Хэвлийн өвдөлт , ялган оношилгоо

Мэс засал
Orgilbold bayartsogt

Хэвлийн өвдөлт нь ихэнхдээ хоргүй эмгэгээр тохиолддог боловч ноцтой цочмог эмгэг байж ч болох тул анхны тусламжийн болон нарийн мэргэжлийн эмчийн мэдлэгийг сорьсон зовиур юм. Хэвлийн өвдөлтийн тархалт нилээд өндөр бөгөөд  өсвөр насны эрүүл хүүхдүүдийн 75%, насанд хүрэгчдийн тал хувь нь асуумжинд хэвлийн өвдөлт илэрдэг ажээ.

Энэ сэдэвт хэвлийн өвдөлтөөр илэрдэг чухал эмгэгүүд болон өвдөлт үүсэх механизмыг тусгасан. Хэвлийн цочмог өвдөлтийн талаан тусад нь сэдэв болгон оруулсан билээ (Хэвлийн цочмог өвдөлт).

Хэвлийн өвдөлтийн байршлын зарим механизм

Париетал перитониумын үрэвсэл – Париетал перитониумын үрэвслийн өвдөлтийн онцлог нь байнгын өвдөлт бөгөөд париетал перитониум соматик мэдрэлээр мэдрэлжүүлэгддэг учир өвдөлтийн дамжилт нь эмгэг голомтын байрлалтай тохирдог буюу үрэвссэн талбайд шууд харалдаалсан байдаг.  Өвдөлтийн эрчим нь тухайн үед перитониал гадаргууг цочроож байгаа материалын хэмжээ болон хэлбэрээс хамаарна. Ж нь: ходоодны хүчиллэг ариун шүүс багахан хэмжээгээр перитониал хөндийд гэнэт ялгарахад саармаг бохир баас их хэмжээгээр орсноос илүү их өвдөлт үүсгэдэг. Нойр булчирхайн ферментийн идэвхтэй шүүс фермент агуулаагүй цөсний ариун агууламжаас илүү их үрэвсэл болон өвдөлт өдөөдөг. Цус болон шээс нь перитониумд гэнэт болон их хэмжээгээр л ороогүй бол ихэнхдээ илрэлгүй зөөлөн явцтай.  Бактери халдварласан тохиолдолд тухайлбал аарцгийн үрэвсэлт эмгэгүүдийн үед өвдөлт нь бактерийн цочроогч бодисын улмаас өвчний эхэнд бага эрчимт давтамжаар илэрдэг. Перитониум руу үйлчилж байгаа цочроогч бодисын хэм хэмжээ чухал. Цоорсон хорт шархны үед перитониал хөндийд ходоодны шүүс орох хурдаас хамаарч эмнэлзүйн зураглал илрэх боломжтой.

Перитониал үрэвслийн өвдөлт байрлалаа өөрчлөх болон дарахад тухайлбал хөдлөх (ханиалгах, найтаалгах) болон тэмтрэхэд нэмэгддэг. Перитониттой өвчтөн хөдлөхөөс айж хөдөлгөөнгүй хэвтдэг бол коликтой өвчтөн байж ядсан байдалтай байдгаар ялгагддаг.

Перитониал цочролын өөр нэг онцлог шинж бол үрэвссэн хэсэгт харалдаа байрлалаар хэвлийн булчин рефлексээр чангарах юм. Булчингийн чангарал үрэвслийн явцаас хамаарна. Арын байрлалтай мухар олгой цоорох эсвэл цоорсон шархнаас шүүс бага сэмжний зайд гарахад хучсан висцера хамгаалах нөлөөтэй учраас булчингийн чангарал маш бага эсвэл чангаралгүй байх боломжтой. Үрэвслийн хөгжил маш удаан явцагдаж байгаа бол ихэнхдээ булчингийн чангарлыг сулруулдаг. Өвчинг намдаасан, ноцтой өвчин, өндөр настан эсвэл сэтгэцийн өвчтнүүдэд хэвлийн задралтат яаралтай эмгүүд тухайлбал шарх цоорох үед өвдөлт илрэхгүй эсвэл маш бага, булчин чангаралгүй байх боломжтой.

Висцера хөндийн бөглөрөл (түгжрэл)

Хэвлийн висцерын хөндийн бөглөрлийн (түгжрэл) өвдөлт завсарлагатай буюу сонгомол колик (colicky) байдаг. Маш хүчтэй өвдөлт дутмаг илэрдэг ч хааяа нэг хүчтэй өвдөлттэй байнгын өвдөлт үүсэх боломжтой тул андуурахгүй байх хэрэгтэй. Энэ нь париетал перитониалын үрэвслийн өвдөлт шиг нэг байрлалдаа тогтвортой биш.

Нарийн гэдэсний түгжрэлийн колик өвдөлт үргэлж хүйсний орчим эсвэл хүйсний дээр орчмоор нэлэнхүйдээ өвддөг. Нарийн гэдэсний тонус үгүй болж аажмаар тэлэгдвэл өвдөлтийн колик байдал буурч болзошгүй. Давхардаж боомилсон түгжрэлийн үед хэрвээ чацархайн ёзоор татагдвал өвдөлт бүсэлхийн доод хэсэг рүү тархах боломжтой.

Бүдүүн гэдэсний колик өвдөлт нь нарийн гэдэснээс эрчим бага, хүйсний доод талбайд ихэнхдээ байрладаг. Бүдүүн гэдэсний түгжрэлийн үед бүсэлхийгээр тархсан өвдөлт илрэх нь нийтлэг.

Цөсний замын гэнэтийн тэлэгдлийн үед колик (colicky) хэлбэрийн өвдөлтөөс илүүтэй байнгын өвдөлт илэрдэг учраас цөсний коликтой (biliary colic) андуурч болохгүй. Цөсний хүүдийн цочмог тэлэгдэл нь цээжний баруун ар хэсэгрүү буюу баруун далны өнцөг рүү дамжилттай хэвлийн баруун дээд хэсгийн өвдөлт үүсгэдэг боловч биеийн гол шугамаар өвдөлт илрэх нь ховор биш юм. Цөсний ерөнхий цоргоны тэлэгдэл бүсэлхийн дээд хэсэг рүү дамжилттай аюулхайн өвдөлттэй ихэнхдээ холбоотой байдаг. Гэхдээ нилээд олон хэлбэрээр илэрдэг тул ялгахад бэрх байж болзошгүй. Хэв шинжит далны доор цаана байрлалтай өвдөлт эсвэл хэвлийн тархмал өвдөлт байнг илрээд байдаггүй. Нойр булчирхайн толгойн карцинома гэх мэтээр цөсний замын аажим тэлэгдэл үүсэх үед өвдөлт илрэхгүй эсвэл аюулхайд буюу хэвлийн баруун дээд хэсэгт багахан зовиур мэдрэгдэж болох юм.

Нойр булчирхайн цоргоны тэлэгдлийн үед цөсний ерөнхий цоргоны хямралтай ижил тодорхойлогдох боловч нэмэлтээр хэвтээ байрлалд өвдөлтийн давтамж нэмэгдэж, харин босоо байрлалд багасдаг.

Давсагны бөглөрлийн үед үргэлж эрчим нь бага, умдагны дээр байрлалтай битүү өвдөлт илэрдэг. Өвдөлтийн өвөрмөц зовиургүй ч тайван бус байх бөгөөд өвдөлт намдаасан өвчтөнд зөвхөн давсаг тэлэгдсэн шинж илэрч болох юм.

Шээлэй давсагруу нээгдэж буй хавхлагат хэсэгтээ (intravesicular portion of the ureter) цочмог бөглөрвөл умдагны дээд талд байрлалтай хүнд зэргийн өвдөлт болон шодой, хушга эсвэл баруун гуяны дотор тал руу дамжилттай хэвлийн өвдөлт үүсгэдэг онцлогтой. Шээлэйн -аарцгийн холбоос бөглөрвөл хавирга нурууны өнцөгт өвдөлт мэдрэгддэг бол дээрх хэсгүүдээс бусад хэсэгт бөглөрөхөд хэвлийн 2 талруу адил тархалттай өвдөлт үүсгэдэг.

Хүснэгт 1

Хүснэгт 1

Судасны эмгэг (Vascular disturbances)
хэвлийн доторх судасны үйл ажиллагааны алдагдалтай холбоотой өвдөлт гэнэтийн бөгөөд аюултай байдаг. Чацархайн дээд артерийн тромбо буюу эмболийн эсвэл хэвлийн аортийн цүлхэн задрах гэж буй үеийн өвдөлт хүнд бөгөөд тархмал байж болзошгүй. Чацархайн дээд артери бөглөрч буй эсвэл бөглөрсөн өвчтөнд судасны коллапс эсвэл перитониал үрэвслийн шинжүүд илрэхээс 2-3 хоногийн өмнө зөвхөн хөнгөн үргэлжилсэн эсвэл маш хүчтэй тархмал өвдөлт илэрсэн байдаг. Эхэндээ ялихүй зовиур перитониал үрэвслээс илүүтэй хэт их гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнөөр үүсгэгддэг.

Өмнө зовиургүй байсан судасны эмгэгтэй өвчтөнд тархмал өвдөлт илрэх нь чацархайн дээд артерийн бөглөрлийн онцлог юм.

Хэвлийн хана

Хэвлийн хананаас гаралтай өвдөлт нь тогтмол бөгөөд зовиуртай байдаг. Хөдлөхөд болон дарахад зовиур нэмэгдэж булчин чангардаг. Хэвлийн урд цагаан шугамд цус хурах нь антикоагулянт эмчилгээтэй холбоотой бөгөөд масс хэвлийн доод хэсэгт илрэх боломжтой. Биеийн бусад хэсгийн булчин цочролд хамрагдсан бол хэвлийн дотроос гаралтай өвдөлтийн шалтгаанаас хэвлийн ханын миозитыг ялгах хэрэгтэй.

Хэвлийн өвдөлтөөр илэрдэг эмгэгүүд

Хэвлийн хөндийн дээд хэсгийн эмгэгүүд тухайлбал цочмог холецистит эсвэл шарх цооролт цээжний доторх хүндрэл өгдөг учраас цээжнээс, нуруунаас, нөхөн үржихүйн эрхтнээс хэвлий рүү өвдөлт дамжилтыг ялган оношилж батлахад тавагтай байж бозошгүй.

Ихэнхдээ чухал нь ялангуяа хэрвээ өвдөлт хэвлийн дээд хэсэгт бол хэвлийн өвдөлттэй хүн бүрт цээжний эмгэг байгаа эсэхийг сэжиглэж байх ёстой. Зүрхний шигдээс, уушигны хатгаа, шигдээс, перикардит, эсвэл улаан хоолойн өвчин (цээжин доторх эмгэгүүд хэвлийн яаралтай эмгэгүүдтэй ихэнхдээ андуурагддаг) зэргийг илрүүлэхэд чиглэгдсэн дэс дараатай асуумж болон бодит үзлэг нь жинхэнэ оношийг батлахад ихэнхдээ хангалттай сэжүүр өгч чаддаг. Хатгаа эсвэл уушигны шигдээсээс өрцний плеврит үүссэн бол хэвлийн баруун дээд хэсгийн өвдөлт өгөх боломжтой бөгөөд элэгний гаднах цөсний замын эмгэгээс ялгаатай нь өвдөлтийн дамжилт эгэмний дээд талбайруу байдаг онцлогтой.

Хэвлийн өвдөлтийн эх үүсвэрийг эцэслэн оношлохын тулд төлөвлөгөөний дагуу хэд хэдэн цаг ажиглах, энэ хугацаанд шаардлагатай асуулт болон үзлэгийг давтан, зохистой шинжилгээнүүдийг хийж оношийг батлана.
цээжний гаралтай өвдөлтийн үед цээжний нэг тал амьсгалд хоцорч оролцдог. Мөн дамжсан өвдөлтөөр үүсгэгдсэн хэвлийн булчингийн чангарал амьсгал авах фазад багасдаг бол хэрвээ хэвлий гаралтай өвдөлт бол амьсгал авахад болон гаргахад аль алинд нь байнгын чанга байх болно.

Хэвлийрүү өвдөлт дамжсан хэсэгт тэмтрэхэд бүх тохиолдолд өвдөлт нэмэгддэгүй бөгөөд зарим тохиолдолд өвдөлт багасдаг. Цээжний эмгэг болон хэвлийн эмгэг хамт байгаа бол ялган оношлоход хэцүү эсвэл боломжгүй байдаг. Ж нь: Цөсний замын эмгэгтэй гэдгээ мэдэж байгаа хүнд зүрхний шигдээсийн улмаас аюулхайд өвдөлт өгөх эсвэл өмнө зүрхний бах оношлогдож байсан өвчтөнд цөсний коликын улмаас зүрхний урдруу эсвэл зүүн мөрлүү дамжих өвдөлт илрэх зэрэг нь ялган оношлоход төвөгтэй байдал үүсгэж болох юм.
Мэдрэлийн ёзоор дарагдсанаас эсвэл цочирсноос үүдэлтэй нуруунаас дамжсан өвдөлт нь хөдөлгөөний ж нь: ханиалгалт, найтаалт, болон ачаалал зэргийн улмаас өвдөлт нэмэгддэг онцлогтой  бөгөөд тохирох дерматомаар хэт мэдрэгшил үүссэн байдаг. Төмсөг болон үрийн цэврүүнээс хэвлий рүү дамжсан өвдөлт нь эдгээр эрхтэнийг тэмтрэхэд өвдөлт улам нэмэгддэг. Хэвлийгээр битүү зовиуртай, өвдөлт нь тодорхой байрлалгүй байдаг.

Бодисын солилцооны гаралтай хэвлийн криз

Бодисын солилцооны гаралтай өвдөлтийг хэвлий доторх эмгэгүүдээс гадна ямар ч өвчин үүсгэж болно. Хэд хэдэн механизмаар үүсэх боломжтой. Зарим тохиолдлууд: тухайлбал гиперлипидеми нь бодисын солилцооны эмгэг бөгөөд хэвлий доторх эмгэгүүдтэй хавсарч тохиолдож болно тухайлбал панкреатит, энэ эмгэгийг оношилсон бол хэвлийг нээх шаардлагагүй байдаг.

C ′1 эстераз дутагдал нь ангионейротик хаванг үүсгэдэг бөгөөд ихэнхдээ хэвлийн хүнд өвдөлт үүсгэдэг. Хэвлийн битүү өвдөлтийн үед бодисын солилцооны гаралтай эсэхийг сэжиглэж байх нь зүйтэй. Мөн удамшлын Mediterranean fever өвчний онцлог шинж нь хэвлийн өвдөлт байдаг.

Аль алины үед нь хүнд зэргээр гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн ихэсдэг учраас колик (colic) үүсгэдэг болон порфириа-ийн өвдөлтийг гэдэсний түгжрэлийн өвдөлтөөс ялгахад хэцүү байдаг. Уремийн эсвэл диабетийн өвдөлт өвөрмөц бус бөгөөд өвдөлт болон зовиурлалтын эрчим болон байрлал нь шилжимтгий байдаг.

Диабетын ацидоз цочмог аппендицит болон гэдэсний түгжрэлийн үед хурдан үүсэх боломжтой. Тиймээс хэвлийн өвдөлтийн үед бодисын солилцооны эмгэг байгаа эсэхийг яаралтай шийдвэрлэсний дараа сэжиглэсэн органик эмгэгээ шийдвэрлэнэ.

Мөн амьтан болон бусад шалтгааны улмаас хэвлийн өвдөлт илэрч болно.

Мэдрэлийн гаралтай өвдөлт

Каузалги өвдөлт (Causalgic pain) нь мэдрэхүйн мэдрэлийн гэмтлээс үүсдэг эмгэг юм. үүний онцлог нь захын мэдрэлийн мэдрэлжүүлэлтийн талбайгаар хязгаарлагддаг. Хэвийн өдөөгч тухайлбал хүрэх, температурын өөрчлөлтийг тухайн хүн өвдөлт хэлбэрээр хүлээн авдаг. Арьсны талбайн өвдөлтийн хэсэг жигд бус байдаг бөгөөд зөвхөн тухайн гэмтсэн мэдрэлээр мэдрэлжүүлэгдэж буй хэсэг каузалги өвдөлт өгдөг.

Мэдрэлийн ширхэг болон ёзоороос гаралтай өвдөлт гэнэт, хатгах байдлаар өвддөг бөгөөд герпес зостер, артрит, хавдар, диабет эсвэл тэмбүүгээр үүсгэгдэх боломжтой. Энэ үед хоол идэх, хэвлий цардайх, эсвэл амьсгалтай холбоогүй байдаг. Хүнд зэргийн булчингийн чангарал нь хойд салааны гастрик кризийн (gastric crises of tabes dorsalis) үед нийтлэг бөгөөд хэвлийн тэмтрэлтээр аль алины үед өвдөлт нэмэгддэгүй. Өвдөлт хурууны хөдөлгөөнөөр нэмэгдэх бөгөөд багахан хэсгийн дерматомийг хамардаг. Дерматомийн хэсгээр хэт мэдрэгших нь маш нийтлэг. Гэдэс цочролын хам шинж нь гэдэсний хэвшмэл байдал өөрчлөгдснөөс хэвлийн өвдөлт өгдөг онцлогтой ходоод гэдэсний үйл ажиллагааны эмгэг юм. Оношилгоо нь бүтцийн эмгэгүүдийг үгүйсгэсний дараа эмнэлзүйн шалгууралт үндэслэгддэг. Хэвлийн өвдөлт стрессээр үүсгэгдэх нь ховор ч энэ үед өвдөлтийн хэлбэр болон байрлал янз бүр байдаг.  Дотор муухайралт болон бөөлжлих нь ховор. Булчингийн чангарал болон байран зовиур үгүй эсвэл тогтвортой биш байдаг.

Хэвлийн өвдөлтийн зарим чухал шалтгаанууд

Хэвлийд байрлалтай өвдөлтүүд

Париетал перитонийн үрэвсэл

  • Бактерийн халдвар
    • Мухар олгой цоорох эсвэл бусад хөндийт эрхтэн цоорох
    • Аарцгийн эрхтнүүдийн үрэвсэл
  • Химийн цочроогч
    • Шарх цоорох
    • Нойр булчирхайн үрэвсэл
    • Mittelschmerz
  • Хөндийт эрхтний механик бөглөрөл
    • Нарийн болон бүдүүн гэдэс түгжрэх
    • Шээлэйн бөглөрөл
    • Цөсний замын бөглөрөл
  • Судасны эмгэг
    • Эмболи болон тромбо
    • Судасны задрал
    • Дарагдсан болон мушгирсан бөглөрөл
    • Хадуурт эст анеми
  • Хэвлийн хана
    • Чацархай татагдах болон мушгирах
    • Булчингийн халдвар болон гэмтэл
  • Висцерал гадаргуун тэлэгдэлт ж нь: цус хурах
    • Элэг бөөрний бүрхүүл
  • Дотор эрхтний үрэвсэл
    • Мухар олгойн үрэвсэл
    • Иж балнад (Typhoid fever)
    • Typhlitis

Хэвлийн гаднаас хэвлийрүү дамжсан өвдөлт

  • Зүрх-цээж
    • Зүрхний булчингийн цочмог шигдээс
    • Миокардит, эндокардит, перикардит
    • Зүрхний төрөлхийн дутагдал
    • Уушигны хатгаа
    • Уушигны эмболи
    • Плевродиниа
    • Пневмоторакс
    • Эмпиема
    • Улаан хоолойн эмгэг, спазм, урагдал, үрэвсэл
  • Шээс бэлгийн зам
    • Төмсөг мушгирах

Бодисын солилцооны гаралтай

  • Диабет
  • Уреми
  • Гиперлипидеми
  • Гиперпаратиройдизм
  • Бөөрний дээрх булчирхай цочмог дутагдал
  • Удамшлын Mediterranean fever
  • C ′1 эстераз дарангуйлагчийн дутагдал (ангионевротик хаван)

Мэдрэлийн/сэтгэцийн шалтгаант

  • Герпес зостер
  • Тэмбүүгийн гаралтай мэдрэлийн сөнөрөл
  • Каузалги
  • Халдварын эсвэл артритын радикулит
  • Нугасны эсвэл мэдрэлийн ёзоорын дарагдал
  • Сэтгэцийн эмгэг

Хордлогын шалтгаант

  • Хордлогонд хүргэдэг бодисууд
  • Шавьж болон амьданд хазуулах
    • Аалз
    • Могой
  • Тодорхойгүй механизм
    • Наркотикын хэрэглээ
    • Халууны цохилт

Эх сурвалж:


  •  Harrison’s Principles of Internal Medicine 18th ed

1 Trackback