Сараар: November 2016

Витамин Д дутагдлаас урьдчилан сэргийлэх нь

Витамин Д бол ясны эрүүл байдал ба кальцийн солилцооны тэнцвэрт байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг амин чухал шим тэжээлийн бодис юм. Витамин Д – н хүнд дутагдал нь нярай болон өсвөр насны хүүхдүүдэд рахит /rickets/ буюу гипокальциэми үүсгэх, өсөлтийн бүс хаагдсан өсвөр насныхан ба насанд хүрэгчдэд яс зөөлрөх /osteomalacia/ өвчний шалтгаан болно.

Витамин Д – н дутагдал хэзээ үүсэх вэ?

Витамин Д дутагдлын шалтгаан — Витамин Д – н дутагдал нь хар арьстай, 3 эсвэл 6 сар хүрэхээс өмнө дан хөхний сүүгээр хооллоогүй, ялангуяа жирэмсэн үед эх витамин Д – н дутагдалтай байсан гэх мэт нэмэлт эрсдэлтэй бол түгээмэл тохиолдоно. Түүнчлэн, цагаан хоолтой, таталтын эсрэг болон ретровирусын эсрэг эм хэрэглэж байгаа, шимэгдэлтийн өвчтэй хүүхдүүдэд витамин Д дутагдал үүснэ.

Витамин Д ба түүний биологийн хангамж