Варикоцеле буюу Төмсөгний венийн бүдүүрэл

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene

Ойролцоогоор, нийт насанд хүрсэн эрчүүдийн 10 – 25%, үргүйдэлтэй гэж оношилогдсон эрчүүдийн 1/3  – т варикоцеле оношилогддог. Гэвч, варикоцеле өвчтэй эрчүүдийн 10 – 15% – д л үргүйдлийн асуудал үүсдэг байна.

16 – р зуунд варикоцелийг эмнэлзүйд илрүүлжээ. Ambroïse Paré (1500-1590) гэгч алдартай мэс засалч анх удаагаа төмсөгний венийн судасны эмгэг өөрчлөлтийг илрүүлжээ.

19 – р зууны сүүлчээр, Британий мэс засалч Барфиельд варикоцеле ба үргүйдэл хоёрын хооронд онцгой хамаарал багааг анх удаагаа тогтоосон. Үүнээс төдийлөн удалгүйгээр, бусад мэс засалч нар уг эмгэгийг засаж болох мэс заслын аргуудыг хэрэглэх болжээ.

1950 – аад онд, варикоцеле өвчний улмаас үргүйдэлтэй болохыг азоосперм (эр бэлгийн эсгүй) гэж нэрлэх болсон.

Хушганы үрийн сувгийг тойрсон венийн сүлжээ судаснууд бүдүүрч, багцран варикоцеле буюу төмсөгний венийн судасны бүдүүрэл өвчнийг үүсгэдэг. Шалтгааныг тайлбарласан онол ёсоор, хушганаас гарсан венийн судасны даралт нэмэгдэж, мөн судаснуудын хавхлагын үйл ажиллагаа хангалтгүй байсны үндсэн дээр варикоцеллийг нөхцөлдүүлж байна гэж үздэг. Зүүн талын төмсөгт варикоцеле үүсэх нь 85 – 95% тохиолддог. Үүнд нөлөөлдөг анатомийн хэдэн онцлог байдаг юм.

  1. Төмсөгний венийн судас зүүн бөөрний венрүү цутгахдаа 90 градусын өнцөг үүсгэдэг.
  2. Бөөрний вен ба төмсөгний венийн холбоос хооронд цусны сөргөө урсгалаас сэргийлэх хавхлагын тогтолцоо сул хөгжилтэй байдаг.
  3. Хэвлийн аорт болон чацархайн дээд вен хооронд байрласан бөөрний венд ихээхэн даралт учирдаг зэрэг болно.
varicocele 2

Зураг 1. Варикоцеле үүсэх анатомийн онцлог

Харин баруун талын төмсөгний вен шууд доод хөндийн венрүү цутгадаг бөгөөд илүү мохоо өнцөг үүсгэж нийлдэг. Үүний дүнд цусны урсгал аажуу хүчтэй урсах боломж бүрддэг. Тийм учраас баруун талд варикоцеле үүсэх тохиолдол ховор байдаг. Хэдий тийм боловч, зүүн талд үүссэн эмгэг баруун талын төмсөгт нөлөөлөх нь цөөнгүй. Зүүн талдаа тэмтрэгдэхүйц варикоцеле үүссэн эрчүүдийн 35 – 40% – д хоёр талыг хамарсан варикоцеле үүссэн байсныг эмнэлзүйн үзлэгээр илрүүлжээ.2004  оны нэгэн судалгаагаар зүүн талдаа варикоцеле илэрсэн нь эмнэлзүйн үзлэгээр тогтоогдсон  эрчүүдийн 80% – д хоёр талыг хамарсан варикоцеле үүссэн байгааг инвазив бус дүрс оношилгооны шинжилгээгээр илрүүлжээ.

Эмнэлзүйн илрэл

varicocele

Варикоцеле өвчтэй хүмүүс шинж тэмдэггүй байхаас гадна хушга орчимд унжирч өвдөх, зогсоо байрлалд дүүрэнг оргих зэрэг шинжүүд илэрч болно.

Варикоцеле хэмжээгээрээ олон янз байдаг бөгөөд 3 зэрэгт ангилж болох юм.

  1. Том – Харах үзлэгээр бүрэн илрүүлэх боломжтой
  2. Дунд зэрэг – Дүлүүлэх үйлдэл (Valsalva maneuver)хийгээгүй байхад тэмтрэх үзлэгээр илэрнэ.
  3. Жижиг – Зөвхөн дүлүүлэх үйлдэл хийлгэж, бодит үзлэгээр илрүүлэх боломжтой. Уг үйлдэл нь хэвлийн дотоод даралтыг нэмэгдүүлж, венийн цусны дүүрэлтийн нөхцөлдүүлснээрээ варикоцелийн хэмжээг томруулдаг юм.

Варикоцеле байж болзошгүй хүнд үзлэг хийхдээ зогсоо байдалд үзнэ. Эхлээд хушга орчимын арьсны өнгө, судасны тодрол зэргийг харж ажиглана. Үүний дараа хушга, төмсөг, цавьны дагууд зөөлөн тэмтрэлт хийнэ. Хэрэв венийн судасны сүлжээ бүдүүрсэн бол “ууталсан өт хорхой мэт зүйл” тэмтрэгдэнэ. Хоёрдугаар зэргийн варикоцеле бол харагдахгүй, харин тэмтрэгдэнэ. Үүний дараагаар өвчтнийг дүлүүлж үзнэ. Хэрэв дүлүүлэхэд варикоцеле илэрч байгаа бол нэгдүгээр зэргийн варикоцеле гэж үзнэ.

Дараа нь өвчтнийг хэвтүүлж үзлэг хийнэ. Энэ нь идиопатик варикоцеле – г хоёрдогч шалтгаантай варикоцеле өвчнөөс ялган оношилох боломж олгодог. Идиопатик варикоцеле нь зогсоо байрлалд тогтвортой илэрч байдаг боловч хэвтэхэд алга болдог. Харин, хоёрдогч шалтгаантай варикоцеле байрлал өөрчилсөн ч тогтвортой илэрсээр байдаг.

Хэрвээ хэвтээ байрлалд варикоцеле алга болохгүй байвал доод үүдэн венд бөглөрөл байж болзошгүйг илтгэх бөгөөд өнгөт хэт авиан шинжилгээгээр шинжилж шалтгааныг бүрэн тогтооно. Эдгээр шалтгаанууд нь, доод хөндийн венийн тромбоз, баруун бөөрний тромб доод хөндийн вен хүртэл пропагаци болсон, хэвлийн хөндийд эзлэхүүнт өөрчлөлтүүд (жнь: хэвлийн гялтангий арын хавдар, бөөрний хавдар, лимфаденопати гэх мэт) байж болох юм.

Менежмент

Хүүхдэд үүссэн варикоцеле өвчнийг эмчлэх тодорхой удирдамж хараахан гараагүй байна. Өсвөр үед үүссэн варикоцеле өвчин бол ажиглах менежмент баримтална. Хэрэв эмнэлзүйд хүчтэй өөрчлөлт илэрч, зайлшгүй эмчилгээ шаардвал мэс заслаар бүдүүрсэн венийг таслан боох эсвэл төмсөгний венд эмболи хийх эмчилгээг тус тус гүйцэтгэнэ. Эдгээр ажилбарыг дараах нөхцлүүд бүрдсэн үед хийвэл зохилтой.

  1. Гэмтэлтэй талын төмсөгний эзлэхүүн эрүүл талын төмсөгнөөс бага хэмжээтэй байх (хэт авиан шинжилгээгээр хэмжээний ялгаa  >10 – аас 15%  эсвэл  >2 мл), төмсөгний хэмжээ бага байх нь спермийн тоо багасахтай холбоотой. Варикоцеле өвчнийг мэс заслаар зассаны дараа төмсөг дахин томорч эрүүл физиологио хадгална.
  2. Эмнэлзүйн шинжүүдийг намдаахын тулд: Өвдөлт, хүнд оргих, хавдах
  3. Хоёр талын варикоцеле

Нээлттэй варикоцелэктоми

Уг мэс ажилбарыг ерөнхий унтуулга эсвэл хэсгийн мэдээ алдуулалт алинд нь ч гүйцэтгэж болно. Бүдүүрсэн венийн судсанд хүрэх нь хушганы дээгүүр зүслэг хийх эсвэл зүүн талд Мак – Бурнейн зүслэгтэй адил зүслэг хийх гэх мэт тухайн мэс засалч эмчийн сонголт байна. Нэгэнт эмгэг өөрчлөлттэй венийг олсон бол дээр ба доод хэсэгт зангилаа тавиад дундуур нь таслана. Эдгэрэх хугацаа мэс ажилбараас хамаарна. Ихэнх өвчтнүүд 6 сарын дараа биеийн хүчний хүнд ажил хийх заалтай байдаг. Энэ хүртэлх хугацаанд хүнд зүйл өргөх, биеийн тамираар хичээллэх гэх мэт биеийн ачаалал их шаардсан хөдөлгөөнүүдийг хориглож хөнгөн ажил хийж байхыг зөвлөнө.

figure3

Зураг 2. Нээлттэй варикоцелэктоми

group-5-reproductive-disorder2-45-728

Зураг 3. Бүдүүрсэн судсанд зангилаа тавьж тайрах

Варикоцелег бөглөх эмчилгээ хийх

АНУ – д сүүлийн үед энэ ажилбарыг варикоцеле өвчнийг эмчилхэд эмнэлзүйд түлхүү хэрэглэж байна. Энэ ажилбарыг амбулаториор ерөнхий мэдээ алдуулалтгүй гүйцэтгэдэг. Уг ажилбарыг гүйцэтгэхдээ, баруун гуяны венээр гуурс оруулаад, дараа нь рентген шинжилгээний хяналтанд жижиг катетерийг судсаар дамжуулан варикоцеле – д хүрнэ. Үүний дараа бүдүүрсэн судасны венийн урсгалыг хаах металл ороомог эсвэл өөр бодисыг өргөссөн венийн судсанд шахаж үлдээнэ. Гуурс болон катетерийг сугалж авна. Гуурс оруулсан хэсэгт ариун наалт тавиад ажилбар дуусна. Өвчтнийг хэдэн цаг ажиглаад эмгэг өөрчлөлтгүй бол тэр өдрөө гэрт нь буцаана. Эдгэрэх хугацаа ойролцоогоор 24 цаг. Ажилбар хийлгэсэн дараачийн өдрөөс өвчтөн ажилаа хийх боломжтой.

figure4

Зураг 4. Судсаар дамжуулан бүдүүрсэн судсыг бөглөх арга

figure5

Варикоцелег бөглөх эмчилгээний давуу тал:

  1. Нээлттэй мэс засал эмчилгээтэй ижил үр дүнтэй
  2. Мэс заслын зүсэлт хийх шаардлагагүй
  3. Хоёр талын варикоцеле өвчний үед нэг гуурсны тусламжтай эмчилгээг хийх боломжтой. (нээлттэй хагалгааны үед хоёр зүслэг хийнэ)
  4. Хүндрэл бага гардаг. Халдвар гарсан тохиолдол бүртгэгдээгүй
  5. Эдгэрэлт хурдан явагдана.

Варикоцеле өвчний хүндийн зэрэг  дангаараа  эмчилгээ хийх заалт болж чадахгүй. Үүнээс гадна үрийн шингэний шинжилгээний өөрчлөлтийг харгалзах хэрэгтэй. Учир нь өсвөр болон залуу насанд варикоцеле өвчнийг эмчилвэл үр тогтох чадвар бүрэн сайжирдаг онцлогтой.

Судалгаагаар, бэлгийн бойжилт бүрэн явагдсан, вариееоцеле өвчтэй 76 өсвөр насныханд даавар, орхидометрийн шинжилгээг үрийн шингэний шинжилгээтэй хавсран хийж үзжээ. 20 өвчтөнд (26%) үрийн шингэний шинжилгээ өөрчлөлттэй гарсан байна. Үрийн шингэний шинжилгээнд эрүүл гарсан өвчтнүүдийн  лютенжүүлэгч даавар /LH/, фолликул өдөөгч дааврын /FSH/ хэмжээ эмгэгтэй хүмүүсээс илүү концентрацитай (4.1 ба 3.3 mU/mL  LH хувьд, 5.3 ба 3.7 mU/mL FSH хувьд) байв.  Төмсөгний эзлэхүүний өөрчлөлт, түний харьцааны өөрчлөлт үрийн шингэний гинжилгээнл эрүүл ба эмгэг гарсан бүлгүүдийн хувьд ялгаагүй байжээ. Энэ судалгаагаар, LH ба FSH концентрацийг варикоцеле өвчний оношилгоонд ашиглах нь илүү ач холбогдолтой болохыг илтгэж байна.

Эх сурвалж:


Uptodate “Causes of painless scrotal swelling in children and adolescents” This topic last updated: March 17, 2014.

1 Comment

  • Ariunbold

    Мэс засал хийлгэвэл үнэ ямар байдаг юм бол?

    26/01/2017 21:59