Хэвлийд шингэн хуримтлагдах хамшинж (Ascites, ICD-10 code R18)

Bayarbat

Хэвлийн хөндийд эмгэг байдлаар шингэн хуримтлагдана. Өндгөвчний хавдрын үед хамгийн элбэг. Бусад анхдагч хавдруудын үед ч үүснэ. Үүнд: Ходоод, элэг, умай, төмсөг, хөх, нойр булчирхай, бүдүүн гэдэс, лимфома, мезотелиома, уушгины хорт хавдар гэх мэт2,5. Аливаа эмчилгээ шаардлагатай эмгэгийн үед хэвлийд шингэн үүсэх эмгэг судлалын ойлголт нь эмчилгээний арга хэмжээ явуулахад дөхөмтэй байдаг. Энэ үүднээс өвчтөнд хэвлийд шингэн хуримтлагдах хамшинжийн талаар товч бичлээ.

 

Тархварзүй

  • Бүх хавдартай хүмүүсийн – 10%
  • Хучуур эдийн хавдрын – 80%. Үүнд: Өндгөвч, умайн эндометрийн , хөх, бүдүүн гэдэс, элэг, цөсний замын, нойр булчирхайн.
  • Бусад хавдруудын үед 20% хүртэл тохиолдож байна1.
  • Хоспис эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдэд илрэх шаналгаат шинжүүдээс хэвлийн хөндийд шингэн хурах хамшинж 17,18% тохиолддог байна1,5.

 

Эмгэг жам

  • Судасны хананы гадна ба дотор хэсэгт даралт ойролцоо байдаг.
  • Хэвлийд шингэн хуримтлагдах хамшинжийн үед:
    • Гидростатик даралт ихсэнэ,
    • Осмос даралт багасна,
    • Шингэн үүсэлт > шингэн шимэгдэлт
  • Хэвлийн хөндийд өмөнгийн үсэрхийлэл үүсэх
  • Өрцний доорхи тунгалагийн судаснууд өмөнгийн нэвчдэст дарагдан боогдох
  • Хэвлийн хөндийн нэвчимхий чанар ихсэх
  • Гиперальдостеронизм, эсийн гаднахь шингэн ихсэж, давс хуримтлагдан хаван үүсгэх
  • Элэг хатуурах, үүдэн венийн даралт ихсэх
  • Элгэнд үсэрхийлэл үүсч улмаар альбумин багасах, хаван үүсэх зэргээс хэвлийд шингэн хуримтлагдана3,6.

Шалтгаан нөлөөлөх хүчин зүйлс

 schem 1

 schem 2,3

Илрэх шинж тэмдэг

  • Хэвлийн өвдөлт
  • Хэвлий дүүрэнг томрох
  • Хэвлийн өмнө хананы судас тодрох
  • Бөөлжих
  • Диспноэ
  • Амьсгаадах
  • Хоолонд дургүй болох
  • Рефлюкс
  • Тайван бус болох
  • Бусад

Оношилгоо

  • Харах үзлэг (Осмотр)
  • Тэмтрэх үзлэг (Перкуссия > 1500 мл )
  • Хэвлийн хөндийн эрхтний ЭХО (УЗИ органов брюшной полости)
  • Оношлогооны парацентез (Диагностический парацентез)
  • Хэвлийн шингэний шинжилгээ (Исследование асцитической жидкости)
  • Эсийн шинжилгээ (Цитологическое исследование (карциноматоз брюшины))
  • Хэвлийн дуран ба эдийн шинжилгээ (Лапароскопия и биопсия брюшины ( туберкулезный перитонит) ялган оношилгоонд)
  • Рентгенскопи
  • Компьютер томограф
  • Бусад (Биохими, ЦДШ, ШЕШ г.м)2,3,7

             Хэвлийн хөндийд их хэмжээний шингэн хуралдсаныг тогшилтоор хэвлийн  хажуу хэсэгт дүлий чимээ илрүүлэх байдлаар тодорхойлж болно. Хэвлийд хуралдсан шингэн 2 литрээс бага үед (ялангуяа тарган хүнд) эмнэл зүйн аргаар тодорхойлогдохгүй. Ийм нөхцөлд хэвлийн шингэнийг чанд авианы шинжилгээгээр илрүүлдэг. Чанд авиагаар хамгийн бага нь 200 мл шингэн тодорхойлогдох боломжтой. Чанд авианы шинжилгээ нь хэвлийн шингэнтэй өвчтөнд ус үүсгэх шалтгаант өвчнүүдийг (элэгний хатуурал, хавдар зэрэг) тогтоож өгдөг. Гэвч шууд бус судалгааны аргаар боломжгүй үед хэвлийн шингэний өвөрмөц хэлбэрийг ялгах боломжгүй гэдгийг онцлон тэмдэглэвэл зохино.

          Хэвлийн шингэнийг эмнэлзүйгээр илрүүлсний дараа шууд оношилгооны зорилгоор хэвлийн хатгалт хийнэ. Нарийн зүүгээр 50-250 мл хүртэл шингэн авч цаашид түүнийг шинжилдэг. Энэ шинжилгээний зорилго нь нэг талаас эмнэлзүйн шинж тэмдэг бүдэгтэй байдаг нянгийн шалтгаант гялтан хальсны үрэвслийг цаг хугацаанд нь илрүүлж түүнийг эмчлэх, нөгөө талаас хоргүй өвчнүүд өвчнүүд ба хорт хавдруудын улмаас үүссэн хэвлийн шингэнийг ялган оношлоход оршино. Энэ ялган оношлол нь эмчилгээнд төдийгүй тавиланд ач холбогдолтой4,7, 8, 10.

  Зураг 1. ЭХО – Асцит

 US

Хэвлийн шингэний шинжилгээ

Энэ шинжилгээний зорилго нь нэг талаас эмнэлзүйн шинж тэмдэг бүдэгтэй байдаг нянгийн шалтгаант аяндаа үүссэн гялтангийн үрэвслийг цаг хугацаанд нь илрүүлж түүнийг эмчлэх, нөгөө талаас хоргүй өвчнүүд ба хорт хавдрын улмаас үүссэн хэвлийн шингэнийг оношлоход оршино. Хэвлийн шингэнийг шинжлэх нь энд чухал үүрэг гүйцэтгэдэг6, 7, 11.

 schem 4

Энэ ялган оношлол нь эмчилгээнд төдийгүй тавиланд ач холбогдолтой. Хүснэгт 1-т хорт хавдар ба хаалган тогтолцооны хамшинжийн ялган оношилгооны гол шинжүүдийг мөн түүний мэдрэг, өвөрмөц чадварыг үзүүлэв.

husnegt 1

           Дээрх хэлбэрүүдийн хэвлийн шингэнийг эмнэлзүйн практикт ялган оношлохын тулд тухайн шингэнд фибронектин буюу холестерин тодорхойлох нь хангалттай. Хэрвээ хорт хавдрын шалтгаант асцит гэж сэжиглэж байвал эс судлалын нэмэлт шинжилгээг хийдэг бөгөөд гагцхүү мэдрэг чадвар бага учраас (ойролцоогоор 60%) оношилгооны ач холбогдол их биш юм.

10967399_762757060469146_1223333288_o

schem 5

  • Хаалган тогтолцооны хэвлийн шингэнтэй өвчтөнд нейтрофилийн тоо нь 250-аас хэтэрдэггүй, харин аяндаа үүссэн нянгийн шалтгаант хэвлийн шингэнтэй өвчтөнүүдийн 90%-д нь эдгээр эс дээрхээс их байдаг. Ихэнхдээ мөхлөгт эс 1мм3-д 500-аас дээш байдаг.
  • Мөн хэвлийн шингэнд агуулагдаж байгаа E.Coli лактат үүсгэх чанартай. Хэвлийн шингэнд лактатын агууламж ихэссэний үр дүнд түүний pH 7.3-аас доош болдог. Иймэрхүү байдалд хэвлийн шингэнээс бэлдсэн нянгийн өсгөврийн шинжилгээний үр дүнгээс баримжаалах нь зүйтэй. Аяндаа үүсэх гялтангийн үрэвсэл нь нянгийн дан халдвар бөгөөд голдуу цөөн нянтай байна. Хэвлийн шингэнд үүсгэгчийг өсгөвөрлөж ургуулахын тулд хэвлийн шингэнийг цусыг нян судлалын шинжилгээнд авдагтай адилаар авна (өвчтөнийг шууд оронд нь). Иймэрхүү байдлаар нян судлалын шинжилгээнд авсан материал нь ихэнх тохиолдолд эерэг үр дүнтэй. Ялган оношлогоонд чухал ач холбогдолтой энгийн арга нь хэвлийн шингэнд олон хэлбэрт цөм бүхий мөхлөгт эсийг ( мэдрэмж 87%, өвөрмөц чанар 95% ) тодорхойлох явдал юм.
  • Сүрьеэгийн гаралтай хэвлийн шингэний үед энэ нь хаалган тогтолцооны, хорт хавдар ба халдварт өвчний хэвлийн шингэнийхээс ач холбогдол багатай. Сүрьеэгийн гаралтай хэвлийн шингэний үед уг шингэнээс бэлдсэн наалдцанд хүчилд тэсвэртэй савханцар ховор илэрдэг ба өсгөвөрт сүрьеэгийн микобактер дөнгөж тал хувьд нь илэрдэг. Энэ нөхцөлд хэвлийн шингэнд сахар тодорхойлоход сийвэнгийхээс бага байна. Эцэст нь сүрьеэгийн гаралтай хэвлийн шингэн нь хэвлийн дурангаар хэвлийн гялтанг харах ба биопсийн материалд эс судлалын шинжилгээ хийснээр тогтоогддог7, 9, 10.

Эх сурвалж

  1. “Ascites”. Dictionary.com: An Ask.com Service. Oakland, CA: IAC. 2010. Retrieved March 29, 2010.
  2. Education in Palliative and End-of-life Care, Oncology, Mod3d_Ascites_Handout
  3. Moore, K. P.; Wong, F.; Gines, P.; Bernardi, M.; Ochs, A.; Salerno, F.; Angeli, P.; Porayko, M.; Moreau, R.; Garcia-Tsao, G.; Jimenez, W.; Planas, R.; Arroyo, V (2003). “The Management of Ascites in Cirrhosis: Report on the Consensus Conference of the International Ascites Club”. Hepatology 2003 (38): 258–66. doi:10.1053/jhep.2003.50315. PMID 12830009.
  4. Warrell DA, Cox TN, Firth JD, Benz ED. Oxford textbook of medicine. Oxford: Oxford University Press, 2003. ISBN 0-19-262922-0.
  5. Runyon BA, Montano AA, Akriviadis EA, Antillon MR, Irving MA, McHutchison JG (August 1992). “The serum-ascites albumin gradient is superior to the exudate-transudate concept in the differential diagnosis of ascites”. Ann. Intern. Med. 117 (3): 215–20. doi:10.7326/0003-4819-117-3-215. PMID 1616215.
  6. Symptom Management Algoritms a Handbook for Palliative Care, Third edition, by Linda Wrede-Seaman, Yakima, Washington 98908.
  7. Асцит: механизм развития, клиническая оценка, принципы лечения, Т.Н.Лопаткина, Клиника им. Е.М.Тареева, ММА им. И.М.Сеченова
  8. 2009 онд Хоспист хэвтэн эмчлүүлэгсдийн судалгаа, Г.Энхзаяа ба бусад, ЭМШУИС.
  9. Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ, Д.Одонтуяа, 2003.
  10. Элэгний үрэвсэл, түүний уршиг, Клаус-Петер Майер, орчуулгын редактор Давгадорж.Я, 2000.
  11. http://en.wikipedia.org/wiki/Ascites

1 Comment

  • odbadrah

    манай аав хэвлийн устай байгаад байгаа үзүүлэх газар эмлэг домлог юу байна.

    02/02/2015 08:38