Сараар: September 2017

Түргэвчилсэн хэт авиа оношилгооны үндэс

Хэт авиа гэж юу вэ?

Оношилгооны хэт авиа аюулгүй, хурдан арга ба нон-инвазив, өвдөлтгүй, тодосгогч шаардлагагүй, өвчтөн шинжилгээнд орох бэлтгэл өвөрмөц бус байдаг. Хэт авиаг дүрс оношилгооны эмч, зүрхний эмч (зүрхний хэт авиа оношилгоо), мөн эмэгтэйчүүдийн эмч ашигладаг. Сүүлийн жилүүдэд амь тэнссэн үеийн тусламж (яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг) -д өргөн хэрэглэх болсон.

Хүний толгойн бөөсний халдвар: эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ

Үндсэн ойлголт

Бөөсний багийн шимэгчид нь сүүн тэжээлтэн, хүний цусыг сорж шимэгчлэн амьдардаг. Биеийн аль хэсэгт шимэгчлэн амьдарч буйгаас хамаарч хүнд бөөсний багийн 3 зүйл шимэгчлэн амьдарч болно.

Өмнөх кесар хагалгааны дараах умайн урагдлын эрсдлийг үнэлэх нь

Өмнөх кесар хагалгааны дараах эмнэлзүйн ноцтой умайн урагдал нь серозийг хамарсан умайн бүх хананы бүрэн урагдалд хүргэж эх ба ургийн эрүүл мэнд, амь насанд шууд сөрөг нөлөө үзүүлнэ. Хүнд цус алдалт, давсаг урагдах, умай тайруулах, умайн хүчилтөрөгчийн дутмагшилтай холбоотой нярайн янз бүрийн өвчлөл зэрэг урхаг үр дагавар олныг дагуулна.