Цээжний хөндийд хатгалт хийх (thoracentesis)

Мэс засал
Orgilbold bayartsogt

Торакоцентез буюу цээжний плеврийн хөндийд хатгалт хийх заалт

Шалтгаан тодорхойгүй плеврийн шингэнтэй өвчтөнд оношлогооны ач холбогдолтой процедюр юм. Плеврийн шингэнийг шинжилснээр трансудат (гидростатик даралтын хүчтэй алдагдлаас үүсдэг) болон эксудат (тунгалаг бөглөрснөөс эсвэл капиллярын нэвчимхий чанар нэмэгдсэнээс үүсдэг)-ыг ялгах боломжтой болдог (хүснэгт 1).Хэрвээ шингэний шалтгаан илэрхий (тухайлбал төрөлхийн зүрхний дутагдал болон 2 талдаа плеврийн шингэнтэй) байвал энэхүү процедюр нь эмчилгээ болно.Торакоцентез, эмчилгээний процедюр нь их хэмжээний шингэнтэй амьсгалын дистресс бүхий өвчтний шинж тэмдгийг сайн бууруулдаг.

Thoracentesis-2014-1

Эсрэг заалт

Антикоагулянт хэрэглэж буй болон бүлэгнэлтийн эмгэг эсвэл тромбоцитопенитэй өвчтөнд торакоцентезын аюулгүй байдал хязгаарлагддаг.

Механик вентиляцитай өвчтөнд торакоцентезыг туйлын заалтаар гүйцэтгэх ёстой, учир нь эерэг даралттай вентилляци нь зүүнд ойрхон байдаг тул даралтат пневмоторакс үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Эдгээр нөхцөлд ЭХО ашиг тустай.

Торакоцентезыг хүнд гемоденамикын алдагдалтай эсвэл амьсгалын хүнд эмгэгтэй өвчтөнд биеийн байдлыг тогтворжуулсны дараа хийх хэрэгтэй.

Бага эсвэл байран шингэнтэй өвчтөнд торакоцентезыг эмнэлзүйн байдлаас хамаарч ЭХО хяналтан дор гүйцэтгэнэ.

Цээжний ханын арьсны халдвартай (целлулит, эсвэл херпес зостер) өвчтөнд эмгэгтэй хэсэгт трокацентезийг хийхгүй.

Хэрэглэгдэх багаж

Торакоцентезын багцалсан худалцааны кит хэрэглэдэг. Үүнд: антисептик уусмал (хлоргексидин эсвэл провидон-иод ), ариун марли, ариун даавуу, ариун бээлий, мэдээгүйжүүлэгч тарихад: жижиг тариур болон 22G, 25G зүү, болон хэсэг газрын мэдээгүйжүүлэгч (тухайлбал лидокайн).

Мөн эмчийн гар дээр байдаг цус тогтоогч багаж,  18G эсвэл 20G  катетр, плеврийн шингэн соруулах том тариур (35-60 мл), 3 замтай стопкокк, өндөр даралтат дренаж түб, ариун боолт, сорьцны түб, шингэн юүлэх 1-2 ширхэг том савыг ашиглана.

Бэлтгэл

Өвчтөн процедюрыг тайлбарлах ба зөвшөөрлийн бичиг авна. Joint Commission on Accreditation of Healthcare Organizations-ийн гаргасан нийтлэг протоколоор 3 бэлтгэл үе шатын төлөвлөөг баримтлана: өвчтний нэр, цаг, процедюр, тохирооо, тодорхойлолтыг нягтал.

Untitled-1

Зураг 1: Анатомийн байрлалаар хатгалтын талбайг олох

  • Хатгалтыг шингэний төвшнөөс доош 1 эсвэл 2 хавиргаар, нурууны нугалмаас гадагш 5-10 см-т хавирга хоорондын зайгаар хийнэ. 9-дүгээр хавиргаар хатгвал хэвлий доторх гэмтэл үүсгэх аюултай тул зайлсхийх хэрэгтэй.
  • Талбайг антисептик уусмалаар ариутгаж, ариун даавуугаар хязгаарлана.
  • Сонгосон хавирганы дээд ирмэгт эпидермээс эхлэн үечлэн 1-2%-н лидокайнаар (25G зүүгээр) мэдээгүйжүүлэг хийнэ.

хавирга хоорондын мэдрэл судсыг гэмтээхээс зайлсхийх хэрэгтэй.

nejmvcm053812-2

Плеврийн шингэнийг авах

  • 18G зүү бүхий катетрийг тариурт угсарч хавирганы дээд ирмэгээр хатгалт хийх
  • 3 замтай стопкоккыг ашиглан 50 мл шингэнийг оношлогооны зорилгоор тариурт авна.
  • Плеврийн шингэнийг нэг удаадаа 1500 мл-эс илүүгүй хийнэ.

nejmvcm053812-3

Плеврийн шингэнийг шинжлэх

Шинжилгээний шингэнийг өвөрмөц түбэнд авч удаалгүй шинжилнэ. (Хүснэгт 1, Хүснэгт 2)

Thoracentesis-2014-4

Хүндрэл

Процепюрын үеийн хүндрэл: доорх хүндрэлүүд гарвал механик вентиляци шаардлагатай.

  • Цээжээр өвдөх
  • Диспнэо
  • Гипоксеми

Бусад хүндрэл

  • Өвдөлт, ханиалга, хэсэг газрын халдвар

Ноцтой хүндрэл

  • Гемоторакс
  • Хэвлийн хөндийн эрхтэн гэмтэх
  • Агаарын эмболи
  • Процедюрын дараах уушигны хаван

Ном зүй

  1. New England Journal of Medicine “Thoracentesis” N Engl J Med 2006;355:e16.

1 Comment

  • Оюутан

    Баярлалаа яг хайж байсан мэдээлэл байлааа

    16/05/2016 19:51