Нүд болон нүдний аяганы гэмтэл

Мэс засал
Orgilbold bayartsogt

Объектив

Та нүд болон нүдний гэмтлийг дүгнэн нүдний мэргэжилтний яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай асуудал мөн эсэхийг тодорхойлж, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх чадвартай байх хэрэгтэй. Яаралтай тусламж шаардсан нүдний гэмтлийн (тухайлбал химийн түлэгдэл) үед та нэн шаардлагатай эмнэлгийн эмчилгээг хийх чадвартай байвал зохилтой. Эдгээр зорилгод хүрэхийн тулд та дараах зүйлсийг сурах хэрэгтэй.

  • Тухайн байдалд нийцүүлэн эмнэлгийн буюу яаралтай тусламжийн асуудлыг таньж мэдэх
  • Бодит байдлын түүхийн ач холбогтолтойг нь мэдэх
  • Гэмтсэн нүдэнд үзлэг хийх
  • Боломжийн хирээр харааны чадлыг нь тодорхойлох
  • Байдлыг чадварлагаар удирдах болон зохих шатлал руу илгээх

Ач холбогдол

Нэг л өдөр чи амьдардаг гэр эсвэл хашаа болон ажилладаг эмнэлгийн төвдөө нүдний гэмтэлтэй гэнэт тулгарч болох юм. Нүдэндээ хүнд зэрэглэлийн гэмтэлтэй өвчтөн хараагүй болох эсвэл хараатайгаа үлдэхийн ялгаа эмч таны ур чадвараас хамаарна. Энэ бүлгийн зорилго нь нүдний хөнгөн эсвэл хүнд гэмтлийн эмнэлзүй, нүд болон нүдний эргэн тойрны эдийг үнэлэх суурь ур чадвар болон зайлшгүй шаардлагатай эхний суурь эмчилгээний мэдлэгийг олгоход оршино.

СУУРЬ МЭДЭЭЛЭЛ

Энэ хэсэгт нүд болон нүдний орчмын анатомийг танилцуулж, нүдний эмгэгийн анхны буюу яаралтай тусламжийг тодорхойлоход танд тусална.

Анатоми болон үйл ажиллагаа

Дараах жагсаалтанд нүдний бүтэц, тэдгээрийн үүрэг болон гэмтэлд өртсөн байх боломжтой байдлуудыг тусгасан.

Ухархай

  • Ухархай гэдэг нь нүдний аяганы яс бөгөөд гавлын ясанд хонхойн хөндий үүсгэж нүдний алим, мэдрэл, цусны судас болон нүдний гаднах булчинг агуулна.
  • Ухархайн ирмэг нь нүдийг том объектын нөлөөнөөс алимыг хамгаалдаг.
  • Ухархайн хугарал болгон окуляр буюу харааны үйл ажиллагааг бууруулдаггүй.
  • Ухархайн доод хана маш нимгэн (зажуур, тагнай, шанаа ясны хэсгүүдээс тогтоно) тул нүдрүү мохоо зүйл нөлөөлөхөд (тухайлбал зангидсан гар, бөмбөгөнд цохиулах) зажуурын хөндий руу чихэгдэх (blow out) магадлалтай. Ухархайд агуулагдаж буй үүнд: доод шулуун болон ташуу булчин хөдөлгөөнгүй болсноос нүдний вертикал хөдөлгөөн хязгаарлагдан юм хоёрчлогдож харагдах шалтгаан болдог (диплопи). Ухархайн доод ханын хугарал нь нэг талын хацар болон шүдний мэдрэхүйн бууралт эсвэл мэдээ алдалттай ихэвчлэн холбоотой байдаг. Гэмтлийн дараах хамрын цочмог цус алдалт нь ухархайн дотор болон доод ханын хугаралтай хамт байх боломжтой.
  • Нимгэн самалдаг ясны дундах хугарал зовхины арьсан доорх эмфиземитэй (хий хурах) холбоотой байх боломжтой. Ухархайн цочмог хугаралтай өвчтөний хамрыг гэмтээхээс зайлсхийх хэрэгтэй.
  • Харааны сувгаар (optic canal) харааны мэдрэл болон нүдний артери дамждаг бөгөөд түүний хугарлын үед харааны мэдрэл эсвэл судас гэмтсэнээс цусан хангамж алдагдах (гэмтлийн оптик нейропати) шалтгаан болсноор хараагаа алдах аюултай.

Зовхи

  • Нүдний зовхи хаагдах нь аюултай.
  • Нүд цавчлах үйлдэл нь нулимс үүсэлт болон гадаргуун тогтмол хүрэлцэлтээр эвэрлэгийг хамгаалах үндэс болдог.
  • Нүүрний мэдрэл саажсан тохиолдолд нүдний алим хуурайшилт буюу бусад гэмтэлд өртөмхий болгодог.
  • Зовхины ирмэгт нулимсны горхи байрладаг, мөн нүдээ анихад зовхи зах ирмэгээрээ зай завсаргүй нийлж байх ёстой.

 Нулимсны тогтолцоо

  • Нулимсны горхи зовхины дунд талд байрлах бөгөөд нулимсны толбоос эхэлж сувгаар дамжин нулимсны уутанд орж цааш хамар-нулимсны цоргоор хамар руу ордог.
  • Сувгийн урагдал нь зөв бус нөхөн төлжсөнөөс архагаар нулимс гоожиход хүргэдэг (эпифора).

Конъюнктив болон Эвэрлэг

  • Эвэрлэгийн хучуур эс зулгарсны дараа үргэлж хурдан нөхөн төлжин эрүүлждэг.
  • Конъюнктивын жижиг зулгаралт хурдан эрүүлждэг учир алимны нэвт гэмтэл далдлагдах боломжтойг санах хэрэгтэй.

Урд хорго

  • Урд хоргод шингэн орших бөгөөд алимны нэвт гэмтлийн үед ихэвчлэн гадагшилснаар хорго гүехэн эсвэл хавтгай болно.

Солонговч болон Сормосовч

  • Лимб эсвэл эврэвчийн нэвт цооролт эсвэл шалбаралтын дараа солонговч тэр талруу пролапс өгсөнөөр хүүхэн харааны зохицуулга алдагддаг.
  • Нүдний алим мохоо зүйлээр гэмтэхэд ирит үүсэх боломжтой бөгөөд ирит үүсвэл нүдээр өвдөлт, улайлт, гэрэлд гялбалт, хүүхэн харааны нарийсалт (миоз) илэрнэ.
  • Гэмтлээр хүүхэн хараа тасарснаар эсвэл солонговч цоорсноор хүүхэн харааны хэлбэр алдагддаг.
  • Гэмтлийн улмаас урд хоргын өнцгийн жижиг судас гэмтсэнээр урд хоргод геморраги үүсч болно. Гифема нь гэмтлийн үед үүсч 3-5 өдөрт аяндаа шимэгдэж арилна.

Болор

  • Болорын гэмтэл нь үргэлж катаракт үүсэх үндэс болдог.
  • Нүдний алим мохоо зүйлээр гэмтэх нь болорын байрлал өөрчлөгдөх (subluxated) шалтгаан болдог.

Шиллэг шингэн

  • Халдвар, үрэвсэл, геморрагийн улмаас шиллэг бие тунгалаг байдлаа алдахад хүрдэг.

Торлог

  • Торлогийн гадуур склер (гадна хатуу бүрхүүл) болон хоройд (судсавч) хамгаалж оршдог.
  • Торлог нь нимгэн, эмзэг юм. Хэрвээ гадны биет алимруу нэвтэрвэл торлогийн ховхролт тохиолдож болно (II бүлгийн зураг 2.2).
  • Шууд болон шууд бус гэмтлийн улмаас торлогийн геморраги үүсч болно.
  • Торлог хавагнавал цайж харагдана.
  • Шар толбоны гэмтэл нь хараа бүрэн алдуулалгүй харах чадал буурч болно.

Үзлэг

Нүдний ихэнх гэмтэл нь илэрхий улайлт болон өвдөлтөөр илэрдэг. Гэхдээ бүх гэмтэл тийм ч илэрхий аюултай шинжээр илрээд байдаггүй. Тухайлбал: хурц зүйлээр цоороход бага зэргийн улайлт болон бага зэргийн шингэн гардаг. Металын жижиг хэлтэрхий ойж нэвт гэмтэл үүсгэсэн бол үзлэгийг нарийн нягт хийх хэрэгтэй. Хэрвээ металын хэлтэрхий болон ямар нэг зүйлд цохиулсан өгүүлэмжтэй өвчтөн ирвэл нүдний мэргэжилтэн рүү илгээнэ. Нүдэн дотор гадны биет орсон (зураг 5.5) тохиолдолд өвдөлтгүй байдаг. Учир нь нүдэн дотор өвдөлтийг мэдэрч дамжуулах мэдрэлийн төгсгөл байдаггүй.

Хэрвээ хойд сегмент гэмтсэн бол  торлогийн ховхролт эсвэл нүдэнд гадны биет орсон эсэхийг сэжиглэж нүдний мэргэжилтэн рүү илгээж оношлуулна. Нүдний ёроолд нүдний мэргэжилтэн үзлэг хийхэд дөхөм болох үүднээс та ямар нэг нүдний түрхлэг хэрэглээгүй байх хэрэгтэй.

Үзлэг хийх

Нүдний гэмтэлтэй тулгарсан бол өвчтний өгүүлэмжийг асуун мэдэх хэрэгтэй ба нүд болон нүдний эргэн тойрны бүтцэд бүрэн үзлэг хийж гүйцэтгэнэ.  Харах чадлын сорил хийх, гадна үзлэг, хүүхэн хараа болон нүдний хөдөлгөөнийг үнэлэх ба офтальмоскопигоор харна (хүснэгт 1).

Өгүүлэмж

Нүдний гэмтлийн үүсэлд гэмтлийн төрөл төдийгүй  эмнэлзүй эхэлсэн хугацаа чухал байдаг. Байрлалын зай болон гэмтлийн төрөл (ж нь: мохоо эсвэл хурц зүйлээр гэмтэх, хүчил эсвэл шүлтээр гэмтэх) зэрэг түүхийн өвөрмөц мэдээлэллийг болон нүдний байдал, эмийн харшил болон дархлалын байдлыг өвчтөнөөс лавлаж асууна.

Хүснэгт 1 Үзлэгийн загвар: Гадны биетийг илрүүлэх
ТАЛБАЙ ТЭМДЭГЛЭЛ
Түүх
Гэмтлийн төрөл, хугацаа, байршил 

Хамааралтай төвшингийн хэлхээ OD, OS, буюу OU

Субьектив хараа алдалт ба хараа бууралт нь эмнэлзүй, хүндрэлтэй холбоотой байна.

 

 

 

Гэмтэхээс өмнө хараа хэвийн байсан уу?

Гадны биет илрүүлэх, 3:15 аm, түргэн тусламжийн төвд ирсэн.2:45 am-д өвчтөнд гадны биетийг хүндээр мэдэрч ухамсарласан.

20 минутын өмнө нарны шилээр нүүрээ гэмтээсэн. Одоо харах чадваргүй, гэмтэх үедээ тэвдсэндээ байдлыг улам дордуулсан. Харах чадваргүй боловч хараа алдалтын зэрэг нь тодорхойгүй.

Өвчтний хараа гэмтэх хүртэл хэвийн байсан

ҮзлэгХоёр нүдний харах чадал хангалттай сайн

 

Байдал ба үйл ажиллагаа:

Зовхи болон ухархай

Эвэрлэг ба конъюнктив

 

Дотор (шингэн, шиллэг, болор)

VA: OD(баруун нүд)20/25; OS(зүүн нүд) 20/20

 

Ухархай бүтэн

Хоёр нүдэнд мэдээ алдуулах эм дусаахад спазм илэрсэн

Эвэрлэг флюуресцентэд жигд бус будагдсан

Конъюнктивын халдвар зүүн нүдэнд лимбийн ойролцоо илэрнэ.

Нэвт үзлэгээр нүдний дотор тал цэвэр

Оношлогоо Конъюнктив болон эвэрлэг хэт ягаан туяа
Авах арга хэмжээ Циклоплегик эм дусаах, антибиотиктой тос болон даралттай боолт хийх. Ихэвчлэн 2 нүд хамт гэмтдэг бөгөөд 2 нүдний үйл ажиллагаа нь өөр болсон байх тул боолтийг илүү муу нүдэнд нь хийнэ. Жороор өвчин намдаах эм уухаар бичиж болно.

 

Гэмтлийн механизмд суурилан нүдний алим нээгдсэн (цоорсон) гэж сэжиглэвэл өндөр зэрэглэлээр арчилна.

Зарим гэмтлийн үед түүхийг лавлаж асуухад хойшлуулшгүйгээр яаралтай эмчилгээ хэрэгтэй байдлыг олж мэддэг, тухайлбал химийн гэмтэл. Гэмтлийн дараа өчвтөн ухаангүй эсвэл асуултанд хариулах чадваргүй байж болно. Энэ тохиолдолд  өвчтөнтэй цуг яваа хүнээс түүхийн мэдээллийг асууж болох боловч гэмтлийг үнэлж, эмчилгээг хийх эсвэл шаардлага хангахуйц өгүүлэмж бүрдүүлээгүй ч дараагийн шатлалд илгээх ёстой.

Хүснэгт 2 Үзлэгийн загвар: Хос харааБүс                                                                          Тэмдэглэл
ТүүхШинж тэмдэг саяхан эхэлсэн

 

Шинж тэмдгийн хэлбэр, давтамж, байдал

 

Зовиур нэмэгдсэн эсвэл буурсан эсэх?

 

16 настай эрэгтэй зовиурлана, 2 өдрийн өмнө

Хожим, харахад дээш баруун ба дээш зүүн чиглэлтэй харахад хос хараатай: эгц урагшаа харахад хос хараа алдагдана. Дээш харахад багахан өвдөхөөс өөр зовиургүй. 3 өдрийн өмнө ангидаа барилдаж байгаад зүүн нүдээ өвдгөөр цохиулсан.

Анх тэмдэглэснээс хойш эмнэлзүйд өөрчлөлт ороогүй.

ҮзлэгНүдэнд үзлэг хийхэд

 

 

Рентген

Нүдний үзлэгийг бүрэн хийж гүйцэтгэнэ, ялангуяа нүдний гаднах булчингийн сорилд анхаарлаа хандуулна. Нүдний алимны гадна гэмтэл илэрсэн. Өвчтөн зүүн нүдээрээ дээш ширтэх чадваргүй. Алимны үзлэгт байршмал субконъюнктивал геморраги, бусад хэвийн. Харааны чадал хэвийн.

 

Нүдний бүтцээс доош чиглэлтэй ивэрхий болон зажуурын хөндий устай илэрсэн.

КТ скайн хийхэд ухархайн доод хана хугарал нь тод илэрсэн.

Оношлогоо Булчин чихэгдсэн, ухархайн доод ханын хугарал
Авах арга хэмжээ Үнэлээд нүдний мэргэжилтэн рүү яаралтай илгээж мэс заслаар сэргээнэ. Хөндийн бактериас ухархайн целлулит үүсэхээс сэргийлж цефалексин төст антибиотик амаар уулгаж эхлүүлэх ба өвчтнийг хамраараа амьсгалахаас зайлсхийлгэнэ.

 

Харааны чадлын сорил хийх

Харааны чадлыг боломжоороо тэмдэглэх хэрэгтэй. Харааны чадлыг үнэлэхдээ Снеллений нүдний хүснэгтийг хэрэглэх бөгөөд дэлгэрэнгүйг I бүлгээс харна уу. Хэрвээ Снеллений хүснэгт байхгүй тохиолдолд өвчтөн уншиж чаддаг бол сонин, ном зэргийг болон хэвлэсэн материал ашиглан унших зайгаар нь харах чадлыг тодорхойлон тэмдэглэж болно. Харааг тэмдэглэхдээ 2 нүд тэнцүү эсэхийг онцгойлон тэмдэглэнэ. Хэрвээ хараа унших төвшнөөс муу бол хуруу тоолох, гарын хөдөлгөөн ойлгох чадвар, эсвэл гэрэлд хариу урвал өгөх байдлаар нь үнэлнэ.

Гадна үзлэг

Нүдний гаднах бүтцийн үзлэгт зовхи, үзгэн гэрэл, зовхины эргүүлэх, флюоресцейнтээр будах, болон хэсгийн мэдээ алдуулалттай үзлэг ордог. Ухархайн ирмэгийн зовхины үзлэгийг мохоо зүйлээр гэмтсэн эсвэл хугарлыг сэжиглэсэн бол хийнэ. Үзгэн гэрлээр нэвт шинжийг нүдэнд илрүүлдэг тухайлбал  урд хорго гүн буурсан эсвэл солонговчийн пролапс (зураг 5.2). Гифема  (зураг 5.3) нь цоороогүй, ихэвчлэн мохоо зүйлээр гэмтсэн үед хамт илэрдэг. Зовхи эргүүлэх (дээд болон доод зовхийг татах ба эргүүлэх) нь химийн бодсонд түлэгдэх эсвэл гадны биет орсон эсэхийг шалгахад дөхөм болно.

Хэрвээ та нүдний алиманд нэвтэрсэн гэмтлийг сэжиглэж байгаа бол зовхины үзлэг хийж болохгүй.

Хэрвээ өвчтөн нүдэндээ гадны биетийг мэдэрч байгаа эсвэл хурц юмуу мохоо зүйлээр нүдээ гэмтээсэн өгүүлэмжтэй бол эвэрлэгийг флюоресцейнтээр будаж эвэрлэгийн гажсан эпителийг тодорхойлолдог ( I бүлгээс флюоресцейнээр будах аргыг хар ).

Нүдний дусаалгаар хэсгийн мэдээ алдуулалт хийхэд хэрэглэдэг, ялангуяа гадны биет мэдрэхийг эсвэл туяаны энергиэр гэмтсэн үед зовиурыг намдаах болон удаан хугацаагаар контакт линз зүүх үед хэрэглэдэг. Пропрокайн гидрохлорид 0,5% -ийн 1 дуслыг хэрэглэхэд бараг эгшин зуур өвдөлтийг намдаах ба нүдийг хангалттай  үнэлэх үйлдэл гүйцэтгэх боломж танд олгоно. Эвэрлэгийн шархны үед мэдээ алдуулах дусаалга буюу тосыг удаан хугацаагаар хэрэглэдэг учраас жоргүйгээр буюу шууд олгогддог.

Хүүхэн харааны урвал

Нүдний гэмтлийн тохиолдолд хүүхэн харааны урвалыг үргэлж шалгадаг. Хүүхэн харааны гэрлийн шууд урвал буурах нь харааны мэдрэлийн гэмтэл (хүүхэн харааны мэдрэлийн өгсөх ширхэгтэй холбоотой ) байх боломжтой.

Нүдний хөдөлгөөний сорил

Нүдний хөдөлгөөн ухархайд гематома үүссэн тохиолдолд ерөнхийдөө хязгаарлагдах боломжтой юм. Хэрвээ мохоо зүйлээр гэмтсэн өгүүлэлтэй үед хөдөлгөөний вертикал хязгаарлагдалт болон вертикал диплопи хамт илэрвэл хугарлын чихэгдэлтийг сэжиглэх хэрэгтэй. Нүдний хөдөлгөөн проптозтой хамт байвал толгой болон нүдэнд шуугиан сонсогдвол каротид-каверносус синус фистула-г сэжиглэх хэрэгтэй.

Нүдний алимны шарх сэжиглэсэн бол нүд хөдөлгөх сорил хийлгэж болохгүй, нүдэн доторх агуулагдахуун гадагшлах аюултай.

Офтальмоскопи

Нүдний ёроолыг харахдаа хаван, торлогийн геммораги, торлогийн ховхролыг, хэрвээ нэвт гэмтлийг сэжиглэж байгаа бол гадны биетийг харна. Боломжийн түвшинд харж гадны биет буюу нэвт гэмтэл илрүүлэх буюу сэжиглэвэл офтальмоскопич руу илгээнэ. Нүдний ёроолоос хэвийн улаан рефлекс нь жигд өнгөтэй, сүүдрээр тасалдаагүй харагдана (зураг 1.14). Улаан рефлекс илрэхгүй бол яаралтай офтальмоскопич руу илгээж оношлуулна. Улаан рефлекс илрэхгүй байх нь болорын цочмог хавангаас катаракт, гифема эсвэл шиллэгийн геморраги байх боломжтой. Гифема нь үзгэн гэрлийн гадна үзлэгээр харагддаг бол шиллэгийн геморраги болон катарактыг илрүүлэхэд офтальмоскопиор үнэлэх шаардлагатай. Нүдний ёроолыг үнэлэхэд хүүхэн харааг тэлэх тогтсон журам байх хэрэгтэй. Энэ журам толгойн гэмтэлтэй өвчтөнд онцгойлон байх хэрэгтэй.

Радиологийн шинжилгээ

Радиологиор нүдний алимны болон ухархай доторх гадны биет, ухархай болон нүүрний ясны хугарлыг сэжиглэсэн бол шинжилгээ хийнэ. КТ скайн бол дэлгэрэнгүй мэдээлэл өгч чаддаг. MRI шинжилгээг метал гадны биет шижиглэсэн бол хийхгүй, учир нь шинжилгээний үед метал хөдлөх буюу чичрэх, халсж нүдэн доторх гэмтлийг нэмэгдүүлнэ.

АВАХ АРГА ХЭМЖЭЭ ЭСВЭЛ ИЛГЭЭХ

Эмнэлгийн анхны тусламжийн дараах нэгжүүдийг тус бүрд нь хангалттай тодорхойлж чадахгүй байж болох боловч тохиолдол болгонд эмчилгээг эхлүүлэх чадвартай байх хэрэгтэй.

Зөв тусламж

Эмчилгээ нь хэдхэн минутанд байх ёстой. Эвэрлэгийн болон конъюнктивын химийн түлэгдэл нь нүдний зөв яаралтай тусламж үзүүлэх нэг төлөөлөл юм.  Шүлтийн түлэгдэл нь нүдний эдэд маш хурдан нэвчдэг (тухайлбал: үнсэн шүлт, ангидроз аммони) учир үргэлж хүчлийн түлэгдлээс илүү гүнд гэмтэл үүсгэдэг. Бүх химийн түлэгдэлтийн үед маш яаралтай ба ихээхэн угаасны дараа нүдний мэргэжилтэн рүү илгээх шаардлагатай.

Яаралтай нөхцөл байдал

Яаралтай нөхцөл байдал гнь хэдхэн цагт амжиж хийх эмчилгээ шаарддаг. Дараах жагсаалтууд бол нийтлэг тохиолдох нүдний яаралтай нөхцөл байдлууд болон тэр болгонд хийх зохистой үйлдэлийг тодорхойлон бичсэн.

  • Нүдний алимны нэвт гэмтэл: Нүдний алимны нэвт гэмтэл сэжиглэсэн эсвэл баттай бол нүдийг хамгаалах шаардлагатай. Ямар ч тос хавчуулж болохгүй. Өвчтөн ямар нэг юм идэж эсвэл уух нь мэс засалд хийх бол саад болох тул сэргийлсэн байх хэрэгтэй. Ухархайн рентген болон КТ хийж гадын биетийг дэг журамтай гаргах хэрэгтэй. Нүдний  мэргэжилтэн рүү илгээж оношлуулна.
  • Салст эсвэл эвэрлэг дэх гадны бие: Салст эсвэл эвэрлэгийн гадны бие нь мэдээ алдуулж гадны биетийг зайлуулсны дараа сайтар угаах буюу зөөлөн материал шаардлагатай. Эвэрлэгийн шалбархайнд дараах тусламжийн үе шатыг гүйцэтгэнэ.
  1. 0,5%-ийн Пропрокайнтай мэдээ алдуулалт
  2. Гросс үзлэгийг хийнэ.
  3. Флюоресцентээр будаж илрүүлэлтийг сайжруулна.
  4. Нүдэнд антибиотиктой тос эсвэл дусаалга: богино үйлдэлтэй циклоплегик (тропикамид 1% эсвэл циклопентолат 1%) дусаалгыг өвдөлтөнд дусаана.
  5. 24 цаг нүдийг аниулж даралттай боолт хийх ба хэрэв эдгэрэл сайн болон хурдан  10 мм-ээс бага диаметртэй байвал даралттай боолт хйих шаардлагагүй.
  6. Хүнд тохиолдол бол нүдний мэргэжилтэн рүү илгээнэ.
  • Гифема: Нүдний мэргэжилтэн рүү яаралтай илгээх шаардлагатай. Гифема нь нүдний алимны урагдал эсвэл нүдний илүү хүнд гэмтэл тухайлбал болрын мултрал, торлогийн ховхролын шинж байж болно.