Хүүхдийн ханиад шуухинаа (common cold) : Эмчилгээ

Мэс засал
Orgilbold bayartsogt

Ханиад шуухинаа гэдэг нь амьсгалын дээд замын вирусын халдвараар үүсгэгдэж өөрөө аяндаа эдгэрдэг, янз бүрийн хүндийн зэргээр явагдаж, найтаах, хамар бөглөрөх, хамраас нус гарах, хоолой үрэвсэх, ханиалгах, бага зэрэг халуурах, толгой өвдөх, болон бие сулрах шинжээр илэрдэг, цочмог эмгэг юм.Ханиад шуухинааг хэд хэдэн бүлийн вирус үүсгэх боломжтой: хамгийн нийтлэг үүсгэгч нь риновирусын 100 гаруй серотип байдаг.

Хүн төрөлхтөнд хамгийн их давтамжтай тохиолддог эмгэг бол ханиад шуухинаа юм. Нэгдсэн улсад хүндрэлгүй амьсгалын дээд замын халдвар улмаас эмнэлгийн мэргэжилтэнд 25 сая хүн ханддаг гэсэн тооцоо гарчээ. Эдгээрийн 30 гаруй хувьд нь антибиотик жороор олгодог. Ханиад нь бактериар үүсгэгддэг гэсэн ташаа ойлголтоос болж хүмүүс антибиотик уух гэж эсвэл жороор бичүүлэх гэж эмчид их ханддаг. Нярай болон хүүхдэд ханиад шуухинааны зовиур насанд хүрсэн хүнээс илүү удаан илэрч, мөн илүү олон тусдаг.

Эмчилгээ

Ханиад шуухинаа нь ихэнхдээ хөнгөн, өөрөө аяндаа эдгэрдэг эмгэг юм. Авах арга хэмжээний гол тулгуур нь дэмжих эмчилгээ болон хугацаанаас нь өмнө эдгээх зөвлөмж байдаг. Харин бактерийн супер-халдвар байхгүй үед менежментэнд антибиотик шаардлагагүй. Вирусын эсрэг эмчилгээ нь ханиад шуухинаагийн ихэнх үүсгэгч вируст үйлчилдэггүй байна. Харин ханиадны эмүүд нь үр дүн хангалтгүйн дээр ноцтой гаж нөлөөтэй байдаг. Мөн цайр болон Echinacea purpurea-г эмчилгээнд заалтаар хэрэглэхэд,  мөн витамин С нь хүүхдийн ханиад шуухинаанд ач тустай гэх нотолгоо хангалтгүй.

Энэхүү сэдэвт Over-the-counter (OTC)  medication гэдгийг үгийн хувьд орчуулахад тохиромжгүй байсан тул утгын хувьд дүйхээр нь жоргүй олгодог эмүүд гэж орчуулсан. OTC буюу жоргүй олгодог эмүүдэд гистамины эсрэг эмүүд, амьсгалын дээд замын бөглөрлийн эсрэг, ханиалгалт намдаагч, цэр ховхлогч, муколитик, халууралтын эсрэг эмүүд, мөн эдгээр эмүүдийг хослуулсан эмүүд багтдаг (доор дэлгэрэнгүй тусгасан). Мөн зөвлөх нь санал болгож буйгаас илүү хүчтэй илэрхийлэл болно.

Anticipatory guidance — Хүүхдийн ханиад шуухинааны менежментэнд чухал бүрэлдэхүүн нь бөгөөд American Academy of Pediatrics (AAP), United Kingdom’s National Institute for Health ба Care Excellence, болон British Thoracic Guidelines –аар хүүхдийн ханиадын оношилгоо болон менежментэнд зориулан зөвлөмж гарсан байдаг. Аnticipatory guidance –д:

  • Ханиад шуухинаан явцын тухай боловсрол олгох
  • Эргэж ирж үзүүлэх шалтгаанууд, дэмжих арга хэмжээ
  • Шинж тэмдгийн эмчилгээний ач тус ба эрсдэл
  • Халдварыг таслан зогсоохыг чухалчлан үздэг.

Ханиад шуухинаан явц – Нэг хүртэлх насны хүүхэд болон бага насны хүүхдэд ханиад шуухинааны зовиур эхлэснээсээ хойш 10-14 өдөрт аажимдаа сайжирдаг, бөгөөд зовиур хамгийн их илрэх хугацаа үүний 2- 3 өдөр байдаг (зураг 1).

Зураг №1

Зураг №1

Бага насны хүүхэд болон нярайд ханиад эдгэрэхгүй байлаа гэхэд 3-4 долоо хоногт бүрэн эдгэрнэ. Харин том хүүхэд болон өсвөр насны хүүхдэд ханиад шуухинааны зовиур 5-7 хоногт эдгэрдэг (тамхи татдаг эсвэл уушгины хууч эмгэгтэй хүүхдэд уртасч болно). Гэвч зовиур улам хүндэрвэл (амьсгалахад эсвэл залгихад бэрх болох) эсвэл ханиад шуухинаа эдгэрэхгүй дээрх хугацаанаас илүү удвал дахин үзүүлээрэй гэдгийг зөвлөнө. Эмнэлзүй хүндрэх эсвэл эдгэрэхгүй удаашрах нь хүндрэл үүсч буйн илэрхийлэл байх боломжтой эсвэл ханиад шуухинаагаас өөр онош сэжиглэх хэрэгтэй.

Антибиотик нь ханиад шуухинааны эдгэрэх хугацааг наашлуулж чаддагүй, мөн хоёрдогч хүндрэлээс урьдчилан сэргийлдэггүйг анхаарах нь зүйтэй.

Дэмжих эмчилгээ – Дэмжих арга хэмжээнд шингэн хангалттай уулгах; халуун шингэн уулгах (ж нь: тахианы шөл, цай); хамрын хөндийг соруулах, нэгээс бага насны хүүхдийг босоо байрлалд байлгах; физиологийн уусмалаар хамрын хөндийг зайлах эсвэл шүрших (том хүүхдийг); өрөөны агаарыг чийгшүүлэх (ууршуулагч эсвэл чийгшүүлэгч хэрэглэх)-ийг зөвлөнө. Эдгээр арга хэмжээний ихэнхийг үр дүнтэй эсэхийг санамсаргүй туршилтаар судлаагүй байгаа ч эдгээр нь харьцангуй үнэгүй, аюулгүй юм.

  • Хангалттай шингэн уулгах – Хангалттай хэмжээний шингэн хэрэглэснээр амьсгалын замын салстын шүүрлийг дэмжиж, шүүрэл шингэхэд тусалдаг.
  • Халуун шингэн уух – Халуун шингэний хэрэглээ (алимны шүүс, цай, тахианы шөл гэх мэт) нь амьсгалын замын салстын үйл ажиллагааг үр дүнтэй болгож, хамрын салстын гарах урсгалыг нэмэгдүүлдэг (мөн уураар утах нь ийм үйлдэл үзүүлдэг), мөн амьсгалын замын шүүрлийг султгаж, зайлуулагдахыг нь дэмждэг. Тиймээс халуун шингэн уух нь ханиад шуухинаанд хэрэглэх гэрийн эм юм. Нэг хүртэлх насны хүүхэд эсвэл хүүхдийн насанд тохируулан халууж шингэнг уулгах нь зүйтэй.
  • Хэсэг газарт физиологийн уусмал хэрэглэх – Хамрын хөндий дэх шүүрлийг зайлуулахын тулд хамрын хөндийг физиологийн натрийн уусмалаар зайлах нь боломжийн арга юм. Нэг хүртэлх насны хүүхдэд физиологийн уусмалыг хамарт дусаах болон салиа соруулагчаар соруулах боломжтой (хүснэгт 1).
    Хүснэгт №1

    Хүснэгт №1 Салиа соруулагч ашиглан хүүхэд болон нярайн хамрын хөндийг цэвэрлэх

    Том хүүхдэд физиологийн уусмалыг хамарлуу нь шахаж цацах эсвэл зайлж угааж хэрэглэх боломжтой юм. 2015 оны 5 санамсаргүй системчилсэн эргэн дүгнэлтээр (544 хүүхэд болон 205 насанд хүрэгчдийг хамарсан) хамрын хөндийг физиологийн уусмалаар зайлснаар амьсгалын дээд замын халдварын зовиурыг хөнгөвчилдөг ач тустай нь байх боломжтой гэсэн дүгнэлт гарчээ. Томоохон туршилт судалгаагаар хамрын хөндийг физиологийн уусмалаар зайлснаар зовиурыг багахан сайжруулж, бусад эмчилгээний хэрэглээг бууруулж, зовиурын дахилтын багасган, хичээлээ таслалтыг цөөрүүлсэн байна.

  • Чийгшүүлсэн агаар – Энэхүү эмчилгээ сайн судлагдаагүй ч агаар чийгшүүлэгч/ууршуулагч хэрэглэснээр хамрын шүүрлийг шингэлдэг гэж үзэж байна. Гэхдээ зөвлөхдөө халдварын эрсдэл болон гэмтлийн эрсдэл хамгийн бага байхаар зөвлөнө. Харин хамар нь битүүрсэн/нусхайрсан хүүхдийн эмчилгээнд уур эсвэл чийгшүүлсэн халуун агаараар амьсгалахыг зөвлөхгүй байх нь зүйтэй. Уур эсвэл чийгшүүлсэн халуун агаараар амьсгалахад зовиур багасдаггүйг сүүлийн үеийн судалгаагаар харагдсан, төдийгүй түлэгдэлт үүсгэж бозошгүй юм. ДЭМ-ээс ханиадны менежментэнд уур эсвэл чийгшүүлэгчийг аль алиныг нь хэрэглэхийг зөвлөдөггүй.

Жоргүй олгодог эмүүд буюу Over-the-Counter medicines (OTC эмүүд)

Жоргүй олгодог эмүүдийн ихэнх нь хүүхдийн ханиад шуухинаан зовиурыг хөнгөвчлөхөд чиглэгдсэн байдаг. Үүнд: гистамины эсрэг эмүүд, амьсгалын дээд замын бөглөрлийн эсрэг, ханиалгалт намдаагч, цэр ховхлогч, муколитик, халууралтын эсрэг эмүүд, мөн эдгээр эмүүдийг хослуулсан эмүүд багтдаг.

Жоргүй олгодог эмүүдийн ач тус болон эрсдлийн тухай боловсролыг олгох нь ханиад шуухинаатай хүүхдийн менежментийн чухал бүрэлдэхүүн юм. Санамсаргүй туршилтууд, системчилсэн эргэн дүгнэлтүүд, болон мета-анализуудаар жоргүй олгодог эмүүд нь ханиад шуухинаатай хүүхдэд плацебо бүлгээс илүү ямар нэг сайн үр дүнтэй нь батлагдаагүй бөгөөд харин ч ноцтой гаж нөлөөнүүд илэрч болзошгүй юм. Тиймээс 6-аас бага насны хүүхдэд ханиад шуухинааны үед жоргүй олгодог эмүүдийг хэрэглэхгүй байхыг Wolters Kluwer-ийн институуд зөвлөж байна. Харин ханиад шуухинаатай 6-12 насны хүүхдэд жоргүй олгодог эмүүдийг аль болох хэрэглэхгүй байхыг санал болгодог.

OTC ханиалгалт болон ханиадны эмүүд нь хоёроос бага настай хүүхдэд тун хэтэрвэл аминд аюултай байдаг. Мөн метаболизм, клеаринс, эмийн гаж нөлөө нь наснаас хамаарч янз бүр байх боломжтой тул бага насны хүүхдэд хордуулах чанар нь хүчтэй бөгөөд өндөр байдаг. Мөн хүүхдэд зөвлөх аюулгүй тун нь батлагдаагүй байна.

Нэгдсэн Улсын Хүнс ба Эмийн Захиргааны Зөвлөх Хороо 6-аас бага настай хүүхдэд OTC ханиалга болон ханиадны эмүүдийг хэрэглэхийн эсрэг байр суурьтай байдаг [46,47]. Харин AAP –ээс 4 –с бага насны хүүхдэд  OTC ханиадны болон ханиалгын эмүүдийг хэрэглэхийн эсрэг зөвлөмж гаргадаг, мөн 6-аас бага насны хүүхдэд үр дүнтэй нь батлагдаж чадаагүй төдийгүй хордуулах чанар хүчтэй байдгийг онцгой анхааруулдаг [48,49].

Хэрвээ 6-аас дээш насны ханиад шуухинаатай хүүхдэд OTC эмүүдийг хэрэглэхээр хүссэн бол тэдэнд хамгийн хэцүү байгаа зовиурт нь чиглэсэн ганц найрлагатай эмийг хэрэглэхийг, мөн хүчтэй хордохоос зайлсхийж зааврын дагуу зохистой тунг зааж өгөх нь зүйтэй.

Антибиотик эмчилгээ

Ханиад шуухинаа вирусээр үүсгэгддэг учраас түүний эмчилгээнд антибиотик ямар ч үүрэггүй гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Мөн антибиотик эмчилгээ хүндрэлээс урьдчилан сэргийлдэггүй, харин ч гаж нөлөө нь илэрч, бактерийн антбиотикт тэсвэрт чанарыг нэмэгдүүлж болзошгүй. Харин бактерийн хоёрдогч халдвар тухайлбал бактерийн шалтгаант дунд чихний үрэвсэл, синусит, болон уушгины хатгалгааны бүрэн оношлогдсон тохиолдолд одоо антибиотик эмчилгээ хийнэ.

Вирусын эсрэг эмчилгээ

Вирусын эсрэг эмчилгээг инфлюнза вирусээс бусад ханиад шуухинаа үүсгэгч вирусээр үүсгэгдсэн ханиад шуухинааны тохиолдолд хэрэглэх боломжгүй (үр дүнгүй) юм.

Шинж тэмдгийн эмчилгээ

Шинж тэмдгийн эмчилгээ нь ханиад шуухинааны эмчилгээний гол тулгуур юм. Гэхдээ шинж тэмдгийн эмчилгээ нь ялангуяа бага насны хүүхдэд ач тустай ба эрсдэлтэй байдаг. Шинж тэмдгийг эмчлэхгүй бол хүүхэд эсвэл гэр бүлийн бусад гишүүдэд хүндрэл үүсгэдэг (нойр хулжаах, зовиуртай байдал үүсгэх, шингэн уухад бэрх байх).

Халууралтын үеийн зовиур

Ханиад шуухинааны эхний өдрүүдэд халууралтын зовиурыг ацетаминофенээр (3 сараас бага настайд) эсвэл ибупрофенээр (6 сараас дээш настайд) эмчлэхийг санал болгодог. Халууралтын эсрэг болон өвдөлтийн эсрэг эмийг хэрэглэх үедээ OTC эмүүдтэй хавсарсан эмийг хэрэглэхгүй байхыг зөвлөх нь чухал бөгөөд үүний дүнд нэг эмийг (ацитаминофен) агуулсан нийлмэл найрлагатай олон эмийг хэрэглэж тунгийн илүүдлийн хордлогонд орохоос зайлсхийж чадна.

Хамар бөглөрөлт ба нусхайралт

Бага насны хүүхдэд болон нэг хүртэлх насны хүүхдийн хамар бөглөрөхөд шингэн уух чадваргүй болдог тул хамгийн бэрх зовиур байх боломжтой. Хамар битүүрэлтэй болон нусхайралтай 12-оос доош насны хүүхдийн эмчилгээнд хамрын соруулга, физиологийн натри-хлорид дусаах эсвэл цацах, хангалттай шингэн өгөх, агаарыг сэрүүн аргаар чийгшүүлэх эмчилгээний аргуудыг хэрэглэхийг OTC эмүүдээс илүүтэй зөвлөж байна. Гэхдээ эдгээр аргуудыг хэрэглэж үр дүнтэй нь нотлоогүй байгаа ч аюулгүй бөгөөд үнэгүй, бас үр дүнтэй байх магадлалтай тул хэрэглэхийг зөвлөдөг.

  • Ипратропиум – Дэмжих эмчилгээнд үр дүнгүй байгаа 5-аас дээш настай хүүхдийн нусхайралтын эмчилгээнд ипратропиум бромидыг хамрын цацлагаар (0,06% -н хамрын цацлагыг хамрын нүх бүрт 3 цагийн зайтай 2 удаа цацаж, 4 өдөр хэрэглэнэ) хэрэглэх боломжтой. Энэ нь хамраас нус гоожиж, хамар битүүрэхийг багасгадаг үр дүнтэй нь 7 санамсаргүй туршилтын системчилсэн эргэн харалтаар батлагдсан. Харин хамар битүүрээгүй тохиолдолд хэрэглэхгүй [51]. Ипратропиум хэрэглэж буй үед хамар хуурайших, хамраас цус гарах, ам хуурайших гаж нөлөө нийтлэг илэрдэг.
  • Амьсгалын дээд замын бөглөрлийн эсрэг эмүүд (деконгестантууд) – Эдгээр эмүүд нь хамрын салстын судсуудыг агшаадаг бөгөөд амаар уух болон хэсэг газрын хэлбэрээр хэрэглэх боломжтой. Амаар хамгийн нийтлэг хэрэглэдэг эмүүдэд псевдоэпедрин болон фенилэприн багтана. Амаар хэрэглэдэг деконгестанттуудын гаж нөлөө нь тахикарди, цусны даралт ихсэх, зүрх дэлсэх орно [52]. Хэсэгт газарт нийтлэг деконгестуудад оксиметазолин, ксилометазолин, болон фенилэфрин багтдаг [5]. Үүний гаж нөлөөнд хамраас цус гарах, хамар хуурайших орно. Ялангуяа нэг хүртэлх насны хүүхэд эхний сарууддаа амьсгал авалт нь хамрын агаарын урсгалаас хамаардаг нь хамар битүүрэхэд төвөгтэй байдал үүсдэг тул хамрын деконгестантыг үргэлжлүүлэн хэрэглэхгүй бол хамар дахин бөглөрөх хандлагатай байдаг [5,17]. Зааврын хугацаанаас удаан үргэлжлүүлэн хэрэглэж болохгүй. Гэвч насанд хүрэгчдийн санамсаргүй туршилтын мета-анализаар үр дүнтэй нь батлагдсан ч 12-оос бага настай хүүхдүүдэд хэрэглэж үр дүнтэйг нь судлаагүй байгааг анхаарна биз ээ [37]. Конгестантууд нь ноцтой гаж нөлөөтэйн дээр ач тустай нь батлагдаагүй тул Wolters Kluwer институт 6 –с бага насны хүүхдэд хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Мөн 6-12 настай хүүхдүүдэд деконгестантуудыг хэрэглэхгүй байхыг санал болгодог. Харин 12-оос дээш настай хүүхдэд деконгестантууд хамрын зовиурын эмчилгээнд ач тустай байх боломжтой.
  • Антигистаминууд болон антигистамин/деконгестантууд хавсарсан эмүүд – Нэгдүгээр эгнээний антигистаминууд (дифенгидрамин, хлорфенирамин, гидроксизин, бромфенирамин) эь антихолинэрги шинж чанараараа хамрын бөглөрлийн бууруулдаг. Антигистамины гаж нөлөөнд нойрмоглох, парадокс цочрол, амьсгал дарангуйлагдах, болон хий юм харах багтдаг. 6-аас бага настай хүүхдийн хамрын зовиурт антигистаминууд эсвэл антигистамин/конгестантуудыг хавсарсан эмийг хэрэглэхгүй байхыг Wolters Kluwer-ийн институт зөвлөдөг. Мөн 12-6 насны хүүхдэд хэрэглэхгүй байхыг санал болгодог байна. Мөн эдгээр эмүүдийг дангаараа болон хавсарсан хэлбэрээр нь амьсгалын дээд замын халдвартай хүүхдэд зовиурыг хөнгөвчлөх зорилгоор хэрэглэхэд үр дүнгүй нь санамсаргүй хяналтат туршилтаар харагдсан (35,38,39).
  • Ароматик үнэртүүлэгч буюу Гавар (гаднаас түрхэж хэрэглэх) – Санамсаргүй кроссовер туршилтаар ментол болон эукалиптус тосыг сургуулийн 42 эрүүл хүүхдэд харьцуулан судлахад ментол илүү хамрын хөндийг онгойлгож байсан боловч спирометрийн үр дүнд нөлөөлөхгүй байжээ [53]. Wolters Kluwer-н институт ароматик агентуудыг (ментол, камфор, эукалиптус тос гэх мэт) ханиад шуухинаатай хүүхдийн хамрын бөглөрлийн эмчилгээнд хэрэглэхийг санал болгодоггүй.

Ханиалгалт

Ханиалгалт нь хүүхэд унатахад, сургуульдаа явахад, болон тоглоход нөлөөлдөг, мөн хүүхэд ханиалгаад байхад гэр бүлийн бусад гишүүд унатахад саад болдог [6]. Тиймээс эмч ханиалгыг дарангуйлах хэрэгтэй болдог. Гэвч ханиалгалт нь амьсгалын дээд замын цочролын дүнд болон амьсгалын замаас цэвэр үүсч буй шүүрлийн үйл ажиллагаанд хариулж буй физиологийн үйл явц юм [19]. Тиймээс ханиалгалтыг дарангуйлснаар шүүрэл амьсгалын замд хуримтлагдан, амьсгалын замыг бөглөснөөр илүү ноцтой аюулыг дагууулах боломжтой [7,19].

Ханиад шуухинаа илрээд илүү хүнд явцтай эсвэл илүү удаан эдгэрэхгүй байгаа бол (2 долоо хоногоос удаан эмнэлзүй сайжрахгүй байх, эсвэл зовиур нь илүү хүндрэх) ханиалгалттай хүүхдэд ханиад өөр оношийг авч хэлэлцэх нь зүйтэй (астма, хөхүүл ханиад, уйланхайт фиброз гэх мэт) [54]. Wolters Kluwer-н инстинтутаас ханиад шуухинааны үеийн ханиалганд хүүхдэд OTC эсвэл ханилгалтын эм хэрэглэхгүй байрыг зөвлөж байна [7,19]. Харин эмчилгээнд халуун шингэн (тахианы шөл, цай гэх мэт), зөгийн бал (нэгээс дээш настай хүүхдэд), амаар шингэн хангалттай өгөх, хүлхдэг үрэл эсвэл хатуу чихэр (аспираци болох эрсдэлгүй хүүхдэд) хэрэглэж амьсгалын замын салстын үйл ажиллагааг дэмжихийг санал болгодог. Эдгээр арга хэмжээ нь хэдийгээр үр дүнтэй эсэх нотолгоо хангалтгүй ч үнэгүй бөгөөд аюулгүй юм.

  • Хүлхдэг үрэл (cough lozenges or hard candy) – Ханиалгын үрэл буюу хатуу чихэр ханиалгалтыг багасгадаг үр дүнтэй хяналтат туршилтаас нотлогдоогүй. Гэхдээ энэ нь аспираци болох эрсдэлгүй хүүхдэд аюулгүй. AAP –ээс 6 –с дээш настай, хоолой нь сэрвэгнээд байгаа хүүхдэд ханиадны хатуу чихэр эсвэл хүлхдэг үрлийг хэрэглэсэн байх боломжтой гэж санал болгодог [50].
  • Зөгийн бал – Зөгийн бал нь шөнийн ханиалгалтанд ач тустай нь санамсаргүй туршилт судалгаагаар харагдсан бөгөөд нэгээс дээш насны хүүхдэд хэрэглэхэд аюулгүй байдаг. Энэхүү санамсаргүй туршилт судалгаа 1-5 настай, амьсгалын дээд замын халдвартай, шөнийн ханиалгалттай 300 хүүхэд (шөнө унатахын өмнө 10 гр зөгийн бал уулгасан) дунд хийгдсэн. Эдгээрээс 5 хүүхдэд хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих сөрөг нөлөө илэрсэн байна [56]. Мөн зөгийн бал нь ханиалгалт намдаах чадвараараа огт эмчилгээ хийгээгүй бүлэг бүлэг болон дифенгидрамин хэрэглэсэн бүлгээс илүү үр дүнтэй нь 2014 оны мета-анализаар харагдсан [57]. ДЭМ болон ААР-ээс нэгээс дээш настай хүүхдийн амьсгалын дээд замын халдварын эмчилгээнд зөгийн балыг хэрэглэхийг (0,5-1 цайны халбага буюу 2,5-5 мл-р) санал болгодог бөгөөд харьцангуй үнэ багатай төдийгүй аюулгүй юм. Хэрвээ зөгийн бал хэрэглэх боломжгүй бол эрдэнэ шишийн сироп (corn syrup) –ыг орлуулан хэрэглэх боломжтой [19,50]. Нэгээс бага насны хүүхдэд зөгийн балыг хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй, учир нь ботулизм тусах эрсдэлтэйг анхаар.
  • Ханиалгын эсрэг эмүүд – Ханиалгын эсрэг эмийн бэлдмэлүүд (декстрометорфан, кодейн) ханиалгын рефлексийг дарангуйлдаг тул төвийн гаралтай ханиалганд үйлчилдэг. Декстрометорфан нь аналгези эсвэл донтуулах шинж чанаргүй ч OTC байх боломжтой. Учир нь эуфори байдал үүсгэдэг тул зугаацах зоилгоор хууль бусаар хэрэглэгддэг [54]. Кодейн болон декстрометорфан аль аль нь хүчтэй хоруу шинж чанартай үүнд: амьсгалын болон төв мэдрэлийн тогтолцоог дарангуйлдаг [7]. Ханиад шуухинаатай хүүхдийн ханиалгалтанд ханиалгын эсрэг эмүүдийг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь үр дүнтэй батлагдаагүй төдийгүй хордуулах чанар өндөр байдаг [7,43,58,59]. Санамсаргүй туршилт судалгаагаар плацебо, декстрометорфан, кодейн хэрэглэсэн 3-н бүлгийн ханиалгалтын үнэлгээний хооронд үр дүнгийн ялгаа байгаагүй [40]. Мөн өөр нэг туршилтаар декстрометорфан, дифенгидрамин, болон плацебо бүлгийн хооронд харьцуулан судлахад үр дүнгүй нь харагдсан [35]. Декстрометорфан хэрэглэсэн 33 хүүхдийн 3-т нь инсомниа (нойргүйдэл) тэмдэглэгдсэн байсан. ААР-ээс амьсгалын замын вирусын халдвартай холбоотой ханиалганы эмчилгээнд ханиалга намдаах эм хэрэглэхээс илүүтэй агаарыг чийгшүүлж, шингэн хангалттай уулгаж эмчлэхийг зөвлөж байна. Тгэвл Европын Анагаах Ухааны Агентлагаас 12-18 насны амьсгалын асуудалтай (ж нь: астма) болон 12-оос бага настай ханиадтай болон ханиалгатай хүүхдийн эмчилгээнд кодейн хэрэглэхийн эсрэг зөвлөмж гаргасан [59]. ДЭМ-ийн зөвлөмжөөр хүүхдийн ханиалганд кодейн агуулсан бэлдмэлийг хэрэглэхгүй байхыг зөвлөдөг боловч декстрометорфан шаардлагатай тохиолдолд буюу хооллолт эсвэл унатахад бэрхшээл учруулж буй удаан хугацааны ханиалгалтын үед цөөн удаа хэрэглэхийг зөвшөөрдөг [19]. Гэхдээ энэ тохиолдолд ханиад шуухинаагаас өөр онош сэжиглэх хэрэгтэй (жнь: хөхүүл ханиад, астма) [54].
  • Антигистаминууд – Антигистаминууд (ж нь: дифенгидрамин, хлорфенирамин, гидроксизин, бромфенирамин) антихолонин үйлдэлтэй. Гаж нөлөөнд нойрмоглох, парадокс цочрол, амьсгал дарангуйлагдах, болон хий юм харах багтдаг. Антигистаминуудыг ханиад шуухинаатай хүүхдийн ханиалганы эмчилгээнд хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь эдгээр эмийн ханиалганд үйлчлэх ач тус нь батлагдаагүй төвийгүй ноцтой гаж нөлөө илрэх боломжтой.
  • Цэр ховхлох эмүүд болон муколитикүүд – Цэр ховхлогч эмүүд (ж нь: гуайфенезин (guaifenesin)) болон муколитикүүд (ж нь: ацетилцистейн, бромгексин, летостейн) нь шүүрэл биеэс зайлуулагдахыг хялбар болгож, амьсгалын замын шүүрлийг нимгэлж, салст үүсэлийг нэмэгдүүлдэг [42]. Гэвч эдгээрийн аль аль нь хүүхдэд ач тус үзүүлдэггүй [17, 19, 42]. Гуайфенезин нь дангаараа харьцангуй аюулгүй ч ходоод гэдсийг бага зэрэг цочроож болдог, гэвч ОТС эмүүдтэй үргэлж хавсарсан байдлаар зарагддаг [54]. Муколитикүүдийн гаж нөлөө нь бронхспазм, ходоод гэдэс хямрах, болон халууралт юм [19].
  • Гуурсан хоолой тэлэгч эмүүд – Ханиад шуухинааны үеийн астмын бус гаралтай ханиалгалтын үед бронх тэлэгч эмүүдийг хэрэглэхгүй байх нь зүйтэй. Учир нь хүүхдийн астмын бус гаралтай ханиалгалтанд үр дүн үзүүлдэггүй [6,60,61].
  • Гавар буюу Ароматик үнэртүүлэгч (гадуур түрхэж хэрэглэдэг) – Эдгээрт хийгдсэн өндөр чанартай судалгаа цөөн байгаа тул ханиалгалтанд хэрэглэхийг санал болгодоггүй. Учир нь хийгдсэн судалгаануудад үр дүнтэй нь харагдаагүй байна [63-66].

Хоолойн үрэвсэл – Хүүхдийн хоолой үрэвсэл байгаа үед мөн шингэн хангалттай уулгах, халууны эсрэг эм хэрэглэх.

Дунд чиний эмгэг – Дунд чихний даралт өөрчлөгдөх нь ханиад шуухинааны үед нийтлэг тохиолддог бөгөөд дунд чихний цочмог үрэвсэл үүсэх үндсэн шалтгаан болох нь бий. Гэхдээ проспектив кросс-овер судалгаагаар деконгестант-антигистаминуудтай эмчилгээ (бромфенирамин болон фенилпропаноламин) дунд чихний цочмог үрэвслээс урьдчилан сэргийлдэггүй нь харагдсан [67].

Бусад эмүүд

Ханиад шуухинааны эмчилгээнд бусад эмүүдээс цайр, витамин С болон  Echinacea purpurea –г санал болгодог.

Цайр – Хүүхдийн ханиад шуухинааны эмчилгээнд цайр хэрэглэхийг Wolters Kluwer –н институтууд санал болгодоггүй. Учир нь ач тус нь бага, гаж нөлөө гардаг байна [68].

Ин витро орчинд цайр нь Риновирусын репликацийг дарангуйлдаг нь ажигладсан тул ханиад шуухинааны эмчилгээнд санал болгоход хүргэсэн байна [5]. Мөн санамсаргүй туршилтын хэд хэдэн системчилсэн эргэн дүгнэлтээр ханиадны зовиурын үргэлжлэх хугацааг богиносгодог байх боломжтой гэсэн дүгнэлтэнд хүрсэн хэдий ч хувь хүн бүрийн туршилтын ач холбогдол өөр өөр байсан нь энэхүү судалгааны хүчийг бууруулжээ [68-70].

2013 оны системчилсэн эргэн дүгнэлтүүд болон 15 судалгааны (1656 өвчтөн хамарснаас 561 нь 16-аас доош насны хүүхдүүд, 1095 нь насанд хүрэгч) мета-анализаар цайр нь зовиурын хугацааг ойролцоогоор 1 өдрөөр багасгадаг гэсэн үр дүн гарчээ (95% CI -1.72 to -0.34) [68]. Анализын дэд бүлгүүдээс хүүхдүүдэд үр дүн бага байсан (дундаж ялгаа -0.62 өдөр, 95% CI -0.82 to -0.42). ≥75 мг/өдөр тунгаар үр дүнтэй байсан бол бага тунгаар үр дүнгүй байжээ. 5 туршилтын нэгтгэсэн дүгнэлтээр (513өвчтөн хамарсан) цайр нь зовиурын хүндийн зэрэгт нөлөөлдөггүй гэсэн үр дүн гарсан. Цайрын гаж нөлөө нь амтлах мэдрэхгүй алдагдах, дотор муухайрах багтдаг бөгөөд хүүхдийн ханиад шуухинаанд үзүүлэх цайрын ач тус ховор байх боломжтой, харин дээрх гаж нөлөөнүүд нийтлэг илэрдэг [68,69,71].

Цайрын хамраар хэрэглэдэг бүтээгдэхүүн (гомеопати интраназал цайрын глюконат) нь үнэрлэхүйн мэдрэхүй удаан хугацаагаар болон байнгын алдагдалд хүргэдэг тул хүүхдэд зөвлөдөггүй [72-74].

Echinacea purpurea — Хүүхдийн ханиад шуухинаанд хэрэглэхийг санал болгодогүй. Учир нь үр дүнтэй гэдэг нь батлагдаж чадаагүй [75-79].

Витамин С – 2013 оны санамсаргүй туршилтуудын мета-анализаар витамин С-г (багадаа 200 мг/өдөрт) ханиад шуухинааны эхний эмнэлзүй илэрснээс хойш хэрэглэж эхлэхэд зовиурын үргэлжлэх хугацаа (7 туршилтын 3249 ханиадны тохиолдол) болон хүндийн зэргийг (4 туршилт, 2708 ханиадны тохиолдол) бууруулдаггүй гэсэн үр дүн гарчээ [80]. Гэхдээ ноцтой гаж нөлөө тэмдэглэгдээгүй. Гэвч хүүхдийн ханиад шуухинааны эмчилгээнд санал болгодоггүй.


Эх сурвалж:


Uptodate :  “The common cold in children: Treatment and prevention” Энэхүү мэдээлэл хамгийн сүүлд 2015 оны  7 сарын 24-нд шинэчлэгдсэн.

REFERENCES:

  1. Gonzales R, Malone DC, Maselli JH, Sande MA. Excessive antibiotic use for acute respiratory infections in the United States. Clin Infect Dis 2001; 33:757.
  2. Heikkinen T, Järvinen A. The common cold. Lancet 2003; 361:51.
  3. Lee GM, Friedman JF, Ross-Degnan D, et al. Misconceptions about colds and predictors of health service utilization. Pediatrics 2003; 111:231.
  4. Bramley TJ, Lerner D, Sames M. Productivity losses related to the common cold. J Occup Environ Med 2002; 44:822.
  5. Pappas DE, Hendley JO. The common cold and decongestant therapy. Pediatr Rev 2011; 32:47.
  6. Shields MD, Bush A, Everard ML, et al. BTS guidelines: Recommendations for the assessment and management of cough in children. Thorax 2008; 63 Suppl 3:iii1.
  7. Use of codeine- and dextromethorphan-containing cough remedies in children. American Academy of Pediatrics. Committee on Drugs. Pediatrics 1997; 99:918.
  8. Tan T, Little P, Stokes T, Guideline Development Group. Antibiotic prescribing for self limiting respiratory tract infections in primary care: summary of NICE guidance. BMJ 2008; 337:a437.
  9. National Institute for Health and Care Excellence. Prescribing of antibiotics for self limiting respiratory tract infections in adults and children in primary care. 2008. (Clinical guideline 69). www.nice.org.uk/guidance/index.jsp?action=download&o=41323 (Accessed on August 31, 2011).
  10. Stockwell MS, Catallozzi M, Larson E, et al. Effect of a URI-related educational intervention in early head start on ED visits. Pediatrics 2014; 133:e1233.
  11. Hay AD, Wilson AD. The natural history of acute cough in children aged 0 to 4 years in primary care: a systematic review. Br J Gen Pract 2002; 52:401.
  12. Pappas DE, Hendley JO, Hayden FG, Winther B. Symptom profile of common colds in school-aged children. Pediatr Infect Dis J 2008; 27:8.
  13. Aronson MD, Weiss ST, Ben RL, Komaroff AL. Association between cigarette smoking and acute respiratory tract illness in young adults. JAMA 1982; 248:181.
  14. Hendley JO. Epidemiology, pathogenesis, and treatment of the common cold. Semin Pediatr Infect Dis 1998; 9:50.
  15. Kenealy T, Arroll B. Antibiotics for the common cold and acute purulent rhinitis. Cochrane Database Syst Rev 2013; 6:CD000247.
  16. Bell EA, Tunkel DE. Over-the-counter cough and cold medications in children: are they helpful? Otolaryngol Head Neck Surg 2010; 142:647.
  17. Kelly LF. Pediatric cough and cold preparations. Pediatr Rev 2004; 25:115.
  18. Saketkhoo K, Januszkiewicz A, Sackner MA. Effects of drinking hot water, cold water, and chicken soup on nasal mucus velocity and nasal airflow resistance. Chest 1978; 74:408.
  19. World Health Organization. Cough and cold remedies for the treatment of acute respiratory infections in young children, 2001. http://whqlibdoc.who.int.sci-hub.org/hq/2001/WHO_FCH_CAH_01.02.pdf.
  20. Parental instruction sheets. The common cold. In: Textbook of Pediatric Emergency Medicine, 6th, Fleisher GR, Ludwig S. (Eds), Lippincott Williams & Wilkins, Philadelphia 2010. p.1894.
  21. Gadomski A, Horton L. The need for rational therapeutics in the use of cough and cold medicine in infants. Pediatrics 1992; 89:774.
  22. Sanu A, Eccles R. The effects of a hot drink on nasal airflow and symptoms of common cold and flu. Rhinology 2008; 46:271.
  23. Pfeiffer WF. A multicultural approach to the patient who has a common cold. Pediatr Rev 2005; 26:170.
  24. King D, Mitchell B, Williams CP, Spurling GK. Saline nasal irrigation for acute upper respiratory tract infections. Cochrane Database Syst Rev 2015; 4:CD006821.
  25. Slapak I, Skoupá J, Strnad P, Horník P. Efficacy of isotonic nasal wash (seawater) in the treatment and prevention of rhinitis in children. Arch Otolaryngol Head Neck Surg 2008; 134:67.
  26. American Academy of Pediatrics. Caring for a child with a viral infection. http://www.healthychildren.org.sci-hub.org/English/health-issues/conditions/ear-nose-throat/Pages/Caring-for-a-Child-with-a-Viral-Infection.aspx.
  27. Fischer H. Common cold. In: American Academy of Pediatrics Textbook of Pediatric Care, McInerny TK. (Ed), American Academy of Pediatrics, Elk Grove Village, IL 2009. p.1934.
  28. Joly JR, Déry P, Gauvreau L, et al. Legionnaires’ disease caused by Legionella dumoffii in distilled water. CMAJ 1986; 135:1274.
  29. Daftary AS, Deterding RR. Inhalational lung injury associated with humidifier “white dust”. Pediatrics 2011; 127:e509.
  30. Volpe BT, Sulavik SB, Tran P, Apter A. Hypersensitivity pneumonitis associated with a portable home humidifier. Conn Med 1991; 55:571.
  31. Ebrahim MK, Bang RL, Lari AR. Scald accidents during water aerosol inhalation in infants. Burns 1990; 16:291.
  32. Singh M, Singh M. Heated, humidified air for the common cold. Cochrane Database Syst Rev 2013; 6:CD001728.
  33. Little P, Moore M, Kelly J, et al. Ibuprofen, paracetamol, and steam for patients with respiratory tract infections in primary care: pragmatic randomised factorial trial. BMJ 2013; 347:f6041.
  34. Smith MB, Feldman W. Over-the-counter cold medications. A critical review of clinical trials between 1950 and 1991. JAMA 1993; 269:2258.
  35. Paul IM, Yoder KE, Crowell KR, et al. Effect of dextromethorphan, diphenhydramine, and placebo on nocturnal cough and sleep quality for coughing children and their parents. Pediatrics 2004; 114:e85.
  36. Schroeder K, Fahey T. Should we advise parents to administer over the counter cough medicines for acute cough? Systematic review of randomised controlled trials. Arch Dis Child 2002; 86:170.
  37. Taverner D, Latte J. Nasal decongestants for the common cold. Cochrane Database Syst Rev 2007; :CD001953.
  38. Hutton N, Wilson MH, Mellits ED, et al. Effectiveness of an antihistamine-decongestant combination for young children with the common cold: a randomized, controlled clinical trial. J Pediatr 1991; 118:125.
  39. Clemens CJ, Taylor JA, Almquist JR, et al. Is an antihistamine-decongestant combination effective in temporarily relieving symptoms of the common cold in preschool children? J Pediatr 1997; 130:463.
  40. Taylor JA, Novack AH, Almquist JR, Rogers JE. Efficacy of cough suppressants in children. J Pediatr 1993; 122:799.
  41. Paul IM, Beiler J, McMonagle A, et al. Effect of honey, dextromethorphan, and no treatment on nocturnal cough and sleep quality for coughing children and their parents. Arch Pediatr Adolesc Med 2007; 161:1140.
  42. Smith SM, Schroeder K, Fahey T. Over-the-counter (OTC) medications for acute cough in children and adults in community settings. Cochrane Database Syst Rev 2014; 11:CD001831.
  43. Centers for Disease Control and Prevention (CDC). Infant deaths associated with cough and cold medications–two states, 2005. MMWR Morb Mortal Wkly Rep 2007; 56:1.
  44. Dart RC, Paul IM, Bond GR, et al. Pediatric fatalities associated with over the counter (nonprescription) cough and cold medications. Ann Emerg Med 2009; 53:411.
  45. Gunn VL, Taha SH, Liebelt EL, Serwint JR. Toxicity of over-the-counter cough and cold medications. Pediatrics 2001; 108:E52.
  46. US Food and Drug Administration. Public Health Advisory. Nonprescription cough and cold medicine use in children. FDA recommends that over-the-counter (OTC) cough and cold products not be used for infants and children under 2 years of age. www.fda.gov/Drugs/DrugSafety/PostmarketDrugSafetyInformationforPatientsandProviders/DrugSafetyInformationforHeathcareProfessionals/PublicHealthAdvisories/UCM051137 (Accessed on August 31, 2011).
  47. Sharfstein JM, North M, Serwint JR. Over the counter but no longer under the radar–pediatric cough and cold medications. N Engl J Med 2007; 357:2321.
  48. American Academy of Pediatrics. Withdrawal of cold medicines: Addressing parent concerns. http://practice.aap.org.sci-hub.org/content.aspx?aid=2254 (Accessed on August 23, 2011).
  49. Choosing Wisely. American Academy of Pediatrics. http://www.choosingwisely.org.sci-hub.org/doctor-patient-lists/american-academy-of-pediatrics/ (Accessed on March 07, 2013).
  50. American Academy of Pediatrics. Coughs and colds: Medicines or home remedies? http://www.healthychildren.org.sci-hub.org/English/health-issues/conditions/ear-nose-throat/pages/Coughs-and-Colds-Medicines-or-Home-Remedies.aspx (Accessed on August 23, 2011).
  51. AlBalawi ZH, Othman SS, Alfaleh K. Intranasal ipratropium bromide for the common cold. Cochrane Database Syst Rev 2013; 6:CD008231.
  52. Morales-Carpi C, Torres-Chazarra C, Lurbe E, et al. Cold medication containing oral phenylephrine as a cause of hypertension in children. Eur J Pediatr 2008; 167:947.
  53. Kenia P, Houghton T, Beardsmore C. Does inhaling menthol affect nasal patency or cough? Pediatr Pulmonol 2008; 43:532.
  54. Carr BC. Efficacy, abuse, and toxicity of over-the-counter cough and cold medicines in the pediatric population. Curr Opin Pediatr 2006; 18:184.
  55. Paul IM, Beiler JS, Vallati JR, et al. Placebo effect in the treatment of acute cough in infants and toddlers: a randomized clinical trial. JAMA Pediatr 2014; 168:1107.
  56. Cohen HA, Rozen J, Kristal H, et al. Effect of honey on nocturnal cough and sleep quality: a double-blind, randomized, placebo-controlled study. Pediatrics 2012; 130:465.
  57. Oduwole O, Meremikwu MM, Oyo-Ita A, Udoh EE. Honey for acute cough in children. Cochrane Database Syst Rev 2014; 12:CD007094.
  58. US Food and Drug Administration. Codeine cough-and-cold medicines in children: Drug safety communication – FDA evaluating potential risk of serious side effects. http://www.fda.gov.sci-hub.org/Safety/MedWatch/SafetyInformation/SafetyAlertsforHumanMedicalProducts/ucm453379.htm (Accessed on July 01, 2015).
  59. European Medicines Agency. Codeine-containing medicinal products for the treatment of cough or cold in paediatric patients. http://www.ema.europa.eu.sci-hub.org/ema/index.jsp?curl=pages/medicines/human/referrals/Codeine_containing_medicinal_products_for_the_treatment_of_cough_and_cold_in_paediatric_patients/human_referral_prac_000039.jsp&mid=WC0b01ac05805c516f (Accessed on July 01, 2015).
  60. Bernard DW, Goepp JG, Duggan AK, et al. Is oral albuterol effective for acute cough in non-asthmatic children? Acta Paediatr 1999; 88:465.
  61. Smucny JJ, Flynn CA, Becker LA, Glazier RH. Are beta2-agonists effective treatment for acute bronchitis or acute cough in patients without underlying pulmonary disease? A systematic review. J Fam Pract 2001; 50:945.
  62. Paul IM, Beiler JS, King TS, et al. Vapor rub, petrolatum, and no treatment for children with nocturnal cough and cold symptoms. Pediatrics 2010; 126:1092.
  63. Eccles R. Importance of placebo effect in cough clinical trials. Lung 2010; 188 Suppl 1:S53.
  64. Archer LN, Simpson H. Night cough counts and diary card scores in asthma. Arch Dis Child 1985; 60:473.
  65. Chang AB, Newman RG, Carlin JB, et al. Subjective scoring of cough in children: parent-completed vs child-completed diary cards vs an objective method. Eur Respir J 1998; 11:462.
  66. Falconer A, Oldman C, Helms P. Poor agreement between reported and recorded nocturnal cough in asthma. Pediatr Pulmonol 1993; 15:209.
  67. Randall JE, Hendley JO. A decongestant-antihistamine mixture in the prevention of otitis media in children with colds. Pediatrics 1979; 63:483.
  68. Singh M, Das RR. Zinc for the common cold. Cochrane Database Syst Rev 2013; 6:CD001364.
  69. Science M, Johnstone J, Roth DE, et al. Zinc for the treatment of the common cold: a systematic review and meta-analysis of randomized controlled trials. CMAJ 2012; 184:E551.
  70. Hemilä H. Zinc lozenges may shorten the duration of colds: a systematic review. Open Respir Med J 2011; 5:51.
  71. Macknin ML, Piedmonte M, Calendine C, et al. Zinc gluconate lozenges for treating the common cold in children: a randomized controlled trial. JAMA 1998; 279:1962.
  72. FDA MedWatch. Zicam cold remedy nasal products (Cold Remedy Nasal Gel, Cold Remedy Nasal Swabs, and Cold Remedy Swabs, Kids Size). www.fda.gov/Safety/MedWatch/SafetyInformation/SafetyAlertsforHumanMedicalProducts/ucm166996.htm (Accessed on August 30, 2011).
  73. http://www.fda.gov.sci-hub.org/ForConsumers/ConsumerUpdates/ucm166931.htm (Accessed on April 04, 2011).
  74. Davidson TM, Smith WM. The Bradford Hill criteria and zinc-induced anosmia: a causality analysis. Arch Otolaryngol Head Neck Surg 2010; 136:673.
  75. Turner RB, Bauer R, Woelkart K, et al. An evaluation of Echinacea angustifolia in experimental rhinovirus infections. N Engl J Med 2005; 353:341.
  76. Yale SH, Liu K. Echinacea purpurea therapy for the treatment of the common cold: a randomized, double-blind, placebo-controlled clinical trial. Arch Intern Med 2004; 164:1237.
  77. Barrett B, Brown R, Rakel D, et al. Echinacea for treating the common cold: a randomized trial. Ann Intern Med 2010; 153:769.
  78. Karsch-Völk M, Barrett B, Kiefer D, et al. Echinacea for preventing and treating the common cold. Cochrane Database Syst Rev 2014; 2:CD000530.
  79. Taylor JA, Weber W, Standish L, et al. Efficacy and safety of echinacea in treating upper respiratory tract infections in children: a randomized controlled trial. JAMA 2003; 290:2824.
  80. Hemilä H, Chalker E. Vitamin C for preventing and treating the common cold. Cochrane Database Syst Rev 2013; 1:CD000980.

1 Comment

  • зочин

    Цайрын бэлдмэл хүүхдийн ханиаданд нөлөөлдөггүй гэж үү? Энэ талаар өөр шинэлэг мэдээлэл оруулж өгөөч. Өөр мэдээлэл уншихаар жирийн ханиаданд маш сайн нөлөөлдөг гэсэн байна.

    07/01/2017 17:37