Цусны судасны үйл ажиллагааны үндэс

Мэс засал
Orgilbold bayartsogt

Цусны судас бүх эрхтний гоместаз болон өвчний эмгэг  жамд оролцдог. Цусны жижиг судас болох капилляр нь суурин мембран дээр зэрэгцэн орших эндотелийн дан давхрага болон хаа нэг зэрэгцэн байрлах гөлгөр булчингийн эс төст перицит эсүүдээс тогтоно. Перицит нь том судсанд байдаггүй. Харин тэдгээр капиллярын эндотелийн дан давхрага нь интима болдог. Дунд давхрага нь (tunica media) гөлгөр булчингийн эсээс тогтоно. Гадна давхрага ( adventitia) нь хаа нэг байрлах фибробласт , шигүү мөхлөгт эс болон мэдрэлийн төгсгөл агуулсан эсийн гаднах матриксаас тогтдог. Том артери нь дунд давхрагын гадна талдаа өөрийн судас ( vaso vasorum ) агуулдаг бөгөөд энэхүү судсаараа тэжээлээ авдаг.

Артериолын булчингийн тонус нь цусны даралт боолон урсгалыг зохицуулдаг. Тэдгээр жижиг артери нь харьцангуй зузаан дунд давхрагатай бөгөөд дунд хэмжээний булчинлаг артериудын дунд давхрага илүү хүчтэй хөгжсөн байдаг. Энэхүү дунд артериуд нь  атеросклерозод хамгийн их өртөмтгий. Том уян артерийн ихэнхи нь гөлгөр булчингийн эсийн концентрик бүлэг агуулсан дунд давхрагын бүтэцтэй. Гөлгөр булчингийн эсийн давхрага нь уян артерид эластинаар баялаг эсийн гаднах матрикс болж өөрчлөгддөг.

Судасны эсүүдийн үүсэл : гөлгөр булчингийн эсийн үр хөврөлийн үүслийн үед артерийн ялгаран хөгжил нь янз бүрийн түвшинд явагддаг. Биеийн дээд хэсгийн артерийн булчингийн эс мэдрэлийн залаанаас үүсдэг байхад биеийн доод артери нь мезодермийн бүтцээс үүссэн гөлгөр булчингийн эсүүд үүсгэдэг.

Судасны эсийн биологи

Сүүлийн үеийн судалгаагаар ясны чөмөг нь эндотель болон гөлгөр булчингийн эсийн ялангуяа гэмтэл нөхөгдөх болон судсанд гэмтэл үүссэн үед эх сурвалж нь болж оролцдог. Ясны чөмөг нь гэмтсэн эндотель давхаргыг нөхөх , судас эрүүл байхад оролцох чадвартай бөгөөд энэхүү үйл ажиллагаа алдагдахад артерийн өвчинд хүргэдэг байх магадлалтай.

Эндотель эс : Судасны интимагийн түлхүүр эс бол эндотель эс бөгөөд эрүүл болон эмгэг үеийн олон үйл ажиллагаанд оролцдог. Эндотель эс сонгон нэвтрүүлэх хоригийн чадвартай ч заримдаа үйл ажиллагаа нь алдагддаг. Тухайлбал атеросклероз болон гипертензи. Энэхүү нэвчүүлэх зохицуулагын алдагдал нь бас уушгины хаван болон капилляраар цус шүүрэх эмгэгүүдийн үед тохиолддог.

Мөн эндотель нь цусны урсгал болн судасны голчийг зохицуулахад оролцдог. Эндогений бодисууд эндотель эсээс үүсдэг. Тухайлбал простациклин, эндотелээс ялгардаг гиперполирезацын хүчин зүйл ( EDHF- Endothelium-Derived Hyperpolarizing Factor),  Азотын оксид,  устөрөгчийн хэт исэл  зэргийг ялгаруулж судас өргөсгөх үйлдэл үзүүлдэг. Мөн  эсрэгээр эндотель нь судас хүчтэй нарийсгагч бодис болох , тухайлбал эндотелин ялгаруулж судсыг агшаадаг.

Эрүүл болон эмгэг үе дэхь эндотелийн үйл ажиллагаа
Хэвийн гоместаз Үйл ажиллагааны алдагдал
  • Судас өргөсгөх
  • Антитромбо болон профибринолитик
  • Үрэвслийн эсрэг
  • Антипролифератив
  • Антиоксидант
  • Сонгомол нэвчүүлэлт
  • Өргөсөлт буурах , судас агших
  • Тромбо , антифибринолитик
  • Үрэвслийн урьдал
  • Пропролифератив
  • Прооксидант
  • Хоригийн үйл ажиллагаа буурах

Хэвийн үед эндотель цагаан эстэй харилцан үйлчлэх нь дарангуйлагдсан байдаг. Гэвч бактерийн бүтээгдэхүүнээр (тухайлбал : эндотоксин, халдвар болон гэмтлийн үед ялгарсан цитокин) идэвхижиж адгези молекул ихээр илчилж лейкоциттэй холбогддог. Эндотель эмгэгийн өөр өөр нөхцөлд лейкоцитэд шаардлагатай сонгомол ангийн молекул илчилдэг. Адгези молекул болон хемокиний олон зүйл гранулоцитийн дайчилгаанд бактерийн халдварын хурц үед үүсдэг. Харин архаг үрэвсэлт өвчний үед (тухайлбал : сүрьеэ, атеросклероз) мононуклеар залгиур эсүүдийн дайчилгаанд сонгомол адгези молекул илчилдэг.

Эндотель нь мөн гоместазийн динамик болон тромбозыг зохицуулдаг. Үүнд :

  • NO – судас өргөсгөх , ялтсын идэвхижил болон адгезийг дарангуйлдаг
  • Простациклин –хэвийн нөхцөлд эндотелээс үүсдэг, судас өргөсгөх , мөн ялтсыг идэвхижүүлэх, агрегацийг нэмэгдүүлэх үйлдэлтэй.
  • Тромбомодулин – эндотель эсийн гадаргууд илэрдэг молекул юм. Тромбин холбох С уургийн эмгэг жамаар бүлэгнэлтийг дарангуйлах, бүлэгнэлтийн 5а болон 8а хүчин зүйлийг идвхигүйжүүлдэг.
  • Гепарин сульфат глюкозамингликан – эндотелийн гадаргууд байрладаг бөгөөд эндогенний антитромботик юм.

Мөн фибринолизийн идэвхижилд оролцдог. Эдэд плазминоген идэвхижүүлэгч үүсдэг бол харин  эндотель нь нөхцөл байдлаасаа хамаарч   плазминоген болон плазминоген идэвхижүүлэгчийн рецепторыг зохицуулж ялгаруулдаг. Плазмин үүссэнээр  эндотелийн давхарга тормбын задралыг өдөөдөг.

Үрэвслийн цитокин , бактерийн эндотоксин ангиотензин II  – оор эндотель идэвхижиж плазминоген идэвхижүүлэгчийг дарангуйлагч ( plasminogen activator inhibitor (PAI) )  үүсгэж фибринолизийг дарангуйлдаг. Эдгээр нь эмгэг нөхцөлд эндотель эс тромбо хуримтлагдахыг өдөөдөг байх боломжтой.  Үрэвслийн идэвхижил нь хүчтэй прокоагулятик эдийн хүчин зүйлийн нийлэгжлийг нэмэгдүүлдэг.

Эндотель эс нь дархлаа зуучлалт өвчний эмгэг жамд чухал үүрэгтэй. Хавсрагаар зуучлагдсан эндотель эсийн задрал нь дархлаа зуучлалт эдийн гэмтлийн жишээ юм. Цуллаг эрхтний суудгацын үед эндотзль эсээр эдийн их тохирооны бүрдэл илчлэгдэж, дархлаа хмааралт ховхролд оролцдог. мөн дархдлаа зуучлалт эндотелийн гэмтэл нь гемолитик уреми хам шинжийн  болон тромботик тромбоцитопени пурпура өвчний эмгэг жамд оролцдог.

Эндотель эс судасны гөлгөр булчингийн эсийн өсөлтийг зохицуулдаг. Гепарин сульфат глюкозамингликан эндотель эсээр илчлэгдэж гөлгөр булчингийн эсийн үржлийг дарануйлдаг. Гэмтэл үүсч бүрээсгүй болоход эндотель эс өсөлтийн хүчин зйүл буюу хемоаттрактантыг ( жнь: PAF) ялгаруулж гөлгөр булчингийн эсийн үржил миграцийг идэвхижүүлдэг. Эдгээр өсөлт идэвхижүүлэгч молекулын кохицуулга алдагдахад атеросклерозын үед гөлгөр булчингийн эсийн хуримтлал үүсгэдэг байх боломжтой.

Судасны гөлгөр булчингийн эсийн үйл ажиллагаа : Судасны гөлгөр булчингийн эс нь судасны тонусыг удирддаг. Эдгээр эс эь эсийн доторх нөөц Са2+ йн ялгарал  болон плазмын мембраныг Са2+ йн шахуургаар эс доторх Са2+ ийн хэмжээ нэмэгдэхэд идэвхиждэг. Судасны гөлгөр булчингийн эсийн деполяризаци нь хүчдэл хамааралт L  – типийн Са2+ йн сувагт (VDCC), энерги хамааралт ионы шахуурга (Na, K – АТФ шахуурга ) болон ионы суваг ( Са2+  мэдрэг калийн суваг) гэсэн сувгуудаар зохицуулагддаг. Эсийн доторх Са2+ йн хэмжээний өөрчлөгдөлт нь хүчдэл хамааралт сувгаар урсах Са2+ йн ионы үр дүнд болон саркоплазмын торноос Ryanoid  мэдрэг Са2+  ялгарснаар бий болдог.

Зураг 1Regulation of vascular smooth-muscle cell calcium concentration and actomyosin ATPase-dependent contraction.

Зураг 1: Судасны  гөлгөр булчингийн эсийн агшилтын зохицуулга

Зурагт : Calponin – Са2+  холбогч уураг бөгөөд гөлгөр булчингийн миозиний АТФ – азийн идэвхижлийг дарангуйлдаг. Протейнкиназагаар калпонин идэвхижих нь Са2+  кальмодулинтай холбогдохоос хамаардаг.

Биохимийн агонист нь эсийн доторх Са2+ йг ихэсгэдэг. Энэ нь рецептор хамааралт фосфолипаза С (PL-C) – г идэвхижүүлж фосфоинозитолдифосфат (PIP2)  – ыг задалж  диацилглицерол (DAG) болон инозитолтрифосфат (IP3) үүсгэдэг. Эдгээр нь мембраны липидийн уламжлал бөгөөд эсийн доторх Са2+ йн хэмжээг ихэсгэдэг. IP3  нь саркоплазмын мембраны IP3R – тэй холбогдож Са2+ йн чөлөөлөгдөлтийг нэмэгдүүлснээр цитоплазм дахь Са2+  ихэсдэг.

Судасны гөлгөр блчингийн эсийн агшилт нь миозин – хөнгөн гинж – киназа (MLCK-ase) болон миозин- хөнгөн гинж-фосфатаза (MLCP-ase) хоорондын үйлдлийн тэнцвэрээс хамаарах миозин – хөнгөн гинжээр голдуу зохицуулагддаг. Са2+  нь Са2+  – кальмодулины бүрдлийн үүсэлтээр MLCK-ase – ийг идэвхижүүлдэг. Энэ киназагаар MLC фосфоржиж миозин-АТФ-азийн идэвхижил болон  булчингийн агшилтийг нэмэгдүүлдэг. MLCP-ase  нь MLC – ийг фосфоргүйжүүлж агшилтын хүч болон миозин-АТФ-азийн идэвхийг бууруулдаг.

Rho – киназагаар MLCP-азийн миозин холбогч дэд хэсэг (thr-695) фосфоржиж фосфатазагийн идэвхи дарангуйлагдах ба агших аппаратын Са2+  мэдрэг чанар буурдаг.

ЦАМФ болон ЦГМФ нь хоёулаа бүрдэл механизмаар судасны гөлгөр булчингийн эсийг сулруулдаг. Β агонист G  – уураг хослолт рецептороор АТФ – г ЦАМФ – руу хувиргадаг аденилатциклазаг идэвхижүүлдэг. NO болон тосгуурын Na – уретик пептид нь G – уураг хослолт рецептор болон шууд үйлчилж гуанилатциклазаг идэвхижүүлдэг. Эдгээр нь протейнкиназа А болон протейнкиназа G – г тус тус идэвхижүүлснээр MLCK-ase идэвхигүйжиж судасны гөлгөр булчингийн эсийн тонус буурдаг. Мөн протейнкиназа  G нь MLCP-ase –ийн миозин холбогч хэсэгтэй шууд харилцан үйлчилж фосфатазийн идэвхийг нэмэгдүүлэх ба судасны тонусыг бууруулна. NO хамааралт хэд хэлэн механизм нь гөлгөр булчингийн эсийн Са2+ йн хэмжээг протейнкиназа G зуучлалтайгаар бууруулдаг. Энэ нь фосфоржилт хамааралт Rho А идэвхигүйжсэнээр IP3 үүсэлт буурч үүний үр дүнд IP3R  хамааралт ЦГМФ киназагийн фосфоржилт буурснаар IP3R – ийн үйл ажиллагаа дарангуйлагддаг. Эдгээрийн үр дүнд эсийн Са2+ йн хэмжээ буурахад дөхөм болно.

Фосфоламбаны фосфоржилт дарангуйлагдсанаар Са2+  – фосфотаза (SERCA) – ийн идэвхи нэмэгдэж саркоплазмын торлуу Са2+  орох нь ихэснэ.  Плазмын мембраны Са2+  – АТФ-аза нь протейнкиназа G хамааралтайгаар идэвхижих нь Са2+  хамааралт калийн сувгийг идэвхижүүлснээр эсийн мембраны гиперполяризаци буюу натри кали АТФ- аза шахуургын идэвхижлийн үр дүнд байх боломжтой.

Судасны гөлгөр булчингийн эсийн тонусын хяналт

СГБЭсийн тонус нь автономт (ургал буюу вегетатив гэж өөрөөр нэрлэдэг) мэдрэл болон эндотелээр удирдагддаг. Автономт мэдрэл нь адвентицаас дунд давхрагаруу орж судасны тонусыг

  • Барорецептор
  • Хеморецептор
  • Аортын нум
  • Каротид бие
  • Арьсны терморецептор зэргийн тусламжтай зохицуулдаг.

Эдгээр нь хурдан үйлчилгээт рефлексийн нумын төвөөр эсвэл  мэдрэх мэдрэлийн хариуд ( үнэрлэх, харах, сонсох , мэдрэх ) бас сэтгэл хөдлөлийн үед идэвхиждэг.

Судасны тонусын мэдрэл зуучлалт зохицуулалт 3 хэсгээс тогтдог.

  1. Парасимпатик ( ацетилхолин )
  2. Адреноэрги болон холинэрги аль нь ч биш
    1. Нитрэрги \NO\
    2. Пептидэрги \ Р – бодис, нарийн гэдэсний судас идэвхит пептид (VIP) , Са2+ тонин ген хамааралт пептид , АТФ \ эдгээр нейротранмситтер бүр  өөрийн өвөрмөц рецептороор СГБЭ – д үйлчилж эсийн доторх Са2+ йг зохицуулснаар судасны тонусанд нөлөөлдөг.
  3. Адренэрги рецептор : Норадреналин нь α рецепторыг,  адреналин нь α, β рецепторыг идэвхижүүлдэг.

Ихэнхи цусны судас , том артериудад α 1 рецептор буюу норадреналинаар идэвхиждэг бол жижиг судсууд (артериол болон артериолиол )α 2 рецептор давмгай буюу адреналинаар идэвхижих нь судас агшихад хүргэдэг. Ихэнхи цусны судасны гөлгөр булчингийн эс дээр β 2 рецептор илэрдэг бөгөөд ЦАМФ хамааралтайгаар сулруулдаг.

Ацетилхолин нь парасимпатик мэдрэлээс ялгарч мускарин рецепторуудруу (M1-5R)           холбогдож судсыг өргөсгөнө. Мөн NO  нь синапсийн өмнөх нейроныг идэвхижүүлж ацетилхолин ялгарахыг идэвхижүүлдэг, мөн энэ нь дахин эндотелээс NO ялгарахыг идэвхижүүлдэг.

Нитрэрги нейрон нь нейроны NO – синтетазагаар NO  – г үүсгэж ялгаруулснаар  ЦГМФ хамааралт болон хамааралгүй механизмаар гөлгөр булчингийн эсийг сулруулдаг.

Эндотель нь хэд хэдэн шууд нөлөөлөгч члгаруулснаар судсаны гөлгөр булчингийн эсийн тонусыг зохицуулдаг. Үүнд : NO , Пц, H2S, EDHF бүгд судас өргөсгөгч бол харин эндотелин нь судас агшаагч юм.

Судасны тонусыг зохицуулагчдын ялгарлыг механик ( стресс гэх мэт ) болон биохимийн медиатор ( пуринэрги агонист, мускарин агонист, пептидэрги агонист ) идэвхижүүлдэг. Гөлгөр булчингийн эсийг цусанд  эргэлдэж байгаа медиаторууд паракринээр зохицуулдаг. Үүнд : норадреналин , адреналин,  ангиотензин II , брадикинин, Na –уретик пептидүүд (ANP, BNP,CNP,DNP) багтдаг.

Судасны үүсэлт : Шинэ судасны үүсэл эдийн ишеми болон архаг гипокситой нөхцөлд тохиолддог. Судасны өсөлтийн хүчин зүйлд VEGF , FGF   – ээр эндотельд дараалсан дохио дамжиж пролифераци өдөөгдсөнөөр ангиогенез явагддаг. Эндотелийн прогенитор эс ясны чөмөгнөөс сонгомолоор ишемитэй эдийн судасны хананд ирж суух процесс нь миокардын ишемийн үед захын судасны сүлжээ үүсэхийг тэтгэдэг.  Сүүлийн үед HIF ( hypoxia inducible factor) нь VEGF  болон FGF – ийн генийн экспрессийг идэвхижүүлснээр судасны үүсэлд чухал үүрэгтэй нь батлагдаад байна.


Эх сурвалж:


  • Harrison’s Principles of Internal Medicine 18 eddition

2 Comments

  • Munkhtulga

    EDHF – Эндотелээр үүсгэгдсэн гиперполяризацийн фактор/хүчин зүйл гэж орчуулах нь зөв байх
    гомеостаз гэж байгаа
    Гемостаз гэж бас байгаа
    автономт –> вегетатив
    Анагаахын оюутан бүр унших хэрэгтэй мэдээлэл байна шүү.

    08/11/2014 22:13

    • Шүүмж бичсэнд баярлалаа, EDHF -ийг заслаа, Харин Хүүхдүүд дунд автомат гэж буруу ойлгож дуудах, эсвэл ургал болон автономт гэж салгаж ойлгох зэрэг ташаа ойлголтууд байдаг учраас ургал мэдэрлийг “Автономт” гэж оруулсан, нэмж хаалтанд (ургал) гэж тодрууллаа.

      08/11/2014 23:02