Кумбсын Шууд Сорил / Direct Coombs Test / Direct antiglobulin test (DAT)

Хүүхэд судлал
Мягмарсүрэн Namuun bolor-erdene

Улаан эсийг in vivo орчинд иммуноглобулин болон дархан бүрдлээр хучих замаар DAT – г явуулдаг.

Шинжилгээг хийхдээ өвчтөний угаасан улаан эстэй Кумбсын урвалж/Coombs reagent/antihuman antibody – ийг хамт ашигладаг.

Улаан эсийг эсрэгбие бүрхэхэд шууд ээдэлт явагдаж байвал DAT эерэг гэж үзнэ.

Ийлдэс эсвэл сийвэнд байгаа маш бага концентрацитай эсрэгбиетийг тодорхойлоход IAT (Indirect Antiglobulin Test) ашигладаг.

Техник, ашигласан урвалжаасаа хамаарч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнгүүдийн 1%-15% – д, цусны доноруудын 1:1000 – 1:14,000 – д DAT эерэг гарчээ. 1 улаан эсэд IgG 100 – 500 молекул эсвэл C3d 400 – 1100 молекул байгаа тохиолдолд DAT эерэг гардаг. DAT эерэг гарсан ихэнх донорууд эрүүл байсан ба цус задралын цус багадалтын шинж илрээгүй. DAT нь цус задралын цус багадалтын 100% мэдрэг ба өвөрмөц шинж биш юм.

Гипергаммаглобулинемитэй өвчтөнгүүдэд (зарим ХДХВ, түгмэл миелом, лимфома /лимфоплазмоцит) DAT хуурамч эерэг хариу гарч болно.

Улаан эсийн доторх эмгэгийн шалтгаант цус задралын цус багадалтын (гемоглобинопати, глюкоз 6 фосфат дегидрогеназ) үед сөрөг гарч болно.

Шууд антиглобулин сорил дараах тохиолдолд оношилгооны ач холбогдолтой:

  • Цус сэлбэлтээс үүссэн цус задрал
  • Ураг, нярайн цус задрах эмгэг
  • Аутоиммуны цус задралын цус багадалт
  • Эмээр өдөөгдсөн дархлалын цус задрал
  • Тогтолцооны чонон яр (цус задралын цус багадалт байхгүй)

Эх сурвалж:

https://emedicine.medscape.com/article/1731264-overview#a1

https://en.wikipedia.org/wiki/Coombs_test