Демодекс хачиг

Мэс засал
Orgilbold bayartsogt

Энэ сэдэвт Демодекс хачигны тархалт, эмнэлзүйн онцлог, болон эмчилгээний төлөвлөгөөний талаарх хэлэлцүүлэг болон дархлааны хариу урвалын талаар бичсэн. Абстракт нь эх сурвалжийн холбоосоор ороход байгаа тул энд оруулсангүй.

Үсний фолликулын үндсэн бүтэц

Үсний фолликулын үндсэн бүтэц

Өмнөх үг ба Суурь

Henle болон Berger нар 1841 онд хүний үсний фолликулд энэхүү хачигийг тодорхойлж 1963 онд 2 зүйл болгон ангилсан. Демодекс нь үсний хүүдийн нэгжид оршдог арьсны хэвийн хачиг гэж үзэж байсан.

D folliculorum (зураг) нь 2 зүйлийн том нь юм. Энэ нь нүүрэнд давамгай байдаг бөгөөд кератин болон фолликулын гарах хэсгийн хэсгүүдтэй хамт 10-15 организм хэв шинж илэрдэг.

Зураг 1: Demodex folliculorum хачиг.

Зураг 1: Demodex folliculorum хачиг.

D brevis  (зураг 2) бол 2 зүйлийн жижиг нь бөгөөд тосны булчирхай болон цоргонд олддог хэв шинж юм. Биеийн аль ч хэсгээс илэрч болох ч ихэвчлэн их биед давамгайлдаг. Демодекс хачиг нь нохой болон бусад амьтанд комменсал бөгөөд өвчин үүсгэгч гэж сайн тогтоогдсон.

Зураг 2:  Demodex brevis хачиг.

Зураг 2:  Demodex brevis хачиг.

Дархлааны үйл ажиллагаа хэвийн хүнтэй харьцуулахад дархлаа дарангуйлагдсан өвчтөнд демодексээр үүсгэгдсэн эмгэгийн эмнэлзүй өргөн хүрээтэй илэрдэг. Демодекс хачиг хүнд өвчин үүсгэгч гэдэг нь маргаантай байгаа бөгөөд учир нь комменсал организмын Кохын шаардлагын (Koch’s postulates) хангаж чаддагүй. Гэвч тэдгээр нь нүүрэн дээрх юм гаралтын болон бусад шархлаат үрэвсэлтэй хамаарал нь тодорхой байдаг ч шалтгааны абсолют баталгаа гаргахад хэцүү.  Гэхдээ эдгээр оранизм нь өвчин үүсгэгч гэсэн хүчтэй нотолгоо бол эмчилгээнд үр дүнтэй байдаг явдал юм.

Эпидемиологи

Демодекс хачиг нь хүүхэд төрсний дараа богино хугацаанд олдмолоор байрладаг. Энэ нь эхийн хөхний товчин дээрээс олддог учраас эх хүүхдээ асрах явцад эхээс хүүхдэд анх дамждаг байх боломжтой. Бэлгийн бойжлын үеэр тосны булчирхай олширч хачигны хоол хүнсний хангамж сайжрахад тэдгээрийн тоо ихээр нэмэгддэг. Мөн настай холбоотой бөгөөд 50-60 насанд оргил үе байдаг. Демодексын халдварын тархалт 71-ээс дээш насны хүмүүст бараг 95% юм.  Тэдгээр нь арьс-арьсаар хүрэлцэхэд амархан дамжиж тархдаг тул настай хүн халамжилдаг хүмүүст илүү тархсан байдаг. Наснаас хамаарч: хүүхдүүдэд бага, 3-15 насныханд ердөө 13% байдаг бол 31-50 насныханд 69% тархалттай судлагдсан [2].

Демодексийн 2 зүйл аль аль нь 10%-ийн нөхөн төлжилтийн хэмжээтэй хэвийн арьсны биопсид илэрдэг. D folliculorum нь илүү тархалттай бөгөөд ялангуяа нүүрний үсний фолликул дотор их тоогоор илэрдэг. Эдгээр биопси дотор тэдгээр нь үсний фолликулын 12%-д илэрдэг. Тосны булчирхай хамгийн их нягтралтай хэсгүүд болох дух, эрүү, хамар-уруулын нугалаас болон хамар гэсэн нүүрний хэсгүүдэд хамгийн их тархалттай. Ялангуяа D brevis нь чихний сувагт байх боломжтой бөгөөд мөн их бие, умдганд тархсан байдаг. Ихэнх судалгаагаар эмэгтэйчүүдээс илүү эрэгтэйчүүдэд илүүтэй хүнд хэлбэрээр оршдог бөгөөд хүм амд 20-80%-ийн хэлбэлзэлтэй колонжилт байх нь хэвийн юм [3, 4, 5]. Энэ нь магадгүй эрэгтэйчүүдэд андрогенээр өдөөгдсөн тосны үүсэлт ихтэй байдагтай шууд холбоотой. Мөн гоо сайхны экзоген тоснууд Демодекс хачигны өсөлтийг нэмэгдүүлдэг байх боломжтойг тэмдэглэх хэрэгтэй юм.

Демодекс-хамааралт арьсны өвчнүүд

Демодекс хачиг нь гадна чихний үрэвсэл, ам орчмын дерматит, батга, бактерийн төст фолликулит (зураг) зэрэг арьсны архаг үрэвсэлт шархлааны шалтгаан болдог үзэж гэж байна [6, 7, 8]. Хүнд демодексийн эмчилгээ хийхэд үр дүнтэй байдаг [9, 10]. Гүвдрүүт-идээт цэврүүнцэрт батганы шинж тэмдэг болон зовиур нь Демодекс хачигны үүрлэлтийн давтамжтай хамааралтай байдаг [11]. Батгатай 49 өвчтний арьсны гадаргууг биопсигоор судалж үнэлэхэд хачигны дундаж нягтрал 10.8/cм2 бүхий хүмүүсийг эрүүл хяналтын бүлэгтэй 0.7/cм2 харьцуулахад үр дүн p < .001 байжээ. Өөр нэг судалгаагаар батгатай 48 өвчтнийг үнэлэхэд дээжийн ихээхэн хувьд нь D. folliculorum тэмдэглэгдсэн бөгөөд эрүүл хяналтын бүлэгтэй харьцуулан судалжээ (96% versus 74%, p < .01).  Мөн батгатай хүмүүст хачигны нягтрал 5,7 дахин их байсан [13].

Зураг 3: Демодектик фолликулит, хэсэг газрын сулфурт үр дүн өгсөн.

Зураг 3: Демодектик фолликулит, хэсэг газрын сулфурт үр дүн өгсөн.

 Фолликулын зооны байдал фолликулаас кератин болон хачигаар түрэгдсэн нь харагддаг (фолликулын питириаз) [зураг 4]. Хачиг их хэмжээгээр илрэх нь үрэвслийн гэмтэлтэй болон гэмтэлгүй загатнаатай холбоотой өргөст фолликулар гүвдрүү (spiny follicular papules) шиг харагдах боломжтой. D. brevis нь шанааны симметрик папулопустулар (гүвдрүүт-идээт цэврүүнцэр) шархлааны шалтгаан илүү байх боломжтой. D. folliculorum хачиг нь хамар болон духны улайралтат болон сорвижилттой илүү нийтлэг хамааралтай байдаг [15]. Мөн хүн болон амьтанд хэсэг газрын халзрал үүсгэдэг.

Зураг 4: Питириаз фолликулор нь кератин хэсгүүд болон Демодекс хачиг бүхий бүрэлдэхүүн фолликулын зоогоор байдаг онцлогтой.

Зураг 4: Питириаз фолликулор нь кератин хэсгүүд болон Демодекс хачиг бүхий бүрэлдэхүүн фолликулын зоогоор байдаг онцлогтой.

Янз бүрийн эмчилгээг Демодекс-хамааралт арьсны гэмтэлд (eruption) хэрэглэж байна үүнд: хэсэг газрын сулфур бүтээгдэхүүнүүд, перметрин, болон ивермектин багтдаг. Нүүрний демодексын халдварыг сулруулсан камфорын тос болон амаар метронидазол уулгаж эмчилсэн байдаг[16]. Ивермектин, линдан, перметрин болон бензилбензоат эмчилгээнд үр дүнгүй нүүрний буглаанд амаар метронидазол уулгахад үр дүн өгсөн [17].

Демодекс хачигны эсрэг дархлааны урвал

Демодекс хачиг нь дархлааны хариу урвалыг хүчтэй өдөөгч юм. Спонгиоз (эмгэгээр эс завсар шингэн хурах) болон лимфоцитын нэвчилт, үүрлэсэн фолликулын эргэн тойронд демодекс хачигны цугларал гистологийн зүслэг дээр харагддаг [зураг 5] боловч үүрлээгүй фолликулын эргэн дойронд байдаггүй. Батгатай өвчтнөөс авсан эдийг ПГУ (полимеразын гинжин урвал)-аар үнэлэхэд үрэвслийн цитокинууд зохицуулга нэмэгдсэн байдаг үүнд: хавдар үхжлийн хүчин зүйл альфа (TNF-α), интерлейкин 1b (Ил-1b) болон Ил-8 ялангуяа гүвдрүүт-идээт цэврүүтэй батганд улайралтат-телангиэктатик батганаас илүү их байдаг. HLA хэв шинжид суурилан дархлааны хариу урвал бага зэргээр хэлбэлздэг. Tw2 фенотип бүхий хувь хүн демодексийн үүрлэлтэнд өртөмтгий байдаг. Нөгөө талаас HLA A2 фенотиптэй бол хамгаалах үйлдэлтэй байдаг. Энэхүү аллельгүй хүмүүсийн лейкоцитын үйл ажиллагаа буурсан, CD8 + лимфоцит цөөн дайчлагдсан, IgA-ын хэмжээ өндөр шингэний хариу илэрсэн байдаг. Тэдгээр нь арьснаас илүү товойсон гүвдрүүт-идээт цэврүүнцэрт гэмтэл болон гүвдрүүний гүнд голомт үүсгэх илүү магадлалтай байдаг [24].

Зураг 5: Демодектик фолликулит нь фолликулын орчимын лимфойдын нэвчилт болон фолликулын спонгиозоор онцлог байдаг.

Зураг 5: Демодектик фолликулит нь фолликулын орчимын лимфойдын нэвчилт болон фолликулын спонгиозоор онцлог байдаг.

Демодекс хачиг нь оппортунист: Дархлаа суларсан эзэн биед халварлах

 Дархлаа дарангуйлагдсан нөхцөлд Демодекс хачигийн эмгэг төрүүлэх чанар нь дэмжэгддэг нь нилээд сайн нотлогдсон. Дархлаа суларсан эзэн биед тэдгээр нь зовхи болон нүүрний арьсны шархлаатай (eruption) тогтмол хамааралтай байдаг. Эдгээр нөхцөлд хэсэг газрын сулфур болон амаар ивермектин уулгахад үр дүнд нь хачигны халдварлах нь  буурдаг тул эмгэгч төрөгч хэмээх сэжигийг бий болгодог. Гэвч Демодекс нь Кохын шаардлагад нийцдэггүй. Тэдгээр нь эрүүл эзэн биед тогтмол өвчин өдөөдөггүй бөгөөд эмгэг үүсгэгчтэй нилээд төстэй ч системийн дархлаатай харилцан үйлчилдэггүй.

Дархлаа суларсан өвчтөнүүдэд дархлаа хэвийн хүмүүсээс илүү их Демодекс хачигны асуудалтай шархлаа илрэх өндөр боломжтой.

HIV эерэг өвчтөнүүдэд CD4 + эсийн тоо 200/мм3-ээс бага болоход нүүрээр загатнаат шархлаа бий болдог нь демодикоз бүхий эмнэлзүй илрэл байх боломжтой [25]. Мөн дал хооронд болон өвчүүний өмнө шархлаа (eruption) гарч болдог. Эдгээр шархлаа нь ивермектин эмчилгээнд үр дүнтэй нь харагддаг тул хачиг нь эмгэг төрүүлэгч гэх сэжигийг мөн л бий болгодог.

Лимфома эсвэл лейкеми ялангуяа миелоцитийн лейкемийн бүхй өвчтөнд демодекс хачигны халдварын нягтрал өндөр байх нь нүүрний шархлааны шалтгаан болдог гэж тэмдэглэгдсэн [26].

Нүүрний эритема илэрсэн чөмөг шилжүүлэн суулгах өвчтөнд (реципиент) демодекс хачгийг тодорхойлох нь оношийн ач холбогдолтой [27].

Диабеттай өвчтөнүүдэд, диабетын ретинопати бүхий 42 өвчтнүүдийн зовхинд демодекс халдвар насанд нь тохирсон хяналттай харьцуулсан судалгаагаар ач холбогдол бүхий илүү тархалттай байжээ (54.8% versus 38.1%, p = .048) [28]. Эпидермал өсөлтийн хүчин зүйлийн рецептор дарангуйлагч (дархлааны хамгаалах чадварыг бууруулдаг) болон хэсэг газрын калциневрин дарангуйлагч тухайлбал такролимус хэрэглэхэд (хачигны нягтрал ихэсдэг) байдал улам дорддог нь судлагджээ [29, 31]. Ам орчмын дерматиттай өвчтөнд хачигны нягтрал хэсэг газрын стеройд хэрэглэхтэй хамааралтай байдаг [30].

Дүгнэлт

Демодекс нь залуу насанд олдмолоор хэвийн арьсанд байршдаг нь тодорхойлогдсон учраас хүний эрүүл мэндийн нэгээхэн хэсэг байдаг. Нас дагаж тоо нь нэмэгддэг бөгөөд хачигны тархалт нь хэд хэдэн арьсны эмгэгүүдтэй параллел  хамааралтай байдаг. Фолликулын үрэвсэлд хачигны гэр нийтлэг олддог тул эмнэлзүйд фолликулитын шалтгаан нь дермодекс байх боломжтой. Эрүүл хяналттай харьцуулахад батгатай хүмүүст лимфоцитыг өдөөсөн байх илүү магадлалтай, мөн тэдгээр хачигны эмгэг төрүүлэх чанар генийн өртөмтгий байдалтай холбоотой байх боломжтой. Дархлаа дарангуйлагдсан эзэн биед демодексын халдварын нягтаас хамаарч түүний эмнэлзүй нь ихээр хэлбэлздэг.

Эх сурвалж:

http://www.sciencedirect.com/science/article/pii/S0738081X14000467