Бруцеллоз үүсгэгчийн патогенез болон микробиологи

Мэс засал
Orgilbold bayartsogt

Бруцеллоз нь халдварлагдсан амьтдын (хонь, үхэр, ямаа, гахай буюу бусад амьтад) шингэнтэй буюу түүний гаралтай хүнсний бүтээгдэхүүнтэй хүрэлцсэнээс хүнд дамждаг зоонозын халдварт өвчин бөгөөд дэлхийд маш өргөн тархсан зоонозын өвчнүүдийн нэг юм. Хүн болон амьтан хоёулаа өвчлөл өндөртэй; ихэнх хөгжиж буй орнуудын нийгмийн эрүүл мэндийн асуудал болон эдийн засгийн бууралтын чухал шалтгаан болдог. Олон улсын аялал жуулчлал болон нүүн шилжилт нэмэгдэж байгаа өнөө үед бруцеллозын тархвар зүй нэмэгдсээр байна [1].

Энэ сэдэвт бруцеллозын микробиологи болон эмгэг жамыг тусгасан. Харин эмнэлзүйн онцлог, оношилгоо, болон эмчилгээг “Бруцеллозын эмнэлзүйн онцлог, оношилгоо, болон эмчилгээ” сэдвээс уншина уу.

Таксономи

Өөр өөр эзэн амьтанд халдварлалтын тархалт, антигений хэлбэрүүд болон фенотипын онцлог дах Бруцелла-ийн генд суурилсан, 6 зүйл мэдэгдээд байна. B. melitensis (жижиг хэвэгчид), B. abortus (мал), B. suis (гахай), болон B. canis (нохой) гэсэн зүйлүүд хүнд өвчин үүсгэдэг нь мэдэгдсэн. Харин B. neotomae (цөлийн модны харх) болон B. ovis (хонь) зүйлүүд хүнд өвчин үүсгэдэггүй. Хүнд хамгийн өргөн тархсан нь B. Melitensis юм. Ерөнхийдөө B. melitensis болон B. Suis нь B. abortus эсвэл B. Canis-аас хүнд илүү хоруу чанартай байдаг. B. melitensis, B. abortus, болон B. Suis нь тус бүр 3, 7 болон 5 биотип байдаг [1].

Микробиологи

Бруцелла нь жижиг, хөдөлгөөнгүй, эсийн дотор аэроб чанартай, 0,5-0,7микрон диаметритэй, 0,6-1,5 микрон урттай. Грам будалтаар ганц, өчүүхэн жижиг, грам-сөрөг коккобацилли илэрдэг. Капсул, спор, болон шилбүүр байхгүй.

Ихэнх будалт сийвэн эсвэл цус нэмж сайжруулсан өсгөвөр шаарддаг. Өсгөврийн оновчтой температур бол 35-37°C бөгөөд бактерийн ургалт удаан. Ruiz-Castaneda-ийн сонгомол бифазат (шингэн болон давсны уусмал) цустай өсгөврийн аргыг өсгөвөрт хэрэглэдэг байсан боловч одоо үед автомат цустай өсгөврийн тогтолцоо илүү үр дүнтэй. Колон нь 0,5-1,0 мм диаметритэй, овгор эсвэл конвекс, бүхэл болон гөлгөр, тунгалаг гадаргуутай байдаг.

Бруцелла организм нь 8°C-тай сүүнд 2 хүртэл өдөр, хөлдүү маханд 3-н долоо хоног хүртэл,  ямааны бяслаганд 3-н сар хүртэл амьдрах чадвартай. Мал амьтнаас ялгарвал чийгтэй хөрсөнд >40 өдөр хадгалагдана. Организм халуун, ионы туяа, нийтлэг хэрэглэдэг халдваргүйтгэгч, болон ариутгагчинд мэдрэг байдаг [1].

Хоруу бруцеллагийн дефенсинд тэсвэртэй байдал, мөн Cu-Zn супероксиддисмутаз үүсгэдэг нь хүчилтөрөгч хамааралт урвалд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлдэг. Гемолизин төст уураг нь халдварлагдсан эсээс бруцеллагийн ялгаралтыг өдөөдөг [2].

Эмгэг жам

Бруцелла нь тунгалгийн зангилаанаас ирсэн полинуклеар эсүүд болон макрофагд амархан залгигддаг (зураг 1).

Зураг 1

Зураг 1

Организмын репликаци эс дотор явагдаж эзэн эс нь задрахад бусад эсүүд буюу эрхтэн тогтцолцоонд тархдаг. Зарим бруцелла бактериуд цагоцитоз эсүүдээр устгагддаг ч зарим хэсэг нь эндоплазмын торноос үүссэн цэврүүний лизосомд эс дотор устгах механизм болох фагосом-лизосом нийлэхийг саатуулах чадвартай учраас устгагдахаас зайлсхйиж чаддаг.

Эс доторх үед бруцелла эзэн биеийн дархлааны хариу урвалыг дарангуйлж, мөн устгагдахаас маш хурдан цугтаж; – төрөлхийн дархлааны хүчтэй идэвхжилийг тойрох (идэвхжлийг өдөөдгүй), хавсарга болон бусад бактерицик бодисын шууд үйлдлийг тэсвэрлэх, болон полиморф бөөмт эсүүд болон макрофагийн үйлдлээс бултах замаар амьд үлддэг. Эдгээр бүх идэвхи нь халдвар архагших нөхцлийг бүрдүүлдэг.

Сонгодог бус хоруу хүчин зүйлс, тухайлбал токсин, цитолизин, капсул, фимбриа, флагелла, плазмид, лизоген фаг, тэвчил үүсэлт, антигений хувиралт, эндотоксин липополисахарид (LPS), эсвэл апоптоз өдөөгч бруцелла-д тодорхойлогддог. LPS болон уургууд нь дохио дамжуулах, генийн зохицуулга, болон мембранаар нэвт зөөгдөхөд оролцож хоруу чанарыг үүсгэж байна гэж үздэг. LPS нь төрөлхийн дархлааг хүчтэй өдөөдөггүй бөгөөд Тх1 эсийн урвалын өдөөгдөх үеийг саатуулснаар үрэвслийн цитокинуудын нийлэгжил халдварын эрт бага байдаг. Гэхдээ LPS нь халдварлагдсан эс дархлаанаас зайлсхийх болон эсэд ороход үүрэгтэй бөгөөд эсийн дотор бруцелла амьдрахад орлуулагдашгүй чухал юм. Мөн халдварлагдсан эс эсийн дархлаагаар зайлуулагдахаас сэргийлж апоптозыг нь дарангуйлахад оролцдог байх боломжтой.

Зохицуулагч 2-бүрдлийн тогтолцоо (Brucella virulence-related regulator or sensor proteins-BvrR/BvrS) нь фагоцит эсээр залгигдсаны дараа патоген бодисын солилцооны байдалд оролцож гадна мембраны бүрэлдэхүүнийг хянадаг. Бруцелла IV төрлийн шүүрлийн тогтолцоогоор VirB болон эндоплазмын торонд патогений репликацийг явуулах боломж олгодог периплазмын цагираг бета-1,2-глюкан агуулна. Эсэд гэмтэл үүсгэлгүй эсвэл эсийн суурь үйл ажиллагааг хязгаарлалгүйгээр эндоплазмын торон дотор бруцеллагийн репликаци явагддаг [1, 3].

Эзэн биеийн дархлаа хариу урвал – Бруцеллозод эсрэгбиеийн хариу урвал нь эзэн биеийн бүрэн хариу урвалын хязгаарлагдмал хэсэгт оролцдог. Эс зуучлалт дархлаа нь дараагийн дахин халдварлалтанд хагас тэвчил үүсдэг механизм шиг сайн эргэн сэргэлтийн суурь механизм байх боломжтой. Эсрэгбиеийн хариу урвал эхлээд IgM ангийн титр нэмэгддэг, дараа нь хэдэн долоо хоног IgG эсрэгбие давамгайлдаг онцлогтой. IgG болон IgA-ийн титр сэдрэлийн нөхцөлд нэмэгдсэн байх боломжтой.

Бруцеллозын хяналт идэвхжисэн макрофагаас хамаардаг, ийм учраас  Тх1 хэвшинж эс зуучлалт дархлааны хариу урвалд  TNF-альфа болон IFN-гамма, ил-12, ил-2 оролцож хөгжих шаардлагатай. Халдварын үед ЛПС хавсаргын эмгэг жамыг идэвхжүүлдэггүй. Мөн байгалийн хядагч эсийн (natural killer cells) идэвхи болон макрофагийн хүчил төрөгч хамааралт урвал үүсэлт, интерферон зохицуулагч хүчин зүйлс буурсан тодорхойлогддог. Бруцеллагийн ЛПС нь организмыг зайлуулахад чухал  IFN-гамма болон TNF-альфа-г муу өдөөдөг. Үрэвслийн ил-4, ил-6, ил-10 гэсэн цитокинууд халдварын эсрэг хариу урвалыг дарангуйлдаг [2].

IFN-гамма нь антиген илчлэгч молекулын экспресс нэмэгдэлт, IgG – IgG2a-руу хувирах, өдөөгдсөн апаптозоор болон идэвхжисэн макрофагаар явагдах бруцеллозын эмгэг жамд төв үүрэгтэй байдаг. Өвчтнүүдийн IFN-гамма полиморфизмд судалгаа хийхэд IFN-гамма +874A/A генотип ач холбогдолтойгоор нэмэгдсэн байдаг нь хяналтын бүлэгтэй харьцуулахад Бруцелла-халдварласан бүлэгт нотлогддог тул +874 аллел бүхий гомозигот байх нь халдварт харьцангуй илүү өртөмтгий байх боломжтой гэж сэжиглэдэг. TNF-альфа болон ил-12 нь организмыг цэвэрлэж зайлуулахад хүргэдэг Тх1 хэвшинж макрофагийн хариу урвалд орлуулагдашгүй чухал. γδ T эсүүд, Vγ9Vδ2 T эсийн фракци давамгайлан дархлааны үйл ажиллагаанд оролцдог.

Хураангуй, бруцеллагийн эсрэг дархлааны хариу урвалыг 3 механизмд ангилж болно. Нэгдүгээрт, IFN-гамма бруцеллаг эс дотор амьдрахыг саатуулж макрофагийн бактериоцид үйл ажиллагааг идэвхжүүлдэг. CD8+ болон γδ Т эсүүд халдварлагдсан макрофагийг эс хордуулах урвалаар устгадаг. Эцэст нь фагоцитозууд залгихад дөхөм болгож Тх1 хэв шинж эсрэгбиеүд эмгэгтөрөгчийг опсонинжуулдаг [1, 3].

Гистологи

Хүнд бруцелла халдварласнаар эпителойд эсүүд, полиморфи бөөмт эсүүд, лимфоцит, болон зарим гиант эсүүдээс тогтсон давтагдаггүй саркойдоз-төст гранулома үүсдэг. Энэхүү грануломатоз хариу урвал нь B. Abortus-ийн халдварын үед онцлог. B. Melitensis-ийн халдварын үед грануломат нь маш жижиг, харин B. Suis-ийн халдварын үед ихэвчлэн архаг буглаатай хамт байдаг [1].


Эх сурвалж


  1. Uptodate 2014 оны байдлаар
  2. Harrison’s “Principles of Internal Medicine” 18th ed
  3. “Principle and Practice of Infectious Diseases” 8th Edition