Тохиолдол

Үүдэн венийн хий

72 настай эрэгтэй, сүүлийн 11 цагийн турш хүйс орчмоор өвдөнө, унгахгүй гэсэн өгүүлэмжтэй ЯТТ-т хандав.

Парвовирус В19 –ийн халдвар

67 настай эмэгтэй, 6 долоо хоногийн өмнөөс амьсгаадаж эхлэсэн ба улам хэцүү болж байгаа гэсэн зовиуртай яаралтай тусламжийн тасагт үзүүлсэн. Тэрээр 8 жилийн өмнө уушги шилжүүлэн суулгуулсан өгүүлэмжтэй.

Цочмог улаан хоолойн үхжил

63 настай эмэгтэй, чихрийн шижин хэв шинж 2 –той, 2 хоногийн өмнөөс цустай бөөлжинө, өтгөн хар гарна гэсэн өгүүлэмжтэй өвчтөн яаралтай тусламжийн тасагт ирсэн. Улаан хоолой-ходоод-дээрх гэдэсний дурангийн шинжилгээгээр улаан хоолойн доод хэсэгт шархалсан тууш үхжиж харласан буюу улаан хоолойн цочмог үхжилийн шинжтэй улаан хоолой байсан (зураг А). Өвчтөний цочмог улаан хоолойн үхжлийн шалтгаан тодорхойгүй байсан ч хавдар, цирроз, архины хэрэглээтэй холбоотой эмгэг, бөөрний архаг эмгэгтэй холбоотой үүсдэг. Бусад хэсгээсээ судас багатай хэсэг болох улаан хоолойн алсын гуравны нэгд цочмог үхжил ихэнхдээ тохиолдоно.  

Цаашид ходоодны хүчлийн шалтгаант үхжил нэмэгдэх эрсдэлийг бууруулахаар протоны шахуурга хориглогч эм, хоол сойх консерватив эмчилгээг өвчтөнд авсан. Цочмог улаан хоолойн үхжлийн ноцтой хүндрэл нь цочмог цоорол, харин алсын хүндрэл нь нарийсал юм. Энэхүү өвчтөний хувьд хүндрэлгүй байсан ба дээрх эмчилгээнд биеийн байдал сайжирч 10 хоногийн дараа эмнэлгээс гарсан. Үүнээс 8 сарын дараа давтан дурангийн шинжилгээ хийхэд  нарийсал илрээгүй ба үхжил бүрэн эдгэрсэн байв (зураг В). 

 


Эх сурвалж:


Takahiro Matsuo, M.D., and Naoki Ishii, M.D. “Acute esophageal necrosis” N Engl J Med 2017; 377:1378 October 5, 2017

Халууралт, нурууны өвдөлттэй, 53 настай эрэгтэй

7 хоногийн өмнөөс нуруугаар өвдөж, бие жихүүцэн, халуурсан гэж яаралтай тусламжийн тасагт 53 настай эрэгтэй ирсэн ба бусад онц өвчний өгүүлэмжгүй. Эдгээр зовиур эхлэхээс 2 долоо хоногийн өмнө шүдэнд түр бүрээс тавиулах ажилбар хийлгэсэн. Түүнээс хойш өвдөж, буйл хавдсан ба клиндамицин 5 хоног уусан.

Арьсаар болон ам дотроо тууралттай, турж байгаа эрэгтэй настан…

Английн 74 настай эрэгтэй настан хүзүү, цээж, хэвлий, болон дээд мөчид төдийгүй түүний амаар бараан улаан олон тууралт гарч 4 сар үргэлжилж байгаа гэсээр арьсны клиникт үзүүлсэн бөгөөд тосгуурын фибрилляцид варфаринтай эмчилгээ хийлгэсэн өгүүлэмжтэй байв.

21 настай эрэгтэй оюутан, цээжиндээ нэг ширхэг зангилаатай…+ Хариу

21 настай эрэгтэй оюутан, цээжиндээ  нэг ширхэг зангилаатай, энэхүү зангилаа 1 сар гаруйн өмнөөс давшингуй томорсон гэнэ. Тэр бас 1 сар суулгаж, хэвлийн дээд хэсгээр өвдөж байсан ч халуураагүй, бие нь жихүүцээгүй. Тухайн үед цочмог гастро-энтерит оношлогдсон бөгөөд омепразол болон офлоксацин амаар уусан ч намжаагүй.