Кокса вара

Мэс засал
Orgilbold bayartsogt

 Дунд чөмөгний анатомийн хүзүүний өнцөг 120-135° байх нь хэвийн бөгөөд түүнээс бага өнцөгтэй бүх тохиолдлуудыг Кокса вара гэдэг.  Энэ нь төрөлхийн, олдмолоор, болон хөгжлийн явцад үүссэн байж болно.

Зураг 1

Зураг 1

Төрөлхийн кокса вара нь клиник болон рентгенд илрэх өвөрмөц шинжээр нь бусад кокса варагаас ялгана. Энэ нь мөчдийн харьцааны алдагдал, дунд чөмөгний хэсэгчилсэн богиносол эсвэл дунд чөмөгний ясны бусад эмгэгүүдтэй нийтлэг тохиолддог. Холбоот оношуудад: дунд чөмөгний проксималь хэсгийн дутагдал (PFFD), дунд чөмөгний төрөлхийн богиносол, болон төрөлхийн муруйлт ордог.

Кокса варагийн олдмол хэлбэрүүдэд гэмтэл, хавдар, болон бодисын солилцооны эмгэгийн улмаас хоёрдогчоор үүссэн дунд чөмөгний проксималийн деформацийг оруулдаг. Энэ бүлэгт рикетик кокса вара, фиброз дисплази, проксималь physeal гэмтэл, болон premature closure. Мөн ерөнхий араг ясны өөрчлөлтүүд буюу дисплази тухайлбал: Morquio disease (мукополисахарид хэв шинж IV), клойдокраниал дисостоз, метафиал диафиз дисплази, метафиз дисостоз ордог.

Түүх

Fiorani анх Төрөлхийн кокса вара (CCV)-г 1881 онд тодорхойлсон. Hofmeister 1894 онд радиографигаар дунд чөмөгний хүзүүний өнцөг буурсан байдгийг нотлон тэмдэглэсэн. 1905 онд Hoffa кокса варатай холбоотой гистологи өөрчлөлтийг анх мэдээлсэн бол Duncan 1938 онд хөгжлийн үед үүсдэг кокса вараг ажиглаж  тэмдэглэжээ.

Этиологи

CCV-ийн үндсэн шалтгаан тодорхойгүй бөгөөд хэд хэдэн таамаглалаар тайлбарладаг. Үүнд: умай доторх механик стресс нь аарцгийн яснуудын хөгжилд нөлөөлдөг, аваскуляр некроз нь дунд чөмөгний толгой болон хүзүүний проксималь хэсэгт сонгомлоор явагддаг, болон метаболизмын алдагдалын үед дунд чөмөгний проксималь төгсгөлийн үүсэлтийн дутагдал эсвэл хэвийн ясжилт удаан явагддаг гэсэн таамаглалууд байдаг.

Шалтгаан

Дунд чөмөгний проксималь хэсгийн варус деформаци юм.

  • Хоёрдогчоор:
    • Бодисын солилцооны алдагдал
    • Неопластик
    • Гэмтэл

Мөн: Рикетик (ricketic) кокса вара, Фиброз дисплази, Проксимал булууны гэмтэл, Дутуу төрөлт

  • Ерөнхий араг ясны эмгэг
    • Дисплази: Morquio disease (мукополисахарид хэв шинж IV), клойдокраниал дисостоз, метафиал диафиз дисплази, метафиз дисостоз.

 Эмгэг жам

Гистологийн шинжилгээгээр дунд чөмөгний проксималь булууны мөгөөрсөн дах матрикст эмгэг кальцижилт бий болсны улмаас хондроцитуудын баганан байршил алдагдсан байдаг. Энэ мөгөөрсний эмгэг кальцижилт нь метафизийн яс үүсэлтийг бууруулснаар цаашид энэ хэсгийн дутагдал үүсдэг.

Ацетибулумын чөмөгний толгойд өгөх даралтын өнцөг эх доторх эмгэгийн улмаас өөрчлөгдөж дунд чөмөгний хүзүүний хөгжил гажиж өнцөг нь өөрчлөгддөг.

 Аарцгийн биомеханик

Зураг 2: Аарцгийн биомеханизм А, В – хэвийн аарцаг С – эмгэг аарцаг R – механик үйлчлэл

Зураг 2: Аарцгийн биомеханизм
А, В – хэвийн аарцаг
С – эмгэг аарцаг
R – механик үйлчлэл

Ангилал:

Үүссэн байдлаар нь:

  1. Төрөлхийн (умай доторх эмгэг шалтгааны улмаас эхээс төрөхдөө кокса варатай төрөх)
  2. Хөгжлийн үед үүссэн (Fairbank: өсөлтийн явцад хүүхдэд аажмаар дунд чөмөгний проксимал хэсгийн деформаци бий болж байгааг ажиглаж мэдсэн)
  3. Олдмол (гэмтлийн улмаас)

Хэдэн үеийг хамарснаар нь.

  1. Нэг талын
  2. 2 талын

Эмнэлзүйн зэргээр нь:

Дунд чөмөгний хүзүүний өнцгөөр эмнэлзүйн 3 зэрэг болгоно.

  1. 45 градусаас бага: энэ хүүхдийн хөдөлгөөнд саад болдоггүй. Энэ нийтлэг тохиолддог.
  2. 45-60 градус: Саарал бүс гэдэг: Ажигладаг ба саадтай бол хожим мэс заслаар эмчлэх шаардлагатай.
  3. 60 градусаас дээш: зөвхөн мэс заслаар эмчилнэ.

 Эмнэлзүй

Төрөлхийн кокса варатай өвчтөнүүд алхааны эмгэгээр илэрдэг. Эмнэлзүй нь ихэвчлэн хөлд орж эхлэхээс 6 насны хооронд илэрдэг. Мөчдийн уртын хэмжээ 1,5-4 см өөр байх нь хөнгөн хэлбэр юм.

Үзлэгээр артикуло-трохантер дистанс зай буурсан, абдукци хөдөлгөөн хязгаарлагдаж буурсан байдаг. Бас ихэнхдээ дотогш хөдөлгөөн буурдаг.

Хүүхэд нярай үедээ 2 хөл нь жигд бус: урт богино, 2 хөлийн гадагш эргэлт өөр байна.

Хүүхэд мөлхөж эхлэхэд бөгсөө чирэх, эсвэл өгзөгөө эвгүй өрөөлдөж мөлхөнө. Алхаж эхлэхэд кокса варагийн шинжүүд бүрэн илэрнэ. Бага насны хүүхэд ямар ч  шалтгаангүйгээр доголж , хөл нь  богиносох, түнхний    үеэр хөдөлгөөн  чөлөөтэй боловч  алцайлт нь хязгаарлагдсан  байна, Трендленбургийн шинж  илэрнэ, өвчтнийг цааш харуулж зогсоогоод эрүүл талын хөлийг зогсооход тэр талын ташаа доош байрладаг. Үүнийг Trendelenburg-ийн шинж гэнэ.

Хэрэв 2 талдаа  жинсний  хүзүүний  өнцөг  багасвал бүслүүр нуруугаар нь хэт хотойлт  үүсэж, цээжээ савлаж явна, 7-8 насны хүүхдийн хөлийн богиносолт нь 10 см хүрдэг.

Энэ  согогийг түнхний  төрөлхийн  мултралаас  ялгахын  тулд  хөлийг нь гадагш, дотогш  эргүүлээд  ташааны  орчим  тэмтрэхэд үений  тогооноос  мултарсан  чөмөгний  толгой  тэмтрэгдэхгүй.

Зураг3: А. Хэвийн байдал В. Trendelenburg-ийн сөрөг шинж С. Trendelenburg-ийн шинж

Зураг3: А. Хэвийн байдал В. Trendelenburg-ийн сөрөг шинж С. Trendelenburg-ийн шинж

Илрэх шинж

зураг 4: Оношилгооны ач холбогдолтой шугамууд, эрүүл (зүүн гар тал) ба эмгэг

зураг 4: Оношилгооны ач холбогдолтой шугамууд, эрүүл (зүүн гар тал) ба эмгэг

Weinstein нар анх төрөлхийн кокса варагийн рентген шинжүүдийг тодорхойлон тэмдэглэсэн. Үүнд: Hilgenreiner-ийн эпифизиал өнцөг: Hilgenreiner-ийн хөндлөн шугамыг triradiate мөгөөрсөөр дайруулан татаж, чөмөгний толгойн физээр ташуу татсан шугас хооронд үүсэж буй өнцөгийг хэмждэг. Хэвийн хэмжээ нь 7-оос бага насанд 200 , харин хэлбэлзэл нь 4-450, 8-аас дээш насанд 230 байдаг.

Зураг 5: Hilgenreiner-ийн эпифизиал өнцөг

Зураг 5: Hilgenreiner-ийн эпифизиал өнцөг

Томасын сорил (Thomas test): Хэвийн хүнд түнхний үеээр нугалахад 120 градус байдаг бол түнхний мултаралын үед түүнээс их өнцгөөр нугардаг.

Зураг 5: Томасын сорил

Зураг 6: Томасын сорил

2 хөлний уртыг хэмжиж харьцуулах

Зураг 6: Хөл урт богино байж болох ч өвөрмөц биш А. Хүйснээс  шагайн хашлага хүртэл хэмжих хэвийн байдал В. Эмгэг байдал С. Ташааны урд дээд сэртэнгээс шагайн хашлаг хүртэлх хэмжих

Зураг 7: Хөл урт богино байж болох ч өвөрмөц биш
А. Хүйснээс  шагайн хашлага хүртэл хэмжих хэвийн байдал
В. Эмгэг байдал
С. Ташааны урд дээд сэртэнгээс шагайн хашлаг хүртэлх хэмжих

Рентгенд

Лаунштейнийн  байрлал – Өвчтөнийг  хагас   хажуугаар нь  хэвтүүлж  түнхээр  тэгш  өнцгөөр  нугалж  хөлийг гадагш  эргүүлж  40 градус  орчим  алцайлгаад  рентген  туяаг  жинсний  хүзүүний  тушаа  чиглүүлнэ.

Хэрэв  түнхний  үений  хөдөлгөөн хэт хязгаарлагдсанаас   хөлийг  дээрх  байрлалд  оруулж  болохгүй   нөхцөлд хажуугийн  байрлалаар  зургийг  авна.

Төрөлхийн кокса вараг рентгенд Y хэлбэрийн онцлог илрэлээр нь бусад проксимал феморал варусын хэлбэрүүдээс ялгана. Энэ онцлог нь булууны инфролатерал ясны хэсгүүд болон проксимал физиал ялтасын хооронд үүсдэг.

зураг 6: Зураг: төрөлхийн кокса варагийн онцлог. А. Хүзүүний өнцөг буурсан байдал. В. Чөмөгний жижиг ба хавтгай толгой С. Булууны ялтасын вертикал чиглэл D. Kокса богиносол E. Y хэлбэрийг үүсгэсэн булууны ялтасын эмгэг инфролатерал хэсэг

зураг 8: Зураг: төрөлхийн кокса варагийн онцлог. А. Хүзүүний өнцөг буурсан байдал.
В. Чөмөгний жижиг ба хавтгай толгой
С. Булууны ялтасын вертикал чиглэл
D. Kокса богиносол
E. Y хэлбэрийг үүсгэсэн булууны ялтасын эмгэг инфролатерал хэсэг

Зураг 7: Гэрэлд харагдах байдал

Зураг 9: Гэрэлд харагдах байдал

КТГ нь бүрэн оношлих бөгөөд мэс заслын төлөвлөгөө гаргахад чухал

MRI

Дунд чөмөгний эпифиз болон метафиз хоорондох мөгөөрсөн зай ихэссэн, өсөлтийн бүс өргөссөн. Мэс заслын төлөвлөгөө гаргах болон оношлогоонд бүрэн дүүрэн хариу өгнө.

Зураг 8: Зүүн талын кокса вара

Зураг 10: Зүүн талын кокса вара

Эмчилгээ 

Эмийн эмчилгээ

Эмийн эмчилгээгээр шинж тэмдгийн болон явцын эмчилгээ хийнэ. Витамин-Д.г өндөр тунгаар өгвөл үр дүнтэй. Фосфат болон 1,25-дигидроксивитамин D (1,25[OH]2 D). Энэ нь витамин D-ийн идэвхитэй дааврын хэлбэр бөгөөд гэдсэн дэхь кальци, фосфорын абсорбцийг тохируулж, паратиреод дааврын синтезийг дарангуйлж байдаг. Хэрэв фосфатыг дангаар нь уулгавал  гиперпаратиреодизм үүсэх магадлалтай.

Мэс заслын эмчилгээ

Үндсэн эмчилгээ нь мэс заслын эмчилгээ юм.

Нэгэнт  жинсний  хүзүүний  өнцөг багассан  бол  6-аас  дээш  насны  хүүхдэд  мэс засал  хийж  эмчилнэ.

Мэс  заслын  эмчилгээг   ерөнхийдөө 2 чиглэлд  хуваадаг.

  1. Жинсний хүзүүний  өнцгийн багасалтыг  засахдаа  чөмөгний  бага  төвгөрийн  доод  талаар тасалж  өнцгийг  засаад  хадаасаар  бэхэлж  хадна.
  2. Жинсний хүзүүний  хагд үеийг  ган  хадаас буюу ясан хадаасаар бэхэлж , чөмөгний  доод  төвгөрийн   доод  талаар  ташуу  тасалж , сунгах  аппарат , ясны  таталтаар  хөлийг  уртасган   өнцгийг  засна.

Варус үүссэн дунд чөмөгний проксимал остеотоми

Зураг 9:  (A) Pauwels Y-хэлбэрийн остеотоми. (B) Langenskiöld трохантер хоорондын остеотоми (C) трохантер доогуурх хүрээний остеотоми

Зураг 11:  (A) Pauwels Y-хэлбэрийн остеотоми. (B) Langenskiöld трохантер хоорондын остеотоми (C) трохантер доогуурх хүрээний остеотоми

Лавламж:

  • Emedicine.medscape.com “Coxa vara” Updated: Mar 26, 2014
  • Radiopaedia.org
  • www.journalmc.org
  • jbjs.org