Пикорнавирус (enterovirus type 70) – жижиг хэмжээтэй, РНХ агуулсан вирус бөгөд маш их халдвартай. Гар- нүд шууд хүрэлцэх замаар халдварлана.

Эмнэлзүй: Ази, Африк тив, Англи улсад эпидеми байдлаар тохиолдох тул “Эпидеми хэлбэрийн цусархаг коньюктивит” гэж нэрлэдэг. Өвчний эпидеми хэлбэр анх 1969 онд Гана улсад тохиолдох үед “Аполло 11” сансрын хөлөг нисэж байсан тул үүнийг “Аполло коньюктивит” гэж бас нэрлэдэг.

Нууц үе: бага богино 1-2 өдөр.

Шинж тэмдэг: өвдөх, улайх, нулимс гоожих, гэрэлд мэдрэг,нүдний харааны зохирол алдагдах, зовхи хавагнах.

Бодит үзлэгт: нүдний салстын хаван, хемоз, олон төрлийн цус харвалтууд, бага зэргийн цэврүүт гиперплази, зовхины хаван, чихний өмнөх тунгалгийн булчирхай томорсон байна.

002f

Эвэрлэгийг хамарсан байвал эпителийн кератит тохиолдоно.

Эмчилгээ: Маш их халдвартай учир солбицох халдварын эрсдэл өндөр байна. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь чухал. Үр дүнтэй, өвөрмөц арга хэмжээ одоогоор байхгүй боловч нянгийн хоёрдогч халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд өргөн хүрээний антибиотиктой нүдний дусаалга хэрэглэнэ. Ихэвчлэн 5-7 хоногт аяндаа эдгэрнэ.

3.Цэврүүт коньюктивит

Цэврүү үүссэн, нүдний салстын гипереми, нүднээс нуух гарах байдлаар илэрнэ. Нүдний салстын булчирхайлаг давхаргад лимфоцитын байршмал бөөгнөрлийн улмаас цэврүү үүснэ. Цэврүүнүүд маш жижиг, сааралдуу цагаан тунгалаг, гадуур дугуйрсан хавантай, 1-2 мм диаметртай байна. Энэ нь болгосон хөц будаа шиг харагдана.

ArchiveRestrictedDocsInfectionsTrachomaGrading_1

Төрлүүд:

  1. Цочмог цэврүүт коньюктивит
  2. Архаг цэврүүт коньюктивит
  3. Цэврүүтэй коньюктивитийн өвөрмөц төрөл жишээ нь трахом.

Цочмог цэврүүт коньюктивит

Энэ нь ялангуяа доод fornix болон аньсагад цэврүүт гиперплази илэрдэг онцлогтой цочмог улаймал коньюктивит юм.

Эмнэлзүй:

Шинж тэмдэг- Улайх, нулимс гоожих, бага зэргийн салсархаг нуух гарах, гэрэл бага зэрэг мэдрэг, эвгүй оргих, гадны зүйл байгаа мэт санагдана.

Үзлэгээр: салстын гипереми, олон янзын цэврүүтэй доод зовхинд илүү гарсан байна.

Шалтгаан:

  • Насанд хүрэгчдийн коньюктивит /inclusion/
  • Эпидеми хэлбэрийн кератоконьюктивит
  • Залгиур-нүдний салстын халууралт
  • “Newcastle” коньюктивит
  • Герпесийн цочмог коньюктивит

Эпидеми хэлбэрийн кератоконьюктивит (EKC)

Энэ нь цочмог цэврүүт кератоконьюктивитийн нэгэн төрөл бөгөөд өнгөц цэгчилсэн кератит илрэхээс гадна эпидеми хэлбэрээр тохиолдоно.

Шалтгаан: Голчлон аденовирусын 8,19-р төрлүүдээр үүсгэгдэнэ. Их халдвартай бөгөөд бохир гар хуруу, шингэн, тонометрээр халдвар дамжина.

Эмнэлзүй:

Халдвар авсны дараах нууц үе: 8 өдөр ба үүнээс хойш 2-3 долоо хоногийн турш үрэвссэн нүднээс вирус ялгарна.

Эмнэлзүйн шат: Залуучуудад их тохиолдоно. Эмнэлзүйгээр 3 шатанд хуваан.

  • Нэгдүгээр шат цочмог серозон коньюктивитийн үед нүдний салстын тодорхой бус гипереми, бага зэргийн фемоз, нулимс гоожих.
  • Удалгүй цочмог энгийн цэврүүт коньюктивитийн 2 дугаар шатанд шилжих үед доод зовхинд илүүтэйгээр цэврүү үүснэ.
  • Хүнд тохиолдолд нүдний салстын гадаргуу дээрх хуурамч хальс үүсэх 3дугаар хэлбэрт орно.
  • Өнгөц цэгчилсэн кератитийн үед эвэрлэгийн гэмтэл өвчин эхэлснээс 7 хоногийн дараа илэрнэ.

6702090f1

Бараг бүх тохиолдолд чихний өмнөх тунгалгийн булчирхайн томорч, эмзэглэлтэй байна.

Эмчилгээ: Ихэвчлэн дэмжих эмчилгээ хийнэ. Вирусын эсрэг эм үр дүнгүй. Сүүлийн үед аденин арабинозид (Ara-A) эмчилгээ үр дүнтэй гэсэн мэдээлэл байна. Кортикостеройд эмчилгээг идэвхитэй шатанд хэрэглэхгүй.

Залгиур-салстын халууралт (PCF)

 Шалтгаан: Аденовирусын 3,7-р төрүүдээр үүсгэгдэнэ.

Эмнэлзүй: Цочмог цэврүүт коньюктивитийн зэрэгцээ залгиурын үрэвсэл, халууралт, чихний өмнөх лимфаденопати хавсарна. Хүүхдүүд анхдагчаар их өвчлөх ба эпидеми хэлбэрээр тархана.

Corneal involvement in the form of superficial punctuate keratitis is seen only in 30 percent of cases.

Эмчилгээ: Дэмжих эмчилгээ.

 

Newcastle коньюктивит

Шалтгаан: Ховор тохиолдоно. Newcastle вирусээр үүсгэгдэнэ.  Өвчтэй шувуунаас халдвар авах тул шувуутай орчинд ажилладаг хүмүүс илүү өвчлөнө.

Эмнэлзүй: Залгиур-нүдний салстын халууралттай ижил.

Эх үүсвэр:

Comprehensive Ophthalmology 4th edition Copyright © 2007, K Khurana

3 Comments

  • Мөнхзул

    хүүхэд маань төрснөөсөө хойш нүднээс нь нуух гоожиж байгаа одоо 3н сартай сүүлдээ эвгүй үнэртэй болоод байна яавал дээр вэ

    21/05/2016 10:37

    • Сайн байна уу, Та аль болох хурдан цаг алдалгүй хүүхдийн нүдний эмчид хүүхдээ үзүүлээрэй.

      31/05/2016 21:28

  • Дээгий

    Mini ohini nudnees torsonos hoish nuuh garsan odoo 2 sar garant emchid uzuulsen tos dusaalga bs massaj hii gsn emchilgeeg ni higed 7 honojin erni l nuuh ni bagasahgu bur tsusarhag nuuh garaad bhin erni emchilgee higed ireher tgdg ym boluu zovolgoo ogooch bayrlalaa

    07/08/2016 05:16