Креатинины клеаринс шинжилгээ

Мэс засал
Orgilbold bayartsogt

Креатинин нь булчингийн үйл ажиллагааны хэсэг болох креатины задралын бүтээгдэхүүн юм.

Яагаад энэ шинжилгээг хийдэг вэ

Креатинины клеаринсээр бөөрний түүдгэнцрийн шүүлтийн хурдыг (ТШХ) үнэлдэг. ТШХ нь бөөрний ажиллаагаа ялангуяа бөөрний шүүлтийн үйл ажиллагааны нэгжийг байдлыг илтгэдэг. Эдгээр шүүлтийн нэгжүүдийг түүдгэнцэр гэдэг.

Креатинин нь бөөрөөр биеэс зайлуулагдах буюу цэвэрлэгдэх стой. Хэрвээ бөөрний үйл ажиллагаа өвчний улмаас эмгэг болбол цусан дах креатинин ихсэж, шээсээр ялгарах нь багасдаг.

Шинжилгээг яаж хийдэг вэ?

Энэ сорилд шээсний дээж болон цусны дээж хоёулаа шаардлагатай. Шээсийг 24 цаг цуглуулна. Дараах зааварчилгааг баримталснаар шинжилгээ үнэн гарах нөхцлийг бүрдүүлнэ.

Шинжилгээнд бэлтгэх

Эм хэрэглэж байх нь шинжилгээнд нөлөөлдөг үүнд: антибиотик болон ходоодны хүчилд нөлөөлдөг эмүүд. Хэрэглэж буй эмнүүдээ бүгдийг нь эмчид хэл. Эмч эмийн хэрэглээг зогсоосон байх шаардлагатай эсэхийг шийднэ.

Шинжилгээ өгөх үеийн мэдрэмж

Шинжилгээнд зөвхөн шээсийг энгийн аргаар авах тул эвгүйцэх зүйл байхгүй.

Цус авахад хатгалт хийх тул дунд зэргийн өвдөлт үүснэ. Мөн хатгах болон хорсох мэдрэмж л төрнө. Цус шинжилгээ авсны дараа хатгасан газар яльгүй хөхрөх болон зарим түүндээ санаа зовниж магадгүй. Тэдгээр зовиур нь удалгүй арилна.

Хэвийн үзүүлэлт

Миллитр/минут гэсэн нэгжээр үнэлэгддэг. Хэвийн хэлбэлзэл нь:

  • Эрэгтэй: 97-137 мл/мин.
  • Эмэгтэй: 88-128 мл/мин.

Энэхүү хэвийн хэмжээ нь лаборатор бүрээс хамаарч үл ялиг өөрчлөгдөх, мөн өөр нэгж хэрэглэж болно.

Эмгэгтэй үеийн хариу

Хэрэв шинжилгээний үр дүн хэвийн бус (креатинины клеаринс багассан) гарвал бол дараах эмгэгүүдээс байх магадлалтай:

  • Бөөрний эмгэг тухайлбал сувганцрын эсиийн гэмтэл
  • Бөөрний дутагдал
  • Бөөрөөр дамжих цусны урсгал маш багассан
  • Бөөрний шүүлтийн нэгжүүдийн эмгэг (түүдгэнцрийн эмгэг)
  • Биеийн шингэнээ алдсан (дегидратаци)
  • Шээлэйн бөглөрөл
  • Зүрхний дутагдал

Эрсдэл

Шинжилгээний эрсдэл цус авахад үйл явцын үед л байдаг. Вен болон артериас, эсвэл биеийн гадаргууд хатгалт хйиж цусны дээж авч болно.

Цус авахтай холбоотой үл ялиг эрсдлүүд байж болох бөгөөд үүнд:

  • Хэт их цус гарах
  • Багахан толгой өьдөх мэдрэмж төрөх
  • Арьсан дор цум хуримтлагдах (гематома)
  • Халдвар орох (арьс хатгагдсан хэсэгт)

Лавламж

Gerber GS, Brendler CB. Evaluation of the urologic patient: history, physical examination, and urinalysis. In: Wein AJ, Kavoussi LR, Novick AC, et al., eds. Campbell-Walsh Urology. 10th ed. Philadelphia, Pa: Elsevier Saunders; 2011:chap 3.

Israni AK, Kasiske BL. Laboratory assessment of kidney disease: glomerular filtration rate, urinalysis, and proteinuria. In: Taal MW, Chertow GM, Marsden PA, et al., eds. Brenner and Rector’s The Kidney. 9th ed. Philadelphia, Pa: Elsevier Saunders; 2011:chap 25.

McPherson RA, Ben-Ezra J. Basic examination of urine. In: McPherson RA, Pincus MR, eds. Henry’s Clinical Diagnosis and Management by Laboratory Methods. 22nd ed. Philadelphia, Pa: Elsevier Saunders; 2011:chap 28.