Сараар: October 2016

Та хэзээ түргэн тусламж дуудах ёстой вэ?

Шаардлагагүй дуудлага 103 буюу Түргэн Тусламжийн тасагт их ирдэг.

Та 103 дугаарт хоолой сөөгөөд хэд хонолоо, мөрөн дээр хатиг гарсан, хумсаа хугалчихлаа, шөрмөс татлаа гэх мэт дуудлага ирдэг гэдгийг мэдэх үү?

Ихэнх хүмүүс эмнэлэгт 103 буюу түргэн тусламжийн машинаар очвол эмнэлгийн үйлчилгээг хурдан авна гэж боддог. Энэ бол нийгмийн дунд байдаг түгээмэл буруу ойлголт юм. Эмнэлэгт ирсэн бүх өвчтөн өөрсдөө эсвэл түргэний машинаар ирснээс үл хамааран, өвчлөлийн онцлогт тохирсон эмнэлгийн тусламж авдаг.

Хүнд сепсис ба сепсисийн шокийн гарааны менежмент

Танилцуулга — Сепсис бол халдварын эсрэг өрнөх үрэвслийн системийн хариу урвалын улмаас үүсдэг эмнэлзүйн хам шинж юм. Америкийн Нэгдсэн Улсад жилд 1,665,000 сепсисийн тохиолдол бүртгэгддэг ба нас баралт өндөртэй байдаг. Хамгийн зохистой эмчилгээ хийсэн ч нас баралт сепсисийн үед ≥10%, сепсисийн шокийн үед ≥40% байдаг.

Насанд хүрэгчидийн сепсис хам шинж: Тархварзүй, тодорхойлолт, эмнэлзүй, оношилгоо

Танилцуулга — Сепсис бол халдварын эсрэг үрэвслийн урвал зохицуулагагүй өрнөснөөс шалтгаалсан физиологи, биологи, биохимийн хэвийн бус нөхцлөөр илэрдэг эмнэлзүйн хам шинж юм. Сепсис ба дархлааны хариу урвал нь олон эрхтэн дутлын хам шинж ба нас баралтад ч хүргэдэг юм.