60 настай эрэгтэй, уруул нь хүнд зэргээр хавагнасан…

Мэс засал
Orgilbold bayartsogt

60 настай эрэгтэй, уруул нь хүнд зэргээр хавагнасан байдалтай, шүлс нь гоожсон, заримдаа амьсгалахад төвөгтэй хэмээн яаралтай тусламжийн тасагт үзүүлсэн (доорх зураг). Сүүлийн 3 цагт маш хурдтай үүсэн байдал улам дордсон. Лавшруулан асуумж авахад ойролцоогоор нэг жилийн өмнөөс лизиноприл ууж эхэлсэн гэв. Асуумжаар харшлын эмгэг үгүйсгэгдэнэ, өмнө нь хэзээ ч хавагнаж байгаагүй гэж өгүүлнэ.

Энэхүү өвчтөнд интубаци тавихаас зайлсхийхэд туслах боломжтой эмчилгээгдараах жагсаалтаас сонгоно уу?

  • а. Булчин адреналин тарих
  • b. Икатибант (Icatibant) – брадидинин В2 рецептор антагонист
  • c. Шинэ хөлдүү сийвэн
  • d. Венийн судсаар глюкокортикойд болон антигистамин тарих

11193224_683977548392135_8625027555539252677_n

 

 


 

Зөв хариулт бол “В. Икатибант (Icatibant) – брадидинин В2 рецептор антагонист” юм.

Энэхүү өвчтөнд ACE ингибитороор өдөөгдсөн ангио-эдема үүссэн, үүний эмгэг жам нь брадикининаар зуучлагдан явагддаг. Икатибант нь брадикинин рецептор антагонист бөгөөд дээрхтэй ижил тохиолдлуудад хэрэглэхэд ойролцоогоор 70% нь бүрэн эргэн хэвийн болсноос ихэнх өвчтөн медиан 8 цагт эргэн бүрэн хэвийн болдог нь санамсаргүй туршилт судалгаагаар харагдсан байсан.

Харин адреналин, глюкокортикойд, болон антигистаминууд харшлын эсүүдээс ялгарсан гистаминаар болон бусад химийн медиаторуудаар үүсгэгдсэн ангио-эдемагийн үеийн эмчилгээнд хэрэглэгддэг тул энэхүү тохиолдол эдгээр эмүүд тус болохгүй.

Шинэ хөлдүү сийвэн ACE энзим агуулдаг учраас эмчилгээнд тус болох боломжтой. Гэвч Шинэ Хөлдөөсөн Сийвэнг энэхүү тохиолдлын эмчилгээнд хэрэглэхэд нотолгоо хязгаарлагдмал тул хэрвээ боломжтой бол икатибант илүү сайн сонголт байх болно.

1 Comment

  • Orgil A

    B

    16/11/2015 11:01