Цээжний өвчний ялган оношлогоо

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene

Цээжээр нь өвдөхөд хүмүүс зүрх  өвдөөд гэж хэлдэг. Үнэндээ, зүрхний шигдээс, аортын дотор хана урагдах гэх мэт зүрх судасны хурц өвчнүүдийн үед цээжээр өвддөг. Хэдий тийм боловч, цээж  хэнхэрцэгийн өвчин цээжний хөндийд байрласан бүх эрхтэнүүдийн эмгэгийн үед үүсч болдог. Цээжний өвдөлт өгдөг  уушгины эмгэгүүдэд уушгины том  эмболи, пневмоторакс  гэх мэт орно.

Уушги, зүрх судасны эмгэгүүдтэй огт холбоогүй  ходоод- хоол боловсруулах зам, булчин-араг ясны өвчнүүд ч цээжээр өвдөлт үүсэх шалтгаан болж болно. Цээжний өвдөлтийн зарим үед тухайн өвчтөн айдас түгшүүртэй болох нь ч бий. Эсрэгээр, сэтгэл хөдлөл, айж түгших үед ч цээжээр өвдөж болно.

Өвчний түүх, зүрхний цахилгаан бичлэгээс чухалчлах зүйл: Цээжний өвдөлтийн шинж, үргэлжлэх хугацаа, байршил, бусад эрхтэнрүү дамжих байдал зэргийг өвчний түүхэнд хянамгай цуглуулах нь ямар эрхтэнд эмгэг өөрчлөлт байгааг илрүүлэх том алхам болдог.  Түүнчлэн өвчин ямар үед намддаг, сэдэрдэг, байрлалтай холбоотой өвчний шинж чанар хэрхэн өөрчлөгдөж байгааг, үүнээс гадна хавсарсан зовиуруудыг /нус гоожих, халуурах, амьсгаадах гэх мэт/  асууж мэдсэнээр оношийг бүр ч нарийн тогтоож болно.

Зүрхний цахилгаан бичлэгийг яаралтай хийж тодорхойгүй байгаа цээжний өвдөлтийг үнэлэх хэрэгтэй. Зүрхний цахилгаан бичлэг бол өвчнийг түргэн оношлох, цаашдын тавиланг шийдэх оношлогооны чухал багаж юм.  Зөв оношилж, цээжний өвдөлтийн шалтгааныг зөв дүгнэх нь зөв эмчилгээний эхлэл мөн.

1

2

3

4

5


Эх сурвалж: Siegenthaler’s Differential Diagnosis in Internal Medicine