Мөчдийн цочмог дарагдлын хам шинж (Acute compartment syndrome of the extremities )

Мэс засал
Orgilbold bayartsogt

Хүний мөчдийн булчингууд  багц, зай, ширхэг, бүрхүүл хальсаар зааглагддаг. Эдийн үйл ажиллагаа, цусны эргэлтийг агуулсан зай дахь (compartment) даралт ихэсснээс дарагдлын хам шинж үүснэ. Үүсч буй эмгэг жамаар нь дарагдлын хам шинж, мөн шууд утгаар нь тасалгааны хам шинж гэж ч орчуулах нь бас бий (1,2).

Дарагдлын хам шинж нь дараах 2 янз байна:

  • Цочмог дарагдлын хам шинж – ихэнхдээ гэмтлийн дараа тохиолддог
  • Удаан буюу архаг дарагдлын хам шинж – ихэнхдээ тамирчдад тохиолддог

Цочмог дарагдлын хам шинж (ЦДХШ) нь мэс заслын өвчин бөгөөд энэхүү сэдэвт цочмог дарагдлын хам шинжийг тусгасан.

Тархвар зүй ба эрсдэлт хүчин зүйлс

Ноцтой гэмтлийн дараа ялангуяа урт ясны хугарлын дараа цочмог дарагдлын хам шинж их тохиолддог. Гэвч жижиг гэмтэл төдийгүй гэмтлийн бус шалтгаанаар ч бас үүсэх нь бий. Дарагдлын хам шинж үүсэх эрсдэлтэй өвчтөний булчин, эдийн завсар дах зайд шингэн ихсэх эсвэл агуулагдахуун хуримтлагдснаас үүснэ. Шилбэ, шуунд хамгийн их тохиолдоно (2,3). Мөн тавхай, гуя, өгзөгний хэсэгт үүсдэг.

ЦДХШ нь 35-аас бага насныханд нийтлэг(4,5) бөгөд залуу эрчүүдийн ялангуяа шаант ясны гандан хэсгийн хугарал, шуу ясны дистал хэсгийн хугарлын  дараа хамгийн их тохиолддог. Олон сэлтэрсэн хугарлын үед үүсэх эрсдэл өндөр. Шаант ясны хугарлын үед ойролцоогоор 1-10% буюу бусад хугарлуудаас хамгийн их үүсдэг (2,8-10). Үүний дараагаар шууны ясны хугарал орно. Хүүхдүүдийн дунд булууны дээгүүрх хугарал хамгийн нийтлэг шалтгаан болдог.

Ил болон далд хугарлын алины ч үед үүсэх боломжтой.

Ил хугарлыг нийлүүлэх болон засах нь мөн зайн даралт ихсэхэд хүргэдэг. Шаант ясны хугарлыг хадах ажилбарын үед зайн даралт оргилдоо хүрч, 36 цагийн дараагаас буурдаг (13). Тиймээс ажилбарын үргэлжлэх хугацаа ихсэх тусам ЦДХШ үүсэх эрсдэл мөн нэмэгдэнэ.

Хугаралгүй гэмтэл – Хугаралгүй гэмтлийн хэлбэрүүд мөн ЦДХШ-н эрсдэл дагуулна. Үүнд хүнд зэргийн түлэгдэл, хэт бариу боолт, эдийн шууд гэмтэл (crush injury гэх мэт), нэвтэрсэн гэмтэл, мөчдийн судасны бүтцийн гэмтэл, болон зарим жижиг гэмтэл багтана.

Түлэгдэлтийн гэмтэл ялангуяа бүх давхаргыг хамарсан түлэгдэлт нь хаван, яршилт, эдийн агчлаас хоёрдогч ЦДХШ үүсгэдэг (15). Учир нь том түлэгдэлтийн үед их хэмжээний шингэний шилжилт явагддаг билээ. Тиймээс энэ үед хэвлийн дарагдлын хам шинжийг илүү бодох хэрэгтэй.

Судасны гэмтэл ялангуяа артерийн гэмтэл нь ЦДХШ-н чухал шалтгаан юм (15,19). Артерийн цус алдалтаас эд, булчин завсарт цус хурж, цаашид ишеми үүсгэх ба реперфузийн гэмтлийг өдөөж хавагнах шалтгаан болсноор цаашид дарагдлын хам шинж үүсдэг. Мөн цус хомсрол нь булчинг даралт ихсэлтийг тэсвэрлэх чадваргүй болгодог (20). Венийн гэмтэл (гэмтлийн шалтгаан вений зогсонгшил, венийн шууд гэмтэл) нь мөн ЦДХШ-н эрсдэл ихсэлттэй хамааралтай (21,22).

Мөн шагайн жижиг инверс гэмтэл болон тавхайн инверс гэмтэл нь өсгийн гадна талд байрлалтай дарагдлын шалтгаан болдог ажээ (23,24,25).

Гэмтлийн бус шалтгаан – Гэмтлийн бус шалтгаанаар ЦДХШ үүсэх нь ховор. Гэвч ишеийн реперфузийн гэмтэл, тромбоз, цус алдалтын эмгэг, судасны өвчин, нефротик хам шинж (эсвэл сийвэнийн осмоларит багассан бусад эмгэг), амьтанд хатгуулах, хазуулах, судасны гадна тариа хийгдэх, олон давтан тарих (донтолттой холбоотой), гар эсвэл хөлөө удаан дарах (согтуу эсвэл мансуурснаас) гэх мэт үед тохиолддог.

Эргэн судасжуулах ажилбар, эмчилгээний үед ЦДХШ-н эрсдэл нэмэгддэг үүнд: мөчдийн бипасс мэс засал, эмболэктоми, тромболиз багтана. Үүнийг ишемийн дараах дарагдлын хам шинж гэж мэддэг билээ. Энэ нь ажилбарын дараах хэдхэн цагаас хэдэн өдрийн дараа ч тохиолдож болно (30). Тайвшруулах, өвчин намдаах эмчилгээ үүнийг эрт илрүүлэхэд төвөгтэй болгоно.

Гүний венийн тромбоос сэргийлэх гэх мэт зорилгоор хэрэглэсэн мэс заслын дараах антикоагулянтууд ЦДХШ үүсэхэд оролцох боломжтой (31). Бүлэгнэлтийн эсрэг эм хэрэглэдэг өвчтөний артери, вен ятроген шалтгаанаар гэмтэх нь өөр нэг ноцтой шалтгаан юм (32). Аортын доторх хийт шахуургын хэрэглээ ЦДХШ-тэй хамааралтай байдаг.

Тариаг вен эсвэл артерит андуурч тарих нь ЦДХШ-н шалтгаан болдог (34,35).

Мөн булчин доторх цус алдалт, булчингийн хальсны халдвар ЦДХШ-ээр хүндэрч болно (27,36-40).

Анатомийн зайнууд ба эмнэлзүйн хамаарал

ЦДХШ нь аль ч фасциатай анатомийн зайнуудад үүсч болно. Дээд мөч (эн тэргүүнд шуу), доод мөч (эн тэргүүнд шилбэ), сарвуу, тавхай, өгзөг, хэвлий, цээж, нүдэнд үүсч болно.

Зай Агуулагдахуун
Гуя – урд Булчин: sartorius, quadriceps (rectus femoris, vastus lateralis, vastus intermedius, vastus medialis)

Femoral nerve

Saphenous nerve

Гуя- ард Булчин: biceps femoris, semitendinosus, semimembranosus

Sciatic nerve

Шилбэ- дотор тал Булчин: gracilis, adductor longus, adductor brevis, adductor magnus

Obturator nerve

Шилбэ – урд Булчин: tibialis anterior, extensor hallucis longus, extensor digitorum longus, peroneus tertius

Deep peroneal nerve

Шилбэ – гадна Булчин: fibularis longus, fibularis brevis

Superficial peroneal nerve

Шилбэ – Гүн ар Булчин: popliteus, flexor hallucis longus, flexor digitorum longus, tibialis posterior

Tibial nerve

Шилбэ – өнгөц ар Булчин: gastrocnemius, soleus, plantaris
Бугалга – урд Булчин: biceps brachii, brachialis, coracobrachialis

Ulnar nerve

Median nerve

Бугалга – ар Булчин: triceps brachii, anconeus

Radial nerve

Шуу – гүн ба өнгөц волар Булчин: superficial (flexor carpi radialis, palmaris longus, flexor carpi ulnaris, pronator teres, flexor digitorum superficialis); deep (flexor digitorum profundus, flexor pollicis longus, pronator quadratus)

Ulnar nerve

Median nerve

Шуу – ар Булчин: brachioradialis, extensor carpi radialis longus, extensor carpi radialis brevis, extensor carpi ulnaris, extensor digitorum, extensor digiti minimi, abductor pollicis longus, extensor pollicis brevis, extensor pollicis longus, extensor indicis, supinator, anconeus

Radial nerve

Чухал дарагдлын хам шинжийн илрэл
Хамгийн чухал шинж нь өвдөлт юм: Идэвхигүй сунгахад өвдөлт ихсэнэ

Тэмтрэхэд эмзэглэлтэй, чинэрсэн

Хожуу шинжүүдэд: дарагдалд өртсөн булчингийн хөдөлгөөн хязгаарлагдсан, өртсөн мэдрэлийн мэдрэхүй буурсан байна.

Дээрх хүснэгтийг доорх анатомийн байршилзүйн зурагтай харьцуулан уншина уу.

Зураг 1: Бугалга ба шууны анатоми

Зураг 2: Гуяны анатоми:
Ягаан – Урд хэсгийн дарагдал үүснэ
Ногоон: Дунд хэсгийн дарагдал үүснэ
Хөх – Хойд хэсгийн дарагдал үүснэ

Зураг 3: Шилбэний анатоми
Хөх – Урд хэсгийн дарагдал
Ногоон – Гадна хэсгийн дарагдал
Хөх ягаан: Хойд өнгөц хэсгийн дарагдал
Ягаан – Хойд гүн хэсгийн дарагдал

Эмнэлзүйн илрэл

Цочмог дарагдлын хам шинжийн шинж, эмнэлзүй нь хугацаанаас хамаарч үе шаттай илэрнэ (2,15,54,55). ЦДХШ-н үүслийн чухал сэжүүр нь цөөн цагт илрэх хурдан явцтай эмнэлзүй, шинж тэмдэг юм. Бодит үзлэг дутагдалтай бөгөөд дарагдсан булчин өвдөлттэй, чинэрэлттэй байж болно. Эмнэлзүйд сэжигтэй бол тухайн зайн даралтыг хэмжиж оношийг батлана. Мөн эхний үнэлгээнд мэдрэлийн бүрэн үзлэг хийх хэрэгтэй.

Зураг 4

ЦДХШ-н үед дараах зовиурууд илэрнэ:

  • Гэмтлийн хэсэгт өвдөлттэй болно (эрт илэрдэг нийтлэг шинж)
  • Гүнд янгинасан буюу халуун оргисон байнгын өвдөлт илэрнэ
  • Парестези (ЦДХШ эхлэснээс 30 минутаас 2 цагийн дотор илэрч эхлэнэ, мэдрэлийн ишемийн үйл ажиллагааны алдагдлын сэжүүр)

Үзлэгт дараах шинжүүд сэжүүр болно:

  • Өртсөн хэсгийн булчинг идэвхигүй сунгахад өвдөнө (эрт илэрнэ)
  • Тухайн хэсэгт “мод шиг” хатуу болно
  • Судасны дутагдлаас цайна (ховор)
  • Мэдрэхгүй буурна
  • Булчин суларна (ЦДХШ үүсснээс 2-4 цагийн дотор эхлэнэ)
  • Парализ (хожуу шинж)

Артерийн дутагдлын шинж ЦДХШ-н үед тодорхойлогддогч оношилгоонд оновчтой биш.

Лабораторийн шинжилгээ

ЦДХШ-н ихэнх тохиолдлыг эмнэлзүйн шинж, зайн даралтыг хэмжсэнээр оношилдог. Лабораторын үзүүлэлтүүдийг оношилгоонд хэрэглэдэггүй.

Гэсэн ч булчингийн задралыг үнэлэхэд сийвэнгийн креатин киназ-г ашигладаг (63). КК нь рабдомиолизтой өвчтөнд ихэсдэг. ЦДХШ эхлэснээс 4 цагийн дараагаас миоглобинури үүсэх болно.

Зайн даралтыг хэмжих

Зайн даралтыг хэмжих нь цочмог дарагдлын хам шинжийн оношилгоонд чухал юм. Боломжтой бол мэс засалч фасциотоми хийх эсэхийг үүгээр шийдэх нь зүйтэй.

Шууд хэмжих арга – Шууд хэмжих олон арга байдаг ч 3 аргыг хамгийн нийтлэг хэрэглэж байна (46,67-69): хайндхелд манометер, энгийн зүүний манометерийн систем, катетерын арга. Эдгээр манометерууд хаалттай зай руу физиологийн натрийн уусмал шахаж, эдийн даралтын эсэргүүцлийг хэмждэг. Хайнд-хелд манометер нь зөөврийн, энгийн, харьцангуй оновчтой тул хамгийн нийтлэг хэрэглэдэг (70).

18G хэмжээтэй зүүг зайн даралтыг хэмжихээр байрлуулж артерийн даралтын мониторт холбож хэмжсэнээс цаг алдахаас сэргийлж чаддаг. Хэмжилтийг хугарлын талбайгаас авснаар оновчтой байдлыг бууруулна (74).

Хэмжилтийн утга – Эдийн зайн даралт хэвийн үед 0-8 мм.муб байдаг (75). Өртсөн зай доторх эдийн здаралт системийн цусны даралтаас ихсэх нь ЦДХШ-н эмнэлзүйн зэрэгтэй хамааралтай байна:

  • Эдийн даралт 20-30 мм.муб хүрэхэд өвдөлт үүсдэг
  • Эдийн даралт диастолын даралтаас их болоход ишеми үүснэ

Зайн даралт ба цусны диастолын даралт хоорондох зөрүү (делта даралт) 30 буюу түүнээс их мм.муб болбол ЦДХШ-г оношлох босго болгохыг санал болгож байна. Зарим эмнэлзүйчид босгыг 20 мм.муб-аар авдаг болохыг бодолцвол зохино.

Санамж:

  • ЦДХШ-н делта даралт = цусны диастолын даралт – хэмжсэн зайн даралт
  • ЦДХШ-н делта даралт <20-30 мм.муб бол фасциотоми хийх заалт болно

Бусад аргууд – Зайн даралтыг хэмжих хэд хэдэн инвазив бус арга байдаг (54). Үүнд эхо, лазер допплер урсгалын метер, чичиргээт спектроскопи гэх мэт.

Менежмент

Цочмог дарагдлын хам шинж үүсэх эрсдэлтэй өвчтөнд сэжүүр үүсвэл тодорхой давтамжтай хэд хэдэн үзлэгийн хийж магадлал өндөр бол яаралтай мэс заслын хэлэлцүүлэг хийнэ. Мөн фасциотоми хийх боломжтой эмнэлэгт буюу мэс заслын тасагт хэвтүүлнэ.

Дарагдлын хэсэгт гаднаас дарж болзошгүй бүх зүйлсийг чөлөөлнө. Өөрөөр хэлбэл тухайн хэсгийн боолт зэргийг авна. Тухайн мөчийг тодорхой байрлуулах байрлал үгүй.

Өвчин намдааж, нэмэлт хүчилтөрөгч өгнө. Гипотензи нь перфузийг бууруулж эдийн гэмтлийг даамжруулдаг тул венийн судсаар изотоник уусмал цохилтын тунгаар сэлбэх нь зүйтэй.

Дарагдлын хам шинж батлагдсан тохиолдолд эмчилгээ нь бүрэн фасциотоми хийж дарагдлыг бүрэн арилгах юм ( Фасциатоми ажилбар хийх шалгуурыг харах: булчингийн хальс зүсэх ажилбар ).

 


Эх сурвалж


1. Matsen FA 3rd, Krugmire RB Jr. Compartmental syndromes. Surg Gynecol Obstet 1978; 147:943.
2. Elliott KG, Johnstone AJ. Diagnosing acute compartment syndrome. J Bone Joint Surg Br 2003; 85:625.
3. Peters CL, Scott SM. Compartment syndrome in the forearm following fractures of the radial head or neck in children. J Bone Joint Surg Am 1995; 77:1070.
4. McQueen MM, Gaston P, Court-Brown CM. Acute compartment syndrome. Who is at risk? J Bone Joint Surg Br 2000; 82:200.
5. Shore BJ, Glotzbecker MP, Zurakowski D, et al. Acute compartment syndrome in children and teenagers with tibial shaft fractures: incidence and multivariable risk factors. J Orthop Trauma 2013; 27:616.
6. Köstler W, Strohm PC, Südkamp NP. Acute compartment syndrome of the limb. Injury 2005; 36:992.
7. Patel RV, Haddad FS. Compartment syndromes. Br J Hosp Med (Lond) 2005; 66:583.
8. DeLee JC, Stiehl JB. Open tibia fracture with compartment syndrome. Clin Orthop Relat Res 1981; :175.
9. Rizvi, S, Catenacci, M. Responding promptly to acute compartment syndrome. Emerg Med 2008; 40:12.
10. Park S, Ahn J, Gee AO, et al. Compartment syndrome in tibial fractures. J Orthop Trauma 2009; 23:514.
11. Hope MJ, McQueen MM. Acute compartment syndrome in the absence of fracture. J Orthop Trauma 2004; 18:220.
12. Dresing K, Peterson T, Schmit-Neuerburg KP. Compartment pressure in the carpal tunnel in distal fractures of the radius. A prospective study. Arch Orthop Trauma Surg 1994; 113:285.
13. McQueen MM, Christie J, Court-Brown CM. Compartment pressures after intramedullary nailing of the tibia. J Bone Joint Surg Br 1990; 72:395.
14. Fuller DA, Barrett M, Marburger RK, Hirsch R. Carpal canal pressures after volar plating of distal radius fractures. J Hand Surg Br 2006; 31:236.
15. Olson SA, Glasgow RR. Acute compartment syndrome in lower extremity musculoskeletal trauma. J Am Acad Orthop Surg 2005; 13:436.
16. Beraldo S, Dodds SR. Lower limb acute compartment syndrome after colorectal surgery in prolonged lithotomy position. Dis Colon Rectum 2006; 49:1772.
17. Figueras Coll G, Albortí Fitó G, Iborra Gonzàlez M, et al. Bilateral compartment syndrome in thighs and legs by methanol intoxication: a case report. Emerg Med J 2008; 25:540.
18. Morin RJ, Swan KG, Tan V. Acute forearm compartment syndrome secondary to local arterial injury after penetrating trauma. J Trauma 2009; 66:989.
19. Suzuki T, Moirmura N, Kawai K, Sugiyama M. Arterial injury associated with acute compartment syndrome of the thigh following blunt trauma. Injury 2005; 36:151.
20. Heppenstall RB, Scott R, Sapega A, et al. A comparative study of the tolerance of skeletal muscle to ischemia. Tourniquet application compared with acute compartment syndrome. J Bone Joint Surg Am 1986; 68:820.
21. Tiwari A, Haq AI, Myint F, Hamilton G. Acute compartment syndromes. Br J Surg 2002; 89:397.
22. Modrall JG, Sadjadi J, Ali AT, et al. Deep vein harvest: predicting need for fasciotomy. J Vasc Surg 2004; 39:387.
23. Gabisan GG, Gentile DR. Acute peroneal compartment syndrome following ankle inversion injury: a case report. Am J Sports Med 2004; 32:1059.
24. Kym MR, Worsing RA Jr. Compartment syndrome in the foot after an inversion injury to the ankle. A case report. J Bone Joint Surg Am 1990; 72:138.
25. Ortmann FW 4th, Carr JB. Metachronous acute compartment syndromes. Orthopedics 2006; 29:647.
26. Köstler W, Strohm PC, Südkamp NP. Acute compartment syndrome of the limb. Injury 2004; 35:1221.
27. Ramos C, Whyte CM, Harris BH. Nontraumatic compartment syndrome of the extremities in children. J Pediatr Surg 2006; 41:e5.
28. Mahdi H, Gough S, Gill KK, Mahon B. Acute spontaneous compartment syndrome in recent onset type 1 diabetes. Emerg Med J 2007; 24:507.
29. Defraigne JO, Pincemail J. Local and systemic consequences of severe ischemia and reperfusion of the skeletal muscle. Physiopathology and prevention. Acta Chir Belg 1998; 98:176.
30. Qvarfordt P, Christenson JT, Eklöf B, Ohlin P. Intramuscular pressure after revascularization of the popliteal artery in severe ischaemia. Br J Surg 1983; 70:539.
31. Ehrendorfer S. Acute compartment syndrome of the thigh after joint replacement with anticoagulation. J Bone Joint Surg Br 1999; 81:372.
32. Shabat S, Carmel A, Cohen Y, et al. Iatrogenic forearm compartment syndrome in a cardiac intensive care unit induced by brachial artery puncture and acute anticoagulation. J Interv Cardiol 2002; 15:107.
33. Busch T, Sîrbu H, Zenker D, Dalichau H. Vascular complications related to intraaortic balloon counterpulsation: an analysis of ten years experience. Thorac Cardiovasc Surg 1997; 45:55.
34. O’Connor G, McMahon G. Complications of heroin abuse. Eur J Emerg Med 2008; 15:104.
35. Sahni V, Garg D, Garg S, et al. Unusual complications of heroin abuse: transverse myelitis, rhabdomyolysis, compartment syndrome, and ARF. Clin Toxicol (Phila) 2008; 46:153.
36. Tavares JO. Acute compartment syndrome in osteochondromatosis. Orthopedics 2004; 27:775.
37. Kleshinski J, Bittar S, Wahlquist M, et al. Review of compartment syndrome due to group A streptococcal infection. Am J Med Sci 2008; 336:265.
38. Burnside J, Costello JM Jr, Angelastro NJ, Blankenship J. Forearm compartment syndrome following thrombolytic therapy for acute myocardial infarction. Clin Cardiol 1994; 17:345.
39. Yip TR, Demaerschalk BM. Forearm compartment syndrome following intravenous thrombolytic therapy for acute ischemic stroke. Neurocrit Care 2005; 2:47.
40. Roberge RJ, McLane M. Compartment syndrome after simple venipuncture in an anticoagulated patient. J Emerg Med 1999; 17:647.
41. Mills J, Pretorius V, Lording T, et al. Bilateral anterior compartment syndrome after routine coronary artery bypass surgery and severe hypothyroidism. Ann Thorac Surg 2010; 90:1338.
42. Kolli A, Au JT, Lee DC, et al. Compartment syndrome after endoscopic harvest of the great saphenous vein during coronary artery bypass grafting. Ann Thorac Surg 2010; 89:271.
43. Kerrary S, Schouman T, Cox A, et al. Acute compartment syndrome following fibula flap harvest for mandibular reconstruction. J Craniomaxillofac Surg 2011; 39:206.
44. Frink M, Hildebrand F, Krettek C, et al. Compartment syndrome of the lower leg and foot. Clin Orthop Relat Res 2010; 468:940.
45. BURTON AC. On the physical equilibrium of small blood vessels. Am J Physiol 1951; 164:319.
46. Whitesides TE, Haney TC, Morimoto K, Harada H. Tissue pressure measurements as a determinant for the need of fasciotomy. Clin Orthop Relat Res 1975; :43.
47. Sheridan GW, Matsen FA 3rd, Krugmire RB Jr. Further investigations on the pathophysiology of the compartmental syndrome. Clin Orthop Relat Res 1977; :266.
48. Brumback RJ. Traumatic rupture of the superior gluteal artery, without fracture of the pelvis, causing compartment syndrome of the buttock. A case report. J Bone Joint Surg Am 1990; 72:134.
49. Bonutti PM, Bell GR. Compartment syndrome of the foot. A case report. J Bone Joint Surg Am 1986; 68:1449.
50. Greene TL, Louis DS. Compartment syndrome of the arm–a complication of the pneumatic tourniquet. A case report. J Bone Joint Surg Am 1983; 65:270.
51. Botte MJ, Gelberman RH. Acute compartment syndrome of the forearm. Hand Clin 1998; 14:391.
52. Kalyani BS, Fisher BE, Roberts CS, Giannoudis PV. Compartment syndrome of the forearm: a systematic review. J Hand Surg Am 2011; 36:535.
53. Mithöfer K, Lhowe DW, Vrahas MS, et al. Clinical spectrum of acute compartment syndrome of the thigh and its relation to associated injuries. Clin Orthop Relat Res 2004; :223.
54. Shadgan B, Menon M, O’Brien PJ, Reid WD. Diagnostic techniques in acute compartment syndrome of the leg. J Orthop Trauma 2008; 22:581.
55. Myers RA. Hyperbaric oxygen therapy for trauma: crush injury, compartment syndrome, and other acute traumatic peripheral ischemias. Int Anesthesiol Clin 2000; 38:139.
56. Newton EJ, Love J. Acute complications of extremity trauma. Emerg Med Clin North Am 2007; 25:751.
57. Ulmer T. The clinical diagnosis of compartment syndrome of the lower leg: are clinical findings predictive of the disorder? J Orthop Trauma 2002; 16:572.
58. Mubarak SJ, Owen CA, Hargens AR, et al. Acute compartment syndromes: diagnosis and treatment with the aid of the wick catheter. J Bone Joint Surg Am 1978; 60:1091.
59. Shuler FD, Dietz MJ. Physicians’ ability to manually detect isolated elevations in leg intracompartmental pressure. J Bone Joint Surg Am 2010; 92:361.
60. Tiwari A, Myint F, Hamilton G. Compartment syndrome. Eur J Vasc Endovasc Surg 2002; 24:469.
61. Mars M, Hadley GP. Failure of pulse oximetry in the assessment of raised limb intracompartmental pressure. Injury 1994; 25:379.
62. Wattel F, Mathieu D, Nevière R, Bocquillon N. Acute peripheral ischaemia and compartment syndromes: a role for hyperbaric oxygenation. Anaesthesia 1998; 53 Suppl 2:63.
63. Valdez C, Schroeder E, Amdur R, et al. Serum creatine kinase levels are associated with extremity compartment syndrome. J Trauma Acute Care Surg 2013; 74:441.
64. Nelson JA. Compartment pressure measurements have poor specificity for compartment syndrome in the traumatized limb. J Emerg Med 2013; 44:1039.
65. Kosir R, Moore FA, Selby JH, et al. Acute lower extremity compartment syndrome (ALECS) screening protocol in critically ill trauma patients. J Trauma 2007; 63:268.
66. Wall CJ, Richardson MD, Lowe AJ, et al. Survey of management of acute, traumatic compartment syndrome of the leg in Australia. ANZ J Surg 2007; 77:733.
67. Mubarak SJ, Owen CA. Double-incision fasciotomy of the leg for decompression in compartment syndromes. J Bone Joint Surg Am 1977; 59:184.
68. Rorabeck CH, Castle GS, Hardie R, Logan J. Compartmental pressure measurements: an experimental investigation using the slit catheter. J Trauma 1981; 21:446.
69. Willy C, Gerngross H, Sterk J. Measurement of intracompartmental pressure with use of a new electronic transducer-tipped catheter system. J Bone Joint Surg Am 1999; 81:158.
70. Uliasz A, Ishida JT, Fleming JK, Yamamoto LG. Comparing the methods of measuring compartment pressures in acute compartment syndrome. Am J Emerg Med 2003; 21:143.
71. Allen MJ, Stirling AJ, Crawshaw CV, Barnes MR. Intracompartmental pressure monitoring of leg injuries. An aid to management. J Bone Joint Surg Br 1985; 67:53.
72. Collinge C, Kuper M. Comparison of three methods for measuring intracompartmental pressure in injured limbs of trauma patients. J Orthop Trauma 2010; 24:364.
73. Hammerberg EM, Whitesides TE Jr, Seiler JG 3rd. The reliability of measurement of tissue pressure in compartment syndrome. J Orthop Trauma 2012; 26:24.
74. Heckman MM, Whitesides TE Jr, Grewe SR, Rooks MD. Compartment pressure in association with closed tibial fractures. The relationship between tissue pressure, compartment, and the distance from the site of the fracture. J Bone Joint Surg Am 1994; 76:1285.
75. Klenerman L. The evolution of the compartment syndrome since 1948 as recorded in the JBJS (B). J Bone Joint Surg Br 2007; 89:1280.