Буглаа нээх

Мэс засал
Orgilbold bayartsogt

Заалт

Арьс болон зөөлөн эдийн халдвар, үүнд: арьсны буглаа.  Арьсны буглаа нь аль ч хэсэгт тохиолдож болох боловч суга, өгзөг, болон мөчдийн үзүүр хэсэгт нийтлэг үүссэн байдаг. Зөвхөн антибиотик эмчилгээ халдварын материал хуралдсан хөндийг эмчлэхэд хангалтгүй бөгөөд арьсны буглааны менежментэнд зүсэж нээх нь эхний эмчилгээний бүрдэлд орно. Буглаа нээлтийг  ихэвчлэн амбулаторын өвчтөнд хийдэг бөгөөд целлулиттай холбоогүй арьсны байран буглааг антибиотикгүй эмчилж болно.

Арьсны буглааг оношлох нь амжилттай процедурын нэгдүгээр шат юм. Арьсны буглааны ихэнх нь хатуу улаан, эсвэл тогтворгүй болон хөндүүр мэдрэгдсэн байдаг. Хавагналт, өвдөлт, улайлт, болон тогтворгүй шинжүүд илэрсэн үед бодит үзлэгээр  оношлох боломжтой. Бас арьсны буглаа өөрөө аяндаа нээгдэснээр амархан оношлогдох нь бий. Бодит үзлэгээр арьсны буглааг сэжиглэсэн бол аспираци хийснээр оношийн эргэлзээг тайлахад дөхөм болно.

Abscess-Incision-and-Drainage

Зөөврийн ультрасонографи нь арьсан дах халдварын хязгаарлагдсан талбай төдийгүй буглааны хэмжээг тодорхойлоход чухал шинжилгээ юм. Буглааг оношилсноор дараагийн шат ньбуглааг нээх шаардлагатай эсэхийг шийдэх юм. Арьсны ихэнх буглааг хүрч болохуйц байрлалтай, 5 мм-ээс том диаметртэй бол нээхэд зохимжтой байдаг.

 Эсрэг заалт

Талбай нь хэт том эсвэл гүн буглаа мэдээгүйжүүлэхэд бэрх бол зориулалтын операцийн өрөөнд илүү зохимжтой эмчилгээ хийх нь зүйтэй. Буглааны суурьгүй арьсны целлулитийг нээх эсрэг заалттай.

Нээлттэй холбоотой түр зуурын бактериеми үүсэх учраас ажилбарын өмнө антибиотик эмчилгээ шаардлагатай, мөн хиймэл хавхлагатай эсвэл эмгэгтэй өвчтөнд эндокардитын эрсдэл нэмэгддэг тул нээх хугацааг дахин авч үзэх хэрэгтэй. Гоо сайханд нөлөөлөхүйц тухайлбал нүүр, хөх зэрэгт байрлалтай арьсны буглаа бол нарийн мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах нь зүйтэй. Алга, улны болон хамар-уруулын нугалааны буглаа хүндрэлтэй байж болох тул мэргэшсэн мэс заслын эмчтэй зөвлөлдөх шаардлагатай.

 Багаж

Биеийн шингэнтэй харьцах тул болгоомжилж дараах зүйлсийг бэлтгэсэн байх хэрэгтэй. Танд өмсгөл, бээлий, болон хамгаалалттай нүүрний маск хэрэгтэй. Арьсны талбай аль хэдийн халдварлагдсан тул зүслэгт чанд ариун багаж заавал шаардлагатай байх нь ховор ч антибиотик тэвчилийн энэ эрин үед буглаа нээх ариун ажилбар хийх нь ухаалаг үйлдэл юм.

Буглаа нээхэд хэрэгтэй материалд шархны менежменттэй төстэй. Бэлтгэл болон мэдээгүйжүүлгэнд арьс ариутгах агент, ариун самбай, хэсэг газрын мэдээгүйжүүлэгч, 5-10 мл тариур, болон 25G эсвэл 30G зүү. Энэ ажилбарт 1%-ийн лидокайныг хэрэглэхэд зохимжтой.

Адреналинтай лидокайныг хэрэглэх нь үйлдлийн хугацаа уртсахад болон цус алдалтыг бууруулах давуу талтай байдаг. Адреналинтай мэдээгүйжүүлэгийг ганц цусан хангамжтай талбайд хэрэглэхийг хориглодог. Өөр нэг сонголт бупивакайн бөгөөд үйлдлийн хугацаа нэмэгддэг давуу талтай.

Нээлтэнд шаардлагатай эд зүйлсэд мэс заслын хутганы ир (хэмжээ 11 эсвэл 15), иш, муруй жижиг гемостат, ариун савтай физиологийн давсны уусмал,  болон шарх угаахад хэрэглэх хамгаалалтай буюу 18 хэмжээт ангиокатетрай том тариур бэлтгэнэ.

Бактери өсгөвөрлөх хэрэгсэл, шарх боох материал, хайч, самбай, болон наалт нь шархыг боох болон ажилбарыг дуусгахад хэрэг болно.

Бэлтгэл

Өвчөнтэй ажилбарын ач тус болон эрсдлийн талаар хэлэлцсэний дараа зөвшөөрөл авна. Зөвшөөрөл авахын өмнө өвчтөнтэй сорви үүсэх, цус гарах, болон өвдөх нь боломжтойг заавал хэлэлцсэн байна. Өвчтөнд ажилбараа танилцуулж, мэс заслын талбайгаазө тодорхойлох бөгөөд ажилбарт шаардлагатай багаж бүгд байгааг шалгана. Ажилбараа эхлэхийн өмнө гараа ус болон бактерийн эсрэг үйлдэлтэй савангаар гараа угаана. Биеийн шингэнтэй хавьтах тул өмсгөл, хамгаалалттай маск болон бээлийг бүрэн өмсөнө. Бүх багажийг орны хажуугийн ширээн дээр гар хүрэхээр газарт тавина. Өвчтний байрлалыг өвчтөнд тухтай төдийгүй буглааг нээхэд тохиромжтой талыг харж сонгоно.  Буглааг харахад хялбар байхаар гэрлийг тохируулна. Арьсыг цэвэрлэхдээ тухайлбал хлоргексидин эсвэл повидон иодоор буглааны оройгоос эхлэн тойрог хөдөлгөөнөөр гадагш арчина. Талбайгаа гадуурх хэсгийг хучина.

25G эсвэл 30G зүүгээр арьсны гадаргуутай параллел  хатгаж арьсан доторх эдэд тарьж мэдээгүйжүүлнэ. Мэдээгүйжүүлсэн хэсгийг тойруулан тэмдэглэнэ. Зүсэх талбайг хангалттай хэмжээгээр нэвчүүлэн мэдээгүйжүүлнэ. Зарим буглааны үед өвчтөнд хэсэг газрын нэмэлт мэдээгүйжүүлэгч хориг, парентерал өвчин намдаах агент, эсвэл унтуулга хэрэгдэх шаардлагатай байж болно.

Буглаа нээх ажилбар

Abscess-IncisionМэс заслын хутгыг гартаа үзэг мэт барьж буглааны төвд шууд хатгана.  Арьсны буглааг төвөөс нь эхлэн шулуун зүслэг хийж нээнэ. Зүслэг хийхдээ эхний эсэргүүцлийн даралтыг мэдэрч арьсны зөөлөн эд рүү орохоос сэргийлж хянах хэрэгтэй. Хатгалт хийхдээ арын ханыг хатгахаас сэргийл. Хэрвээ арын хана хатгагдвал цус гарна. Хэрвээ зүслэгийн арьсны нугалаасны дагуу зүсвэл гоо сайхны хувьд нийцэлтэй.  Нээлтийг буглааны зах хүртэл хангалттай том хийснээр буглаа хэлбэржилт дахихаас сэргийлнэ. Буглаан доторх жижиг хэсгүүдийг гемостатаар задалж идээг хангалттай гарган, буглааны хөндийг чихээс материалаар цэвэрлэнэ. Хэрвээ аэроб болон анаэроб бактерийн өсгөвөр шаардлагатай бол тампон болон тариурт буглааны хөндийгөөс дээж авна. Ихэнх өвчтөнд амжилттай нээлт хийсний дараа антибиотик шаардлагагүй байдаг хэдий ч антибиотик мэдрэг чанар үзсэнээр дахин үзлэгт антибиотик эмчилгээ шаардлагатай байдалд хүрсэн бол эмчилгээнд хэрэг болно.

Хэвийн давсны уусмалаар хамгаалттай гуурс, 18G ангиокатетр ашиглан буглааны хөндийг  булхуулах маягаар угаана. Зохимжтой зүслэг нь сайн угаагдах нөхцлийг бүрдүүлэхээс гадна буглааны хөндийн даралт хэт ихсэхээс сэргийлдэг. Угаалтыг буглааны хөндийгөөс цэвэр ус гартал үргэлжлүүлнэ. Шарханд хэрэглэх чихээсийг 1/4- эсвэл ½ инч өргөнтэй зүссэн зөөлөн материал хэрэглэнэ, иодоформтой байж болно. Чихээсийг хэт их хийвэл орчны эдэд ишеми үүсгэж хүндрэл үүсгэх тул зохимжтой хэмжээгээр чихнэ.

 Ажилбарын дараах тусламж

Нээх ажилбарыг амжилттай гүйцэтгэсний дараа антибиотик эмчилгээ шаардлагагүй.  Энгийн буглааны нээлттэй дренажийг эзэн биеийн хамгаалалт халдварыг цэвэрлэдэг тул антимикроби эмчилгээ хийж хүчтэй сөрөг нөлөөг өвчтөнд илрүүлэх шаардлагагүй. Буглааны талбайг давсан их целлулит эсвэл ач холбогдолтой байдалтай өвчтөнд нэмэлтээр антибиотик эмчилгээ шаардлагатай. Эмпирик эмчилгээ нь бактери үржих нөхцлийг бүрдүүлж өгдөг.

 Буглааны шархыг ариун, наалддагүй самбайгаар бооно. Хэсэг газрын антибиотик ашиг тус нь хязгаарлагдмал тул шаардлагагүй. Өвчтөний татрангийн дархлаажилтыг шалгаж дархлаажуулна. Өвтөнтэй ажилбараас 2-3 хоногийн дараа үзлэг товлож чихээс материалыг шархнаас авна. Хэрвээ шарх улайх, хавдах, эсвэл системийн шинжүүд бий болох тухайлбал халуурах зэргээр байдал дордвол товлосон өдрөөс өмнө ирэхийг зөвлөх бөгөөд анибиотик эмчилгээний заалт болно. Чихээс материалыг авсны дараах зорилго бол шарх эдгэрэлтийн үнэлгээ юм. Эдгэрэлтийн байдлыг үнэлэн дахин шинэ чихээс материал хийж 2-3 өдрийн дараа дахин үзэхээр товлож дренажийг үргэлжлүүлнэ.

 Хүндрэл

Халдварлагдсан эдийн хүчиллэг орчин нь хэсэг газрын агентаар хангалттай мэдээгүйжүүлэгт бэрхшээл болдог. Мэдээгүйжүүлгийг зохистой хэмжээгээр хэрэглэсэн бол тарьсны дараа хангалттай хугацаанд үйлчлэх эсвэл амаар юмуу парентерал аген хэрэглэх нь өвчтөний тухтай байдлыг нэмэгдүүлдэг. Орчмын целлулит эсвэл лимфангит, халууралт үүсэх болон биеийн байдал дордсон бусад шинжүүд илрэх нь нээлт эсвэл антибиотик эмчилгээ амжилтгүй болсныг илрэхийлнэ.

Хэрвээ буглаа нээлт хангалттайгаас үл хамааран дахивал цаашид суурь эрсдэлт хүчин зүйл буюу эмгэг тухайлбал стафилококкийн колонжилт буюу анатомик, дархлааны эсвэл халдварт эмгэг байх боломжтой. Ихэнх буглаа энгийн нээлтэнд сайн эдгэрдэг тул чихээс материал болон хэсэг газрын шархны тусламжаас илүү эмчилгээ шаардлагагүй.