Энгийн херпес вирус-1-ийн халдвар

Мэс засал
Orgilbold bayartsogt

Энгийн херпес вирус-1  (Herpes Simplex Virus Type-1) HSV1 (Herpes Simplex Virus Type-1) нь Herpesviridiae –ийн бүлд хамаарагдах бөгөөд энэ бүлд мөн хүн төрөлхтөнд эмгэг үүсгэдэг HSV2, CMV (Cytomegalovirus), Varicella zoster Virus, EBV (Epstein-Barr Virus), HSV6 болон 7, Kaposis хамааралт Herpes virus, HHV8 (Human Herpesvirus-8) вирусүүд хамаарагддаг.Эдгээрээс HSV1 нилээд сайн судлагдсан. Зөвхөн хүн HSV1-ийн эзэн болдог. Вирус хавьтлаар тархах ба хүрэлцсэн хэсгийн арьс салстаар нэвтрэн ордог. Дараа нь эпитель эсэд халдварласан вирус мэдрэлийн зангилааны нейрон руу нүүж, тэнд латент\нуугдамал\ болдог. Вирус латентаас идэвхжих бүрт үе үе арьс салст гэмтдэг. Латент геномын эргэн идэвхжих нь антероград тархалтаар эпител эдийн дахин халдварлалтанд хүргэдэг буюу дархлаа дарангуйлагдсан өвчтөнд хүндэрвэл ретроград тархалтаар энцефалит (Herpes encephalitis) үүсгэж аминд аюултай байдал үүсгэнэ. Ховор тохиолдолд тархи нугасны шингэнээр тархаж энцефалит үүсгэдэг. HSV1 нь коньюктивит, амьсгалын зам, тархи нугасны шингэнд халдварлаж өвчин үүсгдэг. Хүүхдэд анхдагчаар буйл амны үрэвсэл, кератит, фарингит, тонзилит, болон энцефалит үүсгэдэг. Нүдний, хамар, уруул ам, ам залгиурын эмгэг хүүхэд болон том хүнд үүсгэдэг.

Эмнэлзүй
Ам нүүрний халдвар
Гиннгивостоматит болон фарингит нь HSV-1-ийн халдварын анхдагч клиник илрэл нь ихэвчлэн болдог бол, уруулын херпес дахин давтан дахих нь HSV-1 халдварын эргэн идэвхжилийн клиник илрэл болдог. HSV-1-ийн фарингит болон гингивостоматит анхдагч халдвараар үргэлж үүсэх нь ихэвчлэн хүүхдэд болон насанд хүрсэн залуу хүмүүст тохиолддог. Клиник шинж тэмдэг болон илрэлд нь: халууралт, бие сулрах, миалги, юм идэж чадахгүй болох, хүзүүний аденопати, зэрэг нь магадгүй 3-14 хоног үргэлжилнэ. Гэмтэл магадгүй хатуу болон зөөлөн тагнай, буйл, хэл, уруул, нүүрэнд тохиолдож болно. Залгиурын HSV-1 буюу HSV-2-ын халдвар үргэлж залгиурын арын эсвэл/хамт гүйлсэн булчирхайн эксудатив эсвэл шархлаат гэмтлээр илэрдэг. Хэл, амны болон буйлны салстын гэмтэл магадгүй 3 тохиолдлын 1-д нь хожим тохиолдож болно. Халууралт болон хүзүүний аденопати 2–7 өдөр үргэлжилдэг. HSV-ын фарингитыг бактерийн болон Mycoplasma pneumonia –ийн халдвараас, халдварын бус залгиурын шархлаанаас (тухайлбал Stevens-Johnson syndrome) ялган дүйх шаардлагатай. Томоохон биш ялгаа гэвэл ам-уруулын HSV халдварын эргэн идэвхжилтэй дахин давтан дахих фарингит холбоотой илрэх юм. Зангилааны төгсгөлөөс HSV-ийн эргэн идэвхжил нь магадгүй шүлстэй вирус шүүрч, амын салстын шарх үүсэл, нүүрний арьс, болон уруулан дээр тод улаан хүрээтэй херпетик шархтай ххамааралтай байдаг. Аман доторх салстын шархыг шүлхий, бэртэл, эм хамааралт шархнаас HSV-ийн халдварыг ялгах хэрэгтэй.
Дархлаа дарангуйлагдсан өвчтөнд: HSV-ийн халдвар салстаас гадна арьсны гүн дахаргыг гэмтээнэ. Тэгснээр хэюрэгшиж зхжил, цус алдат, хүчтэй өвдөлт, идэх болон уух чадваргүй болж болно. HSV-ийн салстын үрэвслийг эмийн, бэртэл, мөөгөнцөр болон бактерийн халдвар зэрэг салстын гэмтлээс ялгах хэрэгтэй.
Атопик экземитэй өвчтөнд магадгүй хүндээр ам уруулын HSV-ын халдвар \экземи херпетик\ үүсэж арьсаар өргөн тархаж дотор эрхтэнд дамжиж болно.
Херпесийн гөгий \херпесийн ганц хуруудалт\
Херпесээр үүсгэгдсэн гөгий буюу ганц хуруудалт нь ам уруулын эсвэл генитал HSV нь хурууны арьсны гэстлийн үе шархаар шууд халдварласнаар үүсэж болно. Энэ үе халдварлагдсаын хуруу маш эмзэглэлтэй ба хадваж улайна.
Херпесийн нүдний халдвар
Нүдний HSV халдвар ихэнх нүдний эвэрлэг бүрхүүлийн шалтгаант сохорлын шалтгаан болж байна. HSV кератит нь цочмог өвдөлт, хараа бүрэлзэх, нүдний салст бүрхүүлийн ур, коньюктивит зэргээр илэрдэг ба эвэрлэг бүрхүүлийн дендрит гэмтдэг онцлогтой.

Эмгэг жам

HSV1 эсэд нэвтрэх эмгэг жам HSV1-ийн нэвтрэх нь эсийн гадаргуун гликозамингликантай вирион харилцан үйлчилснээр эхэлдэг. Энэ нь гепарансульфат рецептор руу гадаргуун gC \гликопротейнС\ болон gB холбогдсноор хэд хэдэн корецептор (тухайлбал HVEA (Herpes virus Entry Mediator A)) руу gD-ээр холбогдон эсийн цитоплазмын мембрантай бүрхүүлээрээ бүрдэл үүсгэснээр вирусын капсид эсийн цитоплазм руу ордог. Вирусын капсид бөөмрүү ирэхдээ бичил гуурсын дагуу кинезинийг ашиглан хөдөлдөг. Энэ нь бөөмийн нүхрүү Importin-Beta-г байгаа болгох ба эсийн нуклеоплазмд вирусын репликаци болон транскрипци явагдана. Бөөмийн нүхээр цөм орохдоо цагираг байдаг. Вирусийн геном эзний гистон болон жижиг хромосомд нэгддэг. Нэгдэх үед HSV1-ын геном шулуун ба хос утаслаг ДНХ, ойролцоогоор 152кб урттай бөгөөд багадаа 75 уураг кодлодог. Энэ нь UL (Unique long), US (Unique short) гэсэн саланги 2 хэсгээс тогтдог. Ихэнх виралын транскрипци залгагддагүй. HSV-1-ийн репликацийн цикл Транскрипцийн үе нь эрт үеийн, хожуу үеийн гэсэн 2 хэсгээс бүрдэнэ. мРНХ-ийн 3 тодорхой бүлэг үүсдэг: Alpha, Beta, болон Gamma бөгөөд уялдан зохицуулагддаг.

--------------------2

Alpha буюу IE (маш эрт) ген транскрипцийг гол зохицуулагч уургийг агуулдаг ба тэдгээр үүсэх нь Beta болон Gamma генийн бүлгийн транскрипцид шаардлагатай. 5 IE генийн төлөөлөлд IE-ийн транскрипцийн гол зохицуулагч болох ICP4 уураг байх ба ICP4-ийн синтез нь вирусын репликаци болон Beta, Gamma генийн идэвхжилд заавал шаардагддаг зүйл нь юм. Маш эрт үеийн трансрипци нь бөөмөнд вирусын геном ороход нэн даруй 5-н промоторт явагддаг. Энэ үед вирион хамааралт Alpha-TIF нь TAATGARA дараалалд холбогддог Oct1 гэх эсийн уурагруу холбогдож эрт үеийн промотор үүсгэдэг. Урьдал-эхлэл бүрдэл (Sp1, TBC, CTF болон CTB) TATA-руу үр дүнтэй нэгдсний дүнд RNA Pol-II транскрипцийг явуулдаг. IE транскрипцийн бүтээгдэхүүн нь цитоплазмд зөөгдөж, трансляци явагдсны дараа буцаад бөөмрүү орно. Энэ нь цаашид бүх транскрипцид шаардлагтай ба эдгээр уургийн үйлдэл ялангуяа Alpha4 уурагт \ТАТА бокс болон урьдал-эхлэл уураг нэгдэхэд оролцдог уураг\ чухал. Beta уурагт вирусийн геномын репликацид шаардлагтай энзимүүд хамаарагддаг: ДНХ полимераза, дан утаслаг ДНХ холбогч уураг, примосом буюу хеликаза-примаза, origin-холбогч уураг зэрэг дезоксинуклейтидын метаболизм болон ДНХ хуулагдахад оролцдог ферментүүд байдаг. Эдгээр уураг нь бараг бүх херпес вирусэд байдаг. Вирусын богино ДНХ эхлээд нийлэгжих бөгөөд дараа нь беа уураг, вирусын гений экспрессийн төгсгөлд гамма буюу хожуу уураг болох бүтцийн уургууд илэрдэг. HSV1 латент хэлбэрт шилжих Вирусын геном, вирусын транскрипци эрт явагдахад зуучлан нэмэгдүүлэх үйл ажиллагаатай Alpha-TIF (Alpha Transinducing Factor) уурагтай хамт байдаг. Транскрипцийн үед вирусын геномын дан урт хэсэг маш хязгаарлагдмалаас HSV1 нууц үе тохиолддог ба вирусын промотор дангаар зохицуулдаг. TATA бокс болон RNA Pol II-руу урьдал комплекс (Sp1 , CTF болон TBC) нийлснээр транскрипци явагддаг. Энэхүү промоторын идэвхжил тухайлсан LATs (Latency Associated Transcripts) бий болох РНХ үүсэхэд хүргэдэг. Латент халдварлагдсан нейронд вирус өвөрмөц уураг үүсээгүй үед эзний дархлааны систем вирус байгааг мэддэгүй ба латент халдвартай нейрон деструкци бай болдогүй.

--------------------4

LAT экспреслэхэд туслах урвалын механизм тодорхойгүй. А 2кб интрон анхдагч транскрипциас залгагддаг. Энэ интрон латент халдварлагдсан нейроны бөөмөнд тогтовортой гэвч энэ тогтвортой интрон LAT-аар зуучлагдсан эргэн идэвхжлийн үед шаардлагагүй. Залгагдсаны 5’ төгсгөлд 350 сууриас тогтох А хэсэг , LAT полиаденилатжих нь LAT эргэн идэвхжихэд шаардлагатай байдаг. Эргэн идэвхжлийн үед, латент халдварлагдсан эсэд вирусын геном вирусын репликацийн үр дүнд идэвхжидэг. Вирус эргэн идэвхжихэд мэдрэлийн аксон руу зөөгддснөөр арьсны эпитель халдварлагдана. Вирусын эргэн идэвхжил нь стресс хамааралтайгаар идэвхждэг ба Үүнд: нейронд халуун, гэрэл, халууралт, гормоны өөрчлөлт, сарын тэмдэг болон физикийн гэмтэл зэргийн нөлөө орно.
Оношлогоо
Оношийг эмнэлзүй болон лабораторийн шинжилгээнд үндэслэн батлана. Лабораторийн шинжилгээ: цэврүүнээс вирус ялгах, нугасны шингэн, ийлдэснээс ДНХ болон эсрэгбие тодорхойлно.

Эмчилгээ

--------------------5


Эх сурвалж:


  • Qiagen  “HSV1 Latent Infection”
  • Quagen “HSV1 Replication Cycle”
  • Harrison’s Principles of Internal Medicine 18th ed