Өнчин тархины хавдрууд

Дотрын өвчин судлал
Namuuntuul Ринченханд Ayush

Өнчин тархины хавдрууд (голчлон дандаа хоргүй аденома байдаг) нь гавлын доторх нийт хавдрын 10%-г эзэлдэг. Тэдгээрийг хэмжээгээр нь микроаденом /<1cм/ ба макроаденом />1cм/ гэж хуваадаг.Харин гистологи бүтцээр нь дараах байдлаар 3 ангилдаг.

  1. Хромофоб—70% тохиолдоно. Голдуу шүүрэл ялгаруулдаггүй боловч зарим нь гипопитуитаризм үүсгэнэ. Тал хувь нь пролактин, цөөнх нь АКТГ, ГГ ялгаруулна. 30% нь хэсгийн дарагдлын нөлөө үзүүлнэ.

/Хэрэв <1cм бол голдуу инсиденталома’; үйл ажиллагаагүй ихэнхи макроаденомууд масс нөлөө мөн/эсвэл гипопитуитарзм үүсгэснээр илэрдэг. Мэс заслын дараах дахилт түгээмэл тул MRI хийж нарийн хянана/.

  1. Ацидофил—15% тохиолдох ба ГГ эсвэл Пролактин ялгаруулна. 30% нь хэсгийн дарагдлын нөлөө үзүүлнэ.
  2. Базофил—15% тохиолдох ба АКТГ ялгаруулна. Хэсгийн дарагдлын нөлөө үзүүлэх нь ховор.

Хэсгийн дарагдал, даавар, гипопитуитаризмын улмаас шинж тэмдгүүд илэрнэ. ФИД (фолликул идэвхижүүлэх даавах) ялгаруулагч хавдрууд эрэгтэйчүүдэд макро-орхидизм үүсгэх боловч ховор тохиолдоно.

zurag 1

Зураг А. Тархины MRI-н сагиталь зүслэгт өнчин тархины хонхорт үүсгэвэр байгаа нь цусархаг аденома байх магадлалтай. Ялган оношлогоонд Реткегийн клефтийн уйланхай орно. Зураг Б. Тархины MRI-н (гадолиний бус контраст) коронал зүслэгт өнчин тархины хонхорт үүсгэвэр байгааг харуулж байна.

Хэсгийн дарагдлын шинжүүд: Толгой өвдөх, харааны талбайн гажиг (харааны зөрлөгийг дарснаас чамархайн билатерал гемианопи), тархины III, IV, VI хос мэдрэлүүдийн саа (каверноз синусын дарагдал эсвэл түрэгдэл; зураг 1) илэрнэ. Түүнчлэн чихрийн бус шижин (голдуу гипоталамусын өвчний улмаас); гипоталамусын температур, нойр, хоолны дуршлын төвүүд  хямрах; турк эмээлийн суурь гэмтэж тархи нугасны шингэн хамраас гоожих зэрэг шинж илэрнэ.

zurag 3

Зураг 1. Өнчин тархины булчирхай ба тархины III, IV, V, VI хос мэдрэлүүдийн хоорондын харьцаа

Шинжилгээ: MRI-д турк эмээл доторхи болон дээрхи тэлэлт тодорхойлох; харааны талбайг үнэлэх; цусанд: Пролактин, IGF-1, АКТГ, кортизол, TFTS, LH/FSH, эрэгтэйчүүдэд тестостерон үзэж, богино Синактений сорил хийнэ. Акромегали сэжиглэгдвэл глюкозын ачаалалтай сорил,чихрийн бус шижин сэжиглэгдвэл  усны сорил хийнэ.

Эмчилгээ: Шаардлагатай бол даавар орлуулах эмчилгээг эхлэнэ. Тироксин эмчилгээ бөөрний дээд булчирхайн криз үүсгэх эрсдэлтэй тул стеройдуудыг Левотироксины өмнө ууна.

  • Мэс засал (зураг 2): Өнчин тархины ихэнхи хагалгааг транс-сфенойд хүрцээр хийх ба хэрэв Турк эмээлийн дээрхи тэлэлттэй бол транс-фронтал хүрцийг ашигладаг. Пролактиномагийн үед нэгдүгээр эгнээний эмчилгээ нь допамины агонистын эмийн эмчилгээ юм. Хагалгааны өмнө: Гидрокортизонийг судсаар эсвэл булчинд 100 мг хийнэ.
zurag 2

Зураг 2. Өнчин тархины хавдрын үеийн дурангийн хагалгаа

Тухайн протоколоос шалтгаалж кортизол орлуулж, давтан үнэлгээг янз бүрээр хийдэг: Зөвлөгөө авах. Хагалгааны дараа: Орлуулах шаардлага гарвал өнчин тархины үйл ажиллагааг давтан үнэлнэ. Хагалгаанаас хойш ≥6 долоо хоногийн дараа бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааны динамик шинжилгээг давтана. • Туяа эмчилгээ: (жнь стереотактик) Үлдэц эсвэл дахилтат аденомагийн үед сайн (хавдрыг хянаж, дааврын илүүдэл ялгарлыг хэвийн болгоход үр дүн сайтай).

Хагалгааны дараа Хагалгааны дараа  хожуу үед дахилт өгч болох тул насан туршийн хяналт шаардлагатай. Хагалгааны дараа гонадотропин хэмжээ буурвал хүүхэдтэй болох асуудлыг хэлэлцэх хэрэгтэй.

Өнчин тархины апоплекси

Хавдар луу цус алдаж өнчин тархи хэмжээгээрээ огцом томрон масс нөлөө үзүүлснээр гипопитуитаризм үүсч, зүрх судасны коллапс, цаашлаад үхэлд хүрч болно. Толгойн гэнэт хүчтэй өвдөлт, менингизм, Глазгогийн оноо буурах, офталмоплеги/харааны талбайн гажиг, ялангуяа тодорхой хавдартай үед (аалзавчийн доорхи цус харвалттай ижил илэрнэ) сэжиглэнэ.

Эмчилгээ: Стеройдуудыг яаралтай хийж (гидрокортизон 100мг судсаар), шингэний балансийг нарийн барина ±  каберголин (хэрэв пролактинома байвал допамины агонист) ± мэс засал; шалтгааныг олох, жнь антифосфолипидийн хамшинжийн улмаас тромбоз үүссэн байх гэх мэт.

Краниофарингиома

Энэ нь яг өнчин тархины хавдар биш учир нь өнчин тархи болон гуравдугаар ховдлын хооронд орших Реткегийн уутнаас үүсэлтэй. Энэ хавдар ховор боловч хүүхдийн тархины хамгийн түгээмэл хорт хавдарт ордог. Хүүхдүүдийн 50%-д өсөлтийн дутагдал илэрнэ; насанд хүрэгчдэд сарын тэмдэггүйдэх, либидо буурах, гипоталамусын шинжүүд (жнь чихрийн бус шижин, гиперфаги, нойрны хямрал) эсвэл хавдрын масс.

Шинжилгээ: CT/MRI (50% нь шохойжилт,  гавлын рентген зурагт харагдаж болно).

Эмчилгээ: Мэс засал ± хагалгааны дараах туяа эмчилгээ; хагалгааны дараа өнчин тархины үйл ажиллагааг шинжилнэ.

husnegt 1

 

Эх сурвалж: Oxford Handbook of Clinical Medicine 2014

1 Comment

  • дэлгэрмаа

    Өнчин тархины хоргүй хавдар авхуулсан бөгөөд тал нь судсанд наалдсан салгах боломжгүй үлдсэн бөгөөд энэ нь хортой болохуу

    11/01/2017 16:08