Бамбай булчирхайн үрэвсэл, түүний төрлүүд

Дотрын өвчин судлал
Namuuntuul Ринченханд Ayush

Бамбай булчирхайн үрэвслийн үед тухайн хүнд түр зуурын тиреотоксикоз илэрч дараа нь гипотироидизм-д ордог. Аутоиммунийн шалтгаант энэхүү гипотироидизм нь Хашимотогийн тироидит, атрофик тироидит гэсэн 2 үндсэн хэлбэртэй.

table 1.1

table 1.17

Аутоиммунийн архаг тироидит (атрофик бa Хашимотогийн)

  • Хашимотогийн тироидит. Өвчин эмзэглэлгүй, зөөлөн бүтэцтэй, тэгш бус гадаргуутай янз бүрийн хэмжээний бахлуур байдлаар илэрнэ. Булчирхайн хэвийн фолликулт бүтэц лимфоцит болон сийвэнт эсийн нэвчдэсээр солигдон лимфойд герминал төвүүдийг үүсгэнэ. Өвчтнүүдийн бамбайн үйл ажиллагаа хэвийн эсвэл субклиник бүр эсвэл гипотироидизм байдалтай байж болно. Ховор тохиолдод бамбай булчирхай өвөрмөцөөр хатуурснаас тиротоксикоз илрэх ба энэ үед бамбай булчирхайн эсрэг эсрэгбие цусны эргэлтэнд өндөр титртэй тодорхойлогддог.

thumb_thumb_HASHIMOTO1

  • Атрофик тироидит. Бамбай булчирхайн өвчний эцсийн шатыг заадаг. Энэ үед өвчтөнд бахлуур илрэхгүй харин эсрэг биеүүд эерэг гарна. Биохимийн шинжилгээний хувьд цэвэр гипотироидизмын зураглалыг харуулдаг.

Шинжилгээ

Хашимотогийн тироидитын оношлогоонд дараах шинжилгээнүүд шаардлагатай. Үүнд:

  • Бамбайн булчирхайн үйл ажиллагааг шинжилгээ.
  • Бамбайн эсрэг биеүүд (тироглобулины эсрэг эсрэг бие 20–25%-д эерэг, тиропероксидазын эсрэг эсрэгбие >90%-д эерэг байна).
  • Ховор тохиололд бахлуур болон том хэмжээний зангилаа илэрсэн өвчтнүүдэд хорт хавдрыг үгүйсгэхийн тулд бамбайн биопси шинжилгээ хийнэ.

hashimotos-thyroiditis-matt-dippl

Тавилан

Архаг тироидиттой өвчтнүүдийн урт хугацааны тавилан сайн байдаг яагаад гэвэл гипотироидизм Т4-өөр амархан засагдаж, бахлуур ихэвчлэн хэсгийн шинж тэмдэг өгөхүйц том хэмжээний байдаггүй. Хашимотогийн тироидит хурдацтай томорч бахлуур болж, өвдөлт илрэх хэвшинжит бус хэлбэрийн үед преднизолон 40мг-ийг өдөр бүр богино хугацаагаар курс эмчилгээ болгон хийхэд үр дүнтэй. Хашимотогийн тироидиттой өвчтний бамбай булчирхайн хэмжээ өвөрмөцөөр томорвол нарийн зүүт аспирац /FNA/, дараа нь биопси хийнэ. Учир нь энэ байдал цаашлаад бамбайн лимфомад шилжих боломжтой байдаг.

Тироидитын бусад хэлбэрүүд

Чимээгүй тироидит (silent thyroiditis)

Түр зуурын тиротоксикоз эсвэл гипотироидизмтай холбоотой. Өвчтнүүдийн ихэнхи хувь нь бамбай булчирхайн аутоиммуни өвчний гэр бүлийн өгүүлэмжтэй байна. Цаашлаад байнгын гипотироидизмд шилжиж болно. Радионуклидийн шингээлт буурна.

Төрсний дараах тироидит

Энэ нь төрсний дараах 6 сарын дотор бамбайн булчирхайн үйл ажиллагааны алдагдал илрэхийг хэлнэ. Тархалт 5%-7% ба  TPO эсрэгбие эерэг, нийт эмэгтэйчүүдийн 30–52% д төрсний дараах тироидит үүсдэг. Ихэнхи өвчтнүүд бүрэн намжилд орох боловч зарим нь байнгын гипотироидизмд үлдэж болно. Энэ тироидит нь чихрийн шижин 1 хэлбэрийн өвчтнүүдээс 3 дахин их түгээмэл тохиолддог.

Архаг фиброзон тироидит (Риделийн)

Энэ өвчин нь бамбай булчирхай болоод ойролцоох бүтцүүдийн эрчимтэй фиброзжилтоор илрэх ховор эмгэг бөгөөд хүзүүний эдүүдийн нягтаршилд хүргэдэг. Голт, ретроперитони, шүлсний булчирхайн фиброз, склерозон холангит, нулимсны булчирхайн фиброз, иж бамбай булчирхайн фиброзтой холбоотойгоор гипопаратиройдизмд хүргэнэ. Өвчтнүүд ихэвчлэн эутиройд байдалтай байна. Хамгийн чухал ялган оношлогоо нь бамбай булчирхайн неоплази.

Менежмент

Кортикостеройдууд ихэвчлэн үр дүнгүй. Бөглөрлийг намдааж, хорт хавдрыг үгүйсгэхийн тулд мэс засал хийх шаардлагатай. Тамоксифен үр дүнтэй байж болно.

Идээт тироидит • Ховор. Голдуу биеийн хаа нэг газраа идээт халдварын өгүүлэмжтэй. Бамбай булчирхайгаар хөндүүр, эмзэглэлтэй, тэр орчмын арьс улайсан, халуун мөн ерөнхий халдварын шинжүүд илэрнэ.

  • Пириформ хөндийн халдварыг үгүйсгэх шаардлагатай. Зүслэг хийн, урсгуур тавьж замыг чөлөөлнө.
  • Эмчилгээнд антибиотик авах ба бамбай булчирхай орчмоор эргэлзээтэй зүйл байвал зүслэг хийж, урсгуур тавих шаардлагатай.

Цочмогдуу тироидит (грануломатоз, аварга эс, эсвэл de Quervain-ий тироидит)

  • Вирусын гаралтай. Астени хэлбэрт илэрхий орох, биеийн байдал сулрах, бамбай булчирхай эсвэл доод эрүү, чих, дагз орчмоор эмзэглэлтэй байх зэрэг шинжүүд багтана. Түгээмэл бус тохиолдолд өвчин цочмог эхэлж, халууралт, бамбай орчмын өвдөлт, тиротоксикозын шинж тэмдгүүд илэрнэ. Өвөрмөц байдлаар бамбай булчирхай хөндүүр, зангилаатай байна. ESR/CRP ихэсч, радионуклидийн (99mTc) шингээлт буурна. Биохимид өвчтөн эхэн үедээ тиротоксик байснаа сүүлдээ гипотиройд (15%) байдалтай болдог.

Хөнгөн тохиолдлуудад стеройд бус үрэвслийн эсрэг бэлдмэлүүд, парацетамол шинж тэмдгүүдийг намдаадаг. Харин хүнд тохиолдолд глюкокортикойд (преднизолон 20–40мг/хоног) үр дүнтэй байдаг. Тиротоксикозын дагалдах зовиуруудыг хянахад пропранолол хэрэглэнэ. Т4-ийн хэмжээ хэвийн байдалд ороход эмчилгээг хасна. Хэрэв өвчтөн гипотиройд байдалд орвол Т4 орлуулах эмчилгээ шаардлагатай. Карбимазол эсвэл пропитиоурацил эмчилгээнд заалтгүй.

Эмээр өдөөгдсөн тироидит

Шалтгаан:

  • Амиодарон
  • Лити
  • Интерферон альфа (15% нь TPO эсрэгбие болж мөн/эсвэл бамбайн булчирхайн үйл ажиллагааны алдагдал-д хүргэнэ).
  • Интерлейкин 2

 

Эх үүсвэр: Oxford Handbook of Endocrinology, 3rd edition, 2014