Эрүүл амьдрал

ХАРШЛЫН РИНОКОНЬЮКТИВИТИЙН ҮЕД ХЭЛЭН ДОР УУСДАГ ДАРХЛАА ЭМЧИЛГЭЭ ХИЙХ ТУХАЙ (SUBLINGUAL IMMUNOTHERAPY SLIT)

Үндсэн ойлголт – Харшлын гаралтай амьсгалын замын өвчний эмчилгээнд уламжлалт байдлаар арьсан дор тарих дархлаа (subcutaneous immunotherapy SCIT) эмчилгээг хийдэг байсан. Уг эмчилгээ нь одоог хүртэл харшлын риноконьюктивит, астмын үед хийгддэг хэдий ч тогтмол хугацаанд (3-5 жил тутамд) эмнэлэгт ирж тариулах, хүнд хэлбэрийн харшлын хариу урвал үзүүлэх зэрэг дутагдалтай талтай байдаг.

Энэхүү аргачлалыг өөрчлөн харшил төрүүлэгчийг хэлэн дор уусдаг шахмал, дусал хэлбэрээр илүү нарийвчлалтайгаар бэлтгэн харшлын гаралтай амьсгалын замын өвчнийг эмчлэх эмчилгээнд нэвтрүүлэн хэрэглэж байна. SLIT эмчилгээ нь тарилга эмчилгээнээс хэд хэдэн өвөрмөц давуу талтай. Үүнд өвчтөн заавал эмнэлэгт очихгүйгээр өөрөө ( хүүхэд бол асран хамгаалагчид нь) ууж болно, тарилга хэлбэртэй харьцуулахад анафилакси өгөх эрсдэл багатай зэрэг багтна.

Харшлын үед амны салстаар нэвчүүлэх дархлаа эмчилгээ анх 1900-д оны үед санаачлагдаж, түүнээс хойш 1980-д оны үед аэроаллергенд өвөрмөц, тун хамааралт эмнэлзүйн туршилт хийгдэж, 1988 онд ДЭМБ SLIT эмчилгээг дархлаа эмчилгээний нэгэн төрөлд багтаж болохыг баталгаажуулсан ба 2009 онд Дэлхийн харшлын нийгэмлэг SLIT нь SCIT-ийн альтернатив эмчилгээнд багтаж байгааг эмнэлзүйн туршилтаараа баталсан.

SLIT ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨРЛҮҮД:

  • Sublingual immunotherapy tablets (SLIT-tablets) – Хэлэн доор маш хурдан уусдаг шахмал хэлбэрээр гарган авсан хэлбэр. АНУ-д нэг оптимал тунгийн өсөлттэй эмнэлзүйн маш том судалгаа хийгдсэн ба аюулгүй, үр дүн сайн болохыг судалсан.
  •  Sublingual aqueous or glycerinated liquid allergen extracts (SLIT-drops) – Харшил төрүүлэгчийг шингэн хэлбэрээр бэлтгэн, хэлэн дор тодорхой цагуудад дусаан, дараа нь залгин хэрэглэдэг эмчилгээний төрөл. Харшил төрүүлэгч нь амны хөндийн тунгалгын судсаар шимэгддэг ба хэлэн дор удаан байх тусам шүлс ялгаралт ихсэн, шимэгдэлт нь нэмэгддэг.

Харшил төрүүлэгчийн хэлбэрүүд – Ургамлын тоосны харшил төрүүлэгчийг (модлог, үет, хөл газрын) ашиглан SLIT эмчилгээг харшлын риниттэй өвчтөнүүдэд хийсэн судалгаанууд нь илүү байдаг. Харин тоосны хачиг дээр хийгдсэн цөөн тооны судалгаанууд байна.

Хүртээмжтэй Байдал

АНУ-ын Хүнс, эмийн холбоо 2014 онд 5-төрлийн үет ургамлын хэлэн дор уусдаг шахмалыг харшлын риниттэй (коньюктивиттэй хавсарсан байж болох) насанд хүрэгчид болон хүүхдэд хэрэглэхийг, шарилж хамааралт  харшлын риниттэй насанд хүрэгчдэд хэлэн дор уусдаг шахмалыг хэрэглэж болохыг баталгаажуулсан. 2017 оны гурван сард тоосны хачигны хэлбэрийг баталгаажуулсан.

Үет болон шарилжны шахмал хэлбэр нь уг хугацаанаас өмнө Европ, Канад, Австрали, Орос улсуудад баталгаажин, хэрэглэгдэж байсан (2006; 2008). Гэрийн тоосны хачигны шахмал хэлбэр нь Европ, Австрали (харшлын риноконьюктивит болон астма аль алинд нь), Япон, Өмнөд Солонгос (харшлын риноконьюктивит) улсуудад мөн баталгаажин, хэрэглэгдсээр байна.

ҮЙЛДЛИЙН МЕХАНИЗМ – Хүний биеийн хамгийн том салстаар хүрээлэгдсэн эрхтэнд хоол боловсруулах эрхтэн тогтолцоо (ХБЭТ) багтах бөгөөд тогтмол харийн уурагтай харьцаж байдаг. Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо нь эмгэг төрөх чанаргүй уурагт хэвийн хариу урвал өрнүүлж, тэвчил үүсгэдэг ба энэ зарчим нь амаар дархлаажуулахын гол үндэс болдог.

ХБЭТ нь физикийн хориг болон  шүүрлийн  IgA, ходоод гэдэс холбоот лимфоид эд (gut-associated lymphoid tissue GALT), ломфоид эрхтэн (чацархайн тунгалгын зангилаанууд, элэг, дэлүү) зэргээс тогтно. GALT-ийн хэсэг болох гүйлсний, залгиурын арын тунгалгын булчирхай, нарийн, өлөн болон  арван хоёр хуруу гэдэс  орчмын  Пиерийн товруу нь  антиген илчлэлтийн чухал хэсэг болдог. GALT нь ихэнх харийн уургийн болон амны салстаар хийгдэх дархлаа эмчилгээний хэвийн тэвчил үүсгэдэг гол хэсэг болдог. Хүнсний харшлын эмгэг жам дахь  GALT-ийн үүргийг өөр хэсэгт дурдсан  (Хүнсний харшлын эмгэг жам).

SLIT-ийн харшил төрүүлэгчид амны салстаар эсвэл нарийн гэдсээр шимэгдэх хандлагатай байдаг ба ихэнх харшлын уургууд ходоодны орчинд (pH болон бусад хүчин зүйл) задралд ордог. Амны салстаар шимэгдсэн харшил төрүүлэгчийн эсрэг үүсэх дархлаа нь нарийн гэдсээр шимэгдсэн байдлаас ялгаатай байдаг.

  • Хэлэн дор тависан харшил төрүүлэгч нь эхлээд салстын сэртэнт эсэд залгигдан, тунгалгийн зангилаан дахь Т эсэд илчлэгдэнэ. Энэ үед Т зохицуулагч эс идэвхжин, салстын шигүү мөхлөгт эсийн үйл ажиллагааг дарангуйлдаг. Амны болон хэлэн дорх салстад эффектор эсүүд тухайлбал шигүү мөхлөгт эсүүд тооны хувьд бага хэмжээтэй агуулагддаг. Энэ онцлог нь SLIT эмчилгээний үед системийн харшлын хариу урвал явагдах эрсдэл бага байх нөхцлийг бүрдүүлэгч  болдог.
  • Нарийн гэдсэн дэх харшил төрүүлэгчийн уургууд нь салстын баганан эсүүдээр дамжин, Пиерийн товрууны Т лимфоцитэд илчлэгдэнэ.

Хэвийн үед хэсгийн тэвчлийн үед антиген-өвөрмөц Т эс нь IgA нийлэгжилтийг идэвхжүүлэн, эсрэгээрээ IgG болон IgM нийлэгжилтийг дарангуйлдаг. Системийн тэвчил нь иммуноглобулин Е (IgE) үйлдвэрлэхэд оролцдог Т туслагч эсийн  механизм буурах эсвэл Т дарангуйлагч эсийг өдөөх үр дүнд үүсдэг.

SLIT эмчилгээний үед бий болох дархлааны өөрчлөлт – SLIT эмчилгээ нь арьсан дор тарих дархлаа эмчилгээнээс (subcutaneous immunotherapy SCIT) багахан судлагдсан ч дархлааны механизм нь ижил явагддаг.

Харшил төрүүлэгч нь шингэний тогтолцоонд дараах өөрчлөлтийг бий болгоно:

  • Харшил төрүүлэгч өвөрмөц IgG4 хэмжээ нэмэгдэнэ. Олон янзын судалгаагаар IgG4 нь IL-10 нийлэгжилтийг хянадаг болохыг тодорхойлсон.
  • Улирлын харшлын үед аллерген –өвөрмөц IgE-ийг дарангуйлна.

SLIT эмчилгээний үед харшил төрүүлэгчийн эсрэг эсийн хариу урвалд гарах өөрчлөлт:

  • CD8+ T эсийн хэмжээ нэмэгдэн, CD4:CD8 T эсийн харьцаа буурна
  • IL-10 нийлэгжилт ихсэх ба захын цусны моноцитын нөлөөгөөр IL-12/IFN-γ хэмжээ мөн нэмэгдэнэ. IL-10 нөлөөгөөр IgG4 нийлэгжилт зохицуулагддаг, SCIT эмчилгээний үед Т зохицуулагч эсийн нөлөөгөөр IL-10 нийлэгждэг. IL-10 нь Th2 хамааралт үрэвслийн хариу урвал болон В эсийн IgE үүсэх үйл ажиллагааг дарангуйлдаг.
  • IL-13-ийн түвшин болон сийвэн дэх эозинофилийн катион уургийн хэмжээ буурдаг (eosinophil cationic protein ECP). Сийвэнгийн ECP нь идэвхжсэн эозинофилийн индикатор болдог ба ECP –ийн бууралт нь  дархлаа эмчилгээний үр дүн амжилттай байгааг илтгэдэг. Түүнчлэн IL-13-н бууралт нь мөн дархлаа эмчилгээний эерэг маркер болдог.

ӨВЧТӨНИЙ СОНГОЛТ

Заалт болон өвчтөний бэлтгэл – SLIT-шахмал нь харшлын ринитийг (конъюктивиттэй эсвэл коньюъктивитгүй) эмчлэх заалттай байдаг. Бүтээгдэхүүнийг хэрэглэх насны зааг ялгаа байдаг (6-65 нас). Харшил төрүүлэгчийн мэдрэгшлийг зайлшгүй арьс хатгах сорил эсвэл цусанд харшил төрүүлэгч – өвөрмөц IgE тодорхойлох шинжилгээгээр баталгаажуулсан байх хэрэгтэй.

Амны хөндийн үрэвсэл (ам гэмтэх, амны шархлаа, амны хавтгай улаан үлд) болон амны хөндийн шархлаа (шүдний мэс засал болон шүд авахуулах) үүссэн тохиолдолд эмчилгээг хийхгүй ба эмчилгээний явцад бол зогсооно. Амны хөндийн шархлаа бүрэн эдгэрсэн тохиолдолд эмчилгээг дахин хийж болно.

АНУ-д SLIT-шахмалыг хэрэглэж буй үед өвчтөнүүд өөрөө өөртөө тарьж болохуйц эпинефриныг биедээ авч явах боломжтой гэж үздэг ба зайлшгүй тохиолдолд хэрэглэж болно.

Эсрэг заалт – SLIT-шахмалыг хүнд, тогтворгүй, хяналтанд ордоггүй хэлбэрийн багтраатай үед хэрэглэхийг хориглодог. Эсрэгээрээ хөнгөнөөс дунд зэргийн идэвхжилтэй багтраа нь эсрэг заалт болдоггүй. Мөн эозинофилийн эзофагиттай, SLIT эмчилгээний дараа хэсгийн болон системийн янз бүрийн хариу урвал илрэсэн, найрлага дахь бусад бүтээгдэхүүнээс өндөр мэдрэшилтэй тохиолдолд хэрэглэхийг хориглоно.

Заалт

Зүлэг өвсниий хэлэн дор уусдаг шахмал  (Oralair)  – Зүлэг өвс-хамааралт харшлын риниттэй 5-65 насны хүмүүст зориулсан хэлэн дор уусдаг шахмал юм. Энэ нь 5 төрлийн үет ургамлын аль нэг (дурваалиг, ерхөг согоовор, улалж, биелэг, зүлэг өвсний холимог) нь арьсны хатгах сорил болон цусан дахь өвөрмөц IgE эсрэг биеэр баталгаажсан тохиолдолд хэрэглэнэ.

Шахмалаа хэлэн дороо бүрэн уусгана. Шахмал ууссанаас хойш 40 минутын дотор хоол идэж, шингэн уухыг хориглоно. Хамгийн эхний тунг эмчийн хяналтанд ууж, 30 минутын дотор харшлын ямар нэг шинж илрэх эсэхийг хянана. Дараагийн тунгуудыг өдөрт нэг удаа өвчтөн өөрөө уун, эмийн хяналтаа хийнэ. Хамгийн нийтлэг илэрдэг гаж нөлөөнд ам орчим загатнах, хоолой ирвэгнэх, ам орчим хавдах зэрэг шинжүүд багтна.

Шарилжны хэлэн дор уусдаг шахмал (Ragwitek) – Шарилж хамааралт харшлын риниттэй 18-65 насны хүмүүст зориулсан хэлэн дор уусдаг шахмал юм. Харшил төрүүлэгч нь арьсны хатгах сорил болон цусан дахь өвөрмөц IgE эсрэг биеэр баталгаажсан тохиолдолд хэрэглэнэ. Шахмалын ууж хэрэглэх заавар нь зүлэг өвснийхтэй ижил. Шахмалыг эмчилгээ эхлэхээс хамгийн багадаа 3 сарын өмнө ууж эхэлдэг. 

Хүнд хэлбэрийн тогтворгүй багтраа, ямар нэгэн харшлын хүнд хариу урвал илэрч байсан, SLIT эмчилгээ хийсний дараагаар ямар нэгэн хүчтэй хариу урвал илэрч байгаа, эозинофилийн эзофагиттай, шахмалын идэвхгүй нэгдэлд харшилтай (желатин, маннитол) тохиолдолд хэрэглэхийг хориглоно. Хоолой ирвэгнэх, ам болон чих орчмоор загатнах, амны саажилт үүсэх зэрэг гаж нөлөө хамгийн нийтлэг байдлаар илэрдэг.

Хэрэглэх хугацаа – Эмчилгээг ихэвчлэн харшил үүсгэгч улирал эхлэхээс 12-16 долоо хоногийн өмнө эхлүүлж, харшлын улирал хүртэл үргэлжлүүлдэг. Жилийн турш SLIT эмчилгээг тасралтгүй хийх нь өөр нэгэн хувилбар боловч, 12-16 д.х-ын өмнө эхлэх эмчилгээнээс давуу тал ажиглагдаагүй байна.

SLIT эмчилгээний дундаж хугацаа бүрэн тодорхойгүй байгаа хэдий ч дараах судалгаануудаас нь үр дүнгийн мэдээллийг харж болно.

  • Гурван жилийн турш дурваалиг (үет ургамлын нэгэн төрөл) агуулсан SLIT эмчилгээний үед риноконьюктивитын шинжүүд буурсан (33,41 болон 36 хувиар) ба эмчилгээний дараагаар дөрөв болон тав дахь улиралдаа (эмчилгээгүй үед) эмнэлзүйн сайжрал үргэлжилсэн хэвээр байсан (27 болон 23 хувиар).
  • Дурваалиг агуулсан SLIT эмчилгээг багтраатай 812 хүүхдэд (5-12 насны) гурван жилийн турш хэрэглэхэд багтрааны шинж тэмдэг болон багтрааны үед хэрэглэдэг эмийн хэрэглээ нь буурсан байна.
  • Олон жил үргэлжилсэн дундаас хүнд зэргийн илрэлтэй харшлын риниттэй хүнд SLIT эмчилгээг хамгийн багадаа гурван жил хийлгэхийг зөвлөж байна.
  • Шарилжны SLIT эмчилгээ – Шаржилны харшилтай 784 насанд хүрсэн, олон үндэстнийг хамруулан хийгдсэн судалгаанд: харшлын улирал эхлэхээс 4 сарын өмнөөс эмчилгээг эхлэн, үргэлжлүүлэн нэг жилийн хугацаанд хэрэглэхэд харшлын ринитийн зовиур 19-27% хүртэл буурсан байна.
  • Шарилжны SLIT эмчилгээний плацебо бүлэгтэй, өөр нэгэн судалгаанд эмчилгээний сайжрал мөн 21-27%  хүртэл буурсан ойролцоо үр дүн гарсан байна. Шахмал эмчилгээний үед хөнгөн хэлбэрийн гаж нөлөө илэрсэн ба системийн хариу урвалын улмаас эпинефрин хэрэглэсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.
  • Энэхүү мэдээллийг UpToDate буюу Америкийн эмч, судлаачдын эмхэтгэн нэгтгэсэн эх сурвалжаас хүргэж байгаа ба Монголчууд маань SLIT эмчилгээний нэгэн төрөл болох Казакстан улсаас орж ирдэг “Антиполлин” нэртэй бэлдмэлийг хэдийн хэрэглээд эхэлсэн тул эмчилгээний үндсэн ойлголтыг бусад мэргэжлийн эмч, ард иргэддээ ойлгуулах үүднээс багахан мэдээлээл хүргэлээ. Жич: хэдийгээр нэгэн төрлийн эмчилгээ ч гэсэн тун, найрлаганд орж байгаа ургамлын төрөл зүйл нь ялгаатай тул насны сонголт, эмчилгээний тун ялгаатай байж болдог.

Эх сурвалж: UpToDate: Sublingual immunotherapy for allergic rhinoconjunctivitis, last updated: May 21, 2019

ТАКРОЛИМУС (ХЭСГИЙН): ЭМИЙН ТАНИЛЦУУЛГА

Анхааруулга:

Хорт хавдрын эрсдэл: Хэсгийн кальциневрин хориглогч хэрэглэсэн өвчтөнүүдэд ховор тохиолдолд шалтгаан тодорхойгүйгээр хавдар үүсдэг (арьсны хавдар болон лимфома). Тиймээс хэсгийн кальциневрин хориглогч болох  такролимусыг аль ч насны хүнд удаан хугацаагаар хэрэглэхээс зайлсхийж, атопийн дерматитттай хүнд хэсэгхэн газарт тодорхой хугацаанд түрхэх нь зөв юм.

Хүүхэд: Такролимусыг 2-оос доош насны хүүхдэд хэрэглэх заалтгүй, харин 2-15 насны хүүхдэд зөвхөн 0,03% такролимус хэрэглэх заалттай байдаг.

Худалдааны нэршил : Протопик

Эм судлалын категор

  • Кальциневрин хориглогч
  • Дархлаа дарангуйлагч
  • Арьсны хэсэг газрын эмчилгээний бүтээгдэхүүн

Хэрэглээ:

  • Дундаас хүнд зэргийн атопийн дерматит: Уламжлалт эмчилгээнд тэсвэртэй эсвэл уламжлалт эмчилгээг хэрэглэх боломжгүй атопийн дерматит
  • Бусад хэрэглэж болох тохиолдол: атопийн дерматит (намжмал байдлыг уртасгах), ам орчмын хавтгай улаан үлд, хайрст үлд, пиодерма гангреносум, арьс цайх өвчин. (Америкийн хүнс, эмийн холбооноос0.03% тосон түрхлэг: ≥2 насанд хэрэглэх, 0,1% тосон түрхлэг: ≥16 насанд хэрэглэхийг тодорхойлсон)

Жирэмсний категор: С.

Хөхүүл үед хэрэглэхийг хориглоно. Хөхний сүүгээр дамждаг. Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхэд хөхний сүү болон ихсээр дамжин, урагт системийн нөлөө үзүүлдэг.

Эмийн аюулгүй байдал:

Эмийн дуудлага болон гадаад төрх төстэй эмтэй эмүүд: Такролимусыг эверолимус, пимекролимус, сиролимус, темсиролимус зэрэгтэй андуурдаг.

Анхааруулга: Аюултай эмийн бэлдмэл. Такролимусыг хэн нэгэнд дамжуулах болон борлуулахыг хориглоно. Хорт хавдартай болон хавдрын урьдалтай (Жш: Арьсны Т эсийн хавдартай) болон дархлаа дарангуйлагдсан, хэсгийн үрэвсэлтэй хүнд хэрэглэхийг хориглоно. Хэсгийн үрэвсэлд өртөх хандлагатай атопийн дерматиттай хүнд такролимусыг хэрэглэхэд херпес маягийн экзем, варицелла зостер, энгийн херпес үүсэхэд нөлөөлж болно. Эмчилгээний явцад шалтгаан тодорхойгүй лимфаденопати эсвэл цочмог халдварт мононуклеоз үүсвэл эмчилгээг зогсоох хэрэгтэй. Арьсны өвчний заалтгүй өвчтөнд хэрэглэхийг хориглоно, энэ үед системийн шимэгдэлт үүсэх (Нетертоний хам шинж, арьсны GVHD) эрсдэлтэй. >1 жилээс удаан хугацаанд хэрэглэхэд аюулгүй эсэх нь баталгаажаагүй.

Гаж нөлөө:

Зүрх судас: Захын хаван

Төв мэдрэл: Толгой өвдөх, халуурах, гиперстези, өвдөлт

Арьс: Батга, үс халрзал, хавьтлын дерматит, цист, арьс хуурайших, экзема, эритема, фолликулит, мөөгөнцрийн дерматит, загатнах, идээт цэврүүнцэрт тууралт, арьс халуу оргих, чимчигнэх, наранд түлэгдэх, чонон хөрвөс

Дотоод шүүрэл, бодисын солилцоо: Биений юм өвдөлттэй ирэх

Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо талаас: Суулгалт, диспепси, хэвлийн өвдөлт, бөөлжих, дотор муухайрах

Мэдрэл булчин, үе мөч: Артралги, нурууны өвдөлт, миалги, парестези

Нүд: Коньюктивит

Чих: Дунд чихний үрэвсэл

Амьсгалын зам: Бронхит, хуурай ханиалгах, хатгалгаа, ринит, синусит

Бусад: Харшлын дерматит, лимфаденопати, херпес зостер

Маш ховор тохиолддог хэдий ч амь насанд аюултай гаж нөлөө: Цочмог бөөрний дутагдал, анафилакси, анафилактик хариу урвал, цус багадалт, суурь эсийн хавдар, цээжний өвдөлт, гиперхолестеринеми, хорт меланома, остеомиелит, гэрэлд мэдрэгших хариу урвал, арьсны өнгөний өөрчлөлт, эвэршдэг эсийн хавдар.

Эсрэг заалт: Такролимус эсвэл бусад агуулагдахуунд хэт мэдрэг бол хэрэглэхийг хориглоно.

Эмийн харилцан нөлөөлөл:

Такролимусыг бусад дархлаа дарангуйлагчидтай хавсран хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

Хэсгийн такролимусын үйлдлийг хүчжүүлэгч: Алкохол, Циклоспорин, Сиролимус, Темсиролиус

Хэсгийн такролимусын үйлдлийг хүчжүүлж болохуйц эмийн бэлдмэл: Сэтгэл гутралын эсрэг эм (Серотониний антагонист), Кальцийн сувагт хориг үүсгэгч, Флуконазол, Бэрсүүт жүржийн шүүс, Макролидын бүлгийн антибиотик.

Хэсгийн такролимусын үйлдлийг дарангуйлагч: Одоогоор харилцан үйлчилж, үйлдлийн хүчийг сулруулж буй эмийн талаар мэдэгдээгүй байна.

Хадгалалт: 250С (770F) хэмтэй өрөөнд хадгална, температурын хэлбэлзэл 150-300С байх боломжтой.

Үйлдлийн механизм: эсийн дотор уураг нийлэгжүүлэх бүрдэлтэй холбогдон, кальциневрины идэвхжилд оролцох фосфатазаг дарангуйлсанаар Т эсийн идэвхжлийг дарангуйлна.

Фармакокинетик

Шимэгдэлт: Биед маш бага шимэгддэг

Биохүртэхүй: <0.5%

ТУНГИЙН ЗОХИЦУУЛАЛТ БОЛОН ЗААЛТ

Насанд хүрэгчдэд:

Атопийн дерматит (дундаас хүнд зэрэг):

  • Эмчилгээний зорилгоор: 0.03% эсвэл 0.1% тосон түрхлэгийг өдөрт хоёр удаа, бүрэн уустал нь түрхэнэ. Шинж тэмдэг арилвал зогсооно. Хэрэв 6 долоо хоног хэрэглээд эмнэлзүйн сайжрал өгөхгүй бол оношоо дахин нягтлах хэрэгтэй.
  • Намжмал байдлыг уртасгах зорилгоор: Өдөрт нэг удаа нимгэн түрхэж байгаад (0.03% эсвэл 0.1% тосон түрхлэг) цаашид долоо хоногт 2 удаа хэрэглэнэ.

Ам орчмын хавтгай улаан үлд: 0.1% тосон түрхлэгийг гэмтсэн хэсэгт өдөрт дөрөв буюу түүнээс олон удаа нимгэн түрхэнэ. Эмчилгээ 4-6 д.х үргэлжилнэ. (Corrocher 2008; Laeijendecker 2006; Radfar 2008).

Хайрст үлд. 0.03% тосон түрхлэгийг өдөрт хоёр удаа нимгэн түрхэнэ. Эмчилгээ 6 д.х үргэлжилнэ. (Liao 2007).

Пиодерма гангреносум: 0.1 эсвэл 0.03% тосон түрхлэгийг өдөрт нэг удаа нимгэн түрхэнэ (Ghislain 2004; Lyon 2001). Эмчилгээний үр дүнгээс хамаарч хэдэн сараар хэрэглэж болно (Ghislain 2004; Lyon 2001); судалгаануудаас эмчилгээ дунджаар 10 д.х хүртэл (0.3% тосон түрхлэг) хэрэглэж болохыг дурдсан байна (Lyon 2001).

Арьс цайх өвчин: 0,1% тосон түрхлэгийг өдөрт хоёр удаа нимгэн түрхэнэ. Эмчилгээний үр дүнгээс хамаарч хэдэн сараар хэрэглэж болох ч, эмчилгээний дундаж хугацааг 10-18 д.х-ийн хугацаанд хэрэглэхийг зөвлөдөг (Majid 2010; Radakovic 2009; Taieb 2013).

Тунгийн зохицуулалт хийх: Хүүхдэд

Дундаас хүнд зэргийн атопийн дерматит.

  • Хүүхэд ≥2-15 нас: Тууралттай хэсэгт 0.03% тосон түрхлэгийг өдөрт хоёр удаа, бүрэн шингэтэл түрхэнэ. Зовиур арилвал эмчилгээг зогсооно. Хэрэв 6 д.х хэрэглэхэд эмнэлзүйн үр дүн илрэхгүй бол оношоо дахин нягтлах хэрэгтэй.
  • Хүүхэд >15 нас: насанд хүрэгчдийн тунтай адил.
  • Санамж: тууралт нэмэгдэж буй өвчтөнд өдөрт 2 удаа түрхэнэ.

Тунгийн зохицуулалт: Өндөр настанд:  Насанд хүрэгчдийн тунгийн зохицуулалттай ижил.

Тунгийн зохицуулалт: Элэг болон бөөрний дутагдалтай өвчтөнд: Тунгийн зохицуулалт хийх шаардлагагүй.

Эмийг хэрэглэх зааварчилгаа.

Эхлээд гараа угаасны дараагаар тосолно. Атопийн дерматитын шинж тэмдэг, зовиурыг хянахад багахан хэмжээний тосыг хэрэглэнэ. Хэрэглэх үед битүү боолт хийж болохгүй. Дөнгөж түрхсэний дараагаар баннд болон шүршүүрт орох, сэлэхийг хориглоно. Эмчилгээний явцад наранд өртөхөөс сэргийлэх хэрэгтэй. Эмчилгээний эхний долоо хоногт халуу оргих мэдрэмж төрдөг. Яг тууралт гарсан хязгаарлагдмал талбайд түрхэнэ. Зовиур шинж тэмдэг тогтвортойгоор >6 д.х-с дээш үргэлжилж байвал, оношийг дахин хянах шаардлагатай.

Тунгийн хэлбэр: гаднах шошгыг харж байна уу.

Гадуур хэрэглэх, тосон хэлбэр:

Протопик: 0.03% (30 гр, 60 гр, 100 гр); 0.1% (30 гр, 60 гр, 100 гр)

Эх сурвалж:

  • UpToDate: Tacrolimus topical: 2017
  • Pediatric and Neonatal Dosage Hand Book, 19th edition
Нүд болон хараатай холбоотой 10 худал зүйл

1. Эцэг эх нь бор нүдтэй бол хүүхэд нь цэнхэр нүдтэй төрөх боломжгүй.

Үнэндээ эцэг эхийнх нь нүдний өнгөөр хүүхдийн нүдний өнгийг таамаглах боломжгүй. Учир нь нүдний өнгийг 16 ген кодолдог учраас эцэг эх нь адилхан өнгөтэй нүдтэй байсан ч хүүхэд нь өөр өнгийн нүдтэй төрж болно.

Эслэг гэж юу вэ? Хэрэглээгээ хэрхэн тооцох вэ?

Эслэгийн агууламж өндөртэй хоол хүнс хэрэглэснээр чихрийн шижин, харвалт, зүрхний өвчний эрсдэл багасах гэх мэт эрүүл мэндэд маш олон ач тустай. Мөн судлаачдын тогтоогоогүй эслэгээс бусад эрүүл мэндэд тустай агууламж ч эслэгээр баялаг хүнсэнд байх боломжтой. Эслэгээр баялаг хүнс хүн бүрт өгөх ач тус өөр, нотолгооны түвшин сул боловч өтгөн хаталт, суулгалт, шамбарам гэх мэт хоол боловсруулах замын эмгэгийн эмчилгээний хоол болгон өвчтөнүүдэд зөвлөх нь элбэг.

Гэдэсний микробиом гэж юу вэ?

Бактери, вирус, мөөгөнцөр болон бусад бичил биетнүүдийг микроорганизм эсвэл товчоор микробууд гэж нэрлэдэг. Бид бүхний гэдсэн дотор болон арьсанд триллион гаруй  микробууд оршдог бөгөөд ялангуяа бүдүүн гэдсэнд ихэнх хувь нь байрлаж гэдэсний микробиомыг бүрдүүлдэг байна. Хүний гэдэсний микробиомд 1000 гаруй төрлийн бактериуд байдаг бөгөөд эдгээр нь 1-2кг жинтэй буюу ойролцоогоор хүний тархины хэмжээтэй тэнцэхүйц юм. Хамтдаа эдгээр бактериуд нь биеийн нэмэлт эрхтний үүргийг гүйцэтгэж эрүүл мэндэд ихээр нөлөөлдөг.